АЛДАРТНУУДЗӨВЛӨГӨӨСПОРТ

Ц.ЭЛБЭГДОРЖ ТЭРГҮҮТЭЙ XУУPAМЧ АРДЧИЛАГЧИД 30 ЖИЛ АРД ТҮМНИЙ ТAPXИЙГ УГAAЖ ДOPOМЖИЛЛOO !!!

Өнөөдөр 2013 оны 5-р сарын 17-ны өдөр. Үүнээс арван хоёр хоногийн өмнө их Марксын төрсөн өдөр. Түүний мэндэлсний 195 жилийн ой болж өнгөрсөн. Тэгвэл 5-р сарын 6-ны өдөр одоогоос 23 жилийн тэртээд Ардчилсан хувьсгал зогссон түүхэн өдөр гэдгийг ч бид эргэж санах ёстой.

Ардчилсан хувьсгалын онол бодлогыг боловсруулахад бид марксизм-ленинизмийн диалектик арга зүйг хэрэглэсэн гэдгийг 1990 оны 2-р сарын 18-нд болсон Монголын Ардчилсан Холбооны Анхдугаар их хурал дээр Монгол түмэндээ зориуд сонордуулсан. Харин энэ их хурлаас хойш бараг сарын дараагаар МАХН-ын лут хурал болж МАХН марксизм-ленинизмээс татгалзсанаа маш даруухан, Монгол түмэнд үл сонсогдохоор чимээгүйхэн дуулгасан гэдгийг бид 23 жилийн дараа хэлэх ёстой.

Марксизм нь ажилчин ангийн язгуур эрх ашгийг тууштай илэрхийлж хамгаалдаг цогц үзэл мөн. Ийм цогц үзэлд ажилчин ангийн засаг (пролетарийн диктатур), социалист хувьсгал, шилжилтийн эрин үе, социалист бүтээн босголт, мөлжлөггүй аж төрөх ёс, хөдөлмөрчдийн эв нэгдэл, дэлхийн пролетариудын нэгдмэл тэмцэл тусгагдсан билээ.

Аж үйлдвэрийн хувьсгал, том хөрөнгөтнүүдийн ангийг, бас ажилчин ангийг ч бий болголоо. Аливаа ангийн тэмцэл бол улс төрийн тэмцэл мөн. Капиталын хуримтлал эрч хүчээ авах нь ангийн тэмцлийг хурцатгахдаа ажилчдын ухаарал, мэдрэмжийг сэргээдэг. Ажилчин анги пролетарийн намын ач буянаар бие даасан бодлого явуулж хөрөнгөтөн ангийн ноёрхлыг эцэслэж Засгийн дээд эрхийг ажилчин ангид шилжүүлж өгнө. Зарчмын дээрх томъёоллууд нь марксизмыг ажилчин ангийн онол үзэл бодлого болгож хувиргасныг бид дахин дахин дурьдаж сонордуулах ёстой.

Маркс-Энгельс хоёр хөрөнгөтөн ангийн улс төрийн балайрал болон завхралуудыг илчилж, улмаар ажилчин анги, бие даасан бодлогоор улс орноо залуурдах бүрэн чадвартай гэдгийг анх дэвшүүлсэн агуу онолчид, лут тэмцэгчид байсан аж.

1990 оноос өмнөх нам төрийн боловсон хүчнүүд, эрдэмтэд, нийгмийн судлаачид марксизм-ленинизмийн боловсролыг бараг бүгдээрээ олж авсан. Ийм боловсролыг ихэнх нь сурах бичгийн төвшинд олсноос биш улс төрийн тэмцлийн төвшинд марксист-ленинист арга зүйг бүтээлчээр хэрэглэж хөгжүүлэх оюуны чадварыг эзэмшээгүй гэдгийг хэлэх хэрэгтэй.

Үүнээс болж 1990 онд МАХН марксизм-ленинизмээс татгалзсанаа зон олондоо дуулгахад нэг ч эрдэмтэн, нэг ч судлаач, нэг ч намын зүтгэлтэн эсэргүүцээгүй гэдгийг дурьдах хэрэгтэй. Марксизм-ленинизм нь либерализмыг, монератизмыг, консерватизмыг, социал-демократизмыг онолын хувьд, бодлогын хувьд, практик талаас нь илчилж ниргэснийг иргэд олон түмэн ойлгоогүй өнгөрсөн.

Өөрчлөн байгуулалт ч гэсэн, ардчилсан хөдөлгөөн ч гэсэн улс төрийн балмагдалд өртөж түүхэн замнал социализмаас болж, марксизм-ленинизмээс шалтгаалж уруудчихлаа гэсэн төөрөгдөлд автчихсан байлаа. Үнэндээ дэлхийн коммунист хөдөлгөөнийг, олон улсын ажилчин ангийн хөдөлгөөнийг манлайлж байсан ЗХУ-ын Коммунист нам олон жилийн турш марксизм-ленинизмийг баримталдаг хэмээн сурталчилдаг байсан ч гэсэн жинхэнэ практик ажиллагаанд жинхэнэ социалист бодлогыг биш, жинхэнэ марксистленинист бодлогыг биш, чухамдаа асар том цар хүрээт шовинист далд колониалист бодлогыг амилуулж чадсан байв.

Тэрбээр жинхэнэ хөгжингүй колониализмыг сүндэрлүүлсний учрыг нь олж чадалгүй хөгжингүй социализм гэж тунхаглаж явсаар 1991 онтой золгож хөгжингүй социализмыг байгуулж чадаагүй гэдгээ ЗХУ-ын коммунист нам анзаарч шал өөр нийгмийн тогтолцоог сүндэрлүүлснээ мэдмэгц улс төрийн тавцангаас өөрийгөө зайлууллаа.

1991 оны эцсээр ЗХУ том колоничлогч гүрний хувьд задарсан болохоос биш үүнийг дэлхийн социализм сүйрлээ гэж томъёолох нь үндсээрээ буруу байсан юм. ОХУ бол далд колониалист гүрний цөм нь болж хувираад байна. Далд колоничлолын ноён нуруун дээр өнөөгийн ОХУ тогтнож буйг хэн ч социалист улс гэж хэлэхгүй. 1721 онд сүндэрлүүлсэн Оросын аймшигт харгис колониалист тогтолцоо өнөөдөр хадгалагдан үлдсээр найман жилийн дара 300 жилийнхээ ойтой золгох гэж гэлдэрч явна.

Бид үүгээр юуг хэлэх гээд байна вэ гэвэл марксизм-ленинизм зев онол бодлого байсан бөгөөд өнөө үед зөв үзэл бодлого хэвээрээ хадгалагдаад байна. Марксизм-ленинизм буруутсан биш, харин ЗХУ-ын Коммунист намын хэрэгжүүлсэн далд колониалист бодлого илчлэгдэж дампуурсан гэдгийг бид хэлэх учиртай.

Ажилчин ангийн агуу сургааль буруутаагүй шүү. Харин энэ лут сургаалиар бамбайлж далд колоничлолыг амилуулж байсан Оросын карьеристууд, Оросын шовинистууд, Оросын колоничлогчид илчлэгдсэн явдалд юуны өмнө монголчууд бид талархах ёстой.

Ийм түүхэн чухал агшинд барууны зальжин неоколониализм манай оронд үймээн самуун завхрал төөрөгдлийн сиймхийг ашиглаж орж ирснийг бид 1995-1996 онд либерал-монетар зах зээлийн бодлого гэсэн судалгаагаараа илчилсэн билээ. Бид Монголд өрнөсөн эдийн засгийн нууц дайн ба түүний хор уршгийг судалсны дараа зах зээлийн шилжилтийг том бодлогын төвшинд хөндөж шинэ маягийн далд колоничлолын жинхэнэ нүүр царайг гаргаж тавьсан юм.

Дахин давтаж хэлэхэд марксизм-ленинизм бол ажилчин ангийн агуу онол бодлого байсныг бид хэзээ ч мартаж болохгүй. Марксизм-ленинизм нь либерализмыг, неолиберализмыг, консерватизмыг, монетаризмыг, социалдемок-ратизмыг ажилчин ангид, хөдөлмөрчин олонд үнэн мөнөөр нь илчилж чадсан тийм лут сургаал байсныг ялангуяа залуу үеийнхэндээ дурсаж хэлэх ёстой.

Бид Ардчилсан хувьсгалын онол бодлогыг Монгол Улсынхаа бодит байдалд нийцүүлж боловсруулахдаа марксист-ленинист диалектик арга зүйг хэрэглэсэн гэдгийг их Марксын мэндэлсний 195 жилийн ойн өдөр, 5-р сарын 5-ны өдөр зон олондоо сонордуулж байгаадаа сэтгэл хангалуун байгааг хэлэх юун.

Харин 1990 оны 3-р сард ЗХУ-ын Коммунист нам марксизм-ленинизмээс татгалзсан гэдгийг МАХН-ын дээд удирдлага мэдэнгүүтээ 1960 оны социалист Үндсэн хуулийн заалтаас “бүхнийг ялагч марксизм-ленинизм” гэсэн томъёоллыг авч хаясан гэдгийг дурьдахын ялдамд ойворгон Э.Бат-Үүл 22 жилийн дараа 2012 оны 10-р сард, том хуйвалдаанаар Н.С.Хрущевыг Зөвлөлтийн дээд удирдлагаас зайлуулсан тэр түүхт өдөрт тохируулж аугаа Лениний хөшөөг буулгасан нэгэн мундаг танхайрлыг бас дурьдахад юу нь буруу байхав.

Ардчилсан хувьсгалыг цус урсгалгүй хийсэн гэдэг томъёоллоор Ардчилсан намынхан, хуурамч ардчилагчид, Ардчилсан хувьсгалын цуутай урвагчид 23 жилийн турш нийт монголчуудын тархийг угаасан төдийгүй, бас дэлхийн цөөнгүй лийдрүүдийг төөрөгдүүлж чадсан гэдгийг бид дахин ярих шаардлагатай болж байна.

1990 оны 5-р сарын 6-нд Ардчилсан хувьсгал дотоод болон гадаад лут лут бодит хүчин зүйлсээс шалтгаалж зогссон. Ардчилсан хувьсгал зогссоны 23 дахь жил саяхан хоёр хоногийн өмнө, 5-р сарын 6-нд тохиолоо. Ардчилсан хувьсгал 1990 оны 2-р сарын 18-наас эхэлж, мөн оны 5-р сарын 6-ныг дуустал үргэлжлэхдээ, бараг 3 cap энэ хувьсгал өрнөх явцад энэ хувьсгалаас болж нэг ч хүн нас барах нь байтугай хувьсгалд оролцогчдын дух шалбарсан тохиолдол огт гараагүй гэдгийг дурсах нь зүйтэй байх.

Ардчилсан хувьсгал тайван замаар цус урсгалгүй гуравхан cap үргэлжлээд л зогссон. Үүнтэй холбогдуулж хэд гурван баримтыг хөндье. Тухайлбал: “Ер нь 1990 онд Ардчилсан хувьсгал өрнөж байх үед МоАХ-ны ерөнхий зохицуулах зөвлөлийн хуралдаанаар нэг ч удаа Ардчилсан хувьсгалыг заавал цус урсгаж байж л ялалтад хүргэнэ гэсэн томъёоллыг хэзээ ч ярьж байгаагүй гэдгийг миний бие хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Аливаа цуглаан жагсаалыг хийхдээ нэг ч хүний духыг шалбалж болохгүй гэсэн чиглэлийг бид өгч байсан бөгөөд цуглаан тарсны дараа тэндэх орчин, гудамж талбайг цэвэр цэмцгэр болгох заалтыг давхар өгч байсан гэдгийг хэлэхэд юу нь буруу байхав. Би хувьдаа МоАХ-ны зөвлөхийн хувьд, бас тус холбооны баримтлах мөрийн хөтөлбөр, улс төрийн илтгэл, өргөн барих бичиг тэдгээрийн онолын үндэслэлийг гаргахдаа ардчилсан хувьсгалаар заавал Ху намынхныг цусыг урсгана гэсэн асуудлыг хэзээ ч тавьж байгаагүй.

Харин цус урсгах аюул МАХН-ын дээд удирдлагын зүгээс гарч болзошгүй гэдгийг миний бие Ардчилсан холбооны дээд удирдлагынханд байнга хэлж байсан… Юуны түрүүнд Эрдэнэтийн үйлдвэрийг Ардчилсан холбооны залуучууд удирдлагыг нь гартаа оруулж авбал Зөвлөлтийн цэргийн анги цус урсгах аюултай гэдгийг би МоАХ-ны цөөхөн лийдэрт ярьж байсан.

Дараагийн цус урсгалт хэрэв эдийн засгийн гурван гол яам (Улсын төлөвлөгөөний комисс, Сангийн яам, Төв банк) бас Батлан хамгаалах яамыг, бас НАХЯ-ыг МоАХ-ын салбар зөвлөлүүдээр дэмжүүлж, удирдлагыг нь МоАХ-нд шилжүүлвэл Ху намын лийдрүүд цус урсгах хувилбарыг хэрэгжүүлнэ шүү гэдгийг хэлж байсан.

Ер нь Ардчилсан хувьсгалын онол бодлогыг боловсруулахад би хувьдаа тайван замаар зөвшилцлийн замаар асуудлыг шийдэхийг гол болгосон болохоос биш цус урсгах хувилбарыг би хэзээ ч зөвшөөрч байгаагүй.

Өнөө үед энэ сүүлийн хорин жилд манай хоёр улс төрийн том нам хамтдаа туулсан хорин жилд доктор П.Нэргүй л цус урсгахыг хүсч байсан мэтээр олон түмний дунд мөн ч их панаалдаж дөвчигнөж явсаар эцсийн дүнд өөрсдөө 2008 оны 7-р сарын 1 -нд цус урсгасан шүү дээ” гэжээ. Ардчилсан нам Монгол Улсын улс төрийн бодит түүхийг жинхэнэ бодит байдлаар нь үлдээхийг хүсэхгүй гэдэг нь байнга нотлогддог болсон.

Ардчилсан хувьсгал зогссоноос хойш 23 жил болчихоод байхад 1991 оны 1-р сараас Д.Бямбасүрэнгийн засгийн газрын эхлүүлсэн зах зээлийн шилжилт, өөрөөр хэлбэл Монжооч зах зээлийн хувьсгал 22 жилийн турш тасралтгүй үргэлжилсээр өнөөг хүргэчихээд байхад Ардчилсан хувьсгалыг цус урсгалгүй хийсэн ч гэнэ үү, ардчилсан хувьсгалыг тайван замаар хийсэн ч гэх шиг дэмий балай томъёоллуудыг Ардчилсан намын удирдах нөхдүүд сүүлийн гурав дөрвөн жилээс их л идэвхийлэн ярьцгаадаг боллоо.

Тэр ч байтугай ардчилсан хувьсгалыг цус урсгалгүй хийсэн, иргэний дайн гаргалгүй хэрэгжүүлсэн гэсэн утгаар нэгэнт зогсчихсон ардчилсан хувьсгалыг яриад байх нь ямар ч утгагүй зүйл болсныг, хуурамч ардчилагчдын хувьд инээдэмтэй, тоглоом тохуурхлын жүжиглэл болж хувирчихаад байгааг бид зон олондоо хэлж дуулгах ёстой.

Бид үүнтэй холбогдуулаад хоёр баримтыг дурдъя. “Улс төрийн тойм” сонины 2013 оны 1-р сарын 28-ны №29-т “Кофи Аннан Монголыг онцлов” гэсэн гарчгийн дор нэгэн чухал мэдээллийг монголчуудад, дэлхий нийтэд толилуулсныг дурьдвал: “Арабын хувьсгалын дүнд маш олон улс иргэний дайны хэмжээнд хүрээд байна. Бид Ливи болон Сирийн жишээнээс үүнийг харж болно. Гэтэл та бүхэн Монголыг хар. Тэд 20 гаруй жилийн өмнө тайван замаар социалист тогтолцооноос ардчилсан нийгэмд шилжиж, ямар ч дайн байлдаанд автаж, ард түмнээ хохироолгүй өнөөдөр Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг тэргүүлж байна. Тиймээс Монголын туршлага бидэнд хамгийн хэрэгтэй. Арабын орнуудыг Монгол руу хараасай гэж би бодож байна” гэж Кофи Аннаны хэлсэн лут үгийг дурьдав.

Дээрх үгс Ардчилсан намынханд таалагдсан байж болно. Гэхдээ энэ томъёололд зарчмын шинжтэй үл ойлголцсон санаа агуулагдаж буйг бид хэлэх нь зүйд нийцнэ. Арабын хэмээгч хувьсгал Ливи болон Сирид иргэний дайнд хүргэсэн бөгөөд энэ нь бие даасан хоёр улсыг далд неоколони улс болгож хувиргах чиглэмжтэй байсныг Кофи Аннан олж харсангүй.

Тэгвэл ийм чиглэлийг Ардчилсан намынхан бүр ч унаж мэдээгүй гэлтэй. Монгол Улс тайван замаар социалист нийгмийн тогтолцооноос Ардчилсан нийгэмд шилжээгүй гэдгийг бид хэнээр ч хэлүүлтгүй аль хэдийн томъёолсон аж. Монгол Улс социализмаас Ардчилсан нийгэмд шилжих стратегийг дэвшүүлээгүй бөгөөд харин далд колони улсыг хараат биш улс болгож хувиргах зорилтыг Ардчилсан хувьсгалаар дэвшүүлсэн гэлтэй.

Монгол Улс ямар ч л байсан Ардчилсан хувьсгал зогссоноос хойш 8 сарын дараа, өөрөөр хэлбэл 1991 оны 1 сард чөлөөт зах зээлд шилжих явдалдаа шууд уялдаж, иргэний дайнд өртөөгүй ч гэсэн дайн байлдаанд автаагүй ч гэсэн өөр нэг аюултай далд дайнд өртсөн гэдгийг бид судалж тогтоосон юм.

Энэ дайныг бид эдийн засгийн нууц дайн гэж нэрлэсэн бөгөөд Зөвлөлтийн импорт тав дахин багасахад л Монголын далд колони эдийн засаг тэр аяараа нурж 1995 он гэхэд нэг хүнд ногдох үндэсний орлого 300 доллар дээр унаж, 1945 оны төвшин дээр манай улс доошилж дордлоо. Эдийн засгийн нууц дайн Монгол Улсыг 50 жилээр ухрааж, нэг хүнд ногдох үндэсний орлогыг хоёрхон жилийн дотор 4.5 дахин багасгаж, асар том хохирол учруулсан гэдгийг хэлэх ёстой.

Эдийн засгийн нууц дайныг түүний хор холбогдлыг сүүлийн хорин жилд Ардчилсан нам ч, Ардын нам ч огт ярихгүй явсаар ирснийг бид зон олондоо дуулгах учиртай. Ардчилсан хувьсгал зогссоноос хойш 8 жилийн дараа эдийн засгийн нууц дайныг Зөвлөлтийн дээд удирдлага сэм санаачлан хэрэгжүүлснийг бид “Хөх толбо” сониноор сонордуулсаар ирлээ.

Орчин үед иргэний дайныг биш чухамдаа эдийн засгийн нууц дайныг, валютын дайныг, гадаад худалдааны дажинг амилуулдаг болчихоод байна. Бид одоо дараагийн нэг баримтыг дурьдая. Ардчилсан хувьсгалыг тайван замаар өрнүүлсэн хэмээх томъёоллыг өнөөгийн хуурамч ардчилагчид бас өөр хэлбэрээр түмэн олонд хүргэх чиглэлийг баримталж байгаа. Ардчилсан хувьсгалыг дөвийлгөх замаар нэр сүрийг нь гуйвуулж гутаах явдал гарсаар байна.

2012 оны 12-р сард Ардчилсан нам байгуулагдсаны 12 жилийн ойг тохиолдуулж Ардчилсан намын лийдрүүд мөнөөх Ардчилсан хувьсгалыг гуйвуулсан томъёоллуудыг гаргаж тавьсныг бид “Хөх толбо” сонины энэ оны №11-д илчилж тавьсан. Тэгвэл Ардчилсан хувьсгалыг гуйвуулах оролдлого өөр нэг хэлбэрээр явагддаг боллоо. Тодруулбал гавъяат хуульч Бяраагийн Чимидийн эмгэнэлийн бичвэрт Улсын бага хурлын гишүүд Улс төрийн нэгэн томъёоллыг шургуулж оруулсныг бид хэлэх гээд байгаа юм.

Эл томъёоллыг сийрүүлвэл: “Б.Чимид нь… ардчилсан хувьс-галыг тайван замаар өрнүүлэхэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан билээ. Тэрээр Ардчилсан хувьсгалын эхний өдрүүдээс эхлэн улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд орон ажиллаж…” гэжээ.

Уг эмгэнэлийн бичигт Б.Чимидийг Ардчилсан хувьсгалын гол лийдэр байсан мэтээр түүхэн том үйл явцыг гуйвуулах хандлагыг бид хэзээ ч зөвшөөрөхгүй. Б.Чимидийн таалал төгссөний 49 хоног нь дууссаны дараа бид эмгэнэлийн бичигт Ардчилсан хувьсгалтай холбогдуулж Б.Чимидийг их гавъяатай хүн болгож дөвийлгөх гэсэн явуургүй оролдлогыг илчилж шүүмжилнэ гэдгийг “Хөх толбо” сонины Ерөнхий эрхлэгчид хэлж мэдэгдсэн.

Ер нь ингэхэд хуульч Бяраагийн Чимид Ардчилсан хувьсгалыг өрнүүлэхэд, Ардчилсан хувьсгалын онол бодлогыг боловсруулахад огт оролцож байгаагүйг бид хэлэх ёстой.

Хэрэв өөрчлөн байгуулалтыг Ардчилсан хөдөлгөөний хэлбэрээр гардан удирдах том үйлсийг МАХН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны нарийн бичгийн дарга Намсрай Засгийн газрын ордноос удирдан чиглүүлж байсан бол миний бие Ардчилсан хувьсгалыг Засгийн газрын ордноос биш, чухам залуу техникчдын ордны дэргэдэх 9 давхар байшингийн 5 дугаар давхраас, 53 номерын өрөөнөөс удирдаж байсан юм.

53 номерын өрөөнөөс Ардчилсан хувьсгалыг Б.Чимид Тайван замаар өрнүүлэхэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан гэж Улсын Бага хурлын гишүүн Р.Гончигдорж, Ц.Элбэгдорж нар худлаа товойлгон үнэлж болохгүй шүү дээ. Б.Чимидийг Ардчилсан хувьсгалын эхний өдрүүдээс эхлэн улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд орон ажиллаж гэсэн мундаг томъёолол эмгэнэлийн бичигт тусгалаа олжээ.

Миний гэрт үнэндээ ардчилсан хувьсгалын гол штаб болон хувирсан тэр өдрүүдэд Б.Чимид төв штабаар огт орж ирж үзээгүй бөгөөд манай гэрт улс төрийн зөвлөлдөх хэмээх зөвлөл огт хуралдаж байгаагүй гэдгийг албан ёсоор хэлэх учиртай.

Ардчилсан хувьсгалын төв штаб миний суудаг 53 номерын өрөөнд ажиллаж байсан болохоос биш энэ төв штаб Засгийн газрын ордонд ч юм уу, аль эсвэл Батлан хамгаалах яаманд, аль эсвэл нийгмийг аюулаас хамгаалах яаманд байрлаж байгаагүй юм. Харин монжооч зах зээлийн хувьсгалын төв штаб нь Засгийн газрын ордонд байнга байрлаж тусгай хамгаалалтад байсан гэдгийг хэлэхэд юу нь буруу байхав. Ардчилсан хувьсгалын төв штаб ямар ч хамгаалалтгүй байсан бөгөөд улсын төсвөөс нэг ч төгрөгийн санхүүжилт авч байгаагүй.

Тэгвэл монжооч зах зээлийн хувьсгал сүүлийн 22 жил өрнөхдөө цаг ямагт улсын төсвөөс үлэмжийн их санхүүжилтээр амьдарч байсныг дурьдаж хэлвэл зохино. Ардчилсан хувьсгалаар халхавчилж монжооч зах зээлийн хувьсгалын учруулсан асар их хохирлыг нуух гээд байх хэрэггүй шүү.

Эмгэнэлийн бичвэрүүдэд Ардчилсан хувьсгалын нэрийг товойлгон гуйвуулах оролдлогыг цаашид гаргахгүй байх нь нэн чухал гэдгийг бас сануулж хэлмээр байна. Чөлөөт зах зээлийн нийгэм сүндэрлүүлэх явц Монгол Улсад гадны гурван давхар далд колоничлолыг амилуулахад гоц үүрэг гүйцэтгэсэн гэдгийг бид сонордуулсаар ирлээ.

2012 оны УИХ-ын сонгуультай давхцаж өрнөсөн шударга ёсны хувьсгал нь эцсийн дүнд далд колоничлолыг эсэргүүцсэн чиглэмжтэй байсныг бид дэмжсэн юм. Шударга ёсны хувьсгалыг дэмжих болсны гол учир утга нь юундаа байсан бэ гэвэл том улс төрч Н.Энхбаяр МАХН-ыг шинэчилж байгуулахдаа уул намыг жинхэнэ бие даасан намын статустай болгож чадсанд оршиж байв.

Үүний нэгэн адил том улс төрч М.Энхсайхан үндэсний үзлээр Монголын үндэсний Ардчилсан намыг сүндэрлүүлсэн явдлыг бид талархан хүлээж авсан. Хамгийн гол нь энэ хоёр нам Шударга ёсны эвслийг улс төрийн 15 шалгуураар байгуулж, энэхүү эвслээр шударга ёсны хувьсгалыг Монгол Улсад 2012 онд өрнүүлсэн тэр том гавъяаг Н.Энхбаяр, М.Энхсайхан бусад хамтран зүтгэгчдийнхээ хамт хүртэх ёстой юм шүү.

Шударга ёсны эвсэл, шударга ёсны хувьсгалыг, шударга ёсны зарчмын дагуу удирдан чиглүүлж байсныг монгол түмэн өндрөөр үнэлдгийг бид заавал дурьдаж хэлэх учиртай. “Зууны мэдээ” сонины энэ оны 4-р сарын 19-ны дугаарт “Алсын бодлогогүй орнуудын тоонд Монгол багтаж байна” гэсэн хэнбугайг ч айхавтар цочроох нэгэн лут мэдээлэл нийтлэгдлээ.

Энэ мэдэгдлийг НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Сезин Синаноглу хийснийг тодотговол: “Хямралаас шалтгаалж Ази, Номхон далайн орнуудын эдийн засаг сайнгүй байна. Тус бүсийн орнууд байгалийн баялгаа хэт ихээр ашигласнаас болж нийгэм, байгаль орчинд сөрөг үр дагаврыг бий болгож байгаа.

Ирээдүйн тогтвортой хөгжлийг хангах бололцоогоо сүйрүүлж болзошгүй аюулын дохиог өгч байна. Ийм дүр зураг харагдаж байгаа орнуудад Монгол багтана. Алсын хараатай байж өнөөдрийн бодлогоо тодорхойлох нь зохистой” гэжээ.

Суурин төлөөлөгч Сезин Синаноглу нэн чухал сэрэмжлүүлгийг монголчууд бидэнд өгсөнийг бид баяртайгаар хүлээж авах ёстой. Эрдэс баялгаа хүн амынхаа хэрэгцээнээс хэт ихээр гадагш нь зөөж цөлмөх нь манай улсын ирээдүйг сүйрүүлэх аюултай гэдгийг төрийн гурван өндөрлөг Монголын тэрбумтангууд бизнесмэнүүд анхаарах ёстой.

Монголын асар их эрдэс баялгаар гадны бизнесмэнүүд тэрбумтангууд болж баяжихаас биш манай хэдэн олигархиуд тэрбумтан боллоо ч гэсэн Монгол Улсаа ямар ч эд баялаггүйгээр хоосруулах гольдрол руу улс орноо чирж оруулна гэдгийг анхааруулж хэлэх нь зөв байх.

Гадаадын элдэв банкуудад нууц данс нээж хөрөнгө мөнгөө сэм хадгалуулах нь манай олигархиудын ганц хийж чадах ажил энэ л болчихоод байна. Тэд улс төрийн бодлого мэдэхгүй, бас үзэл, итгэл үнэмшил нь төлөвшөөгүй. Тэгээд төрийн гурван өндөрлөг нь үндэснийхээ язгуур эрх ашгийг үл тоомсорлодог араншинтай болчихсон. Өөрсдөө л баяжиж хөрөнгөжиж байвал Монгол түмэн яаж ядуурсан ч тэдэнд падгүй болчихоод байна.

Монгол Улсаа гадныхны далд колоничлолд өртүүлэхгүйгээр бие даасан замналаар урагшлуулах том бодлогыг манай энэ олон намууд боловсруулж гаргаж чадсангүй. Харийнхны элдэв үзэлд өртсөн ийм намууд үндэсний язгуур эрх ашгийг хэзээ ч дээдэлж чадахгүй гэдэг нь нотлогдсон.

Монгол Улсыг эрдэсийн асар их баялагтайг том гүрнүүд дунд зиндааны орнууд сайн мэддэг болжээ. Гурван сая хүрэхгүй хүн амтай Монгол Улс 30 сая хүнтэй, аль эсвэл 300 сая хүнтэй улс орнуудтай харьцахдаа тэр тусмаа тэрбумаас давсан улс орнуудтай харьцахдаа эрдэс баялгаа яаж зөв зарцуулах лут чиглэлийг аль хэдийн гаргасан байх ёстой.

Өөрөөр хэлбэл 3 сая хүнтэй Монгол Улсаа 20 жилийн дараа, эсвэл 50 жилийн дараа, бас 100 жилийн дараа ямар дүр төрхтэй болгох вэ гэдгийг том улс төрчид, том намууд хараа хяналтаасаа гаргах ёсгүй. Эрдэсийн их баялаг руу анхаарлаа, оюун ухаанаа, хүч хөрөнгөө зориулж буй компаниуд бусад том гүрнүүдтэй өрсөлдөх гэж даналзах хэрэггүй шүү. Том гүрнүүдэд стратегийн ордуудаа өгч цөлмүүлж болохгүй.

Богино хугацаанд түргэн баяжиж дэлхийн тэрбумтан болох гэсэн балайрлаасаа, танхайрлаасаа, туйлшралаасаа салж Монгол Улсаа жинхэнэ тусгаар тогтносон түвшин сайхны нийгэм болгох чиглэлийг алс хэтийн стратеги болгож тавих нь зөв байх.

Эрдэнэтийн орд дээр ч, Оюутолгойн орд дээр ч, Тавантолгойн орд дээр ч бидний хийсэн маш том алдаа бол эдгээр орд Монголын ард түмний төлөө биш харийн колоничлогчдын эрх ашигт захирагдах чиглэлээр ашиглагдах болсонд нэн их харамсаж явдгаа хэлье. Монгол Улс том том гүрнүүдийн хэрэгцээг хангана гэж олигархиудын аясаар хөдлөх нь маш буруу. 3 сая хүн амтай Монгол Улс хүнийхээ хэрэгцээнд нийцүүлж эрдэс баялгаа олборлох ёстой.

Тухайлбал Эрдэнэтийн орд жилд 6 сая тонн алт мөнгө зэсийн хүдрийг олборлох учиртай. Өөрөөр хэлбэл нэг хүнд хоёр тонн хүдэр ногдохоор бодож төлөвлөх учиртай юм. Гэтэл Эрдэнэтийн ордыг 16 сая тонн хүдрийг жил бүр олборлохоор тооцоолсон явдал төр засгийн маань, бид бүгдийн хийсэн эхний алдаа болчихлоо.

Гэтэл жинхэнэ амьдрал дээр Эрдэнэтийн орд жил бүр 25 сая тонн алт мөнгө зэсийн хүдрийг олборлож байгаа. Нэг хүнд 8 тонн хүдэр ногдох жишээтэй. Оюутолгой дээр бол бүр цадигаа алдаж байна. Монголын нэг хүнд 20 тонн хүдэр ногдохоор бодож жилд 60 сая тонн хүдэр гаргах гэж байгаа шүү. Энэ нь эрдэс баялгаа хэт ихээр ашиглаж 40 жилийн дараа, 80 жилийн дараа хөгжлийн ирээдүйгүй болчих аймшиг ингэж төлөвшиж эхэлж байгаа шүү.

Өнөөдөр Эрдэнэтийн орд жил бүр 25 сая тонн хүдэр гаргаад Монгол Улс биеэ дааж чадсан уу гэвэл чадаагүй. Оюутолгойгоос жил бүр 50, 60 саян тонн алт зэсийн хүдрийг гаргаад Монгол Улс бие даасан улс болж чадах уу, чадахгүй. Яагаад гэвэл том гүрнүүд энэ ордуудын 5 хувийг л монголчуудад үлдээж, 95 хувийг хуу хамж байгаа шүү дээ. Ийм замаар Монгол Улс хөгжихгүй. Харин ийм замаар сүйрэл сүйтгэлийнхээ замаар мөхөл рүү гэлдрэх болно гэдгийг бид “Хөх толбо” сониноор байнга анхааруулсаар ирсэн.

Гадны том гүрнүүд Монголын төрд бодлогоо тулгадаг, монголчуудын, монгол үндэсний язгуур эрх ашиг том гүрнүүдэд ямар ч падгүй зүйл болчихоод байгааг ойлгох хэрэгтэй. Зүй нь Оюу-толгойн энэ том стратегийн ордыг одоо ашиглах биш бүр зуун жилийн дараа 2150 оноос ашиглах ёстой байсан юм шүү. Бид Эрдэнэтийн ордыг 120-140 жил ашиглах боломжтой байсан. Алс хэтийн төлөвлөгөөтэй болж чадаж баймааж л алсын хараат бодлогыг явуулж болдог, тэгвэл бодлого хэрэгжих нь баталгаажна.

Тийм ч учраас эдийн засгийг тэдэн хувиар өсгөнө гэж сагсалзахын оронд цөөн хэдэн хүнийг баяжуулж олонх нь хоосрох гольдролоор явах биш харин эрдэс баялгаа ухаалгаар зарцуулж, асар их арвилан хэмнэлтийг том бодлогын төвшинд тавьж эрдэс баялгаа иж бүрэн боловсруулж ашиглах чиглэлийг даруй гол зорилго болгон дэвшүүлэх шаардлагатайг дахин дурьдаж хэлэх нь зөв байх.

Иймээс алс ирээдүйн бодлогыг алс хэтийн цогцолбор төлөвлөгөөтэй шүтэлцүүлж ажиллах шаардлага хурцаар тавигдаж байгааг онцолж дурьдах шаардлагатай болсон. Цогцолбор төлөвлөлтийг элдвээр гоочилж ад үзсээр яваад эцсийн дүнд монголчууд бид өөрсдөө л хохирсон шүү.

Хэтийн зорилго байлаа ч гэсэн хэтийн төлөвлөгөө байхгүй бол алсын зорилго хэрэгжихгүй. Хэтийн төлөвлөлт харийнхны далд колониалист бодлогод өртвөл ийм төлөвлөгөө монголчууд бидэнд гай тарихаас тус болохгүй. Бид гол нь юуг хэлэх гэж байна вэ гэвэл алс хэтийн чиглэмжтэй хараат биш төлөвлөлтийг гадны элдэв тулгалтгүй хэтийн том бодлоготой шүтэлцүүлэх явдлыг эрхэмлэн дээдлэх шаардлагатай боллоо.

Доктор П.Нэргүй : Эх сурвалж: “Хөх толбо” сонин

 
Цусны шинжилгээний үзүүлэлтүүд юуг илэрхийлдэг вэ?

Цусны шинжилгээ бол бидний биед гарч байгаа өөрчлөлт, аливаа өвчнийг тодорхойлдог хамгийн чухал бөгөөд найдвартай шинжилгээ юм. Хүний цус нь хэдэн зуун найрлага хэсгүүдээс бүрддэг бөгөөд тэдгээрийн хувьд хэр хэмжээг нь заасан тоон үзүүлэлт байдаг. Цусны ерөнхий шинжилгээ нь тэдгээр үзүүлэлтүүдийг хэвийн эсэхийг харах, үнэлэх боломжийг олгодог.

Цусны ерөнхий шинжилгээний хариу нь эмчид тухайн хүний биеийн байдалд дүгнэлт хийх боломжийг олгодог. Өнөөдөр бид эрүүл хүний ​​хамгийн чухал үзүүлэлт болох цусны хэмжээ, түүний байх ёстой нормуудыг хэлж өгөх болно.

ЦУСНЫ ЕРӨНХИЙ ҮЗҮҮЛЭЛТҮҮД 1.Гемоглобин: Гемоглобин нь эритроцитын (цусны улаан эс) хамгийн чухал бүрэлдэхүүн хэсгүүдийн нэг бөгөөд хүчилтөрөгчийг тээвэрлэх, нүүрстөрөгчийн давхар ислийг биеэс зайлуулах үүрэгтэй. Гемоглобины хэмжээ буурч байгаа нь цус багадалт, дотуур цус алдалт, дотоод эрхтэнд гэмтэл учирсаны шинж тэмдэг байж болно. Хоол тэжээлийн дутагдал, хоолны хордлого нь мөн гемоглобины хэмжээ буурах бас нэгэн шалтгаан болдог.

Гэхдээ гемоглобины хэмжээ ихэсвэл цусны өвчин, зүрхний дутагдалд хүргэж болзошгүй байдаг. Гемоглобины хэмжээ эрэгтэйчүүдэд 130-160 г / л, эмэгтэйчүүдэд 120-140 г / л байх ёстой.

2.Цусны улаан эс: Цусны улаан эсүүд нь гемоглобин агуулдаг. Цусны улаан эсүүдийн тоо хэмжээ өөрчлөгдөж байгаа нь үргэлж ямар нэг өвчний шинж тэмдэг байдаггүй. Тухайлбал, эрүүл хүн өндөр ууланд гарахад энэ хэмжээ нэмэгддэг бол эмэгтэйчүүдэд сарын тэмдгийн үеэр багасах байдал ажиглагддаг. Цусны улаан эсийн хэмжээ хэт ихсэх нь зүрх судасны болон уушгины өвчин, дутагдал нь цус багадалт эсвэл архаг үрэвсэлт үйл явцыг илтгэнэ. Хэвийн утга нь: эрэгтэйчүүдэд – (4.0-5.1) x 1012/л, эмэгтэйчүүдэд – (3.7-4.7) х 1012/л байна.

3.Эритроцитын тунах хурд (ЭТХ/ESR): Эритроцитын тунах хурд ихэвчлэн өвчлөлийн 2 дахь өдрөөс нэмэгдэж, хүний биеийн байдал сэргэж эхлэх хүртэл дээд цэгтээ хүрсэн байдаг. Тоон үзүүлэлт нэмэгдэж байгаа нь жирэмсэн үед болон төрсний дараах шарх, мэс ажилбараар халдвар, үрэвсэл үүссэн байж болзошгүйг илтгэж байдаг. Эрэгтэйчүүдэд байх ёстой норм нь 2-10 мм/ц, эмэгтэйчүүдэд 2-15 мм/ц байна.

4.Цусны цагаан эсүүд: Цусны цагаан эсүүд нь бидний бие махбодийг гадны нөлөөнөөс хамгаалдаг. Цагаан эсийн хэмжээ ихсэссэн байх нь үрэвсэл эсвэл халдвар байгааг илтгэнэ. Заримдаа цагаан эсийн хэмжээ өөрчлөгдөх нь өвчний улмаас бус, харин сэтгэл санааны юмуу бие махбодийн стрессээс болдог байна. Мөн цагаан эсийн хэмжээ багассан байх нь вирусын халдвар байгааг илтгэнэ. Заагдсан хэмжээ нь нас, хүйсээс хамаарч өөр өөр байж болох ч ерөнхийдөө хүн бүрийн хувьд хэвийн үзүүлэлт нь (4.0–9.0) x 109 /л байна.

5.Лимфоцитууд: Лимфоцитууд нь бидний дархлааны тогтолцоог бүтээгч гол эсүүд юм. Хэрэв лимфоцитын концентраци нормоос давсан бол ихэнх тохиолдолд энэ нь халдварт өвчинг, харин лимфоцитын түвшин бага байх нь бөөрний дутагдал эсвэл архаг өвчнийг илтгэдэг. Насанд хүрэгчдийн цусан дахь лимфоцитын агууламж (1.2-3) x 109 байвал хэвийн гэж үзнэ.

6.Ялтас эс: Ялтас эс нь цусны бүлэгнэлтийг хариуцдаг эсүүд юм. Хэрэв ялтас эсийн тоо байх ёстой нормоос давсан бол энэ нь сүрьеэ, колит эсвэл элэгний хатуурлыг илэрхийлж болно. Хэрвээ мэс заслын дараагаар ялтас эсийн тоо нэмэгдсэн байвал бие махбодийн хэвийн урвал гэж үздэг. Элэг, дэлүү зэрэг нь архи, хүнд металлын хордлогод орвол цусан дахь ялтасны тоо багасдаг. Ялтас эсийн тоо өөрчлөгдөхөд нөлөөлдөг эмнүүд ч бас бий. Ялтас эсийн хэвийн хэмжээ нь (180-320) х 109 /л байна.

7.Глюкоз: Цусан дахь хамгийн чухал үзүүлэлтүүдийн нэг бол сахарын хэмжээ юм. Цусан дахь сахарын хэмжээ ихэссэх нь чихрийн шижин өвчний шинж тэмдэг юм. Гэхдээ сахарын хэмжээ бага байх нь хоол тэжээлийн дутагдал эсвэл дааврын өвчлөл байгааг илтгэдэг. Глюкозын хэвийн хэмжээ 3.5-6.5 ммоль / литр байна.

8. Нийт уурагийн хэмжээ хатуу хоолны дэглэм барьсаны дараагаар болон бөөр, элэг өвчилж эхлэхээр ихэвчлэн буурдаг. Байх ёстой хэвийн хэмжээг нь 60-80 грамм/л гэж үздэг. 9.Билирубин: Ерөнхий билирубин бол бидний элэгний үзүүлэлт юм. Энэ үзүүлэлт ихсэх нь гепатитийг эсвэл цөсөнд чулуу үүссэнийг харуулдаг байна. Ерөнхийдөө билирубины хэмжээ нь 20.5 ммоль /л –ээс ихгүй байх ёстой.

Таны харж байгаачлан цусны ерөнхий шинжилгээгээр бид бие махбодынхоо бараг бүх өөрчлөлтийг олж мэдэх боломжтой юм. Гэхдээ шинжилгээний хариу нь хэвийн хэмжээнээс өндөр эсвэл доогуур байсан ч гэсэн та сандрах хэрэггүй. Өөрөө өөртөө онош тавьж, эмчилгээ хийж болохгүй, юун түрүүнд мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй, учир нь эдгээр үзүүлэлтүүд нь олон хүчин зүйлээс хамаарч болно. Өөртөө болон хайртай дотны хүмүүсийнхээ эрүүл мэндэд анхаараарай.

Эх сурвалж: Так Просто : Орчуулсан: Х.Гэгээн

Коронавирусийн халдвараар өвдөөд эдгэрсэн хүний заавал мэдэх 10 зүйл

Коронавирусийн бай эрхтэн бол уушги байдаг. Коронавирүс нь хамар, залгиураар дамжин уушгинд хүрдэг. Уушгинд үрэвсэл үүсгэж, хатгалгаа болсон үед цэртэй ханиалгах, халуурах, хий ханиалгах, бие сулрах, ядрах , хоолонд дургүй болох зэрэг зовиурууд үүсдэг.

Эмнэлгийн нөхцөлд коронавирүсийн эсрэг эм, нянгийн үржлийг дарангуйлах антибиотик , дархлаа дэмжих эмийн эмчилгээг хийлгэж, цочмог үрэвслийг дарах боловч, уушгины эдийг нөхөн сэргээх эмчилгээг бүрэн гүйцэд хийж чаддаггүй тул та уушгиа бүрэн эрүүлжүүлэх дараах 10 арга хэмжээг өөртөө хэрэгжүүлээрэй.

1. Амьсгалын дасгал хийнэ. Хамгийн гол уушги дахь үлдэгдэл агаарыг бүрэн гаргаж,уушгийг цэвэр агаараар хангаж, уушги дахь хий солилцоог сайжруулах зорилготой байдаг тул зөв амьсгалын дасгал хийх нь хамгийн чухал юм. Эндээс та бичлэгийг үзээд , гэртээ 10-15 удаа хийгээрэй.

2. Өдөрт 8 аяга буцалсан ус уугаарай. Уушги луу орох агаар нь эхлээд хамар, залгиураар дамжих үедээ чийгшиж, бүлээсэж, цэвэршин уушги луу ордог. Иймээс агаарыг чийгшүүлэхэд шаардлагатай усыг ойр ойрхон уугаарай. Мөн гэрийн нөхцөлд хар цайны уураар утах, агаар чийгшүүлэгч ашиглах, чийгтэй цэвэрлэгээ өдөрт 2 удаа хийж өрөөгөө чийгшүүлээрэй.

3. Хэт хүйтэн, хэт халуун орчинд байхаас зайлсхийгээрэй. Коронавирүсийн улмаас үүссэн үрэвсэл нь ихэвчлэн уушгины доод дэлбэнд байрладаг тул хэт хүйтэн, хэт халуун агаар нь үрэвслийг сэдрээх хүчин зүйл болох тул аль болох тасалгааны хэмтэй орчинд байхыг хичээгээрэй.

4. Шингэц сайтай шөлтэй хоолыг түлхүү өдөрт 3-4 удаа хийж иднэ. Хоолондоо цагаан гаа, сармис, хар перецийг амтлагч байдлаар нэмэлтээр хэрэглээрэй. Эдгээр амтлагч нь халуун чанартай , үрэвсэл дарах үйлчилгээ өндөртэй байдаг тул таны уушгины үрэвслийг дарахад дэмжих эмчилгээ болно гэдгийг санаарай.

5.Уушги дахь үлдэц үрэвслийг бүрэн арилгах арга хэмжээ авна. Коронавирүс нь уушгины доод дэлбэнг гэмтээж, уушгины гуурсан хоолойн архаг үрэвслийг үүсгэж, уушгины эдийг хатууруулж, сорвижуулах, шохойжуулах аюултай тул уушгины үрэвслийг бүрэн гүйцэд эмчлэх нь чухал юм. Иймээс эмнэлэгт хүчтэй эм тариагаар цочмог үрэвслийг дарчихсан байгаа тул аль болох байгалийн эмийн ургамлаар эмчилж , эдгээх нь хамгийн тохиромжтой. Эмийн ургамалд чихэр өвс, лидэр, гурван үрийн тан зэрэг орно.

Гэвч шууд л эмийн ургамлуудыг ууж болохгүйг бас анхаараарай. Аль болох зөв тунгаар харилцан үйлдлийг нь зохицуулсан эмийн ургамлын бэлдмэл хэрэглэхийг санал болгож байна. Үүнд гималай брендийн КОФЛЕТ , ДИАКОФ, ЭСВЭЛ БРЕЗОЛ ОРНО. Кофлет нь энэтхэгийн уламжлалт анагаахын жорон дээр үндэслэгдсэн хийгдсэн, найрлагын 25% зөгийн бал,

чихэр өвс, гурван үрийн тан, цагаан гаа, хар перец , урт перец зэргийг агуулсан уушги дахь цэрийг шингэлж, цэрийг ховхолж уушги цэвэрлэх үйлдэл үзүүлнэ Иймээс КОВИД-19 ХАЛДВАРЫН ДАРАА цэр ихтэй ханиалгах зовиур үлдсэн бол өглөө, өдөр 10мл хоолны дараа 14-21 хоног хэрэглэнэ. Мөн тамхи их татдаг , тоостой орчинд ажилладаг, гагнуур хийдэг, агаарын бохирдолтой орчинд ажилладаг, архаг бронхиттой хүмүүс уушги цэвэрлэх зорилгоор хэрэглэнэ.

Харин ДИАКОФ нь чихэр өвс, гурван үрийн тан, лидэр, хар перец, цагаан гаа зэргийг агуулдаг харьцангуй зөөлөн ханиалга үүсгэж, цэрийг шингэрүүлж, ховхолж, уушги цэвэрлэх үйлдэл үзүүлдэг ба уушги дахь гуурсан хоолойн үрэвслийг дарж, гуурсан хоолойн улайлтыг арилгаж өгдөг. Диакофыг КОВИД-19 халдварын дараа хүүхэд, өндөр настан, жирэмсэн, хөхүүл хүмүүсийн уушгийг хамгаалах, үрэвслийг дарах, уушги цэвэрлэх зорилгоор өглөө, өдөр 10мл ууж хэрэглэхийг зөвлөдөг.

БРЕЗОЛ бол турмерик, ар үр, бар үр, базилик, жүр үр, лидэр эмийн ургамлын найрлагатай тул КОВИД-19 ХАЛДВАРЫН ДАРАА ХИЙ ХАНИАЛГАХ, АМЬСГААДАХ ЗОВИУР үлдсэн үед илүүтэй уухыг зөвлөдөг . Ялангуяа турмерик нь гуурсан хоолойн цочролыг багасгаж, гуурсан хоолойг тэлж, уушгины агааржилтыг сайжруулж, амьсгаадах зовиурыг арилгана.

Бүх насны хүмүүс уушги цэвэрлэх эмийг өдөр, өглөө уусаны дараа оройдоо уушгиа тайвшруулах, уушгины ерөнхий үйл ажиллагааг сайжруулах , шөнө ханиалгахгүй байх зорилгоор хослуулан хэрэглэхэд их тохиромжтой. Мөн брезол нь харшлын эсрэг үйлдэлтэй тул хамрын харшил, архаг бронхитийн үед хий ханиалгах, настай хүмүүсийн хий ханиалгах зовиуртай үед бас зөвлөгддөг.

6. Ковид -19 халдварын үед маш олон төрлийн эм тариаг нэг дор хэрэглэж байгаа учраас элэг, бөөр , ходоод зэрэг эрхтнүүд хямарч, бие ерөнхий хордлогонд орсон байдаг. ИЙМЭЭС ХОРДЛОГО ТАЙЛАХ АРГА ХЭМЖЭЭ авна.

Биеийн ерөнхий хордлогыг тайлах хамгийн шилдэг эмчилгээ бол шингэн зүйл сайн уух юм.Гэвч шингэн зүйл муу уудаг бол өрхийн эмнэлэгт хандан хордлого тайлах шингэн сэлбэх эмчилгээг хийлгэж болно. Мөн хөлсөөрөө хордлогыг гадагшлуулах арга бол дасгал хөдөлгөөн хийж, хөлсөө гадагшлуулж бас болно Бас арьсаараа гадагшлуулах арга бол хар цайнд орох, гангатай эсвэл далайн давстай усанд орох, саунд суух юм.

Биеийн ерөнхий хордлого тайлах ПУРИМ эмийг 2ш өдөрт 3 удаа 1-3 сар ууж болно. Пурим нь 10 гаруйн төрлийн эмийн ургамлын ханд бөгөөд цус цэвэршүүлэх, хордлого тайлах, нянгийн үржлийг дарангуйлах, дархлаа дэмжих зэрэг нөлөөтэй эм юм.

7. Уушгины үйл ажиллагааг маш сайнаар дэмждэг зүйл бол ЧИЙГЛЭГ АГААР юм. Ковид-19 халдварын дараа уушги луу орох агаарыг аль болох чийглэг, цэвэр байлгах тал дээр анхаарна. Ийм агаар байдаг газар бол голын эрэг газар, эсвэл ойн агаар байдаг. ИЙМЭЭС голын эрэг газар эсвэл ойнд хоногт багадаа 2 цаг байж, цэвэр агаараар уушгиа тэтгээрэй. Мөн гэртээ өдөрт 1 удаа чийгтэй цэвэрлэгээ хийж байгаарай.

8. Жирэмсэн, настай хүмүүс , архаг уушгины өвчтэй хүмүүс КОВИД-19 халдварын дараа сувилалын газарт 10-14 хоног уламжлалт анагаах ухааны эмчилгээ хийлгэх, физик эмчилгээ, шавар эмчилгээ , бариа засал эмчилгээг заавал хийлгэнэ. Учир нь эдгээр хүмүүсийн уушгины үйл ажиллагаа сэргэхэд илүү их арчилгаа шаардлагатай байдаг. Хэрэв тийм боломж байхгүй бол гэртээ уушгины үйл ажиллагааг сайжруулах амьсгалын дасгалыг заавал хийж, гэрийн нөхцөлд хийх боломжтой иллэг массажийг туслах хүнээр өдөрт 2-3 удаа 7-14 хоног хийлгээрэй.

9. Ковид-19 халдварын дараа зүрх судасны өвчин, бөөрний өвчин, элэгний өвчин сэдрэх хандлага өндөртэй байдаг. Ялангуяа уушги зүрх хоёр нягт уялдаа холбоотой эрхтнүүд учир цусыг шингэн байлгах, артерын даралтыг тогтвортой байлгах, зүрхний хэмийг хэвийн байлгах, хүчилтөрөгчийн хэмжээг 98% байлгах зэрэг арга хэмжээг заавал авна. Харин бөөрний эмгэгтэй хүний хувьд шээсний өнгө , үнэрийг сайтар ажиглаж байх шаардлагатай. Бөөрний өвчин сэдэрсэн үед заавал эмчид хандан зөвлөгөөг авч эмчилгээ хийгээрэй. Мөн бөөр хамгаалах ЦИСТОН эмийг хэрэглэж болно.

10. Коронавирүс нь судас гэмтээх хандлагатай тул судас хаана байна тэнд үрэвсэл үүсгэх учраас л судас хамгаалах, судасны ханыг бэхжүүлэх үйлдэлтэй Витамин С уухыг эмч нар зөвлөж байгааг бас санаарай.Гэхдээ хүүхдэд витамин +6 наснаас дээш бол С 250мг , +12 наснаас дээш бол витамин С 500мг , +18 наснаас дээш хүмүүс

Витамин С 1000мг тус тус хоолны дараа ууж хэрэглэхийг сануулья. Ходоодны шарх, элэг, бөөрний өвчин, тулай , үе мөчний өвчтэй хүмүүс витамин С 500мг -аас хэтрүүлсэний хэрэггүй. Ковид-19 халдварын дараа ч ВИТАМИН Д 1000 ОУН нэгжээр өдөр бүр уусаар байх хэрэгтэй. МӨН ЦАЙР ихээр агуулсан нэмэлт бүтээгдэхүүнийг хэрэглэж, уушгины цэвэрлэх үүрэгтэй хучуур эс, хундганцар эс, сормуус эсийг нөхөн төлжүүлээрэй.

Нийтлэл бичсэн: Хүний их эмч Б.Даваацэрэн. Эх сурвалж: Ковид-19 халдварын дараах эмнэлзүйн түр заавар , Амьсгалын эрхтний эмгэг судлал

Израилийн “ногоон паспорт” буюу вакцинжуулалтын үр дүн

Харьцангуй цөөн хүн амтай Израиль улс коронавирусны цар тахалд маш хүндээр нэрвэгджээ. Нийтдээ 800 гаруй мянган хүн Ковид-19-ийн халдвар авснаас 6 мянга гаруй хүн нас барсан тул халдварын тархалтыг зогсоохын тулд 3 удаа хатуу хөл хорио тогтоосон байна. Үүний улмаас эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, ажилгүйдлийн түвшин 20 хувьд хүрчээ.

Хямралаас нэн даруй гарч, иргэдийг хэвийн амьдралд нь эргүүлэн оруулахын тулд Израилийн эрх баригчид зоримог алхам хийж, 2020 оны 12 дугаар сараас эхлэн бүх нийтийг дархлаажуулах аяныг явуулсны үр дүнд 2 дугаар сарын сүүлч гэхэд хөл хориог аажмаар цуцалж эхэлсэн ба өдгөө тус улс вакцинжуулалтын хурдаар дэлхийд тэргүүлэх болов. Хамгийн сүүлийн мэдээллээр, 9,2 сая хүн амтай Израиль улсын иргэдийн 61,5 хувь нь вакцинжуулалтад хамрагдаад байгаа нь дэлхийд тэргүүлэх үзүүлэлт юм. Тэгэхээр 14-15-ны өдрүүдэд тэмдэглэх Тусгаар тогтнолын баяраа израильчууд “Коронавирусийг ялсан өдөр” болгохоор төлөвлөсөн бололтой.

Дархлаажуулалтын аян 12 дугаар сарын 20-нд эхэлсэн бөгөөд эхний ээлжинд халдвар авах эрсдэл өндөртэй 60-аас дээш насныханд вакцин хийж эхэлсэн бол 50-иас дээш насныхан, 16-18 насныхан гэсэн дарааллаар вакцинжуулалтанд хамруулжээ.

Ингэхдээ доорх 5 гол зарчмыг баримталсан байна. Коронавирусний халдвар авсан хүмүүст зөвхөн бүрэн эрүүл болсных нь дараа вакцин хийнэ. Дор хаяж 3 сарын дараа вакцины эхний тунг хийлгэх ёстой. Эхний тунг хийлгэсэн хүн Ковид-19-ийн халдвар авсан тохиолдолд бүрэн эрүүл болсных нь дараа хоёрдахь тунг хийнэ. Вакцины хоёр тунг хийлгэсэн хүн халдвар авсан тохиолдолд түүнд дахин вакцин хийхгүй. Тухайн хүн хөнгөн хэлбэрээр өвдөөд эдгэнэ.

–Эсрэг биетийн шинжилгээгээр тухайн хүн өмнө нь халдвар авсан нь тогтоогдвол 3 сарын хугацааг хүлээхгүйгээр нэг тун вакциныг дуртай үедээ хийлгэж болно. Ковид-19-ийн халдвар аваад эдгэсэн хүнээс эсрэг биетийг тодорхойлохын тулд цусны шинжилгээ хийхийг хориглоно. Эсрэг биет их хэмжээгээр байна гэдэг нь вирусний эсрэг найдвартай дархлаа үүссэн гэсэн үг биш.

Төдий удалгүй 1 дүгээр сард вакцин хийлгэсэн, халдвар аваад эдгэрсэн хүмүүст “ногоон паспорт” олгож эхлэв. Уг паспортыг вакцины 2 дахь тунг хийлгэснээс хойш 7 хоногийн дараа олгох ба 6 сарын хугацаанд хүчинтэй. Паспорттай иргэд спорт заал, усанд сэлэх газар, кафе, зоогийн газрууд, театр, кинотеатруудаар чөлөөтэй үйлчлүүлнэ. Мөн зочид буудалд байрлах, спорт, урлаг соёлын арга хэмжээнд оролцохоос гадна рашаан сувилалд явах боломжтой. Израилийн жуулчид Газар Дундын тэнгисийн хөрш орнууд руу аялаад эхэлсэн байна. 3 дугаар сарын 16-наас эхлэн бүх чиглэлд нислэгийг сэргээсний зэрэгцээ Израильд өдөрт 3 мянга хүртэлх тооны зорчигчийг хүлээн авна гэсэн квот тогтоожээ.

Одоогийн байдлаар, өдөрт дунджаар 150-160 мянган хүнд вакцин хийж байгаа бөгөөд Эрүүл мэндийн яамны мэдээллээр, хоёрдахь тунг хийснээс хойш 2 долоо хоногийн дараа Pfizer/BioNTech вакцины үр дүн нь 95,8 хувьтай байгаа ажээ. Цаашдаа хүн амын 80 хувь нь вакцинжуулалтад хамрагдсаны дараа “сүргийн дархлаа” үүснэ гэж мэргэжилтнүүд үзэж байна. Харин АНУ-ын зохицуулагч байгууллагаас Pfizer-ийн вакциныг 16-аас доош насныханд хийхгүй байхыг зөвлөжээ.

Израильчууд вакцинжуулалтыг амжилттай явуулж байгаа нь вакцин үйлдвэрлэгч Америкийн Pfizer/BioNTech компанитай онцгой нөхцлөөр байгуулсан гэрээний шууд үр дүн юм. Зарим мэдээллийг үзвэл, Европын Холбооны гишүүн орнуудтай харьцуулахад Израиль улс файзер вакциныг 2 дахин өндөр үнээр худалдах авахаар тохиролцжээ.

Тодруулбал, ЕХ-нд 12 еврогоор нийлүүлж буй вакциныг израильчууд 23 еврогоор худалдан авч байгаа учраас Америкийн компани эхний ээлжинд Израильд вакцинаа нийлүүлж байгаа аж. Үүнээс гадна, гэрээнд заасны дагуу вакцинаас үүдэн ямарваа сөрөг нөлөөлөл гарвал хариуцлагыг Израиль улс өөрөө хүлээх ёстой. Гэтэл европчууд хариуцлагыг үйлдвэрлэгч компанид үүрүүлэхийг оролдож байгаа аж. Өөр нэгэн чухал тохиролцоо бол, Израиль улс вакцинжуулалтын явцын талаарх бүхий л мэдээллийг /вакцинжуулалтад хамрагдсан хүмүүсийн нас хүйс, өвчлөлийн тоо гэх мэт/ долоо хоног бүр Pfizer компанид өгч байх ёстой.

Израилийн эрүүл мэндийн тогтолцоо бүрэн цахимжсан учраас вакцин үйлдвэрлэгч компани асар их мэдээллийг цаг алдалгүй хүлээн авч байна. Энэ бол тус компанийн хувьд асар үнэ цэнэтэй өгөгдлүүд бөгөөд үүний хариуд Израилийн хүн амын 95 хувьд хүрэлцэх хэмжээний вакциныг давуу нөхцлөөр тасралтгүй нийлүүлэхээр тохиролцжээ. Өөрөөр хэлбэл, Пфайзер компани асар том туршилтын талбартай болжээ гэсэн үг.

Үүний дараа Ерөнхий сайд Б.Нетаньяху, Эрүүл мэндийн сайд Й.Эдельштейн нар хамгийн богино хугацаанд вакцинжуулалтыг хийж дуусгана гэдгээ иргэддээ амалсан байна. Вакцин нийлүүлэлтийг хурдавчлахын тулд эрх баригчид цөхрөлтгүйгээр оролджээ. Б.Нетаньяху гэхэд, Pfizer-ийн ерөнхий захирал Альберт Бурла руу 30 удаа, заримдаа бүр шөнө дунд 03 цагийн үед утасдаж, янз бүрийн асуултаар булж байсан гэнэ.

Вакцинжуулалтад хамрагдах эсэх нь сайн дурын хэрэг боловч иргэдийг вакцинжуулалтын цэгт ирүүлэхийн тулд бүхий л шаардлагатай арга хэмжээг авна гэдгээ эрх баригчид шулуухан мэдэгджээ. Эрүүл мэндийн сайд хэлэхдээ “татгалзаж, хойш сууж байгаа хүмүүс тодорхой үйл ажиллагаа эрхлэх боломжгүй” гэж анхааруулжээ.

Өөрөөр хэлбэл, цаашдаа вакцин хийлгээгүй ажилтнууд ажлаасаа халагдах магадлал өндөр болох нь гэдгийг хүний эрхийг хамгаалагчид, үйлдвэрчний эвлэлийн байгууллагууд анхааруулж байна. Вакцин тариулаагүй хүмүүсийн эрх ашгийг хамгаалах хууль эрх зүйн актууд батлагдаагүй байгаа учраас ажил олгогчид өөрсдийн дүрэм журмыг тогтоогоод эхэлжээ.

Тухайлбал, Иерусалим хот дахь Intel Mobileye компанийн салбар гэхэд, энэ сарын 4-нөөс эхлэн тогтоосон журмын дагуу, вакцин хийлгээгүй ажилтан ажилдаа ирэхдээ сүүлийн 48 цагийн дотор хийлгэсэн шинжилгээний сөрөг хариуг авчрах ёстой гэсэн шаардлагыг тавьж байна. Баримжаа тооцоогоор, компаниудын нийт ажилтны 10 орчим хувь нь вакцин хийлгээгүй байх магадлалтай гэнэ.

Вакцинжуулалт амжилттай явагдаж байгаа хэдий ч тариулах хүсэлгүй хүмүүс олон бий. Тодруулбал, Израильд вакцин хийлгэх сонирхолгүй 16-аас дээш насны 650 мянган хүн байна гэдгийг тооцжээ. Тэдний дотор хэт хуучинсаг үзэлтэй /ультраортодокс/ еврейчүүд олон байгаа аж. Тэд коронавирусний халдварт хамгийн ихээр өртсөний учир нь эрх баригчдын авч буй арга хэмжээг эсэргүүцэн зөрүүдэлж, өөрсдийн удирдагчид болох раввинуудын хэлсэн үгийг дагасантай холбоотой.

Харин Б.Нетаньяху раввинуудад хандан хуучинсаг үзэлтнүүдэд нөлөөлөхийг уриалсны дараа халдварын тархалт саарч эхэлсэн байна. Ортодокс үзэлтнүүд хуучин загварын “Нокиа” гар утас хэрэглэдэг тул тэдэнд “ногоон паспорт”-ыг цахим хэлбэрээр илгээх боломжгүй, иймээс цаасан дээр хэвлэн өгч байгаа гэнэ.

Сайны хажуугаар саар гэгчээр вакцинжуулалтын аяны явцыг зарим иргэд янз бүрийн өнцгөөс дүгнэж байна. Израильчууд туршилтын туулай боллоо, вакцинжуулалт бол Нетаньяхугийн сонгуулийн кампанит ажлын нэг хэсэг, вакцин хийлгээгүй хүмүүсийг ялгаварлан гадуурхах хандлага бий боллоо гэсэн шүүмжлэлүүд тасрахгүй байгаа юм.

Цусны шинжилгээний үзүүлэлтүүд юуг илэрхийлдэг вэ?

Цусны шинжилгээ бол бидний биед гарч байгаа өөрчлөлт, аливаа өвчнийг тодорхойлдог хамгийн чухал бөгөөд найдвартай шинжилгээ юм. Хүний цус нь хэдэн зуун найрлага хэсгүүдээс бүрддэг бөгөөд тэдгээрийн хувьд хэр хэмжээг нь заасан тоон үзүүлэлт байдаг. Цусны ерөнхий шинжилгээ нь тэдгээр үзүүлэлтүүдийг хэвийн эсэхийг харах, үнэлэх боломжийг олгодог.

Цусны ерөнхий шинжилгээний хариу нь эмчид тухайн хүний биеийн байдалд дүгнэлт хийх боломжийг олгодог. Өнөөдөр бид эрүүл хүний ​​хамгийн чухал үзүүлэлт болох цусны хэмжээ, түүний байх ёстой нормуудыг хэлж өгөх болно.

ЦУСНЫ ЕРӨНХИЙ ҮЗҮҮЛЭЛТҮҮД 1.Гемоглобин: Гемоглобин нь эритроцитын (цусны улаан эс) хамгийн чухал бүрэлдэхүүн хэсгүүдийн нэг бөгөөд хүчилтөрөгчийг тээвэрлэх, нүүрстөрөгчийн давхар ислийг биеэс зайлуулах үүрэгтэй. Гемоглобины хэмжээ буурч байгаа нь цус багадалт, дотуур цус алдалт, дотоод эрхтэнд гэмтэл учирсаны шинж тэмдэг байж болно. Хоол тэжээлийн дутагдал, хоолны хордлого нь мөн гемоглобины хэмжээ буурах бас нэгэн шалтгаан болдог.

Гэхдээ гемоглобины хэмжээ ихэсвэл цусны өвчин, зүрхний дутагдалд хүргэж болзошгүй байдаг. Гемоглобины хэмжээ эрэгтэйчүүдэд 130-160 г / л, эмэгтэйчүүдэд 120-140 г / л байх ёстой.

2.Цусны улаан эс: Цусны улаан эсүүд нь гемоглобин агуулдаг. Цусны улаан эсүүдийн тоо хэмжээ өөрчлөгдөж байгаа нь үргэлж ямар нэг өвчний шинж тэмдэг байдаггүй. Тухайлбал, эрүүл хүн өндөр ууланд гарахад энэ хэмжээ нэмэгддэг бол эмэгтэйчүүдэд сарын тэмдгийн үеэр багасах байдал ажиглагддаг. Цусны улаан эсийн хэмжээ хэт ихсэх нь зүрх судасны болон уушгины өвчин, дутагдал нь цус багадалт эсвэл архаг үрэвсэлт үйл явцыг илтгэнэ. Хэвийн утга нь: эрэгтэйчүүдэд – (4.0-5.1) x 1012/л, эмэгтэйчүүдэд – (3.7-4.7) х 1012/л байна.

3.Эритроцитын тунах хурд (ЭТХ/ESR): Эритроцитын тунах хурд ихэвчлэн өвчлөлийн 2 дахь өдрөөс нэмэгдэж, хүний биеийн байдал сэргэж эхлэх хүртэл дээд цэгтээ хүрсэн байдаг. Тоон үзүүлэлт нэмэгдэж байгаа нь жирэмсэн үед болон төрсний дараах шарх, мэс ажилбараар халдвар, үрэвсэл үүссэн байж болзошгүйг илтгэж байдаг. Эрэгтэйчүүдэд байх ёстой норм нь 2-10 мм/ц, эмэгтэйчүүдэд 2-15 мм/ц байна.

4.Цусны цагаан эсүүд: Цусны цагаан эсүүд нь бидний бие махбодийг гадны нөлөөнөөс хамгаалдаг. Цагаан эсийн хэмжээ ихсэссэн байх нь үрэвсэл эсвэл халдвар байгааг илтгэнэ. Заримдаа цагаан эсийн хэмжээ өөрчлөгдөх нь өвчний улмаас бус, харин сэтгэл санааны юмуу бие махбодийн стрессээс болдог байна. Мөн цагаан эсийн хэмжээ багассан байх нь вирусын халдвар байгааг илтгэнэ. Заагдсан хэмжээ нь нас, хүйсээс хамаарч өөр өөр байж болох ч ерөнхийдөө хүн бүрийн хувьд хэвийн үзүүлэлт нь (4.0–9.0) x 109 /л байна.

5.Лимфоцитууд: Лимфоцитууд нь бидний дархлааны тогтолцоог бүтээгч гол эсүүд юм. Хэрэв лимфоцитын концентраци нормоос давсан бол ихэнх тохиолдолд энэ нь халдварт өвчинг, харин лимфоцитын түвшин бага байх нь бөөрний дутагдал эсвэл архаг өвчнийг илтгэдэг. Насанд хүрэгчдийн цусан дахь лимфоцитын агууламж (1.2-3) x 109 байвал хэвийн гэж үзнэ.

6.Ялтас эс: Ялтас эс нь цусны бүлэгнэлтийг хариуцдаг эсүүд юм. Хэрэв ялтас эсийн тоо байх ёстой нормоос давсан бол энэ нь сүрьеэ, колит эсвэл элэгний хатуурлыг илэрхийлж болно. Хэрвээ мэс заслын дараагаар ялтас эсийн тоо нэмэгдсэн байвал бие махбодийн хэвийн урвал гэж үздэг. Элэг, дэлүү зэрэг нь архи, хүнд металлын хордлогод орвол цусан дахь ялтасны тоо багасдаг. Ялтас эсийн тоо өөрчлөгдөхөд нөлөөлдөг эмнүүд ч бас бий. Ялтас эсийн хэвийн хэмжээ нь (180-320) х 109 /л байна.

7.Глюкоз: Цусан дахь хамгийн чухал үзүүлэлтүүдийн нэг бол сахарын хэмжээ юм. Цусан дахь сахарын хэмжээ ихэссэх нь чихрийн шижин өвчний шинж тэмдэг юм. Гэхдээ сахарын хэмжээ бага байх нь хоол тэжээлийн дутагдал эсвэл дааврын өвчлөл байгааг илтгэдэг. Глюкозын хэвийн хэмжээ 3.5-6.5 ммоль / литр байна.

8. Нийт уурагийн хэмжээ хатуу хоолны дэглэм барьсаны дараагаар болон бөөр, элэг өвчилж эхлэхээр ихэвчлэн буурдаг. Байх ёстой хэвийн хэмжээг нь 60-80 грамм/л гэж үздэг. 9.Билирубин: Ерөнхий билирубин бол бидний элэгний үзүүлэлт юм. Энэ үзүүлэлт ихсэх нь гепатитийг эсвэл цөсөнд чулуу үүссэнийг харуулдаг байна. Ерөнхийдөө билирубины хэмжээ нь 20.5 ммоль /л –ээс ихгүй байх ёстой.

Таны харж байгаачлан цусны ерөнхий шинжилгээгээр бид бие махбодынхоо бараг бүх өөрчлөлтийг олж мэдэх боломжтой юм. Гэхдээ шинжилгээний хариу нь хэвийн хэмжээнээс өндөр эсвэл доогуур байсан ч гэсэн та сандрах хэрэггүй. Өөрөө өөртөө онош тавьж, эмчилгээ хийж болохгүй, юун түрүүнд мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй, учир нь эдгээр үзүүлэлтүүд нь олон хүчин зүйлээс хамаарч болно. Өөртөө болон хайртай дотны хүмүүсийнхээ эрүүл мэндэд анхаараарай. Эх сурвалж: Так Просто : Орчуулсан: Х.Гэгээн

Израилийн “ногоон паспорт” буюу вакцинжуулалтын үр дүн. Харьцангуй цөөн хүн амтай Израиль улс коронавирусны цар тахалд маш хүндээр нэрвэгджээ. Нийтдээ 800 гаруй мянган хүн Ковид-19-ийн халдвар авснаас 6 мянга гаруй хүн нас барсан тул халдварын тархалтыг зогсоохын тулд 3 удаа хатуу хөл хорио тогтоосон байна. Үүний улмаас эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, ажилгүйдлийн түвшин 20 хувьд хүрчээ.

Хямралаас нэн даруй гарч, иргэдийг хэвийн амьдралд нь эргүүлэн оруулахын тулд Израилийн эрх баригчид зоримог алхам хийж, 2020 оны 12 дугаар сараас эхлэн бүх нийтийг дархлаажуулах аяныг явуулсны үр дүнд 2 дугаар сарын сүүлч гэхэд хөл хориог аажмаар цуцалж эхэлсэн ба өдгөө тус улс вакцинжуулалтын хурдаар дэлхийд тэргүүлэх болов. Хамгийн сүүлийн мэдээллээр, 9,2 сая хүн амтай Израиль улсын иргэдийн 61,5 хувь нь вакцинжуулалтад хамрагдаад байгаа нь дэлхийд тэргүүлэх үзүүлэлт юм. Тэгэхээр 14-15-ны өдрүүдэд тэмдэглэх Тусгаар тогтнолын баяраа израильчууд “Коронавирусийг ялсан өдөр” болгохоор төлөвлөсөн бололтой.

Дархлаажуулалтын аян 12 дугаар сарын 20-нд эхэлсэн бөгөөд эхний ээлжинд халдвар авах эрсдэл өндөртэй 60-аас дээш насныханд вакцин хийж эхэлсэн бол 50-иас дээш насныхан, 16-18 насныхан гэсэн дарааллаар вакцинжуулалтанд хамруулжээ.

Ингэхдээ доорх 5 гол зарчмыг баримталсан байна. Коронавирусний халдвар авсан хүмүүст зөвхөн бүрэн эрүүл болсных нь дараа вакцин хийнэ. Дор хаяж 3 сарын дараа вакцины эхний тунг хийлгэх ёстой. Эхний тунг хийлгэсэн хүн Ковид-19-ийн халдвар авсан тохиолдолд бүрэн эрүүл болсных нь дараа хоёрдахь тунг хийнэ. Вакцины хоёр тунг хийлгэсэн хүн халдвар авсан тохиолдолд түүнд дахин вакцин хийхгүй. Тухайн хүн хөнгөн хэлбэрээр өвдөөд эдгэнэ.

–Эсрэг биетийн шинжилгээгээр тухайн хүн өмнө нь халдвар авсан нь тогтоогдвол 3 сарын хугацааг хүлээхгүйгээр нэг тун вакциныг дуртай үедээ хийлгэж болно. Ковид-19-ийн халдвар аваад эдгэсэн хүнээс эсрэг биетийг тодорхойлохын тулд цусны шинжилгээ хийхийг хориглоно. Эсрэг биет их хэмжээгээр байна гэдэг нь вирусний эсрэг найдвартай дархлаа үүссэн гэсэн үг биш.

Төдий удалгүй 1 дүгээр сард вакцин хийлгэсэн, халдвар аваад эдгэрсэн хүмүүст “ногоон паспорт” олгож эхлэв. Уг паспортыг вакцины 2 дахь тунг хийлгэснээс хойш 7 хоногийн дараа олгох ба 6 сарын хугацаанд хүчинтэй. Паспорттай иргэд спорт заал, усанд сэлэх газар, кафе, зоогийн газрууд, театр, кинотеатруудаар чөлөөтэй үйлчлүүлнэ. Мөн зочид буудалд байрлах, спорт, урлаг соёлын арга хэмжээнд оролцохоос гадна рашаан сувилалд явах боломжтой. Израилийн жуулчид Газар Дундын тэнгисийн хөрш орнууд руу аялаад эхэлсэн байна. 3 дугаар сарын 16-наас эхлэн бүх чиглэлд нислэгийг сэргээсний зэрэгцээ Израильд өдөрт 3 мянга хүртэлх тооны зорчигчийг хүлээн авна гэсэн квот тогтоожээ.

Одоогийн байдлаар, өдөрт дунджаар 150-160 мянган хүнд вакцин хийж байгаа бөгөөд Эрүүл мэндийн яамны мэдээллээр, хоёрдахь тунг хийснээс хойш 2 долоо хоногийн дараа Pfizer/BioNTech вакцины үр дүн нь 95,8 хувьтай байгаа ажээ. Цаашдаа хүн амын 80 хувь нь вакцинжуулалтад хамрагдсаны дараа “сүргийн дархлаа” үүснэ гэж мэргэжилтнүүд үзэж байна. Харин АНУ-ын зохицуулагч байгууллагаас Pfizer-ийн вакциныг 16-аас доош насныханд хийхгүй байхыг зөвлөжээ.

Израильчууд вакцинжуулалтыг амжилттай явуулж байгаа нь вакцин үйлдвэрлэгч Америкийн Pfizer/BioNTech компанитай онцгой нөхцлөөр байгуулсан гэрээний шууд үр дүн юм. Зарим мэдээллийг үзвэл, Европын Холбооны гишүүн орнуудтай харьцуулахад Израиль улс файзер вакциныг 2 дахин өндөр үнээр худалдах авахаар тохиролцжээ.

Тодруулбал, ЕХ-нд 12 еврогоор нийлүүлж буй вакциныг израильчууд 23 еврогоор худалдан авч байгаа учраас Америкийн компани эхний ээлжинд Израильд вакцинаа нийлүүлж байгаа аж. Үүнээс гадна, гэрээнд заасны дагуу вакцинаас үүдэн ямарваа сөрөг нөлөөлөл гарвал хариуцлагыг Израиль улс өөрөө хүлээх ёстой. Гэтэл европчууд хариуцлагыг үйлдвэрлэгч компанид үүрүүлэхийг оролдож байгаа аж. Өөр нэгэн чухал тохиролцоо бол, Израиль улс вакцинжуулалтын явцын талаарх бүхий л мэдээллийг /вакцинжуулалтад хамрагдсан хүмүүсийн нас хүйс, өвчлөлийн тоо гэх мэт/ долоо хоног бүр Pfizer компанид өгч байх ёстой.

Израилийн эрүүл мэндийн тогтолцоо бүрэн цахимжсан учраас вакцин үйлдвэрлэгч компани асар их мэдээллийг цаг алдалгүй хүлээн авч байна. Энэ бол тус компанийн хувьд асар үнэ цэнэтэй өгөгдлүүд бөгөөд үүний хариуд Израилийн хүн амын 95 хувьд хүрэлцэх хэмжээний вакциныг давуу нөхцлөөр тасралтгүй нийлүүлэхээр тохиролцжээ. Өөрөөр хэлбэл, Пфайзер компани асар том туршилтын талбартай болжээ гэсэн үг.

Үүний дараа Ерөнхий сайд Б.Нетаньяху, Эрүүл мэндийн сайд Й.Эдельштейн нар хамгийн богино хугацаанд вакцинжуулалтыг хийж дуусгана гэдгээ иргэддээ амалсан байна. Вакцин нийлүүлэлтийг хурдавчлахын тулд эрх баригчид цөхрөлтгүйгээр оролджээ. Б.Нетаньяху гэхэд, Pfizer-ийн ерөнхий захирал Альберт Бурла руу 30 удаа, заримдаа бүр шөнө дунд 03 цагийн үед утасдаж, янз бүрийн асуултаар булж байсан гэнэ.

Вакцинжуулалтад хамрагдах эсэх нь сайн дурын хэрэг боловч иргэдийг вакцинжуулалтын цэгт ирүүлэхийн тулд бүхий л шаардлагатай арга хэмжээг авна гэдгээ эрх баригчид шулуухан мэдэгджээ. Эрүүл мэндийн сайд хэлэхдээ “татгалзаж, хойш сууж байгаа хүмүүс тодорхой үйл ажиллагаа эрхлэх боломжгүй” гэж анхааруулжээ.

Өөрөөр хэлбэл, цаашдаа вакцин хийлгээгүй ажилтнууд ажлаасаа халагдах магадлал өндөр болох нь гэдгийг хүний эрхийг хамгаалагчид, үйлдвэрчний эвлэлийн байгууллагууд анхааруулж байна. Вакцин тариулаагүй хүмүүсийн эрх ашгийг хамгаалах хууль эрх зүйн актууд батлагдаагүй байгаа учраас ажил олгогчид өөрсдийн дүрэм журмыг тогтоогоод эхэлжээ.

Тухайлбал, Иерусалим хот дахь Intel Mobileye компанийн салбар гэхэд, энэ сарын 4-нөөс эхлэн тогтоосон журмын дагуу, вакцин хийлгээгүй ажилтан ажилдаа ирэхдээ сүүлийн 48 цагийн дотор хийлгэсэн шинжилгээний сөрөг хариуг авчрах ёстой гэсэн шаардлагыг тавьж байна. Баримжаа тооцоогоор, компаниудын нийт ажилтны 10 орчим хувь нь вакцин хийлгээгүй байх магадлалтай гэнэ.

Вакцинжуулалт амжилттай явагдаж байгаа хэдий ч тариулах хүсэлгүй хүмүүс олон бий. Тодруулбал, Израильд вакцин хийлгэх сонирхолгүй 16-аас дээш насны 650 мянган хүн байна гэдгийг тооцжээ. Тэдний дотор хэт хуучинсаг үзэлтэй /ультраортодокс/ еврейчүүд олон байгаа аж. Тэд коронавирусний халдварт хамгийн ихээр өртсөний учир нь эрх баригчдын авч буй арга хэмжээг эсэргүүцэн зөрүүдэлж, өөрсдийн удирдагчид болох раввинуудын хэлсэн үгийг дагасантай холбоотой.

Харин Б.Нетаньяху раввинуудад хандан хуучинсаг үзэлтнүүдэд нөлөөлөхийг уриалсны дараа халдварын тархалт саарч эхэлсэн байна. Ортодокс үзэлтнүүд хуучин загварын “Нокиа” гар утас хэрэглэдэг тул тэдэнд “ногоон паспорт”-ыг цахим хэлбэрээр илгээх боломжгүй, иймээс цаасан дээр хэвлэн өгч байгаа гэнэ.

Сайны хажуугаар саар гэгчээр вакцинжуулалтын аяны явцыг зарим иргэд янз бүрийн өнцгөөс дүгнэж байна. Израильчууд туршилтын туулай боллоо, вакцинжуулалт бол Нетаньяхугийн сонгуулийн кампанит ажлын нэг хэсэг, вакцин хийлгээгүй хүмүүсийг ялгаварлан гадуурхах хандлага бий боллоо гэсэн шүүмжлэлүүд тасрахгүй байгаа юм.

Орчуулсан : Б.Адъяахүү