Дэлхий дээр байдаг та бүхнийг гайхшируулам хачирхалтай газрууд

1. Австралийн баруун хэсэгт орших гүзээлзгэнэтэй коктейль шиг харагддаг Хиллиер нуур

2. Дэлхийн хамгийн нарийхан гудамж. Герман дахь “Spreierhofstrasse” гэх ер бусын нэртэй гудамж нь ердөө 31-50 см-ийн өргөнтэй байна.

3. Бостон дахь “Skinny House”. Барилгын өргөн нь ердөө 3.16 метр

4. Египет, Суданы хоорондох энэ газар нутаг нь дэлхийн аль ч муж улсад харьяалагддаггүй.

5. Хурдны зам нэвт гарж өнгөрдөг арван зургаан давхар оффисын барилга. Японы Осака хотын The Gate Tower Building нэртэй барилга юм.

6. Бельги, Нидерландын хоорондох хил

7. Дэлхийн хамгийн налуу гудамжны Гиннесийн дээд амжилтыг эзэмшдэг гудамж. Шинэ Зеландын Дунедин хотд орших энэхүү гудам нь 40 градусын налуутай байна.

8. Ердийн бус хэлбэртэй Исландын Эллидей арал. Тэнд хэн ч амьдардаггүй. Арал дээр 1953 онд баригдсан ганцхан байшин байдаг. Үүнийг арал дээр хаврын ан хийхээр ирдэг нутгийн холбооны анчид ашигладаг.

9. 19 давхар барилгаар дамжин өнгөрөх галт тэрэг. Хятадын Чунцин хотод метроны шугамыг 19 давхар орон сууцны барилгаар дамжуулан татсан байдаг байна.
