Улс орнуудад зориулж Дисней, Пиксарийн бүтээлүүд дээрх өөрчлөгдсөн деталиуд

Дисней, Пиксар зэрэг студиудийн бүтээлүүд дэлхийн өнцөг булан бүрт кино театруудад гардаг учраас дэлхийн зарим бүс нутгийн үзэгчдэд зориулж зарим нарийн ширийн зүйлийг өөрчлөх нь тохиолдлууд байдаг байна.
Улс орон бүрийн хүмүүс ертөнцийг өөр өөрөөр хардаг тул зарим хошигнол, соёл нь тийм ч тодорхой биш, зарим нь бүр доромжилсон ч байж болох юм. Үүнээс зайлсхийхийн тулд хүүхэлдэйн киноны үзэгдэл бүрдээр улс орон болгоны хүмүүст аль болох ойлгомжтой байлгахын тулд бүтээгчид жижиг хэсэг дээр ч нарийвчлан анхаарж үздэг байна.
1. Puzzle (2015) – хоккейн тэмцээн

Гол дүрийн аав болох ноён Андерсоны төсөөллийг бидэнд харуулдаг бөгөөд тэрээр үргэлж хоккей тоглохыг мөрөөддөг болохыг харуулдаг. Гэхдээ энэ зөвхөн АНУ, Канад, ОХУ гэх мэт орнуудад гарах хувилбар дээр гардаг бол Европ, Өмнөд Америкийн үзэгчидэд зориулсан хувилбар дээр хоккейн оронд хөлбөмбөгийг дүрсэлдэг байна.
2. Toy Story 2 (1999) – Америкийн далбаа

Энэхүү үзэгдэл дээр Базз-ийн ард Америкийн далбаа гарч ирэн, Америкийн төрийн дуулал эгшиглэдэг байна. Харин АНУ-аас бусад улс оронд гарах хувилбар дээр АНУ-ийн далбааны оронд дэлхийн бөмбөрцөг, харин төрийн дууны оронд зүгээр ёслолын хөгжим эгшиглэдэг байна.
3. Zootopia (2016) – Мэдээний хөтлөгч

Бүх хувилбарууд дээр зүүн талын хөтлөгч цоохор ирвэс байдаг харин баруун гар талд суух хөтлөгч тухайн улсаас хамааран өөр өөр амьтад орлуулжээ.
4. Puzzle (2015) – Брокколи

Энэхүү үзэгдэл дээр Райли брокколи идэхээс татгалзаж буйгаар гардаг бөгөөд хүүхдийн хувьд энэ нь ердийн зүйл юм! Харин Япон улсад брокколи-ийн оронд ногоог чинжүү орлуулжээ. Учир нь Япон хүүхдүүд брокколи-г ямар ч төвөгшөөх зүйлгүй иддэг байна.
5. Up (2009) – “Диваажингийн хүрхрээ”

Хүүхэлдэйн кинонд англи хэлээр ярьдаг орнуудад “Диваажингийн хүрхрээ” гэсэн бичэгтэй гардаг харин бусад улсад уг хүрхрээг зурсан байдлаар дүрсэлдэг байна ингэснээр англиар уншдаггүй үзэгчидэд ач холбогдлыг илүү сайн ойлгох юм.
6. Моана (2016) – Нэр

Итали улсад “Моана” хүүхэлдэйн кинотой холбоотой нэгэн хөгжилтэй явдал болжээ. Энэ нь насанд хүрэгчдийн киноны жүжигчин Моана Позцид хэмээх Итали жүжигчин байдаг байна. Эцэг эхчүүд хүүхдүүдийг ийм нэртэй хүүхэлдэйн кино үзэх нь дамжиггүй бөгөөд ингэснээр Google-ийн хайлтад уг хүүхэлдэйн кино биш тухайн жүжигчинтэй холбоотой илэрцүүд гарч ирэх учраас нэрийг нь өөрчилсөн байна.
7. Monsters University (2013) – “Сургуулийн лого”

Дээр дурьдсан “Up” хүүхэлдэйн киноны диваажингийн хүрхрээг дүрсэлсэнтэй адил шалтгаанаар тухайн үгний оронд мангасуудын сургуулийн лого болгон өөрчилсөн байна.