АЛДАРТНУУДДЭЛХИЙСПОРТ

ДАЛД МЭДРЭМЖТЭЙ ХҮМҮҮСИЙН 30 ШИНЖ, ТА ЗӨН БИЛЭГТЭЙ ЮМ БИШ БИЗ…

Эмпатууд бусад хүмүүсийн энергийг мэдэрч, зөн билгийн мэдрэмж нь хүчтэй хөгжсөн байдаг. Хэт мэдрэг хүмүүстэй харьцуулахад эмпатууд бусдын сэтгэл санаа, энергийг мэдрээд зогсохгүй бие махбодод төрж буй мэдрэмжүүд, сүнслэг чанар, хандлага, мотивацийг мэдэрч чаддаг.

Хэт мэдрэг хүмүүс хүн амын 15-20 орчим хувийг бүрдүүлдэг бол эмпатууд хүн амын 2-4 хувийг л бүрдүүлдэг. Эмпат нь төрөлхийн ур чадвар, авьяас юм. Ингээд эмпат хүмүүсийн мөн чанар, түгээмэл тохиодог 30 шинжийг та бүхэнд танилцуулья.

Эмпатуудын хамгийн чухал 30 шинж чанар

1. Цаанаасаа бүхнийг мэдэх: Эмпатууд бусдаар хэлүүлж, юмнаас уншилгүйгээр аливаа зүйлсийг мэдэж байдаг. Тэд зөн билэг, мэдрэмжээр бус зүгээр л бүх зүйлийг мэдэж байдаг. Эмпат чадвараа хөгжүүлэх тусам энэ чадвар нь хүчирхэг болно. 2. Олон нийтийн газар байх дургүй. Дэлгүүр, зах, заал гэх мэт олон хүн цугласан газар эмпатууд янз бүрийн мэдрэмж хүлээн авч хүндрэлтэй байдалд ордог.

3. Бусдын сэтгэл хөдлөлийг өөрийн мэт хүлээж авдаг. Энэ бол маш чухал шинж тэмдэг. Эмпатууд хол, ойрын зайнаас хамааралгүй бусдыг мэдэрч байх нь бий. Өөрийнх нь талаар хэн нэгэн сайн, муугаар бодож байвал тэр дор нь мэдэрдэг. 4. ТВ-ээр хүчирхийлэл бүхий сөрөг зүйлс үзэж чаддаггүй. Эмпат чадвар хөгжих тусам тэд ТВ үзэж, мэдээ уншихаа больдог.

5. Хуурч, худлаа ярьж буйг мэддэг. Найз нөхөд, хамаатан садан худлаа ярьж байгааг сайн мэднэ. Эсвэл хэн нэг хүн бодож, мэдэрч байгаагаасаа өөр зүйл ярьж байвал тэрийг нь бас мэдэрнэ.
6. Бусдын өвчин зовлонг биеэрээ мэдэрнэ. Эмпатууд ойр байгаа хүний өвчнийг мэдэрдэг. Хөших, хөөрөх, халуурах, үрэвсэл гэх мэт өвчнүүдийг бие дээрээ тодорхой хэмжээнд мэдэрнэ.

7. Хоол боловсруулах эрхтэн, нурууны өвчин. Хэвлий хавьцаа байрлах наран сүлжээ чакра нь хүний сэтгэл хөдлөлийн төв байдаг. Иймээс эмпатууд бусдын мэдрэмж, сэтгэл хөдлөлийг мэдэрсээр байгаад наран сүлжээ чакра нь суларч, төрөл бүрийн өвчин үүсдэг. Эмпатууд ялангуяа өөрийгөө эмпат гэдгийг мэдээгүй хүмүүс байр суурьгүй байх нь бий. Нэг ёсондоо юу чухал, өөрийгөө хэн болохыг мэдэхгүй байна гэсэн үг.
8. Сул дорой хүмүүс амьтдад тусалж байдаг. Өвдсөн, зовсон, гадуурхагдсан бүхнийг анхаарч, хайр халамж үзүүлдэг.

9. Бусад хүмүүс, тэр ч бүү хэл танихгүй хүмүүс асуудлаа уудалдаг. Эмпатууд сүүлдээ бусдын асуудал зовлонг өөр дээрээ үүрэх нь бий. 10. Байнгын ядаргаа. Эмпатууд энерги сорогчидтой уулзах буюу бусад хүмүүсээс хэт их мэдээлэл, мэдрэмж авсны улмаас байнга ядарч, энергигүй болох нь бий. Хичнээн унтаж амраад ядаргаанаас гарахгүй байх талтай.

11. Донтогч шинж чанартай. Архи, тамхи, мансууруулах бодис гэх мэт маш олон төрлийн донтуулагч зүйлсэд автах замаар бусдаас авч буй сэтгэл хөдлөлүүдийг блок хийхийг оролддог. Донтолт нь тэдний хувьд нэг төрлийн өөрийгөө хамгаалах хамгаалалт болдог.

12. Уламжлалт болон энергийн эмчилгээ, метафизик буюу далд ертөнцийн зүйлсэд татагддаг. Эмпатууд бусдыг эмчлэх төрөлхийн авьяастай, төдийгүй эмчлэх дуртай. Гэвч хэсэг хугацаанд эмчилгээ хийх буюу суралцсаны дараа хэт их сөрөг энерги авч тэсэхгүй хаях нь бий. Метафизик ойлголтуудыг төрөлхийн мэт хүлээн авах буюу цаанаасаа мэдэж байдаг. Бусад бүх хүн эсэргүүцсэн ч тэд далд, нууцлагдмал ойлголтуудыг мэдэж, тэрэндээ бат зогсдог.

13. Бүтээлч. Дуулах, бүжиглэх, жүжиглэх, зурах, бичих гэх мэт бүтээлч авьяастай, уран төсөөлөлтэй байдаг. 14. Байгал, амьтдад дуртай. Гадаа байж, амьтан тэжээх нь тэдний амьдралын маш чухал хэсэг болдог. 15. Ганцаараа байх дуртай. Чимээгүй газар хэсэг ганцаараа байхгүй бол тэд бараг галзуурдаг. Энэ шинж чанар хүүхэд наснаас нь илэрдэг.

16. Амархан уйдах буюу хөөрч догдолдог. Ажил, сургууль, ар гэр уйтгартай байвал тэд даруй гиюүрч мөрөөдөх буюу цаасан дээр юм сараачих зэргээр анхаарлаа өөр зүйлд төвлөрүүлдэг. 17. Дургүй зүйлээ хийж чаддаггүй. Дургүй зүйлээ хийх нь тэдний хувьд өөрийгөө хуурч буй мэт санагддаг. Энэ ч утгаараа зарим эмпатууд залхуу юм шиг харагддаг. 18. Үнэнийг эрэлхийлдэг. Хуурамч бүхнийг эсэргүүцдэг.

19. Шийдэл хайж, мэдлэгийг чухалчилдаг. Ямар нэгэн хариулт нь олдохгүй асуулт эмпатуудыг зовоодог. Тэд хариулт олж, аливаа зүйлийг мэдсэн ч гэсэн үүнийгээ баталгаажуулахыг хичээдэг. Үүний улмаас тэд хэт их мэдээлэлд дарагдах нь бий. 20. Адал явдал, аялал, эрх чөлөөнд дуртай. Эмпатууд бол чөлөөт сүнснүүд. 21. Эмх цэгцтэй. Хэт их эд зүйл, эмх замбараагүй байдал энергийн урсгалыг хаагдуулж байгааг мэдэрдэг.

22. Бодож төсөөлөх дуртай. Тэд хэдэн цагаар ч хамаагүй гөлрөн сууж, өөрийн төсөөллийн ертөнцдөө автан уусах нь түгээмэл. 23. Нэгэн хэвийн байдал, дүрэм журам, хаалттай байдалд дургүй. Эрх чөлөөг боогдуулах нь эмпатуудад аюултай хор хөнөөл учруулдаг. 24. Хэт их иддэггүй ч илүүдэл жинтэй байх нь бий. Гаднаас ирж буй сөрөг энергийн нөлөөллийг бууруулахын тулд биедээ давхарга үүсгэж, хамгаалалт бүрдүүлдэг.

25. Маш сайн сонсогч. Эмпатууд итгэдэг хүмүүстээ л өөрийн талаар ярьдаг. Тэд бусдад анхаарал тавьж, сонсох, мэдэх дуртай. 26. Өөрийгөө бусдаас дээгүүр тавихыг тэвчиж чаддаггүй. Эмпатууд сайхан сэтгэлтэй, тэвчээртэй хэдий ч хэт их эготой, өөрийгөө хэт дээгүүрт тавьдаг хүмүүстэй харилцах дургүй.
27. Хуучин зүйлс авах дургүй. Энергийг нь мэдэрдэг учраас шинэ байр, машин гэх мэт зүйлс авахыг чухалчилдаг.

28. Хоол хүнсний энергийг мэдэрдэг. Олон эмпатууд мах, сүүнээс амьтны энерги, зовлонг мэдэрдэг учраас хэрэглэхээс татгалздаг. 29. Хувирамтгай, ичимхий, хөндий, зожиг харагдах нь бий. Эмпатууд мэдэрч байгаагаа шууд илэрхийлдэг. Энэ ч утгаараа үйлчилгээний ажилд төдийлөн тохиромжгүй.

30. Цаг агаар, улирал солигдох, баяр ёслол, долоо хоногийн өдрүүдийг сайн мэдэрдэг. Баярын уур амьсгал орж буй зэргийг дотроосоо мэдэрч байх жишээтэй. Дээр дурдсан шинж тэмдгүүдийн ихэнх нь таарч байвал та гарцаагүй эмпат мөн. Өнгөрсөн хугацаанд дэлхий дээр сөрөг энерги түлхүү байсан учраас эмпатууд нэлээн асуудалтай байсан. Харин 2012 оноос хойш эерэг тал руугаа хазайж, бүх зүйл өөрчлөгдөж байгаа нь эмпатуудад олон төрлийн эерэг энергийн мэдрэмж төрүүлж байна.

Бэлтгэсэн М.Тэнгис 

Коронавирусийн халдвараар өвдөөд эдгэрсэн хүний заавал мэдэх 10 зүйл

Коронавирусийн бай эрхтэн бол уушги байдаг. Коронавирүс нь хамар, залгиураар дамжин уушгинд хүрдэг. Уушгинд үрэвсэл үүсгэж, хатгалгаа болсон үед цэртэй ханиалгах, халуурах, хий ханиалгах, бие сулрах, ядрах , хоолонд дургүй болох зэрэг зовиурууд үүсдэг.

Эмнэлгийн нөхцөлд коронавирүсийн эсрэг эм, нянгийн үржлийг дарангуйлах антибиотик , дархлаа дэмжих эмийн эмчилгээг хийлгэж, цочмог үрэвслийг дарах боловч, уушгины эдийг нөхөн сэргээх эмчилгээг бүрэн гүйцэд хийж чаддаггүй тул та уушгиа бүрэн эрүүлжүүлэх дараах 10 арга хэмжээг өөртөө хэрэгжүүлээрэй.

1. Амьсгалын дасгал хийнэ. Хамгийн гол уушги дахь үлдэгдэл агаарыг бүрэн гаргаж,уушгийг цэвэр агаараар хангаж, уушги дахь хий солилцоог сайжруулах зорилготой байдаг тул зөв амьсгалын дасгал хийх нь хамгийн чухал юм. Эндээс та бичлэгийг үзээд , гэртээ 10-15 удаа хийгээрэй.

2. Өдөрт 8 аяга буцалсан ус уугаарай. Уушги луу орох агаар нь эхлээд хамар, залгиураар дамжих үедээ чийгшиж, бүлээсэж, цэвэршин уушги луу ордог. Иймээс агаарыг чийгшүүлэхэд шаардлагатай усыг ойр ойрхон уугаарай. Мөн гэрийн нөхцөлд хар цайны уураар утах, агаар чийгшүүлэгч ашиглах, чийгтэй цэвэрлэгээ өдөрт 2 удаа хийж өрөөгөө чийгшүүлээрэй.

3. Хэт хүйтэн, хэт халуун орчинд байхаас зайлсхийгээрэй. Коронавирүсийн улмаас үүссэн үрэвсэл нь ихэвчлэн уушгины доод дэлбэнд байрладаг тул хэт хүйтэн, хэт халуун агаар нь үрэвслийг сэдрээх хүчин зүйл болох тул аль болох тасалгааны хэмтэй орчинд байхыг хичээгээрэй.

4. Шингэц сайтай шөлтэй хоолыг түлхүү өдөрт 3-4 удаа хийж иднэ. Хоолондоо цагаан гаа, сармис, хар перецийг амтлагч байдлаар нэмэлтээр хэрэглээрэй. Эдгээр амтлагч нь халуун чанартай , үрэвсэл дарах үйлчилгээ өндөртэй байдаг тул таны уушгины үрэвслийг дарахад дэмжих эмчилгээ болно гэдгийг санаарай.

5.Уушги дахь үлдэц үрэвслийг бүрэн арилгах арга хэмжээ авна.

Коронавирүс нь уушгины доод дэлбэнг гэмтээж, уушгины гуурсан хоолойн архаг үрэвслийг үүсгэж, уушгины эдийг хатууруулж, сорвижуулах, шохойжуулах аюултай тул уушгины үрэвслийг бүрэн гүйцэд эмчлэх нь чухал юм. Иймээс эмнэлэгт хүчтэй эм тариагаар цочмог үрэвслийг дарчихсан байгаа тул аль болох байгалийн эмийн ургамлаар эмчилж , эдгээх нь хамгийн тохиромжтой. Эмийн ургамалд чихэр өвс, лидэр, гурван үрийн тан зэрэг орно.

Гэвч шууд л эмийн ургамлуудыг ууж болохгүйг бас анхаараарай. Аль болох зөв тунгаар харилцан үйлдлийг нь зохицуулсан эмийн ургамлын бэлдмэл хэрэглэхийг санал болгож байна. Үүнд гималай брендийн КОФЛЕТ , ДИАКОФ, ЭСВЭЛ БРЕЗОЛ ОРНО. Кофлет нь энэтхэгийн уламжлалт анагаахын жорон дээр үндэслэгдсэн хийгдсэн, найрлагын 25% зөгийн бал,

чихэр өвс, гурван үрийн тан, цагаан гаа, хар перец , урт перец зэргийг агуулсан уушги дахь цэрийг шингэлж, цэрийг ховхолж уушги цэвэрлэх үйлдэл үзүүлнэ Иймээс КОВИД-19 ХАЛДВАРЫН ДАРАА цэр ихтэй ханиалгах зовиур үлдсэн бол өглөө, өдөр 10мл хоолны дараа 14-21 хоног хэрэглэнэ. Мөн тамхи их татдаг , тоостой орчинд ажилладаг, гагнуур хийдэг, агаарын бохирдолтой орчинд ажилладаг, архаг бронхиттой хүмүүс уушги цэвэрлэх зорилгоор хэрэглэнэ.

Харин ДИАКОФ нь чихэр өвс, гурван үрийн тан, лидэр, хар перец, цагаан гаа зэргийг агуулдаг харьцангуй зөөлөн ханиалга үүсгэж, цэрийг шингэрүүлж, ховхолж, уушги цэвэрлэх үйлдэл үзүүлдэг ба уушги дахь гуурсан хоолойн үрэвслийг дарж, гуурсан хоолойн улайлтыг арилгаж өгдөг. Диакофыг КОВИД-19 халдварын дараа хүүхэд, өндөр настан, жирэмсэн, хөхүүл хүмүүсийн уушгийг хамгаалах, үрэвслийг дарах, уушги цэвэрлэх зорилгоор өглөө, өдөр 10мл ууж хэрэглэхийг зөвлөдөг.

БРЕЗОЛ бол турмерик, ар үр, бар үр, базилик, жүр үр, лидэр эмийн ургамлын найрлагатай тул КОВИД-19 ХАЛДВАРЫН ДАРАА ХИЙ ХАНИАЛГАХ, АМЬСГААДАХ ЗОВИУР үлдсэн үед илүүтэй уухыг зөвлөдөг . Ялангуяа турмерик нь гуурсан хоолойн цочролыг багасгаж, гуурсан хоолойг тэлж, уушгины агааржилтыг сайжруулж, амьсгаадах зовиурыг арилгана.

Бүх насны хүмүүс уушги цэвэрлэх эмийг өдөр, өглөө уусаны дараа оройдоо уушгиа тайвшруулах, уушгины ерөнхий үйл ажиллагааг сайжруулах , шөнө ханиалгахгүй байх зорилгоор хослуулан хэрэглэхэд их тохиромжтой. Мөн брезол нь харшлын эсрэг үйлдэлтэй тул хамрын харшил, архаг бронхитийн үед хий ханиалгах, настай хүмүүсийн хий ханиалгах зовиуртай үед бас зөвлөгддөг.

6. Ковид -19 халдварын үед маш олон төрлийн эм тариаг нэг дор хэрэглэж байгаа учраас элэг, бөөр , ходоод зэрэг эрхтнүүд хямарч, бие ерөнхий хордлогонд орсон байдаг. ИЙМЭЭС ХОРДЛОГО ТАЙЛАХ АРГА ХЭМЖЭЭ авна.

Биеийн ерөнхий хордлогыг тайлах хамгийн шилдэг эмчилгээ бол шингэн зүйл сайн уух юм.Гэвч шингэн зүйл муу уудаг бол өрхийн эмнэлэгт хандан хордлого тайлах шингэн сэлбэх эмчилгээг хийлгэж болно. Мөн хөлсөөрөө хордлогыг гадагшлуулах арга бол дасгал хөдөлгөөн хийж, хөлсөө гадагшлуулж бас болно Бас арьсаараа гадагшлуулах арга бол хар цайнд орох, гангатай эсвэл далайн давстай усанд орох, саунд суух юм.

Биеийн ерөнхий хордлого тайлах ПУРИМ эмийг 2ш өдөрт 3 удаа 1-3 сар ууж болно. Пурим нь 10 гаруйн төрлийн эмийн ургамлын ханд бөгөөд цус цэвэршүүлэх, хордлого тайлах, нянгийн үржлийг дарангуйлах, дархлаа дэмжих зэрэг нөлөөтэй эм юм.

7. Уушгины үйл ажиллагааг маш сайнаар дэмждэг зүйл бол ЧИЙГЛЭГ АГААР юм. Ковид-19 халдварын дараа уушги луу орох агаарыг аль болох чийглэг, цэвэр байлгах тал дээр анхаарна. Ийм агаар байдаг газар бол голын эрэг газар, эсвэл ойн агаар байдаг. ИЙМЭЭС голын эрэг газар эсвэл ойнд хоногт багадаа 2 цаг байж, цэвэр агаараар уушгиа тэтгээрэй. Мөн гэртээ өдөрт 1 удаа чийгтэй цэвэрлэгээ хийж байгаарай.

8. Жирэмсэн, настай хүмүүс , архаг уушгины өвчтэй хүмүүс КОВИД-19 халдварын дараа сувилалын газарт 10-14 хоног уламжлалт анагаах ухааны эмчилгээ хийлгэх, физик эмчилгээ, шавар эмчилгээ , бариа засал эмчилгээг заавал хийлгэнэ. Учир нь эдгээр хүмүүсийн уушгины үйл ажиллагаа сэргэхэд илүү их арчилгаа шаардлагатай байдаг. Хэрэв тийм боломж байхгүй бол гэртээ уушгины үйл ажиллагааг сайжруулах амьсгалын дасгалыг заавал хийж, гэрийн нөхцөлд хийх боломжтой иллэг массажийг туслах хүнээр өдөрт 2-3 удаа 7-14 хоног хийлгээрэй.

9. Ковид-19 халдварын дараа зүрх судасны өвчин, бөөрний өвчин, элэгний өвчин сэдрэх хандлага өндөртэй байдаг. Ялангуяа уушги зүрх хоёр нягт уялдаа холбоотой эрхтнүүд учир цусыг шингэн байлгах, артерын даралтыг тогтвортой байлгах, зүрхний хэмийг хэвийн байлгах, хүчилтөрөгчийн хэмжээг 98% байлгах зэрэг арга хэмжээг заавал авна. Харин бөөрний эмгэгтэй хүний хувьд шээсний өнгө , үнэрийг сайтар ажиглаж байх шаардлагатай. Бөөрний өвчин сэдэрсэн үед заавал эмчид хандан зөвлөгөөг авч эмчилгээ хийгээрэй. Мөн бөөр хамгаалах ЦИСТОН эмийг хэрэглэж болно.

10. Коронавирүс нь судас гэмтээх хандлагатай тул судас хаана байна тэнд үрэвсэл үүсгэх учраас л судас хамгаалах, судасны ханыг бэхжүүлэх үйлдэлтэй Витамин С уухыг эмч нар зөвлөж байгааг бас санаарай.Гэхдээ хүүхдэд витамин +6 наснаас дээш бол С 250мг , +12 наснаас дээш бол витамин С 500мг , +18 наснаас дээш хүмүүс

Витамин С 1000мг тус тус хоолны дараа ууж хэрэглэхийг сануулья. Ходоодны шарх, элэг, бөөрний өвчин, тулай , үе мөчний өвчтэй хүмүүс витамин С 500мг -аас хэтрүүлсэний хэрэггүй. Ковид-19 халдварын дараа ч ВИТАМИН Д 1000 ОУН нэгжээр өдөр бүр уусаар байх хэрэгтэй. МӨН ЦАЙР ихээр агуулсан нэмэлт бүтээгдэхүүнийг хэрэглэж, уушгины цэвэрлэх үүрэгтэй хучуур эс, хундганцар эс, сормуус эсийг нөхөн төлжүүлээрэй.

Нийтлэл бичсэн: Хүний их эмч Б.Даваацэрэн. Эх сурвалж: Ковид-19 халдварын дараах эмнэлзүйн түр заавар , Амьсгалын эрхтний эмгэг судлал

Израилийн “ногоон паспорт” буюу вакцинжуулалтын үр дүн

Харьцангуй цөөн хүн амтай Израиль улс коронавирусны цар тахалд маш хүндээр нэрвэгджээ. Нийтдээ 800 гаруй мянган хүн Ковид-19-ийн халдвар авснаас 6 мянга гаруй хүн нас барсан тул халдварын тархалтыг зогсоохын тулд 3 удаа хатуу хөл хорио тогтоосон байна. Үүний улмаас эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, ажилгүйдлийн түвшин 20 хувьд хүрчээ.

Хямралаас нэн даруй гарч, иргэдийг хэвийн амьдралд нь эргүүлэн оруулахын тулд Израилийн эрх баригчид зоримог алхам хийж, 2020 оны 12 дугаар сараас эхлэн бүх нийтийг дархлаажуулах аяныг явуулсны үр дүнд 2 дугаар сарын сүүлч гэхэд хөл хориог аажмаар цуцалж эхэлсэн ба өдгөө тус улс вакцинжуулалтын хурдаар дэлхийд тэргүүлэх болов. Хамгийн сүүлийн мэдээллээр, 9,2 сая хүн амтай Израиль улсын иргэдийн 61,5 хувь нь вакцинжуулалтад хамрагдаад байгаа нь дэлхийд тэргүүлэх үзүүлэлт юм. Тэгэхээр 14-15-ны өдрүүдэд тэмдэглэх Тусгаар тогтнолын баяраа израильчууд “Коронавирусийг ялсан өдөр” болгохоор төлөвлөсөн бололтой.

Дархлаажуулалтын аян 12 дугаар сарын 20-нд эхэлсэн бөгөөд эхний ээлжинд халдвар авах эрсдэл өндөртэй 60-аас дээш насныханд вакцин хийж эхэлсэн бол 50-иас дээш насныхан, 16-18 насныхан гэсэн дарааллаар вакцинжуулалтанд хамруулжээ.

Ингэхдээ доорх 5 гол зарчмыг баримталсан байна. Коронавирусний халдвар авсан хүмүүст зөвхөн бүрэн эрүүл болсных нь дараа вакцин хийнэ. Дор хаяж 3 сарын дараа вакцины эхний тунг хийлгэх ёстой. Эхний тунг хийлгэсэн хүн Ковид-19-ийн халдвар авсан тохиолдолд бүрэн эрүүл болсных нь дараа хоёрдахь тунг хийнэ. Вакцины хоёр тунг хийлгэсэн хүн халдвар авсан тохиолдолд түүнд дахин вакцин хийхгүй. Тухайн хүн хөнгөн хэлбэрээр өвдөөд эдгэнэ.

–Эсрэг биетийн шинжилгээгээр тухайн хүн өмнө нь халдвар авсан нь тогтоогдвол 3 сарын хугацааг хүлээхгүйгээр нэг тун вакциныг дуртай үедээ хийлгэж болно. Ковид-19-ийн халдвар аваад эдгэсэн хүнээс эсрэг биетийг тодорхойлохын тулд цусны шинжилгээ хийхийг хориглоно. Эсрэг биет их хэмжээгээр байна гэдэг нь вирусний эсрэг найдвартай дархлаа үүссэн гэсэн үг биш.

Төдий удалгүй 1 дүгээр сард вакцин хийлгэсэн, халдвар аваад эдгэрсэн хүмүүст “ногоон паспорт” олгож эхлэв. Уг паспортыг вакцины 2 дахь тунг хийлгэснээс хойш 7 хоногийн дараа олгох ба 6 сарын хугацаанд хүчинтэй. Паспорттай иргэд спорт заал, усанд сэлэх газар, кафе, зоогийн газрууд, театр, кинотеатруудаар чөлөөтэй үйлчлүүлнэ. Мөн зочид буудалд байрлах, спорт, урлаг соёлын арга хэмжээнд оролцохоос гадна рашаан сувилалд явах боломжтой. Израилийн жуулчид Газар Дундын тэнгисийн хөрш орнууд руу аялаад эхэлсэн байна. 3 дугаар сарын 16-наас эхлэн бүх чиглэлд нислэгийг сэргээсний зэрэгцээ Израильд өдөрт 3 мянга хүртэлх тооны зорчигчийг хүлээн авна гэсэн квот тогтоожээ.

Одоогийн байдлаар, өдөрт дунджаар 150-160 мянган хүнд вакцин хийж байгаа бөгөөд Эрүүл мэндийн яамны мэдээллээр, хоёрдахь тунг хийснээс хойш 2 долоо хоногийн дараа Pfizer/BioNTech вакцины үр дүн нь 95,8 хувьтай байгаа ажээ. Цаашдаа хүн амын 80 хувь нь вакцинжуулалтад хамрагдсаны дараа “сүргийн дархлаа” үүснэ гэж мэргэжилтнүүд үзэж байна. Харин АНУ-ын зохицуулагч байгууллагаас Pfizer-ийн вакциныг 16-аас доош насныханд хийхгүй байхыг зөвлөжээ.

Израильчууд вакцинжуулалтыг амжилттай явуулж байгаа нь вакцин үйлдвэрлэгч Америкийн Pfizer/BioNTech компанитай онцгой нөхцлөөр байгуулсан гэрээний шууд үр дүн юм. Зарим мэдээллийг үзвэл, Европын Холбооны гишүүн орнуудтай харьцуулахад Израиль улс файзер вакциныг 2 дахин өндөр үнээр худалдах авахаар тохиролцжээ.

Тодруулбал, ЕХ-нд 12 еврогоор нийлүүлж буй вакциныг израильчууд 23 еврогоор худалдан авч байгаа учраас Америкийн компани эхний ээлжинд Израильд вакцинаа нийлүүлж байгаа аж. Үүнээс гадна, гэрээнд заасны дагуу вакцинаас үүдэн ямарваа сөрөг нөлөөлөл гарвал хариуцлагыг Израиль улс өөрөө хүлээх ёстой. Гэтэл европчууд хариуцлагыг үйлдвэрлэгч компанид үүрүүлэхийг оролдож байгаа аж. Өөр нэгэн чухал тохиролцоо бол, Израиль улс вакцинжуулалтын явцын талаарх бүхий л мэдээллийг /вакцинжуулалтад хамрагдсан хүмүүсийн нас хүйс, өвчлөлийн тоо гэх мэт/ долоо хоног бүр Pfizer компанид өгч байх ёстой.

Израилийн эрүүл мэндийн тогтолцоо бүрэн цахимжсан учраас вакцин үйлдвэрлэгч компани асар их мэдээллийг цаг алдалгүй хүлээн авч байна. Энэ бол тус компанийн хувьд асар үнэ цэнэтэй өгөгдлүүд бөгөөд үүний хариуд Израилийн хүн амын 95 хувьд хүрэлцэх хэмжээний вакциныг давуу нөхцлөөр тасралтгүй нийлүүлэхээр тохиролцжээ. Өөрөөр хэлбэл, Пфайзер компани асар том туршилтын талбартай болжээ гэсэн үг.

Үүний дараа Ерөнхий сайд Б.Нетаньяху, Эрүүл мэндийн сайд Й.Эдельштейн нар хамгийн богино хугацаанд вакцинжуулалтыг хийж дуусгана гэдгээ иргэддээ амалсан байна. Вакцин нийлүүлэлтийг хурдавчлахын тулд эрх баригчид цөхрөлтгүйгээр оролджээ. Б.Нетаньяху гэхэд, Pfizer-ийн ерөнхий захирал Альберт Бурла руу 30 удаа, заримдаа бүр шөнө дунд 03 цагийн үед утасдаж, янз бүрийн асуултаар булж байсан гэнэ.

Вакцинжуулалтад хамрагдах эсэх нь сайн дурын хэрэг боловч иргэдийг вакцинжуулалтын цэгт ирүүлэхийн тулд бүхий л шаардлагатай арга хэмжээг авна гэдгээ эрх баригчид шулуухан мэдэгджээ. Эрүүл мэндийн сайд хэлэхдээ “татгалзаж, хойш сууж байгаа хүмүүс тодорхой үйл ажиллагаа эрхлэх боломжгүй” гэж анхааруулжээ.

Өөрөөр хэлбэл, цаашдаа вакцин хийлгээгүй ажилтнууд ажлаасаа халагдах магадлал өндөр болох нь гэдгийг хүний эрхийг хамгаалагчид, үйлдвэрчний эвлэлийн байгууллагууд анхааруулж байна. Вакцин тариулаагүй хүмүүсийн эрх ашгийг хамгаалах хууль эрх зүйн актууд батлагдаагүй байгаа учраас ажил олгогчид өөрсдийн дүрэм журмыг тогтоогоод эхэлжээ.

Тухайлбал, Иерусалим хот дахь Intel Mobileye компанийн салбар гэхэд, энэ сарын 4-нөөс эхлэн тогтоосон журмын дагуу, вакцин хийлгээгүй ажилтан ажилдаа ирэхдээ сүүлийн 48 цагийн дотор хийлгэсэн шинжилгээний сөрөг хариуг авчрах ёстой гэсэн шаардлагыг тавьж байна. Баримжаа тооцоогоор, компаниудын нийт ажилтны 10 орчим хувь нь вакцин хийлгээгүй байх магадлалтай гэнэ.

Вакцинжуулалт амжилттай явагдаж байгаа хэдий ч тариулах хүсэлгүй хүмүүс олон бий. Тодруулбал, Израильд вакцин хийлгэх сонирхолгүй 16-аас дээш насны 650 мянган хүн байна гэдгийг тооцжээ. Тэдний дотор хэт хуучинсаг үзэлтэй /ультраортодокс/ еврейчүүд олон байгаа аж. Тэд коронавирусний халдварт хамгийн ихээр өртсөний учир нь эрх баригчдын авч буй арга хэмжээг эсэргүүцэн зөрүүдэлж, өөрсдийн удирдагчид болох раввинуудын хэлсэн үгийг дагасантай холбоотой.

Харин Б.Нетаньяху раввинуудад хандан хуучинсаг үзэлтнүүдэд нөлөөлөхийг уриалсны дараа халдварын тархалт саарч эхэлсэн байна. Ортодокс үзэлтнүүд хуучин загварын “Нокиа” гар утас хэрэглэдэг тул тэдэнд “ногоон паспорт”-ыг цахим хэлбэрээр илгээх боломжгүй, иймээс цаасан дээр хэвлэн өгч байгаа гэнэ.

Сайны хажуугаар саар гэгчээр вакцинжуулалтын аяны явцыг зарим иргэд янз бүрийн өнцгөөс дүгнэж байна. Израильчууд туршилтын туулай боллоо, вакцинжуулалт бол Нетаньяхугийн сонгуулийн кампанит ажлын нэг хэсэг, вакцин хийлгээгүй хүмүүсийг ялгаварлан гадуурхах хандлага бий боллоо гэсэн шүүмжлэлүүд тасрахгүй байгаа юм.

Орчуулсан : Б.Адъяахүү