БУСАД

Ерөнхий сайд аа, шантаажчдын гарт мөхөж байгаа эдийн засгаа авраач ээ !!!

Монгол Улсад 330 шантаажны бүлэг ажиллаж байна

Монгол улсын 21 аймаг, 330 сумдад сүрдүүлэг, шантааж хүчээ авч байна. Шантаажчид УИХ-ын гишүүдээр гул барин, хуулийн заалтыг мушгин тайлбарлаж малчид, иргэдийг турхирах нь хэрээс хэтэрлээ. Тэдэнд ийм боломжийг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж санаатайгаар, алсын бодлоготойгоор олгосон юм.

Тэрээр орон нутгийн иргэдээс санал авахгүйгээр уул уурхай эрхлэх боломжгүй гэж мушгиж ойлгогдох хуулийг санаачлан батлуулсны уршгийг монгол улс өнөөдөр амсаж байна. Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ бол мэргэжлийн байгуулга болохоос багийн хурлаар хэлэлцдэг асуудал огт биш.

Өөрсдийгөө барууны үзэл баримтлалтай, либералчууд гэж тодорхойлдог Ардчилсан намынхан хүзүүгүй хүнийхээ зассан замаар баялаг бүтээгчдийг боомилж, сүрдүүлэх замаар сонгогдох замаа засдаг, өөрсдийн нөлөөллийн бүлэг үүсгэн ажиллуулж байдгийг олон үйл явдал, жишээгээр нотолж болно.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эсрэгээр зүүний баримтлалтай намын дарга гэлээ ч бизнест, эдийн засагт ээлтэй шийдвэрүүд гаргах, баялаг бүтээгчдийг бүх талаар дэмжихээ илэрхийлдэг. Гэтэл орон нутагт Засгийн газрын бодлогын яг эсрэг зүйлс өрнөсөөр байна. Саяхан нийгмийн сүлжээгээр түгсэн нэг жиргээг харуулъя.

Энэ жиргээнд дурдагдсан асуудал 330 суманд хавтгайрсан үзэгдэл юм. Монгол улс нэгдмэл (unitary) засаглалтай юм уу, холбооны (federal) улс юм уу гэж эргэлзэхээр зүйлс орон нутагт өрнөж байна. Сумын дарга бүр өөрийгөө war lord – “нутгийн босс” хэмээн сэтгэж хийрхэж байна.

Сүхбаатар аймагт гарч буй сүрдүүлэг, шантааж

Сум бүрд үүрлэсэн шантаажчдын ард Ардчилсан намаас сонгогдсон УИХ-ын гишүүн эсвэл аймгийн намын удирдлага байх нь ёс мэт ажээ. Үүний тод жишээ нь Сүхбаатар аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Н.Ганибал боллоо. Тэрээр Сүхбаатар аймагт үйл ажиллагаа явуулж байгаа уурхайнуудад дарамт шахалт үзүүлж, айлган сүрдүүлдэг өөрийн бүлэглэлийг сум бүрт байгуулж амжсан байх юм.

Мөнххаан суманд гэхэд АМГТГ-ын албан ёсны зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа “Терра Сийд” ХХК-ний эсрэг нутгийн иргэдтэй үгсэн гэрээг нь цуцлуулах шаардлага тавин гацаав. Мэдээж гул барих хуулийн заалт олчихсон яваа.

Н.Ганибалын Эрдэнэцагаан суманд ажиллуулдаг бүлгэм ажилдаа төгсөрчээ. Тэд өмнө нь АДАЭ гэх жоншны уурхайн эсрэг сүрдүүлгийн ажил өрнүүлж, газрын тосны хайгуул хийж байсан “МАКС” группийн захирал Д.Ганбаатарыг хөөж явуулсан, 100 сая долларын хөрөнгө оруулалт хийсэн вольфрамын Нүхтийн уурхайг зогсоолгож хөөн гаргасан зэрэг “амжилтаа” дараагийн компанид зарлахдаа огт ичдэггүй. Н.Ганилбал саяхан сумын иргэдэд хотоос авчирсан шуудай дүүрэн одон медалиудаа гардуулах үеэрээ бүлэглэлтэйгээ олны өмнө уулзаж, “… энэ суманд шинээр бий болох бүх уурхайг зогсоож, хөөж явуулдаг” хэмээн сайрхжээ.

УИХ-ын гишүүн Н.Ганибал Эрдэнэцагаан суманд нүүрс тээврийн хүнд даацын засмал зам тавих гэж буй Монгол эзэдтэй уурхайн эсрэг дээрх гаршсан бүлэглэлийг турхирч “нүүрс олборлох нэрийн дор цацраг идэвхт уран олборлож байж болзошгүй” гэх гүтгэлэг тарааж, энд Мэргэжлийн хяналтын газар зэрэг элдэв байгууллагууд руу бичиг төлөвлөж, түүнийгээ сумын нийгмийн сүлжээнд дэлгэж шантааж сүрдүүлгээ гүйцэлдүүлдэг. Шалтаг нь “булаг ус ширгэх вий” гэж санаа зовж байгаа гэх ажээ.

Засмал замаар тээвэр хийхээр шийдэж, хөрөнгө оруулж байгаа компанийг эсэргүүцэх нь байгаль орчны эсрэг илүү хорлонтой, гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийж байгаа хэрэг юм. Тоосжилт үүсгэхгүйн тулд зам тавьж, зарлага гаргах гэж байгаа аж ахуйн нэгж УИХ-ын гишүүнээс илүүтэйгээр байгалиа хайрлаж, эх оронч үйлдэл гаргаж байгаа нь тэнэг хүнд ч ойлгомжтой.

“Нүүрс биш цацраг идэвхт бодис олборлож байж магад” гэх хардлага бол “чиптэй вакцин” гэдэгтэй дүйхүйц тэнэглэл юм. Дэлхийн чип үйлдвэрлэлийн түвшин нано чип гаргахад ойртоо ч үгүй байна. Тийм чип маш үнэтэй болох бөгөөд дэлхийн 8 тэрбум хүний цусанд тэрийгээ шахах нь ой ухаанд багтамгүй их мөнгө шаардсан хэрэг билээ. Үүнтэй нэгэн адил “нүүрс олборлоно” гэж хуурангуутаа уран олборлох нь адаглаж технологийн талаасаа боломжгүй юм. Огт өөр технологи, тоног төхөөрөмж ашигладаг. Уран олборлолт нь газрын гүнд явагддаг бөгөөд үүнийг нууцаар хийх боломжит технологи одоогоор дэлхий дээр байхгүй. Н.Ганибал ба түүний баг л бодож олчихоогүй бол.

Дээр нь монгол улс төртэй, хуультай. Нүүрс олборлоно гэчихээд уран ухаж явахад нь ангайгаад хараад сууж байдаг Засгийн газар, агентлагууд байх уу?

Бүлэглэлүүдийн жижигхэн сонирхол нийтийн эрх ашигт хохирол учруулж байна

Асуудлын цаана юу байгаа гэхээр ердөө л хувийн өчүүхэн эрх ашгаа гүйцэлдүүлэх, сүрдүүлгээр мөнгө олохын тулд бүлгэмдсэн цөөн хэдэн хүн, тэдний нөлөөлөлд автсан УИХ-ын гишүүн л бий. Н.Ганибал бол Сүхбаатар аймгаас дахин сонгогдохын тулд хүн ам ихтэй, Ардын намыг тогтвортой дэмждэг Эрдэнэцагаан сумыг үргэлж онилдог.

Тиймээс тэрээр босогчдоороо Сумын Иргэдийн хурал, Засаг даргыг үргэлж дарамтлах, мөнгө авилга авсан зэргээр элдвээр гүтгэн Сумын засгийн үйл ажиллагааг огт явуулдаггүй, ард олныг турхирдаг. Н.Ганибал нь босогчдын хүүхдийг Улаанбаатар хотод ажилд оруулах зэргээр өөртөө элсүүлэх, шантаажчид болгон тэднийг удирдан чиглүүлж, араас нь зорилгоо тулгахаар зэхэж байгаа сүрдүүлэгч. Өөр тайлбар байх боломжгүй.

Учир нь компаниуд бүгд Засгийн газрын зохих агентлагуудаас зөвшөөрлөө авчихсан, холбогдох хууль журмын дагуу үйл ажиллагаа явуулж байгаа. Зөвшөөрлийг нь өөрөө үзээд шалгачих боломж байсаар атал “эд нар зөвшөөрөлтэй юү” гэж Шадар сайдаас асуух ямар ч шаардлага байсангүй.
Мөнххаан сумын 1 дүгээр багийн 156 өрх Амсар гэх уулаа чөлөөтэй сайхан тахимаар байна гэдэг шалтаг бол цар тахлын үед хүндэрсэн эдийн засагт нэмэр болохгүй, нэрмээс болох л шалтаг юм. Үүний төлөө 3,3 сая иргэний эрх ашиг, төсвийн орлого хохирч болох уу? Монгол улсын газар нутаг, байгалийн нөөц зөвхөн тухайн сумын 156 өрхөд хамаатай юм уу?

“Дурсгалт газарт сүр бараа, үзэмжийг нь дарах барилга байгууламж барих гээд байна” гэх хардлагаар Н.Ганибал “Терра Сийд” компанийг эсэргүүцэхээ зөвтгөсөн байгаа юм. Хээр талд том барилга, байгууламж байгуулж уулын сүр дарах хэрэгцээ хэнд ч байхгүй. Бизнес эрхлэгчид илүүц зардал гэж байдаггүй.

Эрдэнэцагаан суман дахь бүлэглэлийн гишүүд бүгд “ард минь Ардчилсан нам байгаа” гэж хэлдэг. Тэд гишүүн Н.Ганибалаар элдэв бичиг зохиолгож, ийш тийш шидүүлж ажил гацаадаг дархан мэхтэй.

Сумын босогч шантаажчид уул уурхайг хаах, зогсоох нэрээр элдвээр дарамт сүрдүүлэг хийдгээс тэр хавийн бүх хятад эзэдтэй уурхайнууд тэдгээр шантаажчдад элдэв шан харамжийг дэлгүүр, буудлаар нь дамжуулан өгдөг далд аргад шилжсэн гэж нутшийн иргэд ярив. Сумынхны нүдэн дээр тэд нарын буудал, дэлгүүрийн орлого илтэд өсөж, унадаг унаа нь туулах чадвар сайтай машинаар солигддог ажээ. Н.Ганибал нь өөрийн босогчдыг төрийн байгуулгууд, гааль, төрийн өмчит Андын илч компани зэрэгт албан тушаалд томилох мэтээр уул уурхайг үзэн ядах хирнээ бүхий л талаар саадаг талаар сумынхан ам дамжин ярих юм. Эрдэнэцагаан суманд хятад эзэнтэй уурхайнууд ямар ч эсэргүүцэл, асуудалгүй ажиллаад байдаг вэ? гэдэг асуултад сумынхан хариулж чадахгүй, бүгд гайхдаг.

Нутгийн иргэд энэ бүлэглэлийн цаад зорилго, санаархлыг андахаа байж. Гэвч хэл амнаас нь эмээгээд юм хэлж чаддаггүй гэцгээнэ. Үнэндээ Н.Ганибал бол сонгогч олонтой, “саах” уул уурхайтайгаар нь Эрдэнэцагааныг гоцлон онилж байна. Тэрээр 2024 онд дахин сонгогдох, одоо МАН олонхи болсон Иргэдийн хурал, түүнээс томилогдсон Засаг даргын нэр хүндийг унагах, сүрдүүлэх замаар тохиролцоонд орох гэх мэт богино зайны тоглолт л хийж явна. Улс орны хөгжил, аймгийн төсвийн орлого гэх мэт зүйлд тэр огтхон ч санаа зовдоггүй.

Бүлэглэлээ төсвөөр тэжээх санаархал

Бүлэглэл “тэжээгчээ” ч шаналгадаг бололтой юм. Учир нь УИХ-ын гишүүн Н.Ганибал саяхан (2021.08.12) “зөрчлийн тухай мэдээлэл өгсөн иргэнд зөрчил гаргагчид ногдуулсан торгуулийн 15 хувиар тооцож сум, дүүргийн Засаг дарга мөнгөн урамшуулал олгох хуулийн заалтыг хэрэгжүүлэхийг” шаардсан асуулт тавьжээ. Энэ нь юу гэсэн үг болохыг энгийн хэл рүү хөрвүүлбэл дараах утгатай. Шантаажны бүлэг нь мөнгө нэхсэн. Нилээдгүй хэмжээтэй мөнгө нэхсэнийг мань гишүүн дийлэх шинжгүй болохоор татвар төлөгчдийн мөнгөөр, төсвийн орлогоос шантаажны багаа угжихаар санаа шулууджээ. Мэдээж гоё сайхан үг, хуулийн заалт дурдан уг санаархлаа нууж таарна.

“Хэрэв мэдээлэл өгсөн иргэдэд урамшууллыг нь тухай бүрт нь олгодог бол гэмт хэрэг, зөрчлийн талаарх илрүүлэлт сайжирч, улмаар гаралт нь буурахад нөлөөлөх учиртай” гэж Н.Ганибал бичжээ. Аливаа эх оронч санаачлага, тэмцэл гэгчийн цаана өчүүрхэн эрх ашиг нуугдаж байдгийн нэгэн жишээг бид харж байна. Уг нь сум, орон нутгийн иргэд ажилтай, орлоготой байвал гэм хэргийн гаралт эрс буурдаг. Тэрнээс мэдээлэгчдийг тэжээгээд гэмт хэргээс салсан улс дэлхий дээр байхгүй.

Ерөнхий сайдад итгэж зориулав

Эрхэм Ерөнхий сайд аа. Таны явуулж байгаа бодлогыг үл хэрэгжүүлэх, хувийн өчүүхэн эрх ашгаараа гацаах санаархал орон нутагт багагүй байна. Та орон нутгийн шантаажчид, дунд доод шатны төрийн албан хаагчдын орлогыг “тас цохих” ингэснээр төсвийн орлогыг үлэмж нэмэгдүүлэх бодлого явуулж байгаа нь тодорхой боллоо. Бүү ухраарай.

Ард чинь шударга хөдөлмөр, хичээл зүтгэлээр улс Монголдоо хөгжил цэцэглэлт авчрах эрмэлзэлтэй мянга мянган баялаг бүтээгчид зогсож байна. Таны эхлүүлж байгаа эрс шинэчлэл монгол оронд зөвхөн сайн сайхныг л авчирна. Үүнд итгээрэй.

Монгол улс нэгдмэл засаглалтай улс мөн юм бол Засгийн газрын бодлого, шийдвэр сум бүрт хэрэгждэг баймаар байна. Энэ улсын эрх мэдэл УИХ, Засгийн газарт хадгалагддаг нь үнэн юм бол сум бүрт дураар авирлаж, Засгийн газрын агентлагийн олгосон зөвшөөрлөөс давсан өөр бичиг баримт нэхдэг үзэгдлийг бүрмөсөн устгамаар байна. Засгийн газар тусгай зөвшөөрөл олгосон юм бол тэр шийдвэрээ орон нутгийн эрх баригчид, луйварчдаас хамгаалдаг болмоор байна.

Монголыг мөхөөх хүчин төрийнг албаны дунд, доод шатанд бүгсээр байна. Тэд Засгийн газрын шийдвэр гарчихсан байхад нэмэл зөвшөөрөл нэхэх замаар өөрсөддөө авилгын орчин бүрдүүлсээр байна. Сумын нутаг, хилийн бүс гэх зэргээр нэмэлт шалтгууд гаргаж ирээд, нэмэлт зөвшөөрөл өөрсдөөс нь авахыг шаарддаг бизнес газар авчээ.

Монгол улс хуулийн засаглалтай улс юм бол хуулийн заалт барьж сүрдүүлэг хийж амьдардаг бүлэглэлд шалтаг шалтгаан, орон зай өгч даваргаж байгааг болиулмаар байна. Товчхондоо баялаг бүтээгчдэд хуулийн нэг цонх, төрийн үйлчилгээний нэг цонхоор үйлчлэхгүй бол завсар заалхайг нь авилгачид чадмаг ашиглаад сурчихжээ. Тэд зохион байгуулалтад орж, нарийн технологиор шахалт дарамтаа учруулан мөнгө саадаг шугамтай болсон байна.
“Гол ус ширгэлээ, булаг шандны ундарга багаслаа” зэрэг тайлбарууд бол нутаг орондоо хайртайг нотлох шалтгаан огт биш. Уур амьсгалын өөрчлөлт гэж давагдашгүй хүчин зүйл хүн төрөлхтний үйл ажиллагаанаас огт хамааралгүйгээр явагдаж байгаа. Нэг компанийн хайгуулын ажлаас болоод, эсвэл тээврийн зам тавьснаас болоод өөрчлөгддөг уур амьсгал гэж байхгүй. Энэ бол зүгээр сүрдүүлгэдээ ашигладаг гоё үг.

Ерөнхий сайд та бизнест чөлөөг нь тавьж, авилгачдад хаалт босгохоор шулуудсанд бид бүхэн баяртай байна. Таныг бүх талаар дэмжин ажиллах болно. Санасан бүхэн тань сэтгэгчлэн бүтэх болтугай.

Хязгаар нутгийн иргэд

 Цусны шинжилгээний үзүүлэлтүүд юуг илэрхийлдэг вэ?

Цусны шинжилгээ бол бидний биед гарч байгаа өөрчлөлт, аливаа өвчнийг тодорхойлдог хамгийн чухал бөгөөд найдвартай шинжилгээ юм. Хүний цус нь хэдэн зуун найрлага хэсгүүдээс бүрддэг бөгөөд тэдгээрийн хувьд хэр хэмжээг нь заасан тоон үзүүлэлт байдаг. Цусны ерөнхий шинжилгээ нь тэдгээр үзүүлэлтүүдийг хэвийн эсэхийг харах, үнэлэх боломжийг олгодог.

Цусны ерөнхий шинжилгээний хариу нь эмчид тухайн хүний биеийн байдалд дүгнэлт хийх боломжийг олгодог. Өнөөдөр бид эрүүл хүний ​​хамгийн чухал үзүүлэлт болох цусны хэмжээ, түүний байх ёстой нормуудыг хэлж өгөх болно.

ЦУСНЫ ЕРӨНХИЙ ҮЗҮҮЛЭЛТҮҮД 1.Гемоглобин: Гемоглобин нь эритроцитын (цусны улаан эс) хамгийн чухал бүрэлдэхүүн хэсгүүдийн нэг бөгөөд хүчилтөрөгчийг тээвэрлэх, нүүрстөрөгчийн давхар ислийг биеэс зайлуулах үүрэгтэй. Гемоглобины хэмжээ буурч байгаа нь цус багадалт, дотуур цус алдалт, дотоод эрхтэнд гэмтэл учирсаны шинж тэмдэг байж болно. Хоол тэжээлийн дутагдал, хоолны хордлого нь мөн гемоглобины хэмжээ буурах бас нэгэн шалтгаан болдог.

Гэхдээ гемоглобины хэмжээ ихэсвэл цусны өвчин, зүрхний дутагдалд хүргэж болзошгүй байдаг. Гемоглобины хэмжээ эрэгтэйчүүдэд 130-160 г / л, эмэгтэйчүүдэд 120-140 г / л байх ёстой.

2.Цусны улаан эс: Цусны улаан эсүүд нь гемоглобин агуулдаг. Цусны улаан эсүүдийн тоо хэмжээ өөрчлөгдөж байгаа нь үргэлж ямар нэг өвчний шинж тэмдэг байдаггүй. Тухайлбал, эрүүл хүн өндөр ууланд гарахад энэ хэмжээ нэмэгддэг бол эмэгтэйчүүдэд сарын тэмдгийн үеэр багасах байдал ажиглагддаг. Цусны улаан эсийн хэмжээ хэт ихсэх нь зүрх судасны болон уушгины өвчин, дутагдал нь цус багадалт эсвэл архаг үрэвсэлт үйл явцыг илтгэнэ. Хэвийн утга нь: эрэгтэйчүүдэд – (4.0-5.1) x 1012/л, эмэгтэйчүүдэд – (3.7-4.7) х 1012/л байна.

3.Эритроцитын тунах хурд (ЭТХ/ESR): Эритроцитын тунах хурд ихэвчлэн өвчлөлийн 2 дахь өдрөөс нэмэгдэж, хүний биеийн байдал сэргэж эхлэх хүртэл дээд цэгтээ хүрсэн байдаг. Тоон үзүүлэлт нэмэгдэж байгаа нь жирэмсэн үед болон төрсний дараах шарх, мэс ажилбараар халдвар, үрэвсэл үүссэн байж болзошгүйг илтгэж байдаг. Эрэгтэйчүүдэд байх ёстой норм нь 2-10 мм/ц, эмэгтэйчүүдэд 2-15 мм/ц байна.

4.Цусны цагаан эсүүд: Цусны цагаан эсүүд нь бидний бие махбодийг гадны нөлөөнөөс хамгаалдаг. Цагаан эсийн хэмжээ ихсэссэн байх нь үрэвсэл эсвэл халдвар байгааг илтгэнэ. Заримдаа цагаан эсийн хэмжээ өөрчлөгдөх нь өвчний улмаас бус, харин сэтгэл санааны юмуу бие махбодийн стрессээс болдог байна. Мөн цагаан эсийн хэмжээ багассан байх нь вирусын халдвар байгааг илтгэнэ. Заагдсан хэмжээ нь нас, хүйсээс хамаарч өөр өөр байж болох ч ерөнхийдөө хүн бүрийн хувьд хэвийн үзүүлэлт нь (4.0–9.0) x 109 /л байна.

5.Лимфоцитууд: Лимфоцитууд нь бидний дархлааны тогтолцоог бүтээгч гол эсүүд юм. Хэрэв лимфоцитын концентраци нормоос давсан бол ихэнх тохиолдолд энэ нь халдварт өвчинг, харин лимфоцитын түвшин бага байх нь бөөрний дутагдал эсвэл архаг өвчнийг илтгэдэг. Насанд хүрэгчдийн цусан дахь лимфоцитын агууламж (1.2-3) x 109 байвал хэвийн гэж үзнэ.

6.Ялтас эс: Ялтас эс нь цусны бүлэгнэлтийг хариуцдаг эсүүд юм. Хэрэв ялтас эсийн тоо байх ёстой нормоос давсан бол энэ нь сүрьеэ, колит эсвэл элэгний хатуурлыг илэрхийлж болно. Хэрвээ мэс заслын дараагаар ялтас эсийн тоо нэмэгдсэн байвал бие махбодийн хэвийн урвал гэж үздэг. Элэг, дэлүү зэрэг нь архи, хүнд металлын хордлогод орвол цусан дахь ялтасны тоо багасдаг. Ялтас эсийн тоо өөрчлөгдөхөд нөлөөлдөг эмнүүд ч бас бий. Ялтас эсийн хэвийн хэмжээ нь (180-320) х 109 /л байна.

7.Глюкоз: Цусан дахь хамгийн чухал үзүүлэлтүүдийн нэг бол сахарын хэмжээ юм. Цусан дахь сахарын хэмжээ ихэссэх нь чихрийн шижин өвчний шинж тэмдэг юм. Гэхдээ сахарын хэмжээ бага байх нь хоол тэжээлийн дутагдал эсвэл дааврын өвчлөл байгааг илтгэдэг. Глюкозын хэвийн хэмжээ 3.5-6.5 ммоль / литр байна.

8. Нийт уурагийн хэмжээ хатуу хоолны дэглэм барьсаны дараагаар болон бөөр, элэг өвчилж эхлэхээр ихэвчлэн буурдаг. Байх ёстой хэвийн хэмжээг нь 60-80 грамм/л гэж үздэг. 9.Билирубин: Ерөнхий билирубин бол бидний элэгний үзүүлэлт юм. Энэ үзүүлэлт ихсэх нь гепатитийг эсвэл цөсөнд чулуу үүссэнийг харуулдаг байна. Ерөнхийдөө билирубины хэмжээ нь 20.5 ммоль /л –ээс ихгүй байх ёстой.

Таны харж байгаачлан цусны ерөнхий шинжилгээгээр бид бие махбодынхоо бараг бүх өөрчлөлтийг олж мэдэх боломжтой юм. Гэхдээ шинжилгээний хариу нь хэвийн хэмжээнээс өндөр эсвэл доогуур байсан ч гэсэн та сандрах хэрэггүй. Өөрөө өөртөө онош тавьж, эмчилгээ хийж болохгүй, юун түрүүнд мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй, учир нь эдгээр үзүүлэлтүүд нь олон хүчин зүйлээс хамаарч болно. Өөртөө болон хайртай дотны хүмүүсийнхээ эрүүл мэндэд анхаараарай.

Эх сурвалж: Так Просто : Орчуулсан: Х.Гэгээн

Коронавирусийн халдвараар өвдөөд эдгэрсэн хүний заавал мэдэх 10 зүйл

Коронавирусийн бай эрхтэн бол уушги байдаг. Коронавирүс нь хамар, залгиураар дамжин уушгинд хүрдэг. Уушгинд үрэвсэл үүсгэж, хатгалгаа болсон үед цэртэй ханиалгах, халуурах, хий ханиалгах, бие сулрах, ядрах , хоолонд дургүй болох зэрэг зовиурууд үүсдэг.

Эмнэлгийн нөхцөлд коронавирүсийн эсрэг эм, нянгийн үржлийг дарангуйлах антибиотик , дархлаа дэмжих эмийн эмчилгээг хийлгэж, цочмог үрэвслийг дарах боловч, уушгины эдийг нөхөн сэргээх эмчилгээг бүрэн гүйцэд хийж чаддаггүй тул та уушгиа бүрэн эрүүлжүүлэх дараах 10 арга хэмжээг өөртөө хэрэгжүүлээрэй.

1. Амьсгалын дасгал хийнэ. Хамгийн гол уушги дахь үлдэгдэл агаарыг бүрэн гаргаж,уушгийг цэвэр агаараар хангаж, уушги дахь хий солилцоог сайжруулах зорилготой байдаг тул зөв амьсгалын дасгал хийх нь хамгийн чухал юм. Эндээс та бичлэгийг үзээд , гэртээ 10-15 удаа хийгээрэй.

2. Өдөрт 8 аяга буцалсан ус уугаарай. Уушги луу орох агаар нь эхлээд хамар, залгиураар дамжих үедээ чийгшиж, бүлээсэж, цэвэршин уушги луу ордог. Иймээс агаарыг чийгшүүлэхэд шаардлагатай усыг ойр ойрхон уугаарай. Мөн гэрийн нөхцөлд хар цайны уураар утах, агаар чийгшүүлэгч ашиглах, чийгтэй цэвэрлэгээ өдөрт 2 удаа хийж өрөөгөө чийгшүүлээрэй.

3. Хэт хүйтэн, хэт халуун орчинд байхаас зайлсхийгээрэй. Коронавирүсийн улмаас үүссэн үрэвсэл нь ихэвчлэн уушгины доод дэлбэнд байрладаг тул хэт хүйтэн, хэт халуун агаар нь үрэвслийг сэдрээх хүчин зүйл болох тул аль болох тасалгааны хэмтэй орчинд байхыг хичээгээрэй.

4. Шингэц сайтай шөлтэй хоолыг түлхүү өдөрт 3-4 удаа хийж иднэ. Хоолондоо цагаан гаа, сармис, хар перецийг амтлагч байдлаар нэмэлтээр хэрэглээрэй. Эдгээр амтлагч нь халуун чанартай , үрэвсэл дарах үйлчилгээ өндөртэй байдаг тул таны уушгины үрэвслийг дарахад дэмжих эмчилгээ болно гэдгийг санаарай.

5.Уушги дахь үлдэц үрэвслийг бүрэн арилгах арга хэмжээ авна. Коронавирүс нь уушгины доод дэлбэнг гэмтээж, уушгины гуурсан хоолойн архаг үрэвслийг үүсгэж, уушгины эдийг хатууруулж, сорвижуулах, шохойжуулах аюултай тул уушгины үрэвслийг бүрэн гүйцэд эмчлэх нь чухал юм. Иймээс эмнэлэгт хүчтэй эм тариагаар цочмог үрэвслийг дарчихсан байгаа тул аль болох байгалийн эмийн ургамлаар эмчилж , эдгээх нь хамгийн тохиромжтой. Эмийн ургамалд чихэр өвс, лидэр, гурван үрийн тан зэрэг орно.

Гэвч шууд л эмийн ургамлуудыг ууж болохгүйг бас анхаараарай. Аль болох зөв тунгаар харилцан үйлдлийг нь зохицуулсан эмийн ургамлын бэлдмэл хэрэглэхийг санал болгож байна. Үүнд гималай брендийн КОФЛЕТ , ДИАКОФ, ЭСВЭЛ БРЕЗОЛ ОРНО. Кофлет нь энэтхэгийн уламжлалт анагаахын жорон дээр үндэслэгдсэн хийгдсэн, найрлагын 25% зөгийн бал,

чихэр өвс, гурван үрийн тан, цагаан гаа, хар перец , урт перец зэргийг агуулсан уушги дахь цэрийг шингэлж, цэрийг ховхолж уушги цэвэрлэх үйлдэл үзүүлнэ Иймээс КОВИД-19 ХАЛДВАРЫН ДАРАА цэр ихтэй ханиалгах зовиур үлдсэн бол өглөө, өдөр 10мл хоолны дараа 14-21 хоног хэрэглэнэ. Мөн тамхи их татдаг , тоостой орчинд ажилладаг, гагнуур хийдэг, агаарын бохирдолтой орчинд ажилладаг, архаг бронхиттой хүмүүс уушги цэвэрлэх зорилгоор хэрэглэнэ.

Харин ДИАКОФ нь чихэр өвс, гурван үрийн тан, лидэр, хар перец, цагаан гаа зэргийг агуулдаг харьцангуй зөөлөн ханиалга үүсгэж, цэрийг шингэрүүлж, ховхолж, уушги цэвэрлэх үйлдэл үзүүлдэг ба уушги дахь гуурсан хоолойн үрэвслийг дарж, гуурсан хоолойн улайлтыг арилгаж өгдөг. Диакофыг КОВИД-19 халдварын дараа хүүхэд, өндөр настан, жирэмсэн, хөхүүл хүмүүсийн уушгийг хамгаалах, үрэвслийг дарах, уушги цэвэрлэх зорилгоор өглөө, өдөр 10мл ууж хэрэглэхийг зөвлөдөг.

БРЕЗОЛ бол турмерик, ар үр, бар үр, базилик, жүр үр, лидэр эмийн ургамлын найрлагатай тул КОВИД-19 ХАЛДВАРЫН ДАРАА ХИЙ ХАНИАЛГАХ, АМЬСГААДАХ ЗОВИУР үлдсэн үед илүүтэй уухыг зөвлөдөг . Ялангуяа турмерик нь гуурсан хоолойн цочролыг багасгаж, гуурсан хоолойг тэлж, уушгины агааржилтыг сайжруулж, амьсгаадах зовиурыг арилгана.

Бүх насны хүмүүс уушги цэвэрлэх эмийг өдөр, өглөө уусаны дараа оройдоо уушгиа тайвшруулах, уушгины ерөнхий үйл ажиллагааг сайжруулах , шөнө ханиалгахгүй байх зорилгоор хослуулан хэрэглэхэд их тохиромжтой. Мөн брезол нь харшлын эсрэг үйлдэлтэй тул хамрын харшил, архаг бронхитийн үед хий ханиалгах, настай хүмүүсийн хий ханиалгах зовиуртай үед бас зөвлөгддөг.

6. Ковид -19 халдварын үед маш олон төрлийн эм тариаг нэг дор хэрэглэж байгаа учраас элэг, бөөр , ходоод зэрэг эрхтнүүд хямарч, бие ерөнхий хордлогонд орсон байдаг. ИЙМЭЭС ХОРДЛОГО ТАЙЛАХ АРГА ХЭМЖЭЭ авна.

Биеийн ерөнхий хордлогыг тайлах хамгийн шилдэг эмчилгээ бол шингэн зүйл сайн уух юм.Гэвч шингэн зүйл муу уудаг бол өрхийн эмнэлэгт хандан хордлого тайлах шингэн сэлбэх эмчилгээг хийлгэж болно. Мөн хөлсөөрөө хордлогыг гадагшлуулах арга бол дасгал хөдөлгөөн хийж, хөлсөө гадагшлуулж бас болно Бас арьсаараа гадагшлуулах арга бол хар цайнд орох, гангатай эсвэл далайн давстай усанд орох, саунд суух юм.

Биеийн ерөнхий хордлого тайлах ПУРИМ эмийг 2ш өдөрт 3 удаа 1-3 сар ууж болно. Пурим нь 10 гаруйн төрлийн эмийн ургамлын ханд бөгөөд цус цэвэршүүлэх, хордлого тайлах, нянгийн үржлийг дарангуйлах, дархлаа дэмжих зэрэг нөлөөтэй эм юм.

7. Уушгины үйл ажиллагааг маш сайнаар дэмждэг зүйл бол ЧИЙГЛЭГ АГААР юм. Ковид-19 халдварын дараа уушги луу орох агаарыг аль болох чийглэг, цэвэр байлгах тал дээр анхаарна. Ийм агаар байдаг газар бол голын эрэг газар, эсвэл ойн агаар байдаг. ИЙМЭЭС голын эрэг газар эсвэл ойнд хоногт багадаа 2 цаг байж, цэвэр агаараар уушгиа тэтгээрэй. Мөн гэртээ өдөрт 1 удаа чийгтэй цэвэрлэгээ хийж байгаарай.

8. Жирэмсэн, настай хүмүүс , архаг уушгины өвчтэй хүмүүс КОВИД-19 халдварын дараа сувилалын газарт 10-14 хоног уламжлалт анагаах ухааны эмчилгээ хийлгэх, физик эмчилгээ, шавар эмчилгээ , бариа засал эмчилгээг заавал хийлгэнэ. Учир нь эдгээр хүмүүсийн уушгины үйл ажиллагаа сэргэхэд илүү их арчилгаа шаардлагатай байдаг. Хэрэв тийм боломж байхгүй бол гэртээ уушгины үйл ажиллагааг сайжруулах амьсгалын дасгалыг заавал хийж, гэрийн нөхцөлд хийх боломжтой иллэг массажийг туслах хүнээр өдөрт 2-3 удаа 7-14 хоног хийлгээрэй.

9. Ковид-19 халдварын дараа зүрх судасны өвчин, бөөрний өвчин, элэгний өвчин сэдрэх хандлага өндөртэй байдаг. Ялангуяа уушги зүрх хоёр нягт уялдаа холбоотой эрхтнүүд учир цусыг шингэн байлгах, артерын даралтыг тогтвортой байлгах, зүрхний хэмийг хэвийн байлгах, хүчилтөрөгчийн хэмжээг 98% байлгах зэрэг арга хэмжээг заавал авна. Харин бөөрний эмгэгтэй хүний хувьд шээсний өнгө , үнэрийг сайтар ажиглаж байх шаардлагатай. Бөөрний өвчин сэдэрсэн үед заавал эмчид хандан зөвлөгөөг авч эмчилгээ хийгээрэй. Мөн бөөр хамгаалах ЦИСТОН эмийг хэрэглэж болно.

10. Коронавирүс нь судас гэмтээх хандлагатай тул судас хаана байна тэнд үрэвсэл үүсгэх учраас л судас хамгаалах, судасны ханыг бэхжүүлэх үйлдэлтэй Витамин С уухыг эмч нар зөвлөж байгааг бас санаарай.Гэхдээ хүүхдэд витамин +6 наснаас дээш бол С 250мг , +12 наснаас дээш бол витамин С 500мг , +18 наснаас дээш хүмүүс

Витамин С 1000мг тус тус хоолны дараа ууж хэрэглэхийг сануулья. Ходоодны шарх, элэг, бөөрний өвчин, тулай , үе мөчний өвчтэй хүмүүс витамин С 500мг -аас хэтрүүлсэний хэрэггүй. Ковид-19 халдварын дараа ч ВИТАМИН Д 1000 ОУН нэгжээр өдөр бүр уусаар байх хэрэгтэй. МӨН ЦАЙР ихээр агуулсан нэмэлт бүтээгдэхүүнийг хэрэглэж, уушгины цэвэрлэх үүрэгтэй хучуур эс, хундганцар эс, сормуус эсийг нөхөн төлжүүлээрэй.

Нийтлэл бичсэн: Хүний их эмч Б.Даваацэрэн. Эх сурвалж: Ковид-19 халдварын дараах эмнэлзүйн түр заавар , Амьсгалын эрхтний эмгэг судлал

Израилийн “ногоон паспорт” буюу вакцинжуулалтын үр дүн

Харьцангуй цөөн хүн амтай Израиль улс коронавирусны цар тахалд маш хүндээр нэрвэгджээ. Нийтдээ 800 гаруй мянган хүн Ковид-19-ийн халдвар авснаас 6 мянга гаруй хүн нас барсан тул халдварын тархалтыг зогсоохын тулд 3 удаа хатуу хөл хорио тогтоосон байна. Үүний улмаас эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, ажилгүйдлийн түвшин 20 хувьд хүрчээ.

Хямралаас нэн даруй гарч, иргэдийг хэвийн амьдралд нь эргүүлэн оруулахын тулд Израилийн эрх баригчид зоримог алхам хийж, 2020 оны 12 дугаар сараас эхлэн бүх нийтийг дархлаажуулах аяныг явуулсны үр дүнд 2 дугаар сарын сүүлч гэхэд хөл хориог аажмаар цуцалж эхэлсэн ба өдгөө тус улс вакцинжуулалтын хурдаар дэлхийд тэргүүлэх болов. Хамгийн сүүлийн мэдээллээр, 9,2 сая хүн амтай Израиль улсын иргэдийн 61,5 хувь нь вакцинжуулалтад хамрагдаад байгаа нь дэлхийд тэргүүлэх үзүүлэлт юм. Тэгэхээр 14-15-ны өдрүүдэд тэмдэглэх Тусгаар тогтнолын баяраа израильчууд “Коронавирусийг ялсан өдөр” болгохоор төлөвлөсөн бололтой.

Дархлаажуулалтын аян 12 дугаар сарын 20-нд эхэлсэн бөгөөд эхний ээлжинд халдвар авах эрсдэл өндөртэй 60-аас дээш насныханд вакцин хийж эхэлсэн бол 50-иас дээш насныхан, 16-18 насныхан гэсэн дарааллаар вакцинжуулалтанд хамруулжээ.

Ингэхдээ доорх 5 гол зарчмыг баримталсан байна. Коронавирусний халдвар авсан хүмүүст зөвхөн бүрэн эрүүл болсных нь дараа вакцин хийнэ. Дор хаяж 3 сарын дараа вакцины эхний тунг хийлгэх ёстой. Эхний тунг хийлгэсэн хүн Ковид-19-ийн халдвар авсан тохиолдолд бүрэн эрүүл болсных нь дараа хоёрдахь тунг хийнэ. Вакцины хоёр тунг хийлгэсэн хүн халдвар авсан тохиолдолд түүнд дахин вакцин хийхгүй. Тухайн хүн хөнгөн хэлбэрээр өвдөөд эдгэнэ.

–Эсрэг биетийн шинжилгээгээр тухайн хүн өмнө нь халдвар авсан нь тогтоогдвол 3 сарын хугацааг хүлээхгүйгээр нэг тун вакциныг дуртай үедээ хийлгэж болно. Ковид-19-ийн халдвар аваад эдгэсэн хүнээс эсрэг биетийг тодорхойлохын тулд цусны шинжилгээ хийхийг хориглоно. Эсрэг биет их хэмжээгээр байна гэдэг нь вирусний эсрэг найдвартай дархлаа үүссэн гэсэн үг биш.

Төдий удалгүй 1 дүгээр сард вакцин хийлгэсэн, халдвар аваад эдгэрсэн хүмүүст “ногоон паспорт” олгож эхлэв. Уг паспортыг вакцины 2 дахь тунг хийлгэснээс хойш 7 хоногийн дараа олгох ба 6 сарын хугацаанд хүчинтэй. Паспорттай иргэд спорт заал, усанд сэлэх газар, кафе, зоогийн газрууд, театр, кинотеатруудаар чөлөөтэй үйлчлүүлнэ. Мөн зочид буудалд байрлах, спорт, урлаг соёлын арга хэмжээнд оролцохоос гадна рашаан сувилалд явах боломжтой. Израилийн жуулчид Газар Дундын тэнгисийн хөрш орнууд руу аялаад эхэлсэн байна. 3 дугаар сарын 16-наас эхлэн бүх чиглэлд нислэгийг сэргээсний зэрэгцээ Израильд өдөрт 3 мянга хүртэлх тооны зорчигчийг хүлээн авна гэсэн квот тогтоожээ.

Одоогийн байдлаар, өдөрт дунджаар 150-160 мянган хүнд вакцин хийж байгаа бөгөөд Эрүүл мэндийн яамны мэдээллээр, хоёрдахь тунг хийснээс хойш 2 долоо хоногийн дараа Pfizer/BioNTech вакцины үр дүн нь 95,8 хувьтай байгаа ажээ. Цаашдаа хүн амын 80 хувь нь вакцинжуулалтад хамрагдсаны дараа “сүргийн дархлаа” үүснэ гэж мэргэжилтнүүд үзэж байна. Харин АНУ-ын зохицуулагч байгууллагаас Pfizer-ийн вакциныг 16-аас доош насныханд хийхгүй байхыг зөвлөжээ.

Израильчууд вакцинжуулалтыг амжилттай явуулж байгаа нь вакцин үйлдвэрлэгч Америкийн Pfizer/BioNTech компанитай онцгой нөхцлөөр байгуулсан гэрээний шууд үр дүн юм. Зарим мэдээллийг үзвэл, Европын Холбооны гишүүн орнуудтай харьцуулахад Израиль улс файзер вакциныг 2 дахин өндөр үнээр худалдах авахаар тохиролцжээ.

Тодруулбал, ЕХ-нд 12 еврогоор нийлүүлж буй вакциныг израильчууд 23 еврогоор худалдан авч байгаа учраас Америкийн компани эхний ээлжинд Израильд вакцинаа нийлүүлж байгаа аж. Үүнээс гадна, гэрээнд заасны дагуу вакцинаас үүдэн ямарваа сөрөг нөлөөлөл гарвал хариуцлагыг Израиль улс өөрөө хүлээх ёстой. Гэтэл европчууд хариуцлагыг үйлдвэрлэгч компанид үүрүүлэхийг оролдож байгаа аж. Өөр нэгэн чухал тохиролцоо бол, Израиль улс вакцинжуулалтын явцын талаарх бүхий л мэдээллийг /вакцинжуулалтад хамрагдсан хүмүүсийн нас хүйс, өвчлөлийн тоо гэх мэт/ долоо хоног бүр Pfizer компанид өгч байх ёстой.

Израилийн эрүүл мэндийн тогтолцоо бүрэн цахимжсан учраас вакцин үйлдвэрлэгч компани асар их мэдээллийг цаг алдалгүй хүлээн авч байна. Энэ бол тус компанийн хувьд асар үнэ цэнэтэй өгөгдлүүд бөгөөд үүний хариуд Израилийн хүн амын 95 хувьд хүрэлцэх хэмжээний вакциныг давуу нөхцлөөр тасралтгүй нийлүүлэхээр тохиролцжээ. Өөрөөр хэлбэл, Пфайзер компани асар том туршилтын талбартай болжээ гэсэн үг.

Үүний дараа Ерөнхий сайд Б.Нетаньяху, Эрүүл мэндийн сайд Й.Эдельштейн нар хамгийн богино хугацаанд вакцинжуулалтыг хийж дуусгана гэдгээ иргэддээ амалсан байна. Вакцин нийлүүлэлтийг хурдавчлахын тулд эрх баригчид цөхрөлтгүйгээр оролджээ. Б.Нетаньяху гэхэд, Pfizer-ийн ерөнхий захирал Альберт Бурла руу 30 удаа, заримдаа бүр шөнө дунд 03 цагийн үед утасдаж, янз бүрийн асуултаар булж байсан гэнэ.

Вакцинжуулалтад хамрагдах эсэх нь сайн дурын хэрэг боловч иргэдийг вакцинжуулалтын цэгт ирүүлэхийн тулд бүхий л шаардлагатай арга хэмжээг авна гэдгээ эрх баригчид шулуухан мэдэгджээ. Эрүүл мэндийн сайд хэлэхдээ “татгалзаж, хойш сууж байгаа хүмүүс тодорхой үйл ажиллагаа эрхлэх боломжгүй” гэж анхааруулжээ.

Өөрөөр хэлбэл, цаашдаа вакцин хийлгээгүй ажилтнууд ажлаасаа халагдах магадлал өндөр болох нь гэдгийг хүний эрхийг хамгаалагчид, үйлдвэрчний эвлэлийн байгууллагууд анхааруулж байна. Вакцин тариулаагүй хүмүүсийн эрх ашгийг хамгаалах хууль эрх зүйн актууд батлагдаагүй байгаа учраас ажил олгогчид өөрсдийн дүрэм журмыг тогтоогоод эхэлжээ.

Тухайлбал, Иерусалим хот дахь Intel Mobileye компанийн салбар гэхэд, энэ сарын 4-нөөс эхлэн тогтоосон журмын дагуу, вакцин хийлгээгүй ажилтан ажилдаа ирэхдээ сүүлийн 48 цагийн дотор хийлгэсэн шинжилгээний сөрөг хариуг авчрах ёстой гэсэн шаардлагыг тавьж байна. Баримжаа тооцоогоор, компаниудын нийт ажилтны 10 орчим хувь нь вакцин хийлгээгүй байх магадлалтай гэнэ.

Вакцинжуулалт амжилттай явагдаж байгаа хэдий ч тариулах хүсэлгүй хүмүүс олон бий. Тодруулбал, Израильд вакцин хийлгэх сонирхолгүй 16-аас дээш насны 650 мянган хүн байна гэдгийг тооцжээ. Тэдний дотор хэт хуучинсаг үзэлтэй /ультраортодокс/ еврейчүүд олон байгаа аж. Тэд коронавирусний халдварт хамгийн ихээр өртсөний учир нь эрх баригчдын авч буй арга хэмжээг эсэргүүцэн зөрүүдэлж, өөрсдийн удирдагчид болох раввинуудын хэлсэн үгийг дагасантай холбоотой.

Харин Б.Нетаньяху раввинуудад хандан хуучинсаг үзэлтнүүдэд нөлөөлөхийг уриалсны дараа халдварын тархалт саарч эхэлсэн байна. Ортодокс үзэлтнүүд хуучин загварын “Нокиа” гар утас хэрэглэдэг тул тэдэнд “ногоон паспорт”-ыг цахим хэлбэрээр илгээх боломжгүй, иймээс цаасан дээр хэвлэн өгч байгаа гэнэ.

Сайны хажуугаар саар гэгчээр вакцинжуулалтын аяны явцыг зарим иргэд янз бүрийн өнцгөөс дүгнэж байна. Израильчууд туршилтын туулай боллоо, вакцинжуулалт бол Нетаньяхугийн сонгуулийн кампанит ажлын нэг хэсэг, вакцин хийлгээгүй хүмүүсийг ялгаварлан гадуурхах хандлага бий боллоо гэсэн шүүмжлэлүүд тасрахгүй байгаа юм.

Орчуулсан : Б.Адъяахүү