ЗӨВЛӨГӨӨЭРҮҮЛ МЭНД

Бөөрийг гэмтээж байдаг нийтлэг 10 зуршил

Бөөр нь таны биеийг эрүүлжүүлэх чухал үйл явцыг хариуцдаг эрхтэн юм. Бөөр нь цусны улаан эсийг боловсруулах, цусны даралтыг зохицуулах, дотоод эрхтнийг хоргүйжүүлэх, илүүдэл усыг зайлуулах, цусан дахь бүх чухал эрдэс бодисын хэмжээг хянадаг. Тиймээс бөөрөө хамгаалж санаандгүйгээр хийж дадсан зарим муу зуршлаа хаяцгаая.

Шээсээ тэвчих

Taito Corporation / Grabercy Pictures

Давсагаа цагт нь суллахгүй байх нь бөөрний өвчлөлийн гол шалтгаан болдог. Хэрэв та шээсээ удаан хугацаагаар баривал бактери үржиж эхэлнэ. Эцэст нь бөөр халдвар авч, шээс ялгаруулж чадахаа болих зэрэг ноцтой үр дагаварт хүрч болзошгүй юм.

Удаан хугацаагаар хөдөлгөөнгүй суух

Хөдөлгөөнгүй удаан суух нь бөөрний өвчлөлийг 30% -иар нэмэгдүүлдэг. Хэрэв та ажил дээрээ өдөрт 8-аас дээш цаг зарцуулж хөдөлгөөнгүй суудаг бол гэртээ идэвхитэй амьдралын хэв маягийг хэвшүүлэхийг хичээгээрэй. Долоо хоногт дор хаяж 2-3 удаа дасгал хийж, гадуур алхах хэрэгтэй.

Хэт их дасгал хөдөлгөөн, сургуулилт хийхХэт их ачаалалтай дасгал хийснээр рабдомиолиз үүсч, булчингууд гэмтэж эхэлдэг. Энэ нь бөөрний дутагдалд хүргэж эрүүл мэндэд ноцтой хүндрэл учруулж болзошгүй юм. Ачаалалтай бэлтгэл хийсний дараа булчин өвдөж, шээсний өнгө өөрчлөгдсөн бол яаралтай эмчид хандах хэрэгтэй.

Өвчин намдаах эмийг хэтрүүлэн хэрэглэхАспирин, ибупрофен гэх мэт өвчин намдаах эмийг тогтмол хэтрүүлэн хэрэглэвэл бөөр гэмтэж бөөрний дутагдалд ордог. Өвчин намдаах эм нь бөөрний цусны урсгалыг бууруулж, үйл ажиллагааг нь доголдуулдаг. Тиймээс та өвчин намдаах эмийг хамгийн бага тунгаар уух хэрэгтэй гэдгийг мартаж болохгүй.

Хангалттай хэмжээний ус уухгүй байхШингэн зүйл уух нь шээс ялгаруулж, биеэс натри, хорт бодисыг зайлуулахад тусалдаг. Хэрэв та тогтмол хэмжээний ус уухгүй бол бөөр чулуужиж эрүүл мэндэд ноцтой асуудал үүсгэж болзошгүй юм. Ихэнх хүмүүсийн хувьд бөөрийг эрүүл байлгахад өдөрт 1.5-2 литр ус хангалттай байдаг.

Нойр алдахТаны унтаж сэрэх мөчлөг нь бөөрний үйл ажиллагааг зохицуулж эд эсийг шинчилж байдаг. Хэрэв та хангалттай унтаж чадахгүй байвал бөөр өвчлөх эрсдлийг нэмэгдүүлдэг. Нойргүйдэл нь атеросклероз буюу судасны хатуурал, бөглөрөл үүсгэдэг. Энэ нь цусны даралт ихсэхэд хүргэж, бөөрөнд хэт их ачаалал өгч бөөрний дутагдалд хүргэж болзошгүй юм.

Гаазтай ундаа их уухМэргэжилтнүүдийн үзэж байгаагаар гаазтай ундаа уух болон бөөрний асуудал хоорондоо нягт холбоотой байдаг. 2009 онд хийсэн судалгаагаар өдөр бүр 2 ба түүнээс дээш ундаа уусан 3000 гаруй эмэгтэйчүүдийн бөөрний үйл ажиллагаа мэдэгдэхүйц буурсан болохыг тогтоожээ.

Мах ихээр идэхАмьтны уургийг хэтрүүлэн хэрэглэвэл цусан дахь хүчил их хэмжээгээр бий болдог бөгөөд энэ нь бөөр рН-ийг тэнцвэржүүлж чадахгүй байх нөхцөлд хүргэдэг. Цаг хугацаа өнгөрөх тусам энэхүү эмгэг нь хоол боловсруулах эрхтэн, бөөрний архаг асуудалд хүргэж болзошгүй юм. Өдөрт хэрэглэх уургийн хэмжээ нь 1кг жин тутамд ойролцоогоор 1-1.6 грамм байна. Тиймээс хэт их мах идэхийн оронд жимс жимсгэнэ, хүнсний ногоо, өндөг, загас, шош, самар зэрэг уургийг хоол хүнсэндээ хэрэглэхийг зөвлөж байна.

Давс, элсэн чихрийг хэт их хэрэглэхХэрэв та хэт их давслаг бүтээгдэхүүн идвэл биед натри ихсэж эрхтэнүүд илүү ачаалалтай ажиллаж эхэлдэг. Энэ нь бөөрний үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, биед ус хуримтлагдаж улмаар цусны даралтыг нэмэгдүүлж болзошгүй юм. Сахарын хэт их хэрэглээ нь цусны даралт ихсэхэд нөлөөлж, таргалалтад хүргэж, чихрийн шижин өвчний эрсдлийг нэмэгдүүлдэг. Эдгээр нь бөөрний дутагдлын гол шалтгаанууд юм. Өдөр хэрэглэх давсны хэрэглээ нь 3.75 грамм буюу 0.75 цайны халбага. Өдөрт хэрэглэх чихрийн хэмжээ 25-38 грамм буву 6-9 цайны халбага байна.