АЛДАРТНУУДЗӨВЛӨГӨӨСПОРТ

Б.ГАРАМГАЙБААТАР: МОНГОЛД ДAPAНГУЙЛЛЫН КOММУНИCТ СИСТЕМ ТОГТЧИХЛОО !!!

ИХ-ын гишүүн асан, Хэнтий аймгийн 18 дугаар тойргийн нөхөн сонгуульд АН-аас нэр дэвшигч Б.Гарамгайбаатартай ярилцлаа.

-Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо(ҮБХ) хуралдаж, нөхөн сонгуульд таныг нэр дэвшүүлэхээр болсон байна. Хэрэв та УИХ-ын гишүүнээр сонгогдвол хамгийн түрүүнд ямар ажлуудыг хийх вэ?

-Сонгон шалгаруулах хорооны гаргасан шийдвэрийг ҮБХ-оор баталгаажууллаа. УИХ-д АН-ын дүрэм, сонгон шалгаруулах журмын шаардлагыг хангасан хүмүүс нэр дэвшдэг. УИХ-ын гишүүнд өрсөлдөнө гэдэг амар хялбар ажил биш шүү дээ. Тэр дундаа өнөөдөр МАН төрийн эрхийг барьж, олонхоо бүрдүүлсэн парламентад ороод ажил хийнэ гэдэг төвөгтэй асуудал. Гэхдээ ажил хийх боломж байгаа гэж харж байна. Тэр утгаараа би УИХ-д сонгогдож гишүүн болж чавал төлөвлөж байгаа ажлууд олон байгаа.

Ялангуяа Үндсэн хуулийг зайлшгүй эргэж харах ёстой гэж үздэг. Үндсэн хуулиас улбаалаад гарч байгаа бусад эрх зүйн баримт бичгүүдийг өөрчлөх шаардлага бий. Мөн АН-ын үзэл баримтлалын таван үндсэн зарчмыг онцгой анхаарч ажиллана. Улсын дээд шүүхэд үзэл баримтлалынхаа бодлогын баримт бичгээ албан ёсоор бүртгүүлсэн цорын ганц нам бол АН юм. Энэхүү үзэл баримтлал дахь хувь хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой асуудлыг хангаж ажиллана.

Одоо үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх хувь хүний эрх чөлөөтэй холбоотой асуудал айдас хүйдэс ихтэй болжээ. Үүний эсрэг тууштай зогсоно. Мөн Ардчиллын гол цөм нь дундаж давхаргыг бий болгохын тулд хувийн өмч байдаг. Энэ бол АН-ын үндсэн тулгуур зарчмуудын нэг шүү дээ. Тиймээс хувийн өмчийг тууштай хамгаална. Хувийн өмчийг төр ямар нэгэн байдлаар булаах, хувийн ашиг сонирхлоор халдаж байгаа байдлыг таслан згсоохын төлөө өөрийнхөө дуу хоолойг тууштай хүргэнэ.

Дараагийн анхаарч ажиллах асуудал бол шүүхийн өмнөх тэгш эрх. Шүүхэд дарга цэргийн ялгаа гаргахгүй байх. Мэдээж шүүх, прокурорын үйл ажиллагаа ил тод шударга зарчимтай байхын төлөө явна. Би тэр зовлонгийн дундуур туулж гарч ирсэн хүн. Тиймээс энэ салбарт хүний эрхийг хангуулахын тулд хийх ажлууд байна гэж үзэж байгаа. Хүнийг шүүхийн хаалганы өмнө хэдэн жилээр байлгаж чаддаг энэ системийг өөрчлөхгүйгээр бид цааш алхахгүй. Үүний төлөө тууштай ажиллана.

-Та өмнө нь УИХ-д Хэнтийгээс сонгогдон ажиллаж байхдаа орон нутагтаа багагүй бүтээн байгуулалт хийж, хөрөнгө оруулалт татаж чадсан гэж нутгийн иргэд ам сайтай байдаг юм билээ. Харин одоо гишүүн болбол сонгогдсон тойрогтоо энэ чиглэлд хэрхэн анхаарах вэ?

-Хэнтий аймагтаа АН-аас олон жилийн дараа сонгогдсон хүн л дээ, би. Ер нь манай аймгийг “цэнхэр” гэж аман дээрээ ярьдаг боловч үнэн чанартаа “улаан” байхгүй юу. Тэр дундуур ганц цэнхэрдүүлсэн боломж бол 1996, 2012 он байсан. АН-ын гишүүдийн дэмжлэгтэйгээр аймагтаа ялалт байгуулж байсан он жилүүд л дээ.

Ялалт байгуулсан он жилүүддээ Хэнтий аймагт урьд өмнө хийгдэж байгаагүй хөрөнгө оруулалтуудыг татаж чадсан. Тухайн цаг үед миний бие Хэнтий аймагт урьд өмнө хийгдэж байгаагүй хөрөнгө оруулалтуудыг татаж чадсан. Эдийн засгийн байнгын хорооны дарга, АН-ын олонхын бүлгийн дарга байсны ач тус байгаа гэж боддог. Хөрөнгө оруулалтууд үргэлжлэх ёстой. Энэ утгаараа Хэнтий аймагт хийгдэж байгаа хөрөнгө оруулалтуудад анхаарна.

Хэнтий аймаг бол аялал жуулчлалын бүс нутаг гэдгийг дэмждэг хүний нэг. Гэхдээ хийж байгаа хөрөнгө оруулалтууд эдийн засгийн болоод бусад зүйлээр ач холбогдолтой байх ёстой. Татвар төлөгчдийн мөнгөөр хийгдэж байгаа ажлууд эргээд үр өгөөжөө өгдөг байх зарчим дээр зогсоно. Оруулж байгаа хөрөнгө оруулалтууд нь зөв газраа очиж байна уу гэдэгт анхаарч ажиллана.

-Та сая Хэнтий аймгаа аяллын бүс болохыг дэмждэг гэлээ. Гэтэл саяхан аялал жуулчлалын томоохон цогцолбор байгуулахаар төлөвлөсөн газар дахь Андлалын хөшөөг нураачихлаа шүү дээ. Энэ үйл явдлыг хэрхэн харж байна вэ?

-Өнөөдөр “Андлалын өргөө”-г нураасан асуудлын талаар олон өнцгөөс ярьцгааж байна. Миний хувьд хөшөөг шүүмжлэхгүй. Аялал жуулчлалын бүсэд, Монголын нууц товчоонд дурдагдсан газар нутгуудад Монголын түүхийн ач холбогдолтой бүтээн байгуулалт бий болгож байгаад дургүйцэхгүй. Гэхдээ түүнийг хэрэгжүүлсэн нь цаг үеэ олсон эсэх, эдийн засгийн оновчтой шийдэл байсан уу гэдэг дээр өөрөөр хардаг.

Хамгийн гайхалтай нь “Андлалын өргөө”-г гүйцэтгэж байсан компани тэр мөнгөө асуудалгүйгээр дор нь буцаагаад өгчихсөн нь сонирхол татаж байгаа юм. Өмнө аж ахуй эрхэлж байсан хүний хувьд бизнесийн зовлон жаргалыг мэднэ л дээ. Энэ утгаар харахад тэр асуудалд нууцлагдмал зүйл байсан юм шиг хардлага яах аргагүй төрнө. Ямар компанийг сонгосон юм, юу хийдэг байсан юм, яагаад тэр бүх мөнгийг эргүүлээд нэг өдрийн дотор олж өгөв гэдэг нь өөрөө асуудал.

Энэ тал дээр иргэдийн яриад байгаа өнцөг нь ч зөв. Мэдээж, хариуцлагын асуудал яригдах ёстой. Юу вэ гэхээр “Эзэн Чингисийн төрсөн нутагт барьж байгуулж буй ажлуудын эсрэг ямарваа нэгэн үйлдэл, үг хэл гаргавал тэр хүнийг төрийн эсрэг гэмт хэрэгтэн гэж үзнэ” гэсэн яриа Их хурлын танхимд явж байсан. Тэгэхээр ингэж ярьж байсан улсууд нурааж байгаа нь сонин байна. Энэ үйлдлээ ямар өнцгөөс яаж тайлбарлах нь бас сонин.

Тэрнээс зураг төслийн авторуудыг, бүтээн байгуулалтад гар бие оролцсон улсуудыг, энэ бүтээн байгуулалт амжилттай болоосой гэж хүсэж байсан хүмүүсийн мөрөөдлийг шүүмжлээгүй. Хамгийн гол нь үр дүнтэй, оновчтой, цаг хугацаагаа олсон зөв шийдэл болсон уу, үгүй юу гэдэг асуудал байгаа юм. Тэгэхээр ганц “Андлалын өргөө” гэлтгүй цаана нь олон объект бүгд зогсонги байдалтай байгаа. Шалтгааныг нь сонирхоод үзэхэд дандаа санхүүгийн эх үүсвэртэй холбоотой байсан. Энэ нь ТЭЗҮ байхгүй гэдгийг маш тодорхой харуулаад байгаа юм.

Сүүлийн үед сонгууль дөхсөнтэй холбоотой ихээхэн хэмжээний дэд бүтцийн асуудлууд яригдаж байгаа. Гэхдээ ямар зураг төсөл хэзээ гарсан юм, хэдий хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулах вэ гэсэн тооцоо судалгаа алга. Эдгээр ажлуудыг сонгуулийн өмнө ингэж зарлаж, хийнэ, бүтээнэ гэж яриад байгаа нь иргэдийн бухимдлыг өөр тийш нь хандуулах, тэдний сэтгэл санааг саармагжуулах, өнгөц засал хийгээд байна уу гэж шүүмжлэлтэй хандаж байна.

-АН-ын ҮБХ-ны хуралдаанд О.Цогтгэрэлийн гэх талаас сонгуульд нэр дэвших хүнийхээ нэрийг оруулсан юм уу?

-АН-ын албан ёсны ҮБХ-ны хурал болсон. Яагаад гэвэл ҮБХ-ын гишүүн болох хүмүүс дүрмийн дагуу намд хүлээсэн үүрэгтэй. Тэр хэмжээгээр хариуцлага үүрдэг албан тушаал шүү дээ. ҮБХ-ны гишүүн болно гэдэг амар хялбар биш. Дүрмийнх нь дагуу хүлээх үүргээ биелүүлдэг хүмүүс ҮБХ-ны гишүүн байгаа юм.

О.Цогтгэрэлийн гээд яриад байгаа улсууд бол өнөөдөртөө албан ёсны ҮБХ-ны эрхүүд нь хүчингүй болсон. Яагаад гэвэл хүчингүй болох заалтууд намын дүрэмд маш тодорхой байгаа. Тэр заалтуудаа зөрчсөн учраас өнөөдөр ҮБХ-ны гишүүн гэж хэлэх боломжгүй болсон.

-АН нөхөн сонгуулиас өмнө учир зүйгээ олно гэж мэдэгдэж байсан даа. Хоёр тал ширээний ард сууж байгаад хэнийгээ нөхөн сонгуульд дэвшүүлэхээ шийднэ гэж…

-АН тийм санал, санаачилгыг удаа дараа гаргасан. Бид хүний өөрийн гэж эвдрэлцэж муудалцахаасаа илүү аль болохоор ойлголцож зөв нэр дэвшигчид, зөв хүмүүсээ намынхаа лидер болгоё гэдэг асуудлыг олон жил ярьж байгаа. Бид залуу үеэ намын удирдлага, дээд түвшинд орж ирэхэд хааж боосон зүйл байхгүй. Нам бол дүрэмтэй.

Гишүүүн нь дүрэмдээ захирагддаг. Дүрэм дагасан журамтай. Монгол тусгаар тогтносон улсын хувьд өөрийн гэсэн хууль тогтоомжоо мөрдөж, дагах ёстой. Тэр дагуу үүргээ биелүүлж, хариуцлагаа үүрдэг тийм л нийгэм, хүмүүс байгаасай гэж боддог. АН-ын гишүүдийн маргаан гараад байгаа асуудал бол нэг хэсэг нь дүрмийнхээ хүрээнд үйл ажиллагаагаа явуулъя гэж байна.

Нөгөө тал нь дүрэмгүй тоглолт хийе гэсэн сонирхлоос үүссэн зөрчил. Тэрнээс бүх юм нээлттэй. Энэ улсууд нэр дэвших хүсэлтэй байсан бол ҮБХ-ны гишүүн ямар дэг жаягаар явж болдог тэр зарчмаараа эрх нь нээгдэх байсан юм. Харин тэд орж ирээгүй нь тэр эрхээ өөрсдөө нээхийг хүсээгүй гэсэн үг.

-Танай намын дотоод зөрчилдөөнд Ардын нам хамгийн их баярлаж, алгаа хооронд нь үрж суугаа. Хагаралтай байдлаасаа болж Ерөнхийлөгчийн сонгуульд муу оролцсон. Хэрэв нам дотроо учраа олохгүй бол нөхөн сонгуульд амжилт үзүүлж чадахгүй байх вий гэсэн болгоомж намын жирийн гишүүдэд байна?

-Тэр бол нуух юм байхгүй үнэн. АН-ын олон гишүүн тийм санал бодлоо илэрхийлж байгаа. Сүүлийн үед миний ажиглаж байгаагаар бол дүрэм журам ярихаас илүү нэг хүн рүү дайрсан дайралт нь хэтэрлээ. Тэр дайруулаад байгаа хүн нь өөрийгөө хамгаалах үйлдлийг зайлшгүй гаргана шүү дээ. Дүрэм журмынхаа дагуу шийдвэрүүдээ гаргавал бидний дунд маргаан байхгүй.

Гэтэл зөвхөн нэг хүнийг муулах гэж өлгөж аваад тэрэн дээр нь бусад улс төрийн хүчнүүд турхиралт явуулаад байгаа нь харамсалтай. Энэ бүх зодоон, үймээнтэй асуудлууд үнэн чанартаа манай намын доторх үйлдлүүд. Тэр үйлдлийг хийж байгаа улсууд маш тодорхой байна. Гэхдээ иргэд, сонгогчид, намын жирийн гишүүд маань мэдээлэл хомс болохоор тэр болгон ойлгогдохгүй байх нь аргагүй юм.

-Эрх баригчид халамжийн бодлогоор улс орноо удирдах боллоо. Манай улс ардчилал, эрх чөлөөгөө ямар үнэ цэнээр олж авлаа даа. Гэтэл та бүхний тэмцэж бий болгосон тэр ардчилал өдөр өдрөөр бүдгэрсээр байгаад АН үнэхээр сул дорой байгаа. Хашир улстөрчийн хувьд АН яаж ажиллах ёстой гэж үзэж байна вэ?

-Одоо бидний том дутагдал л юм даа. Яагаад гэвэл хийж бүтээсэн зүйлүүдээ олон түмэндээ тэр болгон сурталчилж, гүйцэд ойлгуулж чадаагүйн зовлон байна гэж харж байгаа. Өнөөдөр хүн бүр ардчиллын буянаар гэж ярьдаг. МАН ч гэсэн өөрсдийгөө ардчилалтай нам гэдэг. Өнгөрсөн 30 жилд өнөөдрийг хүртэл бүх буруутан нь зөвхөн АН гэсэн улс төрийн ухуулга тасралтгүй явлаа. Энэ ухуулга сурталчилгааг бусад намууд сайн сэвж байгаа.

АН-ыг байгуулсан хүмүүс “Бидний хийж бүтээсэн зүйлээр ард түмэн ойлгох байх” гэсэн өөдрөг сэтгэлээр ажиллаж, зөвхөн гэрэл гэгээтэй зүйл хийхийн төлөө явсныхаа үр дүнг амсаж байна л даа. Саяхан сошиалаар хүртэл явлаа шүү дээ. Ц.Элбэгдоржоос боллоо гээд л цуурцгаасан. Ц.Элбэгдорж нь буугаад зургаан жил болж байна. Дараа нь АН-аас боллоо гэцгээсэн. Гэтэл АН төрийн эрх мэдлийг бүрдүүлж чадалгүй хоёр дахь дөрвөн жил рүүгээ орох гэж байна.

Дээр нь МАНАН гэдэг айхавтар юмыг байгуулсан гээд М.Энхболдтой хамаатуулж ярилаа. Тэр хүн алга болоод гурав, дөрвөн жил өнгөрлөө. Сүүлд Х.Баттулгаас л болсон гэцгээлээ шүү дээ. Энэ хүн нь ажлаа өгөөд дараагийнхаа сонголтыг хийснийг бид сая мэдлээ. Өнөөдөр үнэхээр хэн рүү хамаг муугаа тохох гээ вэ. 30 жил Ардчилсан намаас боллоо гэж буруутгалаа. Тэрний өмнөх Ардын нам 100 жил болж байгаа шүү дээ гэдгийг санах хэрэгтэй.

Үнэндээ манайд өнөөдөр дарангуйллын коммунист систем тогтчихсон. Энэ нь нуугдмал байдалтай байна. Хүмүүсийн үзэл бодлыг янз бүрээр айлгаж, сүрдүүлдэг. Жаахан эсрэг байх юм бол дардаг. Шоронгоор айлгадаг. Бүхий л айлгаж болох хүчирхийллийн зэвсэглэлийг ашиглах нь сүүлийн зургаан жилд ихэслээ. Өнгөн дээрээ Монгол бол ардчилсан улс. Парламентын засаглалтай. Олон намууд парламентад суудаг. Сонгууль ардчилсан маягаар явж байгаа дүр төрх нь ил тод. Үнэн чанартаа энэ бүгд мөн өнгөн засал. Дарангуйллын системээ нуух гэсэн санаа. Тиймээс ард түмэн энэ байдлыг сайн ойлгоосой гэж хүсч байгаа юм.

-Сонгуулийн санал тоолох хар машины луйврын талаар сүүлийн үед их ноцтой мэдээллүүд явах боллоо. Үнэн бол шударга сонгууль болж чадах уу. Энэ тал дээр та ямар байр суурьтай байдаг вэ?

-Миний мэдэж байгаагаар хар машиныг нийлүүлсэн Канадын компанийн улсууд ч тэр, өөр олон хүн энэ асуудлыг ярьж байна. Тэгэхээр тэр нь өөрөө туйлын ноцтой юм байна гэдгийг улам лавшруулаад байгаа юм. Энэ бүгдэд арга хэмжээ авахгүйгээр ямар нэгэн байдлаар хаагаад, зогсоогоод, саармагжуулсаар байгаад сонгуулиуд өнгөрч буй нь бас нэг хардлага төрүүлэх боломж.

Өмнө ямар гайтайг нь цоллоод л талбай дээр хар машиныг шатааж байсан улсууд өнөөдөр гайхамшигтай гэж амаа олохгүй ярилцаж суугаа нь өөрөө бас эргэлзсэн асуудал дагууллаад байна. Тэгэхээр сонгууль ардчиллын зарчмаар болж байна гэдгээрээ болоод өнгөрнө. Ардын нам хийх ёстой үйлдлүүдээ бүрэн хийж байгаа нь ч харагдаж байгаа.

Гэхдээ энэ бүгдийн цаана сонгогчдын саналаа өгч буй байдлыг уншдаг хар машины программ яагаад асуудал ингэж хөндөгдөх хүртлээ ужгирав гэдэг нь дахиад асуудал дагуулна. Энэ бол ойлгомжтой болчихоод байгаа. Мэдээж Ардын нам үүнийг дахиж гаргаж хөндөхгүй. Бүх юм хуулийн дагуу, ямар ч асуудалгүй гэдгийг СЕХ ч тэр, МАН ч тэр зарлана. Бид үүний дор сонгуульд оролцоно. Гэхдээ хар машин ажиллаж байгаа нь улам бүр, өдөр ирэх тусам нотлогдож байна.

-Оюу толгойн гэрээтэй холбоотой АН-ын лидерүүдийг буруутгасан асуудлыг юу гэж харж байна вэ. Тэднийг цагаатгах ёстой гэх юм билээ?

-АН энэ тухай XI их хурлаараа албан ёсоор зарлачихсан. Улс төрийн хоригдлууд Монголд байгаа юм шүү гэж. Энэ улсууд бол үзэл санааны хоригдлууд гэдгийг АН хүлээн зөвшөөрдөг. Хамтын шийдвэр гаргасныхаа төлөө ял тулгуулж, хэрэгт унаж байгаа асуудал. Энэ бол АН-ыг байхгүй болгох гэсэн Ардын намын дарангуйллын систем үйл ажиллагаагаа явуулж байгаагийн хэлбэр. Үүнд мөн ялгаагүй манайд лидер гэж яригддаг зарим нэг улс оролцсон. Тэд одоо ил болж байх шиг байна. Энэ бүгдийг ойлгох цаг ирэх байх аа.1930, 1960-аад оны хэлмэгдүүлэлт яг энэ замыг туулсан байх магадлал өнөөдөр харагдаж байна. Хэзээ нэгэн цагт энэ хэргүүд илэрч цагааддаг юм байна гэдэг нь ч ойлгогдож байгаа.

-Л.Оюун-Эрдэнийн толгойлж буй Засгийн газрын 200 хоногт хийсэн ажлын талаар та ямар бодолтой байна вэ?

-Засгийн газарт нарийвчилсан тооцоо, судалгаа, төлөвлөлт гэж алга. Ганцхан жишээ хэлэхэд, ковидын үед яаж ажиллаж байгаа нь тод харуулна. Манайх шиг хөл хорио бүтнээр нь тавьсан улс дэлхийд ховор байна гэж яриад байгаа биз дээ. Гэтэл улсаа бүхэлд нь хориг тогтоож байх тэр цаг үедээ энэ цөөхөн хүн амыг хяналтадаа оруулах боломж байсан. Гэтэл энэхүү ажлаа хийж чадалгүй алдсан гэдгээ Л.Оюун-Эрдэнэ сайд өөрөө хүлээн зөшөөрчихсөн. Хоёрдугаарт, Засгийн газар өөртөө маш их хэмжээний эрх мэдэл авсан.

Их хурлаас дээгүүр эрх мэдэл Засгийн газарт байгаа. Ковидын тухай хууль гэж мундаг хууль гарсан даа. Энэ хуулиар Засгийн газар онцгой эрх мэдлийг өөртөө шингээж авсан. Хуулийн хэрэгжилт нь зөв байгаад, зөв хууль болоод, үүнийхээ дагуу Засгийн газар онцгой арга хэмжээгээ авч хэрэгжүүлсэн бол ковидын дараахь эдийн засагт санаа зовохгүйгээр зохион байгуулах боломж байсан. Валютын эх үүсвэр, гадаад худалдаа, Монголын хилийг тойрсон хоригуудыг тавиулахгүй байх боломж байсан.

Гэвч үүнийг Монголын Засгийн газар алдсан. Өнөөдөр 200 хонож байна, үр дүн гарах болоогүй байна гэж ярих нь зөвхөн өөрсдийгөө хаацайлах гэсэн оролдлого. МАН-ын гишүүд хүртэл энэ үзэл бодлоо илэрхийлж байна. Гэхдээ өнөөдрийн энэ УИХ өрөвдмөөр байдалд байгаа. Бүх эрх мэдлээ өгсөн, хумиулсан. Үндсэн хуулийн шинэчлэлтээр Хяналт шалгалтын хороо байгуулна гэж заасан.

Гэтэл үүнийгээ хэрэгжүүлж чадахгүй горыг нь амсаж байна. Засгийн газраа ч хянаж чадахгүй л байдалтай сууж байгаа. Засгийн газар туйлын хар мөрийг үлдээхээр нөхцөл байдалд ажиллаж байна. Эцсийн дүнд энэ бүгдийг ярьсан хүнийг буруутгах, гэмтэн болгох нь Засгийн газрын хамгийн түрүүнд хийж чаддаг ажил болчихоод буй нь маш тодорхой.

-Нөхөн сонгуульд парламентад суудалгүй улс төрийн намуудыг нэгдэж оролцох уриалгыг АН-аас гаргаж байсан ч биеллээ олсонгүй. Бүгд тус тусдаа хүчээ үзэхээр болох шив дээ?

-Бид ямар ч байсан уриалга гаргаад эхний уулзалтыг хийсэн. Харамсалтай нь дараа, дараагийн уулзалтууд болоогүй. Шалтгаанууд байна гэж харж байгаа. Нэг хэсэг нь нөгөө л арга барилаараа худалдагдсан, эсвэл нэг талд үйлчлэх зорилготойгоор орж ирж байна. Нөгөө нэг хэсэг нь дундуур нь олз хайж байгаа улсууд. Гурав дахь нь АН-ын өнөөдрийн байгаа нөхцөл байдлыг хараад “Эд нар ч дээ” гэсэн байдлаар хандаж буй нь ажиглагдсан. Энэ бүгдээс болоод бидний уулзалт амжилт олохгүй явсаар байгаад намуудын нэр дэвшигчид нь тодорхой болж байх шиг байна.

Ардчилал гэж ярихаар “АН-ын өмч биш, бид бүгдээрээ ардчиллын төлөө явж байгаа” гэж олон намууд ам амандаа дуугардаг. Гэвч цагаа тулахаар бүгд амин хувиа бодоцгооно. Өөр өөрсдийнхөө жижиг санааг гүйцэлдүүлэхийн төлөө салж бутраад явдгаас болж МАН-ын зууш болж байгаад харамсаж байна. Гэхдээ үүнийг ойлгож байгаа хүмүүс ч байгаа байх.

Ойлгохгүйгээр тоглолтод орж байгаа хэсэг ч бий. Ардын нам бол ил тоглохгүй шүү дээ. Бүх зохион байгуулалтыг далдуур хийж байгаа. Ард түмнийг харахад МАН өөрийнхөө урдах ажлыг хийж байгаа мэт тайван амгалан храгдана. Бусад намууд л бужигнаад байгаа биз. Гэтэл үнэн чанартаа гол тоглоомыг нь тэд тодорхойлж байгаа шүү дээ.

Ярилцсан М.Мөнхцэцэг : ӨДРИЙН СОНИН

  Цусны шинжилгээний үзүүлэлтүүд юуг илэрхийлдэг вэ?

Цусны шинжилгээ бол бидний биед гарч байгаа өөрчлөлт, аливаа өвчнийг тодорхойлдог хамгийн чухал бөгөөд найдвартай шинжилгээ юм. Хүний цус нь хэдэн зуун найрлага хэсгүүдээс бүрддэг бөгөөд тэдгээрийн хувьд хэр хэмжээг нь заасан тоон үзүүлэлт байдаг. Цусны ерөнхий шинжилгээ нь тэдгээр үзүүлэлтүүдийг хэвийн эсэхийг харах, үнэлэх боломжийг олгодог.

Цусны ерөнхий шинжилгээний хариу нь эмчид тухайн хүний биеийн байдалд дүгнэлт хийх боломжийг олгодог. Өнөөдөр бид эрүүл хүний ​​хамгийн чухал үзүүлэлт болох цусны хэмжээ, түүний байх ёстой нормуудыг хэлж өгөх болно.

ЦУСНЫ ЕРӨНХИЙ ҮЗҮҮЛЭЛТҮҮД 1.Гемоглобин: Гемоглобин нь эритроцитын (цусны улаан эс) хамгийн чухал бүрэлдэхүүн хэсгүүдийн нэг бөгөөд хүчилтөрөгчийг тээвэрлэх, нүүрстөрөгчийн давхар ислийг биеэс зайлуулах үүрэгтэй. Гемоглобины хэмжээ буурч байгаа нь цус багадалт, дотуур цус алдалт, дотоод эрхтэнд гэмтэл учирсаны шинж тэмдэг байж болно. Хоол тэжээлийн дутагдал, хоолны хордлого нь мөн гемоглобины хэмжээ буурах бас нэгэн шалтгаан болдог.

Гэхдээ гемоглобины хэмжээ ихэсвэл цусны өвчин, зүрхний дутагдалд хүргэж болзошгүй байдаг. Гемоглобины хэмжээ эрэгтэйчүүдэд 130-160 г / л, эмэгтэйчүүдэд 120-140 г / л байх ёстой.

2.Цусны улаан эс: Цусны улаан эсүүд нь гемоглобин агуулдаг. Цусны улаан эсүүдийн тоо хэмжээ өөрчлөгдөж байгаа нь үргэлж ямар нэг өвчний шинж тэмдэг байдаггүй. Тухайлбал, эрүүл хүн өндөр ууланд гарахад энэ хэмжээ нэмэгддэг бол эмэгтэйчүүдэд сарын тэмдгийн үеэр багасах байдал ажиглагддаг. Цусны улаан эсийн хэмжээ хэт ихсэх нь зүрх судасны болон уушгины өвчин, дутагдал нь цус багадалт эсвэл архаг үрэвсэлт үйл явцыг илтгэнэ. Хэвийн утга нь: эрэгтэйчүүдэд – (4.0-5.1) x 1012/л, эмэгтэйчүүдэд – (3.7-4.7) х 1012/л байна.

3.Эритроцитын тунах хурд (ЭТХ/ESR): Эритроцитын тунах хурд ихэвчлэн өвчлөлийн 2 дахь өдрөөс нэмэгдэж, хүний биеийн байдал сэргэж эхлэх хүртэл дээд цэгтээ хүрсэн байдаг. Тоон үзүүлэлт нэмэгдэж байгаа нь жирэмсэн үед болон төрсний дараах шарх, мэс ажилбараар халдвар, үрэвсэл үүссэн байж болзошгүйг илтгэж байдаг. Эрэгтэйчүүдэд байх ёстой норм нь 2-10 мм/ц, эмэгтэйчүүдэд 2-15 мм/ц байна.

4.Цусны цагаан эсүүд: Цусны цагаан эсүүд нь бидний бие махбодийг гадны нөлөөнөөс хамгаалдаг. Цагаан эсийн хэмжээ ихсэссэн байх нь үрэвсэл эсвэл халдвар байгааг илтгэнэ. Заримдаа цагаан эсийн хэмжээ өөрчлөгдөх нь өвчний улмаас бус, харин сэтгэл санааны юмуу бие махбодийн стрессээс болдог байна. Мөн цагаан эсийн хэмжээ багассан байх нь вирусын халдвар байгааг илтгэнэ. Заагдсан хэмжээ нь нас, хүйсээс хамаарч өөр өөр байж болох ч ерөнхийдөө хүн бүрийн хувьд хэвийн үзүүлэлт нь (4.0–9.0) x 109 /л байна.

5.Лимфоцитууд: Лимфоцитууд нь бидний дархлааны тогтолцоог бүтээгч гол эсүүд юм. Хэрэв лимфоцитын концентраци нормоос давсан бол ихэнх тохиолдолд энэ нь халдварт өвчинг, харин лимфоцитын түвшин бага байх нь бөөрний дутагдал эсвэл архаг өвчнийг илтгэдэг. Насанд хүрэгчдийн цусан дахь лимфоцитын агууламж (1.2-3) x 109 байвал хэвийн гэж үзнэ.

6.Ялтас эс: Ялтас эс нь цусны бүлэгнэлтийг хариуцдаг эсүүд юм. Хэрэв ялтас эсийн тоо байх ёстой нормоос давсан бол энэ нь сүрьеэ, колит эсвэл элэгний хатуурлыг илэрхийлж болно. Хэрвээ мэс заслын дараагаар ялтас эсийн тоо нэмэгдсэн байвал бие махбодийн хэвийн урвал гэж үздэг. Элэг, дэлүү зэрэг нь архи, хүнд металлын хордлогод орвол цусан дахь ялтасны тоо багасдаг. Ялтас эсийн тоо өөрчлөгдөхөд нөлөөлдөг эмнүүд ч бас бий. Ялтас эсийн хэвийн хэмжээ нь (180-320) х 109 /л байна.

7.Глюкоз: Цусан дахь хамгийн чухал үзүүлэлтүүдийн нэг бол сахарын хэмжээ юм. Цусан дахь сахарын хэмжээ ихэссэх нь чихрийн шижин өвчний шинж тэмдэг юм. Гэхдээ сахарын хэмжээ бага байх нь хоол тэжээлийн дутагдал эсвэл дааврын өвчлөл байгааг илтгэдэг. Глюкозын хэвийн хэмжээ 3.5-6.5 ммоль / литр байна.

8. Нийт уурагийн хэмжээ хатуу хоолны дэглэм барьсаны дараагаар болон бөөр, элэг өвчилж эхлэхээр ихэвчлэн буурдаг. Байх ёстой хэвийн хэмжээг нь 60-80 грамм/л гэж үздэг. 9.Билирубин: Ерөнхий билирубин бол бидний элэгний үзүүлэлт юм. Энэ үзүүлэлт ихсэх нь гепатитийг эсвэл цөсөнд чулуу үүссэнийг харуулдаг байна. Ерөнхийдөө билирубины хэмжээ нь 20.5 ммоль /л –ээс ихгүй байх ёстой.

Таны харж байгаачлан цусны ерөнхий шинжилгээгээр бид бие махбодынхоо бараг бүх өөрчлөлтийг олж мэдэх боломжтой юм. Гэхдээ шинжилгээний хариу нь хэвийн хэмжээнээс өндөр эсвэл доогуур байсан ч гэсэн та сандрах хэрэггүй. Өөрөө өөртөө онош тавьж, эмчилгээ хийж болохгүй, юун түрүүнд мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй, учир нь эдгээр үзүүлэлтүүд нь олон хүчин зүйлээс хамаарч болно. Өөртөө болон хайртай дотны хүмүүсийнхээ эрүүл мэндэд анхаараарай.

Эх сурвалж: Так Просто : Орчуулсан: Х.Гэгээн

Коронавирусийн халдвараар өвдөөд эдгэрсэн хүний заавал мэдэх 10 зүйл

Коронавирусийн бай эрхтэн бол уушги байдаг. Коронавирүс нь хамар, залгиураар дамжин уушгинд хүрдэг. Уушгинд үрэвсэл үүсгэж, хатгалгаа болсон үед цэртэй ханиалгах, халуурах, хий ханиалгах, бие сулрах, ядрах , хоолонд дургүй болох зэрэг зовиурууд үүсдэг.

Эмнэлгийн нөхцөлд коронавирүсийн эсрэг эм, нянгийн үржлийг дарангуйлах антибиотик , дархлаа дэмжих эмийн эмчилгээг хийлгэж, цочмог үрэвслийг дарах боловч, уушгины эдийг нөхөн сэргээх эмчилгээг бүрэн гүйцэд хийж чаддаггүй тул та уушгиа бүрэн эрүүлжүүлэх дараах 10 арга хэмжээг өөртөө хэрэгжүүлээрэй.

1. Амьсгалын дасгал хийнэ. Хамгийн гол уушги дахь үлдэгдэл агаарыг бүрэн гаргаж,уушгийг цэвэр агаараар хангаж, уушги дахь хий солилцоог сайжруулах зорилготой байдаг тул зөв амьсгалын дасгал хийх нь хамгийн чухал юм. Эндээс та бичлэгийг үзээд , гэртээ 10-15 удаа хийгээрэй.

2. Өдөрт 8 аяга буцалсан ус уугаарай. Уушги луу орох агаар нь эхлээд хамар, залгиураар дамжих үедээ чийгшиж, бүлээсэж, цэвэршин уушги луу ордог. Иймээс агаарыг чийгшүүлэхэд шаардлагатай усыг ойр ойрхон уугаарай. Мөн гэрийн нөхцөлд хар цайны уураар утах, агаар чийгшүүлэгч ашиглах, чийгтэй цэвэрлэгээ өдөрт 2 удаа хийж өрөөгөө чийгшүүлээрэй.

3. Хэт хүйтэн, хэт халуун орчинд байхаас зайлсхийгээрэй. Коронавирүсийн улмаас үүссэн үрэвсэл нь ихэвчлэн уушгины доод дэлбэнд байрладаг тул хэт хүйтэн, хэт халуун агаар нь үрэвслийг сэдрээх хүчин зүйл болох тул аль болох тасалгааны хэмтэй орчинд байхыг хичээгээрэй.

4. Шингэц сайтай шөлтэй хоолыг түлхүү өдөрт 3-4 удаа хийж иднэ. Хоолондоо цагаан гаа, сармис, хар перецийг амтлагч байдлаар нэмэлтээр хэрэглээрэй. Эдгээр амтлагч нь халуун чанартай , үрэвсэл дарах үйлчилгээ өндөртэй байдаг тул таны уушгины үрэвслийг дарахад дэмжих эмчилгээ болно гэдгийг санаарай.

5.Уушги дахь үлдэц үрэвслийг бүрэн арилгах арга хэмжээ авна. Коронавирүс нь уушгины доод дэлбэнг гэмтээж, уушгины гуурсан хоолойн архаг үрэвслийг үүсгэж, уушгины эдийг хатууруулж, сорвижуулах, шохойжуулах аюултай тул уушгины үрэвслийг бүрэн гүйцэд эмчлэх нь чухал юм. Иймээс эмнэлэгт хүчтэй эм тариагаар цочмог үрэвслийг дарчихсан байгаа тул аль болох байгалийн эмийн ургамлаар эмчилж , эдгээх нь хамгийн тохиромжтой. Эмийн ургамалд чихэр өвс, лидэр, гурван үрийн тан зэрэг орно.

Гэвч шууд л эмийн ургамлуудыг ууж болохгүйг бас анхаараарай. Аль болох зөв тунгаар харилцан үйлдлийг нь зохицуулсан эмийн ургамлын бэлдмэл хэрэглэхийг санал болгож байна. Үүнд гималай брендийн КОФЛЕТ , ДИАКОФ, ЭСВЭЛ БРЕЗОЛ ОРНО. Кофлет нь энэтхэгийн уламжлалт анагаахын жорон дээр үндэслэгдсэн хийгдсэн, найрлагын 25% зөгийн бал,

чихэр өвс, гурван үрийн тан, цагаан гаа, хар перец , урт перец зэргийг агуулсан уушги дахь цэрийг шингэлж, цэрийг ховхолж уушги цэвэрлэх үйлдэл үзүүлнэ Иймээс КОВИД-19 ХАЛДВАРЫН ДАРАА цэр ихтэй ханиалгах зовиур үлдсэн бол өглөө, өдөр 10мл хоолны дараа 14-21 хоног хэрэглэнэ. Мөн тамхи их татдаг , тоостой орчинд ажилладаг, гагнуур хийдэг, агаарын бохирдолтой орчинд ажилладаг, архаг бронхиттой хүмүүс уушги цэвэрлэх зорилгоор хэрэглэнэ.

Харин ДИАКОФ нь чихэр өвс, гурван үрийн тан, лидэр, хар перец, цагаан гаа зэргийг агуулдаг харьцангуй зөөлөн ханиалга үүсгэж, цэрийг шингэрүүлж, ховхолж, уушги цэвэрлэх үйлдэл үзүүлдэг ба уушги дахь гуурсан хоолойн үрэвслийг дарж, гуурсан хоолойн улайлтыг арилгаж өгдөг. Диакофыг КОВИД-19 халдварын дараа хүүхэд, өндөр настан, жирэмсэн, хөхүүл хүмүүсийн уушгийг хамгаалах, үрэвслийг дарах, уушги цэвэрлэх зорилгоор өглөө, өдөр 10мл ууж хэрэглэхийг зөвлөдөг.

БРЕЗОЛ бол турмерик, ар үр, бар үр, базилик, жүр үр, лидэр эмийн ургамлын найрлагатай тул КОВИД-19 ХАЛДВАРЫН ДАРАА ХИЙ ХАНИАЛГАХ, АМЬСГААДАХ ЗОВИУР үлдсэн үед илүүтэй уухыг зөвлөдөг . Ялангуяа турмерик нь гуурсан хоолойн цочролыг багасгаж, гуурсан хоолойг тэлж, уушгины агааржилтыг сайжруулж, амьсгаадах зовиурыг арилгана.

Бүх насны хүмүүс уушги цэвэрлэх эмийг өдөр, өглөө уусаны дараа оройдоо уушгиа тайвшруулах, уушгины ерөнхий үйл ажиллагааг сайжруулах , шөнө ханиалгахгүй байх зорилгоор хослуулан хэрэглэхэд их тохиромжтой. Мөн брезол нь харшлын эсрэг үйлдэлтэй тул хамрын харшил, архаг бронхитийн үед хий ханиалгах, настай хүмүүсийн хий ханиалгах зовиуртай үед бас зөвлөгддөг.

6. Ковид -19 халдварын үед маш олон төрлийн эм тариаг нэг дор хэрэглэж байгаа учраас элэг, бөөр , ходоод зэрэг эрхтнүүд хямарч, бие ерөнхий хордлогонд орсон байдаг. ИЙМЭЭС ХОРДЛОГО ТАЙЛАХ АРГА ХЭМЖЭЭ авна.

Биеийн ерөнхий хордлогыг тайлах хамгийн шилдэг эмчилгээ бол шингэн зүйл сайн уух юм.Гэвч шингэн зүйл муу уудаг бол өрхийн эмнэлэгт хандан хордлого тайлах шингэн сэлбэх эмчилгээг хийлгэж болно. Мөн хөлсөөрөө хордлогыг гадагшлуулах арга бол дасгал хөдөлгөөн хийж, хөлсөө гадагшлуулж бас болно Бас арьсаараа гадагшлуулах арга бол хар цайнд орох, гангатай эсвэл далайн давстай усанд орох, саунд суух юм.

Биеийн ерөнхий хордлого тайлах ПУРИМ эмийг 2ш өдөрт 3 удаа 1-3 сар ууж болно. Пурим нь 10 гаруйн төрлийн эмийн ургамлын ханд бөгөөд цус цэвэршүүлэх, хордлого тайлах, нянгийн үржлийг дарангуйлах, дархлаа дэмжих зэрэг нөлөөтэй эм юм.

7. Уушгины үйл ажиллагааг маш сайнаар дэмждэг зүйл бол ЧИЙГЛЭГ АГААР юм. Ковид-19 халдварын дараа уушги луу орох агаарыг аль болох чийглэг, цэвэр байлгах тал дээр анхаарна. Ийм агаар байдаг газар бол голын эрэг газар, эсвэл ойн агаар байдаг. ИЙМЭЭС голын эрэг газар эсвэл ойнд хоногт багадаа 2 цаг байж, цэвэр агаараар уушгиа тэтгээрэй. Мөн гэртээ өдөрт 1 удаа чийгтэй цэвэрлэгээ хийж байгаарай.

8. Жирэмсэн, настай хүмүүс , архаг уушгины өвчтэй хүмүүс КОВИД-19 халдварын дараа сувилалын газарт 10-14 хоног уламжлалт анагаах ухааны эмчилгээ хийлгэх, физик эмчилгээ, шавар эмчилгээ , бариа засал эмчилгээг заавал хийлгэнэ. Учир нь эдгээр хүмүүсийн уушгины үйл ажиллагаа сэргэхэд илүү их арчилгаа шаардлагатай байдаг. Хэрэв тийм боломж байхгүй бол гэртээ уушгины үйл ажиллагааг сайжруулах амьсгалын дасгалыг заавал хийж, гэрийн нөхцөлд хийх боломжтой иллэг массажийг туслах хүнээр өдөрт 2-3 удаа 7-14 хоног хийлгээрэй.

9. Ковид-19 халдварын дараа зүрх судасны өвчин, бөөрний өвчин, элэгний өвчин сэдрэх хандлага өндөртэй байдаг. Ялангуяа уушги зүрх хоёр нягт уялдаа холбоотой эрхтнүүд учир цусыг шингэн байлгах, артерын даралтыг тогтвортой байлгах, зүрхний хэмийг хэвийн байлгах, хүчилтөрөгчийн хэмжээг 98% байлгах зэрэг арга хэмжээг заавал авна. Харин бөөрний эмгэгтэй хүний хувьд шээсний өнгө , үнэрийг сайтар ажиглаж байх шаардлагатай. Бөөрний өвчин сэдэрсэн үед заавал эмчид хандан зөвлөгөөг авч эмчилгээ хийгээрэй. Мөн бөөр хамгаалах ЦИСТОН эмийг хэрэглэж болно.

10. Коронавирүс нь судас гэмтээх хандлагатай тул судас хаана байна тэнд үрэвсэл үүсгэх учраас л судас хамгаалах, судасны ханыг бэхжүүлэх үйлдэлтэй Витамин С уухыг эмч нар зөвлөж байгааг бас санаарай.Гэхдээ хүүхдэд витамин +6 наснаас дээш бол С 250мг , +12 наснаас дээш бол витамин С 500мг , +18 наснаас дээш хүмүүс

Витамин С 1000мг тус тус хоолны дараа ууж хэрэглэхийг сануулья. Ходоодны шарх, элэг, бөөрний өвчин, тулай , үе мөчний өвчтэй хүмүүс витамин С 500мг -аас хэтрүүлсэний хэрэггүй. Ковид-19 халдварын дараа ч ВИТАМИН Д 1000 ОУН нэгжээр өдөр бүр уусаар байх хэрэгтэй. МӨН ЦАЙР ихээр агуулсан нэмэлт бүтээгдэхүүнийг хэрэглэж, уушгины цэвэрлэх үүрэгтэй хучуур эс, хундганцар эс, сормуус эсийг нөхөн төлжүүлээрэй.

Нийтлэл бичсэн: Хүний их эмч Б.Даваацэрэн. Эх сурвалж: Ковид-19 халдварын дараах эмнэлзүйн түр заавар , Амьсгалын эрхтний эмгэг судлал

Израилийн “ногоон паспорт” буюу вакцинжуулалтын үр дүн

Харьцангуй цөөн хүн амтай Израиль улс коронавирусны цар тахалд маш хүндээр нэрвэгджээ. Нийтдээ 800 гаруй мянган хүн Ковид-19-ийн халдвар авснаас 6 мянга гаруй хүн нас барсан тул халдварын тархалтыг зогсоохын тулд 3 удаа хатуу хөл хорио тогтоосон байна. Үүний улмаас эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, ажилгүйдлийн түвшин 20 хувьд хүрчээ.

Хямралаас нэн даруй гарч, иргэдийг хэвийн амьдралд нь эргүүлэн оруулахын тулд Израилийн эрх баригчид зоримог алхам хийж, 2020 оны 12 дугаар сараас эхлэн бүх нийтийг дархлаажуулах аяныг явуулсны үр дүнд 2 дугаар сарын сүүлч гэхэд хөл хориог аажмаар цуцалж эхэлсэн ба өдгөө тус улс вакцинжуулалтын хурдаар дэлхийд тэргүүлэх болов. Хамгийн сүүлийн мэдээллээр, 9,2 сая хүн амтай Израиль улсын иргэдийн 61,5 хувь нь вакцинжуулалтад хамрагдаад байгаа нь дэлхийд тэргүүлэх үзүүлэлт юм. Тэгэхээр 14-15-ны өдрүүдэд тэмдэглэх Тусгаар тогтнолын баяраа израильчууд “Коронавирусийг ялсан өдөр” болгохоор төлөвлөсөн бололтой.

Дархлаажуулалтын аян 12 дугаар сарын 20-нд эхэлсэн бөгөөд эхний ээлжинд халдвар авах эрсдэл өндөртэй 60-аас дээш насныханд вакцин хийж эхэлсэн бол 50-иас дээш насныхан, 16-18 насныхан гэсэн дарааллаар вакцинжуулалтанд хамруулжээ.

Ингэхдээ доорх 5 гол зарчмыг баримталсан байна. Коронавирусний халдвар авсан хүмүүст зөвхөн бүрэн эрүүл болсных нь дараа вакцин хийнэ. Дор хаяж 3 сарын дараа вакцины эхний тунг хийлгэх ёстой. Эхний тунг хийлгэсэн хүн Ковид-19-ийн халдвар авсан тохиолдолд бүрэн эрүүл болсных нь дараа хоёрдахь тунг хийнэ. Вакцины хоёр тунг хийлгэсэн хүн халдвар авсан тохиолдолд түүнд дахин вакцин хийхгүй. Тухайн хүн хөнгөн хэлбэрээр өвдөөд эдгэнэ.

–Эсрэг биетийн шинжилгээгээр тухайн хүн өмнө нь халдвар авсан нь тогтоогдвол 3 сарын хугацааг хүлээхгүйгээр нэг тун вакциныг дуртай үедээ хийлгэж болно. Ковид-19-ийн халдвар аваад эдгэсэн хүнээс эсрэг биетийг тодорхойлохын тулд цусны шинжилгээ хийхийг хориглоно. Эсрэг биет их хэмжээгээр байна гэдэг нь вирусний эсрэг найдвартай дархлаа үүссэн гэсэн үг биш.

Төдий удалгүй 1 дүгээр сард вакцин хийлгэсэн, халдвар аваад эдгэрсэн хүмүүст “ногоон паспорт” олгож эхлэв. Уг паспортыг вакцины 2 дахь тунг хийлгэснээс хойш 7 хоногийн дараа олгох ба 6 сарын хугацаанд хүчинтэй. Паспорттай иргэд спорт заал, усанд сэлэх газар, кафе, зоогийн газрууд, театр, кинотеатруудаар чөлөөтэй үйлчлүүлнэ. Мөн зочид буудалд байрлах, спорт, урлаг соёлын арга хэмжээнд оролцохоос гадна рашаан сувилалд явах боломжтой. Израилийн жуулчид Газар Дундын тэнгисийн хөрш орнууд руу аялаад эхэлсэн байна. 3 дугаар сарын 16-наас эхлэн бүх чиглэлд нислэгийг сэргээсний зэрэгцээ Израильд өдөрт 3 мянга хүртэлх тооны зорчигчийг хүлээн авна гэсэн квот тогтоожээ.

Одоогийн байдлаар, өдөрт дунджаар 150-160 мянган хүнд вакцин хийж байгаа бөгөөд Эрүүл мэндийн яамны мэдээллээр, хоёрдахь тунг хийснээс хойш 2 долоо хоногийн дараа Pfizer/BioNTech вакцины үр дүн нь 95,8 хувьтай байгаа ажээ. Цаашдаа хүн амын 80 хувь нь вакцинжуулалтад хамрагдсаны дараа “сүргийн дархлаа” үүснэ гэж мэргэжилтнүүд үзэж байна. Харин АНУ-ын зохицуулагч байгууллагаас Pfizer-ийн вакциныг 16-аас доош насныханд хийхгүй байхыг зөвлөжээ.

Израильчууд вакцинжуулалтыг амжилттай явуулж байгаа нь вакцин үйлдвэрлэгч Америкийн Pfizer/BioNTech компанитай онцгой нөхцлөөр байгуулсан гэрээний шууд үр дүн юм. Зарим мэдээллийг үзвэл, Европын Холбооны гишүүн орнуудтай харьцуулахад Израиль улс файзер вакциныг 2 дахин өндөр үнээр худалдах авахаар тохиролцжээ.

Тодруулбал, ЕХ-нд 12 еврогоор нийлүүлж буй вакциныг израильчууд 23 еврогоор худалдан авч байгаа учраас Америкийн компани эхний ээлжинд Израильд вакцинаа нийлүүлж байгаа аж. Үүнээс гадна, гэрээнд заасны дагуу вакцинаас үүдэн ямарваа сөрөг нөлөөлөл гарвал хариуцлагыг Израиль улс өөрөө хүлээх ёстой. Гэтэл европчууд хариуцлагыг үйлдвэрлэгч компанид үүрүүлэхийг оролдож байгаа аж. Өөр нэгэн чухал тохиролцоо бол, Израиль улс вакцинжуулалтын явцын талаарх бүхий л мэдээллийг /вакцинжуулалтад хамрагдсан хүмүүсийн нас хүйс, өвчлөлийн тоо гэх мэт/ долоо хоног бүр Pfizer компанид өгч байх ёстой.

Израилийн эрүүл мэндийн тогтолцоо бүрэн цахимжсан учраас вакцин үйлдвэрлэгч компани асар их мэдээллийг цаг алдалгүй хүлээн авч байна. Энэ бол тус компанийн хувьд асар үнэ цэнэтэй өгөгдлүүд бөгөөд үүний хариуд Израилийн хүн амын 95 хувьд хүрэлцэх хэмжээний вакциныг давуу нөхцлөөр тасралтгүй нийлүүлэхээр тохиролцжээ. Өөрөөр хэлбэл, Пфайзер компани асар том туршилтын талбартай болжээ гэсэн үг.

Үүний дараа Ерөнхий сайд Б.Нетаньяху, Эрүүл мэндийн сайд Й.Эдельштейн нар хамгийн богино хугацаанд вакцинжуулалтыг хийж дуусгана гэдгээ иргэддээ амалсан байна. Вакцин нийлүүлэлтийг хурдавчлахын тулд эрх баригчид цөхрөлтгүйгээр оролджээ. Б.Нетаньяху гэхэд, Pfizer-ийн ерөнхий захирал Альберт Бурла руу 30 удаа, заримдаа бүр шөнө дунд 03 цагийн үед утасдаж, янз бүрийн асуултаар булж байсан гэнэ.

Вакцинжуулалтад хамрагдах эсэх нь сайн дурын хэрэг боловч иргэдийг вакцинжуулалтын цэгт ирүүлэхийн тулд бүхий л шаардлагатай арга хэмжээг авна гэдгээ эрх баригчид шулуухан мэдэгджээ. Эрүүл мэндийн сайд хэлэхдээ “татгалзаж, хойш сууж байгаа хүмүүс тодорхой үйл ажиллагаа эрхлэх боломжгүй” гэж анхааруулжээ.

Өөрөөр хэлбэл, цаашдаа вакцин хийлгээгүй ажилтнууд ажлаасаа халагдах магадлал өндөр болох нь гэдгийг хүний эрхийг хамгаалагчид, үйлдвэрчний эвлэлийн байгууллагууд анхааруулж байна. Вакцин тариулаагүй хүмүүсийн эрх ашгийг хамгаалах хууль эрх зүйн актууд батлагдаагүй байгаа учраас ажил олгогчид өөрсдийн дүрэм журмыг тогтоогоод эхэлжээ.

Тухайлбал, Иерусалим хот дахь Intel Mobileye компанийн салбар гэхэд, энэ сарын 4-нөөс эхлэн тогтоосон журмын дагуу, вакцин хийлгээгүй ажилтан ажилдаа ирэхдээ сүүлийн 48 цагийн дотор хийлгэсэн шинжилгээний сөрөг хариуг авчрах ёстой гэсэн шаардлагыг тавьж байна. Баримжаа тооцоогоор, компаниудын нийт ажилтны 10 орчим хувь нь вакцин хийлгээгүй байх магадлалтай гэнэ.

Вакцинжуулалт амжилттай явагдаж байгаа хэдий ч тариулах хүсэлгүй хүмүүс олон бий. Тодруулбал, Израильд вакцин хийлгэх сонирхолгүй 16-аас дээш насны 650 мянган хүн байна гэдгийг тооцжээ. Тэдний дотор хэт хуучинсаг үзэлтэй /ультраортодокс/ еврейчүүд олон байгаа аж. Тэд коронавирусний халдварт хамгийн ихээр өртсөний учир нь эрх баригчдын авч буй арга хэмжээг эсэргүүцэн зөрүүдэлж, өөрсдийн удирдагчид болох раввинуудын хэлсэн үгийг дагасантай холбоотой.

Харин Б.Нетаньяху раввинуудад хандан хуучинсаг үзэлтнүүдэд нөлөөлөхийг уриалсны дараа халдварын тархалт саарч эхэлсэн байна. Ортодокс үзэлтнүүд хуучин загварын “Нокиа” гар утас хэрэглэдэг тул тэдэнд “ногоон паспорт”-ыг цахим хэлбэрээр илгээх боломжгүй, иймээс цаасан дээр хэвлэн өгч байгаа гэнэ.

Сайны хажуугаар саар гэгчээр вакцинжуулалтын аяны явцыг зарим иргэд янз бүрийн өнцгөөс дүгнэж байна. Израильчууд туршилтын туулай боллоо, вакцинжуулалт бол Нетаньяхугийн сонгуулийн кампанит ажлын нэг хэсэг, вакцин хийлгээгүй хүмүүсийг ялгаварлан гадуурхах хандлага бий боллоо гэсэн шүүмжлэлүүд тасрахгүй байгаа юм.

Цусны шинжилгээний үзүүлэлтүүд юуг илэрхийлдэг вэ?

Цусны шинжилгээ бол бидний биед гарч байгаа өөрчлөлт, аливаа өвчнийг тодорхойлдог хамгийн чухал бөгөөд найдвартай шинжилгээ юм. Хүний цус нь хэдэн зуун найрлага хэсгүүдээс бүрддэг бөгөөд тэдгээрийн хувьд хэр хэмжээг нь заасан тоон үзүүлэлт байдаг. Цусны ерөнхий шинжилгээ нь тэдгээр үзүүлэлтүүдийг хэвийн эсэхийг харах, үнэлэх боломжийг олгодог.

Цусны ерөнхий шинжилгээний хариу нь эмчид тухайн хүний биеийн байдалд дүгнэлт хийх боломжийг олгодог. Өнөөдөр бид эрүүл хүний ​​хамгийн чухал үзүүлэлт болох цусны хэмжээ, түүний байх ёстой нормуудыг хэлж өгөх болно.

ЦУСНЫ ЕРӨНХИЙ ҮЗҮҮЛЭЛТҮҮД 1.Гемоглобин: Гемоглобин нь эритроцитын (цусны улаан эс) хамгийн чухал бүрэлдэхүүн хэсгүүдийн нэг бөгөөд хүчилтөрөгчийг тээвэрлэх, нүүрстөрөгчийн давхар ислийг биеэс зайлуулах үүрэгтэй. Гемоглобины хэмжээ буурч байгаа нь цус багадалт, дотуур цус алдалт, дотоод эрхтэнд гэмтэл учирсаны шинж тэмдэг байж болно. Хоол тэжээлийн дутагдал, хоолны хордлого нь мөн гемоглобины хэмжээ буурах бас нэгэн шалтгаан болдог.

Гэхдээ гемоглобины хэмжээ ихэсвэл цусны өвчин, зүрхний дутагдалд хүргэж болзошгүй байдаг. Гемоглобины хэмжээ эрэгтэйчүүдэд 130-160 г / л, эмэгтэйчүүдэд 120-140 г / л байх ёстой.

2.Цусны улаан эс: Цусны улаан эсүүд нь гемоглобин агуулдаг. Цусны улаан эсүүдийн тоо хэмжээ өөрчлөгдөж байгаа нь үргэлж ямар нэг өвчний шинж тэмдэг байдаггүй. Тухайлбал, эрүүл хүн өндөр ууланд гарахад энэ хэмжээ нэмэгддэг бол эмэгтэйчүүдэд сарын тэмдгийн үеэр багасах байдал ажиглагддаг. Цусны улаан эсийн хэмжээ хэт ихсэх нь зүрх судасны болон уушгины өвчин, дутагдал нь цус багадалт эсвэл архаг үрэвсэлт үйл явцыг илтгэнэ. Хэвийн утга нь: эрэгтэйчүүдэд – (4.0-5.1) x 1012/л, эмэгтэйчүүдэд – (3.7-4.7) х 1012/л байна.

3.Эритроцитын тунах хурд (ЭТХ/ESR): Эритроцитын тунах хурд ихэвчлэн өвчлөлийн 2 дахь өдрөөс нэмэгдэж, хүний биеийн байдал сэргэж эхлэх хүртэл дээд цэгтээ хүрсэн байдаг. Тоон үзүүлэлт нэмэгдэж байгаа нь жирэмсэн үед болон төрсний дараах шарх, мэс ажилбараар халдвар, үрэвсэл үүссэн байж болзошгүйг илтгэж байдаг. Эрэгтэйчүүдэд байх ёстой норм нь 2-10 мм/ц, эмэгтэйчүүдэд 2-15 мм/ц байна.

4.Цусны цагаан эсүүд: Цусны цагаан эсүүд нь бидний бие махбодийг гадны нөлөөнөөс хамгаалдаг. Цагаан эсийн хэмжээ ихсэссэн байх нь үрэвсэл эсвэл халдвар байгааг илтгэнэ. Заримдаа цагаан эсийн хэмжээ өөрчлөгдөх нь өвчний улмаас бус, харин сэтгэл санааны юмуу бие махбодийн стрессээс болдог байна. Мөн цагаан эсийн хэмжээ багассан байх нь вирусын халдвар байгааг илтгэнэ. Заагдсан хэмжээ нь нас, хүйсээс хамаарч өөр өөр байж болох ч ерөнхийдөө хүн бүрийн хувьд хэвийн үзүүлэлт нь (4.0–9.0) x 109 /л байна.

5.Лимфоцитууд: Лимфоцитууд нь бидний дархлааны тогтолцоог бүтээгч гол эсүүд юм. Хэрэв лимфоцитын концентраци нормоос давсан бол ихэнх тохиолдолд энэ нь халдварт өвчинг, харин лимфоцитын түвшин бага байх нь бөөрний дутагдал эсвэл архаг өвчнийг илтгэдэг. Насанд хүрэгчдийн цусан дахь лимфоцитын агууламж (1.2-3) x 109 байвал хэвийн гэж үзнэ.

6.Ялтас эс: Ялтас эс нь цусны бүлэгнэлтийг хариуцдаг эсүүд юм. Хэрэв ялтас эсийн тоо байх ёстой нормоос давсан бол энэ нь сүрьеэ, колит эсвэл элэгний хатуурлыг илэрхийлж болно. Хэрвээ мэс заслын дараагаар ялтас эсийн тоо нэмэгдсэн байвал бие махбодийн хэвийн урвал гэж үздэг. Элэг, дэлүү зэрэг нь архи, хүнд металлын хордлогод орвол цусан дахь ялтасны тоо багасдаг. Ялтас эсийн тоо өөрчлөгдөхөд нөлөөлдөг эмнүүд ч бас бий. Ялтас эсийн хэвийн хэмжээ нь (180-320) х 109 /л байна.

7.Глюкоз: Цусан дахь хамгийн чухал үзүүлэлтүүдийн нэг бол сахарын хэмжээ юм. Цусан дахь сахарын хэмжээ ихэссэх нь чихрийн шижин өвчний шинж тэмдэг юм. Гэхдээ сахарын хэмжээ бага байх нь хоол тэжээлийн дутагдал эсвэл дааврын өвчлөл байгааг илтгэдэг. Глюкозын хэвийн хэмжээ 3.5-6.5 ммоль / литр байна.

8. Нийт уурагийн хэмжээ хатуу хоолны дэглэм барьсаны дараагаар болон бөөр, элэг өвчилж эхлэхээр ихэвчлэн буурдаг. Байх ёстой хэвийн хэмжээг нь 60-80 грамм/л гэж үздэг. 9.Билирубин: Ерөнхий билирубин бол бидний элэгний үзүүлэлт юм. Энэ үзүүлэлт ихсэх нь гепатитийг эсвэл цөсөнд чулуу үүссэнийг харуулдаг байна. Ерөнхийдөө билирубины хэмжээ нь 20.5 ммоль /л –ээс ихгүй байх ёстой.

Таны харж байгаачлан цусны ерөнхий шинжилгээгээр бид бие махбодынхоо бараг бүх өөрчлөлтийг олж мэдэх боломжтой юм. Гэхдээ шинжилгээний хариу нь хэвийн хэмжээнээс өндөр эсвэл доогуур байсан ч гэсэн та сандрах хэрэггүй. Өөрөө өөртөө онош тавьж, эмчилгээ хийж болохгүй, юун түрүүнд мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй, учир нь эдгээр үзүүлэлтүүд нь олон хүчин зүйлээс хамаарч болно. Өөртөө болон хайртай дотны хүмүүсийнхээ эрүүл мэндэд анхаараарай. Эх сурвалж: Так Просто : Орчуулсан: Х.Гэгээн

Израилийн “ногоон паспорт” буюу вакцинжуулалтын үр дүн. Харьцангуй цөөн хүн амтай Израиль улс коронавирусны цар тахалд маш хүндээр нэрвэгджээ. Нийтдээ 800 гаруй мянган хүн Ковид-19-ийн халдвар авснаас 6 мянга гаруй хүн нас барсан тул халдварын тархалтыг зогсоохын тулд 3 удаа хатуу хөл хорио тогтоосон байна. Үүний улмаас эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, ажилгүйдлийн түвшин 20 хувьд хүрчээ.

Хямралаас нэн даруй гарч, иргэдийг хэвийн амьдралд нь эргүүлэн оруулахын тулд Израилийн эрх баригчид зоримог алхам хийж, 2020 оны 12 дугаар сараас эхлэн бүх нийтийг дархлаажуулах аяныг явуулсны үр дүнд 2 дугаар сарын сүүлч гэхэд хөл хориог аажмаар цуцалж эхэлсэн ба өдгөө тус улс вакцинжуулалтын хурдаар дэлхийд тэргүүлэх болов. Хамгийн сүүлийн мэдээллээр, 9,2 сая хүн амтай Израиль улсын иргэдийн 61,5 хувь нь вакцинжуулалтад хамрагдаад байгаа нь дэлхийд тэргүүлэх үзүүлэлт юм. Тэгэхээр 14-15-ны өдрүүдэд тэмдэглэх Тусгаар тогтнолын баяраа израильчууд “Коронавирусийг ялсан өдөр” болгохоор төлөвлөсөн бололтой.

Дархлаажуулалтын аян 12 дугаар сарын 20-нд эхэлсэн бөгөөд эхний ээлжинд халдвар авах эрсдэл өндөртэй 60-аас дээш насныханд вакцин хийж эхэлсэн бол 50-иас дээш насныхан, 16-18 насныхан гэсэн дарааллаар вакцинжуулалтанд хамруулжээ.

Ингэхдээ доорх 5 гол зарчмыг баримталсан байна. Коронавирусний халдвар авсан хүмүүст зөвхөн бүрэн эрүүл болсных нь дараа вакцин хийнэ. Дор хаяж 3 сарын дараа вакцины эхний тунг хийлгэх ёстой. Эхний тунг хийлгэсэн хүн Ковид-19-ийн халдвар авсан тохиолдолд бүрэн эрүүл болсных нь дараа хоёрдахь тунг хийнэ. Вакцины хоёр тунг хийлгэсэн хүн халдвар авсан тохиолдолд түүнд дахин вакцин хийхгүй. Тухайн хүн хөнгөн хэлбэрээр өвдөөд эдгэнэ.

–Эсрэг биетийн шинжилгээгээр тухайн хүн өмнө нь халдвар авсан нь тогтоогдвол 3 сарын хугацааг хүлээхгүйгээр нэг тун вакциныг дуртай үедээ хийлгэж болно. Ковид-19-ийн халдвар аваад эдгэсэн хүнээс эсрэг биетийг тодорхойлохын тулд цусны шинжилгээ хийхийг хориглоно. Эсрэг биет их хэмжээгээр байна гэдэг нь вирусний эсрэг найдвартай дархлаа үүссэн гэсэн үг биш.

Төдий удалгүй 1 дүгээр сард вакцин хийлгэсэн, халдвар аваад эдгэрсэн хүмүүст “ногоон паспорт” олгож эхлэв. Уг паспортыг вакцины 2 дахь тунг хийлгэснээс хойш 7 хоногийн дараа олгох ба 6 сарын хугацаанд хүчинтэй. Паспорттай иргэд спорт заал, усанд сэлэх газар, кафе, зоогийн газрууд, театр, кинотеатруудаар чөлөөтэй үйлчлүүлнэ. Мөн зочид буудалд байрлах, спорт, урлаг соёлын арга хэмжээнд оролцохоос гадна рашаан сувилалд явах боломжтой. Израилийн жуулчид Газар Дундын тэнгисийн хөрш орнууд руу аялаад эхэлсэн байна. 3 дугаар сарын 16-наас эхлэн бүх чиглэлд нислэгийг сэргээсний зэрэгцээ Израильд өдөрт 3 мянга хүртэлх тооны зорчигчийг хүлээн авна гэсэн квот тогтоожээ.

Одоогийн байдлаар, өдөрт дунджаар 150-160 мянган хүнд вакцин хийж байгаа бөгөөд Эрүүл мэндийн яамны мэдээллээр, хоёрдахь тунг хийснээс хойш 2 долоо хоногийн дараа Pfizer/BioNTech вакцины үр дүн нь 95,8 хувьтай байгаа ажээ. Цаашдаа хүн амын 80 хувь нь вакцинжуулалтад хамрагдсаны дараа “сүргийн дархлаа” үүснэ гэж мэргэжилтнүүд үзэж байна. Харин АНУ-ын зохицуулагч байгууллагаас Pfizer-ийн вакциныг 16-аас доош насныханд хийхгүй байхыг зөвлөжээ.

Израильчууд вакцинжуулалтыг амжилттай явуулж байгаа нь вакцин үйлдвэрлэгч Америкийн Pfizer/BioNTech компанитай онцгой нөхцлөөр байгуулсан гэрээний шууд үр дүн юм. Зарим мэдээллийг үзвэл, Европын Холбооны гишүүн орнуудтай харьцуулахад Израиль улс файзер вакциныг 2 дахин өндөр үнээр худалдах авахаар тохиролцжээ.

Тодруулбал, ЕХ-нд 12 еврогоор нийлүүлж буй вакциныг израильчууд 23 еврогоор худалдан авч байгаа учраас Америкийн компани эхний ээлжинд Израильд вакцинаа нийлүүлж байгаа аж. Үүнээс гадна, гэрээнд заасны дагуу вакцинаас үүдэн ямарваа сөрөг нөлөөлөл гарвал хариуцлагыг Израиль улс өөрөө хүлээх ёстой. Гэтэл европчууд хариуцлагыг үйлдвэрлэгч компанид үүрүүлэхийг оролдож байгаа аж. Өөр нэгэн чухал тохиролцоо бол, Израиль улс вакцинжуулалтын явцын талаарх бүхий л мэдээллийг /вакцинжуулалтад хамрагдсан хүмүүсийн нас хүйс, өвчлөлийн тоо гэх мэт/ долоо хоног бүр Pfizer компанид өгч байх ёстой.

Израилийн эрүүл мэндийн тогтолцоо бүрэн цахимжсан учраас вакцин үйлдвэрлэгч компани асар их мэдээллийг цаг алдалгүй хүлээн авч байна. Энэ бол тус компанийн хувьд асар үнэ цэнэтэй өгөгдлүүд бөгөөд үүний хариуд Израилийн хүн амын 95 хувьд хүрэлцэх хэмжээний вакциныг давуу нөхцлөөр тасралтгүй нийлүүлэхээр тохиролцжээ. Өөрөөр хэлбэл, Пфайзер компани асар том туршилтын талбартай болжээ гэсэн үг.

Үүний дараа Ерөнхий сайд Б.Нетаньяху, Эрүүл мэндийн сайд Й.Эдельштейн нар хамгийн богино хугацаанд вакцинжуулалтыг хийж дуусгана гэдгээ иргэддээ амалсан байна. Вакцин нийлүүлэлтийг хурдавчлахын тулд эрх баригчид цөхрөлтгүйгээр оролджээ. Б.Нетаньяху гэхэд, Pfizer-ийн ерөнхий захирал Альберт Бурла руу 30 удаа, заримдаа бүр шөнө дунд 03 цагийн үед утасдаж, янз бүрийн асуултаар булж байсан гэнэ.

Вакцинжуулалтад хамрагдах эсэх нь сайн дурын хэрэг боловч иргэдийг вакцинжуулалтын цэгт ирүүлэхийн тулд бүхий л шаардлагатай арга хэмжээг авна гэдгээ эрх баригчид шулуухан мэдэгджээ. Эрүүл мэндийн сайд хэлэхдээ “татгалзаж, хойш сууж байгаа хүмүүс тодорхой үйл ажиллагаа эрхлэх боломжгүй” гэж анхааруулжээ.

Өөрөөр хэлбэл, цаашдаа вакцин хийлгээгүй ажилтнууд ажлаасаа халагдах магадлал өндөр болох нь гэдгийг хүний эрхийг хамгаалагчид, үйлдвэрчний эвлэлийн байгууллагууд анхааруулж байна. Вакцин тариулаагүй хүмүүсийн эрх ашгийг хамгаалах хууль эрх зүйн актууд батлагдаагүй байгаа учраас ажил олгогчид өөрсдийн дүрэм журмыг тогтоогоод эхэлжээ.

Тухайлбал, Иерусалим хот дахь Intel Mobileye компанийн салбар гэхэд, энэ сарын 4-нөөс эхлэн тогтоосон журмын дагуу, вакцин хийлгээгүй ажилтан ажилдаа ирэхдээ сүүлийн 48 цагийн дотор хийлгэсэн шинжилгээний сөрөг хариуг авчрах ёстой гэсэн шаардлагыг тавьж байна. Баримжаа тооцоогоор, компаниудын нийт ажилтны 10 орчим хувь нь вакцин хийлгээгүй байх магадлалтай гэнэ.

Вакцинжуулалт амжилттай явагдаж байгаа хэдий ч тариулах хүсэлгүй хүмүүс олон бий. Тодруулбал, Израильд вакцин хийлгэх сонирхолгүй 16-аас дээш насны 650 мянган хүн байна гэдгийг тооцжээ. Тэдний дотор хэт хуучинсаг үзэлтэй /ультраортодокс/ еврейчүүд олон байгаа аж. Тэд коронавирусний халдварт хамгийн ихээр өртсөний учир нь эрх баригчдын авч буй арга хэмжээг эсэргүүцэн зөрүүдэлж, өөрсдийн удирдагчид болох раввинуудын хэлсэн үгийг дагасантай холбоотой.

Харин Б.Нетаньяху раввинуудад хандан хуучинсаг үзэлтнүүдэд нөлөөлөхийг уриалсны дараа халдварын тархалт саарч эхэлсэн байна. Ортодокс үзэлтнүүд хуучин загварын “Нокиа” гар утас хэрэглэдэг тул тэдэнд “ногоон паспорт”-ыг цахим хэлбэрээр илгээх боломжгүй, иймээс цаасан дээр хэвлэн өгч байгаа гэнэ.

Сайны хажуугаар саар гэгчээр вакцинжуулалтын аяны явцыг зарим иргэд янз бүрийн өнцгөөс дүгнэж байна. Израильчууд туршилтын туулай боллоо, вакцинжуулалт бол Нетаньяхугийн сонгуулийн кампанит ажлын нэг хэсэг, вакцин хийлгээгүй хүмүүсийг ялгаварлан гадуурхах хандлага бий боллоо гэсэн шүүмжлэлүүд тасрахгүй байгаа юм.

Орчуулсан : Б.Адъяахүү