СПОРТ

Олимпийн наадмаас хасагдсан хачирхалтай спортын төрлүүд

1. Гар бу.у.гаар тулалдах1908 оны Ромд болсон Олимпийн наадмын хөтөлбөрт багтсан боловч албан ёсоор спортын төрөлд хэмээн бүртгэгдээгүй. Тамирчид хамгаалалтын хувцастай байх ба бу.у.г лаваар дүүргэсэн байна.

2. Олс таталт1900-1920 оны хооронд Олимпийн наадмын албан ёсны спортын төрөлд багтдаг байжээ.

3. Ханын теннисТэрээр 1900 оны Парисын Олимпийн спортын төрөл байв. Дүрэм нь тусгай зориулалтын цохиуртай нэг багийн 2 тоглогч бөмбөгийг урд талын хана руу цохих ба өрсөлдөгч баг бөмбөгийг газарт унахаас өмнө хана руу цохих ёстой. Хэрэв чадахгүй бол өрсөлдөгч баг оноо авдаг дүрэмтэй.

4. Усанд шумбахЭнэхүү төрөл нь тамирчин нэг амьсгаагаар хэр хол зам туулахыг шалгаруулдаг байжээ. 1900 оны Парисын Олимпийн наадмын хөтөлбөрт багтсан боловч хожим нь үзэгчидэд ямар сонирхолгүй уйтгартай гэх шалтгаанаар хасагдаж байжээ.

5. Усанд хөдөлгөөнгүй удаан шумбах1904 онд Сент -Луис хотод болсон Олимпийн хөтөлбөрт багтаж байсан ба тамирчид усанд хөдөлгөөнгүй хэр удаан шумбаж шумбахын шалгаруулдаг байсан байна.

6. Олсоор авирахЭнэхүү спортын төрөл нь 1896-1932 онд буюу нийт 10 удаагийн зуны Олимпийн наадамд багтсан байна.

7. Ганцаарчилсан усан сэлэлтийн үзүүлбэрЭнэхүү төрөл 1984-1992 оны хооронд гурван олимпийн спротын төрөлд багтсан бөгөөд хожим нь хоёр хүн нэгэн зэрэг усанд сэлэх ёстой болгож өөрчилсөн байна.

8. Давхар дугуйн уралдаанУнадаг дугуйн энэ хэлбэрийг 1908 оны Ромд болсон Олимпийн наадмын үеэр нэвтрүүлсэн бөгөөд 1920-1972 оны хооронд олимдийн албан ёсны спортын төрөлд багтдаг байжээ.

9. Хийн бөмбөлөгийн уралдаанЭнэхүү тэмцээн нь 1900 оны Парисын Олимпд зохион байгуулж байжээ.

10. Нэг гарын хүндийн өргөлтЭнэ төрлийн хүндийн өргөлт нь 1986-1906 онуудад олимпийн спортын төрөлд багтаж байжээ.

11. Цанын балет1988 оны Калгарид, 1992 онд Альбертвилл хотод болсон өвлийн олимпийн спортын төрөлд багтаж байжээ.