Эртний алдартай байгууламжуудыг анх нээж олоход ямар байдалтай байсан ба дахин засаж сэргээсэн байдлууд

1. Эртний Теотихуакан хот, Мексик. Энэхүү хотыг манай эриний 2-р зуунд барьсан байна. 20-р зууны эхэн үед дахин сэргээгдсэн.

2. Индонезийн Прамбанан сүм. Манай эриний 850 орчим онд баригдсан ба 1918-1953 онд сэргээн засварласан байна.

3. Энэтхэгийн Конарак дахь Нарны сүм. 13-р зуунд баригдсан бөгөөд 20-р зууны эхээр дахин сэргээгдсэн.

4. Angkor Wat сүм, Камбож. Ариун сүмийн цогцолборыг 12-р зуунд барьсан ба сэргээн засварлах ажил 1908 онд эхэлсэн ч одоо ч үргэлжилж байна.

5. Ирландын Ньюгранжийн булш. МЭӨ 2500 оноос эхтэй ба 20-р зууны эхний хагаст малтаж сэргээн засварласан байна.

6. Туркийн Эфес хотын Их театр. Театр нь МЭӨ 3-4-р зуунд баригдсан бөгөөд 19-р зууны хоёрдугаар хагаст малтлага хийж дахин сэргээсэн байна.

7. Иракын Ур хотын Их Зиггурат. МЭӨ 2047 онд баригдсан бөгөөд 1922-1934 онд археологчид дахин нээн илрүүлжээ.

8. Их Британийн Эйлин Донан арлын цайз. 13-р зуунд баригдсан бөгөөд 1919-1932 онд сэргээсэн байна.

9. Гватемалын Тикал хотын сүм хийдүүд. МЭ 695-766 онд баригдсан бөгөөд сэргээн засах ажил 1950-иад оноос эхэлсэн байна.

10. Махабодхи Буддын шашны сүм, Энэтхэг. МЭӨ 260 онд баригдсан. 1883 онд малтлага, сэргээн босголтын ажил эхэлж бүрэн сэргээгдсэн.
