ЗӨВЛӨГӨӨЛАЙФСТАЙЛ

Хүнтэй хамт унтах нь ганцаараа унтсанаас дээр үү?

Хэн нэгэнтэй хамт унтах нь нойрыг сайжруулж, сэтгэл хямралыг бууруулж, 2 хүний харилцаа холбоог сайжруулдаг гэж судлаачид дүгнэжээ. Гэхдээ хамт унтаж буй хүн тань чанга дуутай унтдаг бол нойрны дайсан болох болно.

Чанартай унтаж амрахХамтдаа унтдаг зарим хосууд сайн амарч чаддаг байхад зарим нь тусдаа унтсан нь дээр гэж үздэг. Хамтдаа унтаж дадсан хосууд хамтрагч нь байхгүй үед стресст ордог байна. Хамт нэг хөнжилд унтаж буй хосуудын хөдөлгөөнийг судалж үзэхэд ямар нэгэн хөдөлгөөн хийсэн ч нэгнийгээ нойрноос нь сэрээдэггүй гэж дүгнэжээ. Судалгаанд хамрагдсан зарим хүмүүс унтахдаа хөнгөн хурхирагч байсан бөгөөд энэ нь сайн унтаж амрах чанарт ч нөлөөлөөгүй гэж үзжээ.

Хамтдаа унтдаг хүмүүс2017 оны судалгаагаар шөнийн цагаар 7-оос бага цаг унтдаг хосууд бие биетэйгээ дайсагналцах хандлагатай байдаг. Тэд стрессийг мэдэрч, олон янзын өвчин үүсгэх нөхцөлийг бүрдүүлж байдаг.

Ганцаараа унтдаг хүмүүсХэн нэгэнтэй хамт унтаж байгаад ямар нэг байдлаар ганцаараа унтах болсон тохиолдолд тэр хүн унтаж амарч чадахгүй болно гэсэн үг биш юм. Зарим хүмүүс хэн нэгэнтэй унтахдаа амарч чаддаггүй эсрэгээрээ ганцаараа илүү сайн нойр авч болдог гэж Drews-ийн судалгааны үр дүнд тайлбарлажээ.

Хүн сайн нойр авч эрүүл мэндээ бодох хэрэгтэй бөгөөд сайн амрах орчинг бүрдүүлэх нийтлэг зааврыг дагаж мөрдөх ёстой. Үүнд унтахаасаа өмнө стрессгүй ажил хийх, унтахаасаа нэг цагийн өмнө утас, телевизийн дэлгэцээс зайлсхийж, орчныг чимээгүй, харанхуй байлгах зэрэг орно.