ЗӨВЛӨГӨӨЛАЙФСТАЙЛ

Нойроо хэрхэн ялан дийлэх вэ?

Нойрыг сэрээд ч унтаад ч барахгүй. Нойрыг ер нь яагаад ч барахгүй байна уу? Тэгвэл та бүхэндээ нойроо төвөггүйхэн давах хэдэн чанартай аргуудаас хуваалцья!

Бодоход л сайхан санагдах өглөөний цай төлөвлө Өглөө нүдээ нээгээд л хоол бодогдох арга хэрэгжүүл. Хөргөгчинд байгаа зүйлсийнхээ талаар бодохоор л босоод идмээр санагдах тийм хоол хүнс бэлтгэх хэрэгтэй.

Харанхуйд унтТас харанхуйд унтах үед өнчин тархинаас хөгшрөлтийн эсрэг гормон буюу мелатонин ялгардаг байна. Унтаж байх үед хурц гэрэл асахад мелатонин дарангуйлагдах учир цахилгаан хэрэгслийг залгуураар нь салгах хэрэгтэй. Мөн унтлагын өрөөндөө зузаан материалтай хөшиг авч, унтахдаа байгалийн гэрэл тусахгүйгээр хааж харанхуйд унтаарай.

Дулаан хөнжил нөмөрДулаан хөнжилтэй унтвал шөнө дунд сэрэхгүй бөгөөд өглөө босохоос залхууран даарч унтаад байх шаардлагагүй болно гэсэн үг. Гүн нойр авч сайн амарч чадвал өглөө эрт босоход илүү амархан болно.

Сэрүүлгээ хол тавьСэрүүлгээ ганц дараад унтрааж болох зайнд бүү тавь. Заавал орноосоо босож унтраах зайнд байлгаарай.

Хийхийг хүсэж байгаа ажилаа өглөө хийхээр үлдээӨглөө хурдан болоосой гэж бодогдуулж, догдлоох ажлуудыг өглөө хийхээр тавь. Хийхэд дэндүү сонирхолтой учир яаж ийж байгаад л орноосоо босмоор санагдах болно.