АЛДАРТНУУДЗӨВЛӨГӨӨСПОРТ

МУИС-ИЙН НЭРИЙГ ХУВИЙН СУРГУУЛЬ XУУЛЬ БУCAAP AШИГЛACAНГ ШҮҮX НOТOЛЧИХЛОО !!!

МУИС-ийн захирал, доктор Б.Очирхуяг: МУИС-ийн нэрийг хууль бусаар ашиглаж байгааг нотолсон эрх бүхий байгууллагуудын шийдвэр гарсан

Боловсрол, Шинжлэх Ухааны Сайд Л.Энх-Амгалан: МҮИС бол МУИС-тай адилхан нэр авснаар олон мянган хүүхдийн ирээдүйн боловсролд эрсдэл үүсгэсэн, ноцтой гэмт хэргийн шинж чанартай харагдаж байна. Монголын үндэсний их сургууль хэмээх нэр Монгол түмний өмч. Хэн нэгний хувийн компани үүнийг өмчилж, бизнес хийх эрх байхгүй. МҮИС намайг шүүхэд өгч байгаа бол би ч бас шүүхэд өгч шийдүүлнэ. Намайг уучлалт гуй гэсэн. Монголын ард түмний оюуны өмчөөс хулгай хийсэн хүнээс би уучлалт гуйхгүй.

Монгол Улсын их сургууль /МУИС/ болон Монголын үндэсний их сургууль /МҮИС/-ийн хооронд үүссэн нэрийн маргаан иргэдийг төөрөгдүүлж, асуудал дагуулаад байгаа билээ. Эл асуудлаар МУИС-ийн захирал, доктор Б.Очирхуягтай ярилцлаа.

-Сүүлийн үед эцэг, эхчүүд болон оюутнуудыг төөрөгдүүлж, тэр хэрээр хариулт нэхэж байгаа маргаан бол хоёр сургуулийн МУИС, МҮИС гэх нэршил болоод байна. Энэ маргаан яг хэзээнээс эхэлсэн талаар ярилцлагаа эхлэх үү?

-Цахим болон зарим хэвлэлээр МУИС, МҮИС-тай холбоотой мэдээлэл цацагдаж, тэр хэрээр иргэдийг төөрөгдүүлж байгаа нь үнэн. МУИС-ийн хувьд өнгөрсөн хугацаанд хууль хяналтын байгууллагатай хамтарч ажиллаж байна. Холбогдох дүрэм журмын хүрээнд асуудлыг шийдэхийг зорьж, маргаанд цэг тавихын төлөө ажиллаж ирлээ. Энэ ч утгаараа үүсээд байгаа маргаан, асуудалд тодорхой хариулт, байр суурийг илэрхийлэх нь зөв байх.

Өөрөөр хэлбэл, иргэдэд үнэн зөв мэдээллийг хүргэх нь зүйтэй юм. Өнгөрсөн хугацаанд янз бүрийн л мэдээлэл явлаа. Хамгийн гол нь, огт үндэслэлгүй буруу ташаа мэдээлэл их байна. Тухайн нийтэд үйлчлэх төрийн бус байгууллага нь 2013 онд Монголын үндэсний их сургууль /МҮИС/ гэх нэрийг авч үйл ажиллагаагаа өнөөг хүртэл явуулж байна. МУИС-ийн зүгээс 2016 онд нэрийн асуудлаар шүүхэд хандсан. Шүүхийн шийдвэр 2017 онд гарсан. Энэ шийдвэрийн талаар илтэд худал мэдээлэл их гарч байна даа.

-Хэд хоногийн өмнө Монголын Үндэсний их сургууль /МҮИС/-ийн зүгээс хэвлэлийн бага хурал хийсэн. Та тэр мэдээллийг сонссон, үзсэн биз дээ? -Тийм ээ.

-Хоёр сургуулийн хоорондох нэрийн маргаан шүүхээр шийдэгдсэн гэх утгатай зүйлийг ярьсан. Өөрөөр хэлбэл, танайх шүүх дээр ялагдчихсан юм биш үү. Тэдний өгсөн мэдээлэл хэр бодитой вэ?

-Монголын үндэсний их сургууль худал, ташаа мэдээлэл өгсөн. Хэвлэлийн бага хурлынхаа үеэр уг асуудлаар шүүхийн шийдвэр эцэслэгдсэн гэх зүйлийг ярьж байна лээ. Нэрийн оноолт, давхцал байхгүй гэх утгатай мэдээллийг хэлж байна билээ. Тухайн сургуулийн өмгөөлөгч гэх хүн нь тэгж ярьж байсан. Өмгөөлөгч хүн ийм илт ташаа, худал ярьж, мэдээлэл түгээж болохгүй л дээ.

-Яг ямар шийдвэр гарсан юм бэ. Эсвэл маргаан одоог хүртэл эцэслэгдээгүй, шүүхийн шатандаа яваа юм уу?

-Манайхаас 2016 оны арван хоёрдугаар сард нэрийн асуудлаар шүүхэд хандсан. Харин шүүхийн шийдвэр нь 2017 оны гуравдугаар сард гарсан. Монгол Улсын их сургууль /МУИС/-ийн нэр болон МҮИС гэсэн нэр давхцаагүй гэсэн шүүхийн шийдвэр огт гараагүй. Харин уг асуудалтай холбоотойгоор хуулийн дагуу маргаан үүсгэх хуулийн хугацаа хэтэрсэн гэсэн шийдвэр гарсан байдаг. Өөрөөр хэлбэл, хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан гэж үзсэн.

Хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шийдвэр гарсан юм. Нэрийн давхцал бий эсэх талаар шүүх хуралдаан болоогүй, харин энэ асуудлыг хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул нэхэмжлэлийг хүлээн авах боломжгүй гэсэн шийдвэр гарсан.

-Тэгэхээр хоёр сургуулийн хооронд үүссэн маргаан шүүх дээр эцэслэгдээгүй болж таарах нь ээ? -Тийм ээ, энэ маргаан шүүхийн шатанд эцэслэгдээгүй. Шийдвэрийг нь та бүхэнд харуулж болно. -Та бид хоёрын яриа зөвхөн баримтад тулгуурлагдаж яригдах ёстой. Та санал нийлнэ биз дээ? -Санал нэг байна. Холбогдох бүх баримтыг танд өгнө.

-Оюуны өмчийн газарт хандаж үзсэн үү. Хэрэв хандсан бол хэзээ. Тэд яг ямар хариулт өгөв?

-УБЕГ-аас анх нэр өгөхдөө давхардуулахгүй байх ёстой, үүрэгтэй. Энэ тухай холбогдох хуульд тодорхой заасан байгаа. Энэ бол тэдний ажил нь юм. Харин гадаад нэр, барааны тэмдэгтийн тал дээр Оюуны өмчийн газар шийдвэр гаргах эрхтэй байгууллага. Монгол Улсын их сургууль /МУИС/ бол 17 төрлийн барааны тэмдэгт эзэмших эрхтэй, эзэмшдэг. Энэ дунд Монгол Улсын их сургууль гэсэн нэрээс гадна одоо яригдаж, асуудал дагуулаад буй MNU гэдэг товчлол, Mongolian National University гэсэн дэлгэрэнгүй хувилбар зэрэг нь Монгол Улсын их сургууль /МУИС/-ийн оюуны өмч юм.

-Тэгэхээр Монголын үндэсний их сургууль /МҮИС/-ийнхан танай нэрийг зээлж, хууль бус хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулж ирсэн гэсэн үг үү?

-Яг тийм. Манай талаас өнгөрсөн оны есдүгээр сард дээр дурдсан зөрчлүүдийг арилгуулах хүсэлт гаргасны нэг нь Оюуны өмчийн газарт хандсан хүсэлт юм. Бид өнгөрсөн оны долоодугаар сард Оюуны өмчийн газрын Хяналтын хэлтэст гомдол гаргасан байдаг. Учир нь, манай сургуулийн 2012 онд авсан Англи нэрийн товчлол болон дэлгэрэнгүй нэрийг Монголын Үндэсний их сургууль хууль бусаар эзэмшиж байна гэж үзсэн тул гомдол гаргасан.

-Та бүхний гомдолд ямар хариу ирүүлсэн бэ? -Манай гомдлын дагуу Оюуны өмчийн газраас шалгасан байдаг. МҮИС-ийн ашиглаж буй MNU болон Mongolian National University гэсэн нэр нь Монгол Улсын их сургууль /МУИС/-ийн оюуны өмч мөн болохыг баталсан. Энэ дагуу өнгөрсөн оны аравдугаар сарын 30-ны өдөр манайд хариу мэдэгдсэн. Тэр хариуд “Монгол Улсын их сургууль нь MNU нэр товчлол болон тэмдэгтийг эзэмшиж байна.

Харин Монголын үндэсний их сургууль нь зохиогчийн эрхийн зөвшөөрөлгүй ашиглаж байгаа нь тогтоогдож байгаа тул Зөрчлийн тухай хуулиар торгох шийдвэрийг оногдуулж байна” гэдгийг тодотгосон байсан. Нэг үгээр хэлбэл, MNU гэх нэр товчлол нь Монгол Улсын их сургуулийн оюуны өмч болохыг тогтоосон байдаг. Гэтэл Монголын үндэсний их сургууль манай сургуулийн нэр, товчлол, барааны тэмдэгтийг зөвшөөрөлгүй, хууль бусаар хэрэглэж, ашиглаж байна гэж ойлгож болно.

-Танайд өнгөрсөн оны аравдугаар сард яг дээрх асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс албан бичиг ирсэн байдаг. Тэнд яг юу гэж бичсэн байдаг юм бэ?

-Бидний зүгээс Монгол Улсын их сургууль /МУИС/ болон Монголын үндэсний их сургууль /МҮИС/ гэх асуудал дээр улсын, үндэсний гэдэг нэр томьёо, хэлцийн хувьд ямар утгатай вэ гэдгийг шинжлэх ухааны түвшинд эрх бүхий байгууллагаар тодорхойлуулж гаргасан байдаг.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөл гэж байгууллага бий. Энэ бол үндсэндээ Монгол хэлтэй холбоотой үг, үсгийн талаар албан ёсны тайлбар хийдэг газар нь гэж ойлгож болно. Бид өнгөрсөн оны есдүгээр сард асуудлыг хөндөж тавьсан. Улсын, үндэсний гэх үгийн утга агуулгыг тодорхой болгосон гэх үү дээ.

Бидэнд 2020 оны аравдугаар сарын 13-нд Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн Ажлын албанаас албан ёсны хариуг ирүүлсэн. Тэрхүү албан ёсны тайлбарт улсын, үндэсний гэх үгс хоорондоо утга агуулга ижил байна гэж үзсэн. Энэ хоёр үг бие биенээ төлөөлнө гэж тайлбарласан байдаг. Англи хэлний тайлбар дээр хүртэл нэг утгыг илэрхийлж байна гэдгийг тодотгосон байсан.

Улсын, үндэсний гэдэг нь ижил болж таарч байгаа юм. Дээр нь, МУИС, МҮИС гэдэг нь үг бичвэр болон дуудлагын хувьд төсөөтэй гэдгийг тайлбарласан. Хуульд зааснаар ижил төстэй гэж андуурагдах нөхцөл байдал хэлэгдэхээр үг зүйн үгс гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс гаргасан, түүнийгээ ч албан бичигтээ дурдсан байдаг.

-Бас ШӨХТГ-т хандсан байдаг. Тэдний зүгээс Монголын үндэсний их сургууль /МҮИС/-ийг Өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн гэх үндэслэлээр торгууль тавьсан гэдгийг сонсож байлаа. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?

-Өрсөлдөөний тухай хуулийг үндэслэж ШӨХТГ-т хандсан, асуудлыг хөндөж тавьсан нь үнэн. Нэрийг оноож өгөхдөө хэд, хэдэн хуулийг зөрчсөн. Энэ нь өрсөлдөөнийг хязгаарласан, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан гэх үндэслэлээр гомдол гаргасан юм. Гомдлын хариуг 2020 оны тавдугаар сард ирүүлсэн.

-Ямар хариу ирүүлсэн байдаг юм бэ? -ШӨХТГ-аас МУИС, МҮИС гэх товчилсон үг нь ижил төстэй байна гэж үзсэн. Оюуны өмчийн газраас олгосон бараа, тэмдэгтийг МУИС эзэмшиж байгаа нь үнэн болно, Өрсөлдөөний тухай хуульд зааснаар “Бусдын шошго, аж ахуй эрхлэгчийн нэр, барааны тэмдэгтийг дур мэдэн хэрэглэх, барааны оноосон нэр, баглаа боодлыг хуулбарлахыг хориглоно” гэх заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнээд зөрчлийг арилгуулах шаардлага хүргүүлсэн.

-Өнгөрсөн хугацаанд оюутнуудын дунд Монгол үндэсний их сургууль /МҮИС/-ийг Монгол Улсын их сургууль /МУИС/-тай андуурч элссэн тохиолдол гарч байсан уу?

-Гарч байсан, нуух зүйлгүй. Манайх руу орох гэж байгаад андуураад Монголын үндэсний их сургууль руу орчихлоо гэж эцэг, эхчүүд хүртэл ирж л байсан. Ийм тохиолдол цөөнгүй бий шүү. Дээр нь, энгийн нэг жишээ хэлье. Аливаа их, дээд сургуулиуд боловсролын байгууллагын магадлан итгэмжлэлийг зайлшгүй хийлгэдэг. Үүний тулд байгууллагын магадлан итгэмжлэлийн тайланг тухайн байгууллага өөрсдөө хийж Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөлд хүргүүлж, энэ зөвлөлөөс шинжээч томилж, үйл ажиллагааг нь үнэлдэг. Дүгнэлт гаргадаг.

Энэ жилийн хувьд Монголын Үндэсний их сургууль тайлангаа явуулсан. Тэр тайлан дээр олон улсад манай сургууль 11986-д эрэмбэлэгдэж байна гэжээ. Тухайн тайландаа өгсөн сайт нь манай сургуулийн сайт байдаг, хайлтаар нь гарч ирдэг. Харин тайланд үнэлгээ хийсэн шинжээчид “Хайлтын системд өгөгдсөн линкээр хайлт хийж үзэхэд МУИС-ийн албан ёсны сайт гарч ирж байна” гэх дүгнэлтийг гаргасан. Өөрөөр хэлбэл, Монголын Үндэсний их сургууль манай сургуулийн нэрийг хууль бусаар эзэмшиж, дараа нь манай цахим сайтыг ашиглан олон улсад эрэмбэлэгдэж байна гэсэн үг. Үүнийгээ олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн гэж яриад байгаа юм. Энэ мэт яриад байвал олон зүйл бий.

-Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Монголын үндэсний их сургууль /МҮИС/-ийг луйвар хийж байна, нэрээ буцааж авна гэж мэдэгдсэн. Сургууль нь ч тэр, сайд нь ч тэр нэгнээ шүүхэд өгч байх шиг байна. Хамгийн гол асуулт. Одоо цаашид яах вэ. Гарц, гаргалгааг хэрхэн харж байна вэ. Энэ маргаанд хэрхэн цэг тавих вэ, хэзээ дуусах асуудал вэ?

-Маш энгийнээр хэлэхэд Улсын бүртгэлээс бүртгэлд засвар хийх шаардлагатай, цуцлах ёстой. Хоёрдугаарт, улсын болон үндэсний гэх нэрийг Засгийн газрын түвшинд хэлэлцэж, бодлогын түвшинд зохицуулалт хийх ёстой. Энэ бол зөвхөн ганц сургуулийн асуудал биш юм аа. Цаана чинь үндэсний гэх тодотголтой хэд, хэдэн сургууль байна шүү дээ. Төрийн шийдвэр хэрэгтэй л гэж хэлэх байна.

-Хэр хугацаа шаардагдах бол оо? -Тэр хугацааг хэлэх боломжгүй. Энэ тодорхой түвшинд засагдах ёстой юу гэвэл засагдах ёстой. Улсын, үндэсний гэдэг нэрийг хэн, хэрхэн хэрэглэх вэ гэдгийг төрөөс зохицуулж өгөх шаардлагатай байна.

-Ярилцсанд баярлалаа. Эх сурвалж : Зиндаа.МН

Коронавирусийн халдвараар өвдөөд эдгэрсэн хүний заавал мэдэх 10 зүйл

Коронавирусийн бай эрхтэн бол уушги байдаг. Коронавирүс нь хамар, залгиураар дамжин уушгинд хүрдэг. Уушгинд үрэвсэл үүсгэж, хатгалгаа болсон үед цэртэй ханиалгах, халуурах, хий ханиалгах, бие сулрах, ядрах , хоолонд дургүй болох зэрэг зовиурууд үүсдэг.

Эмнэлгийн нөхцөлд коронавирүсийн эсрэг эм, нянгийн үржлийг дарангуйлах антибиотик , дархлаа дэмжих эмийн эмчилгээг хийлгэж, цочмог үрэвслийг дарах боловч, уушгины эдийг нөхөн сэргээх эмчилгээг бүрэн гүйцэд хийж чаддаггүй тул та уушгиа бүрэн эрүүлжүүлэх дараах 10 арга хэмжээг өөртөө хэрэгжүүлээрэй.

1. Амьсгалын дасгал хийнэ. Хамгийн гол уушги дахь үлдэгдэл агаарыг бүрэн гаргаж,уушгийг цэвэр агаараар хангаж, уушги дахь хий солилцоог сайжруулах зорилготой байдаг тул зөв амьсгалын дасгал хийх нь хамгийн чухал юм. Эндээс та бичлэгийг үзээд , гэртээ 10-15 удаа хийгээрэй.

2. Өдөрт 8 аяга буцалсан ус уугаарай. Уушги луу орох агаар нь эхлээд хамар, залгиураар дамжих үедээ чийгшиж, бүлээсэж, цэвэршин уушги луу ордог. Иймээс агаарыг чийгшүүлэхэд шаардлагатай усыг ойр ойрхон уугаарай. Мөн гэрийн нөхцөлд хар цайны уураар утах, агаар чийгшүүлэгч ашиглах, чийгтэй цэвэрлэгээ өдөрт 2 удаа хийж өрөөгөө чийгшүүлээрэй.

3. Хэт хүйтэн, хэт халуун орчинд байхаас зайлсхийгээрэй. Коронавирүсийн улмаас үүссэн үрэвсэл нь ихэвчлэн уушгины доод дэлбэнд байрладаг тул хэт хүйтэн, хэт халуун агаар нь үрэвслийг сэдрээх хүчин зүйл болох тул аль болох тасалгааны хэмтэй орчинд байхыг хичээгээрэй.

4. Шингэц сайтай шөлтэй хоолыг түлхүү өдөрт 3-4 удаа хийж иднэ. Хоолондоо цагаан гаа, сармис, хар перецийг амтлагч байдлаар нэмэлтээр хэрэглээрэй. Эдгээр амтлагч нь халуун чанартай , үрэвсэл дарах үйлчилгээ өндөртэй байдаг тул таны уушгины үрэвслийг дарахад дэмжих эмчилгээ болно гэдгийг санаарай.

5.Уушги дахь үлдэц үрэвслийг бүрэн арилгах арга хэмжээ авна. Коронавирүс нь уушгины доод дэлбэнг гэмтээж, уушгины гуурсан хоолойн архаг үрэвслийг үүсгэж, уушгины эдийг хатууруулж, сорвижуулах, шохойжуулах аюултай тул уушгины үрэвслийг бүрэн гүйцэд эмчлэх нь чухал юм. Иймээс эмнэлэгт хүчтэй эм тариагаар цочмог үрэвслийг дарчихсан байгаа тул аль болох байгалийн эмийн ургамлаар эмчилж , эдгээх нь хамгийн тохиромжтой. Эмийн ургамалд чихэр өвс, лидэр, гурван үрийн тан зэрэг орно.

Гэвч шууд л эмийн ургамлуудыг ууж болохгүйг бас анхаараарай. Аль болох зөв тунгаар харилцан үйлдлийг нь зохицуулсан эмийн ургамлын бэлдмэл хэрэглэхийг санал болгож байна. Үүнд гималай брендийн КОФЛЕТ , ДИАКОФ, ЭСВЭЛ БРЕЗОЛ ОРНО. Кофлет нь энэтхэгийн уламжлалт анагаахын жорон дээр үндэслэгдсэн хийгдсэн, найрлагын 25% зөгийн бал,

чихэр өвс, гурван үрийн тан, цагаан гаа, хар перец , урт перец зэргийг агуулсан уушги дахь цэрийг шингэлж, цэрийг ховхолж уушги цэвэрлэх үйлдэл үзүүлнэ Иймээс КОВИД-19 ХАЛДВАРЫН ДАРАА цэр ихтэй ханиалгах зовиур үлдсэн бол өглөө, өдөр 10мл хоолны дараа 14-21 хоног хэрэглэнэ. Мөн тамхи их татдаг , тоостой орчинд ажилладаг, гагнуур хийдэг, агаарын бохирдолтой орчинд ажилладаг, архаг бронхиттой хүмүүс уушги цэвэрлэх зорилгоор хэрэглэнэ.

Харин ДИАКОФ нь чихэр өвс, гурван үрийн тан, лидэр, хар перец, цагаан гаа зэргийг агуулдаг харьцангуй зөөлөн ханиалга үүсгэж, цэрийг шингэрүүлж, ховхолж, уушги цэвэрлэх үйлдэл үзүүлдэг ба уушги дахь гуурсан хоолойн үрэвслийг дарж, гуурсан хоолойн улайлтыг арилгаж өгдөг. Диакофыг КОВИД-19 халдварын дараа хүүхэд, өндөр настан, жирэмсэн, хөхүүл хүмүүсийн уушгийг хамгаалах, үрэвслийг дарах, уушги цэвэрлэх зорилгоор өглөө, өдөр 10мл ууж хэрэглэхийг зөвлөдөг.

БРЕЗОЛ бол турмерик, ар үр, бар үр, базилик, жүр үр, лидэр эмийн ургамлын найрлагатай тул КОВИД-19 ХАЛДВАРЫН ДАРАА ХИЙ ХАНИАЛГАХ, АМЬСГААДАХ ЗОВИУР үлдсэн үед илүүтэй уухыг зөвлөдөг . Ялангуяа турмерик нь гуурсан хоолойн цочролыг багасгаж, гуурсан хоолойг тэлж, уушгины агааржилтыг сайжруулж, амьсгаадах зовиурыг арилгана.

Бүх насны хүмүүс уушги цэвэрлэх эмийг өдөр, өглөө уусаны дараа оройдоо уушгиа тайвшруулах, уушгины ерөнхий үйл ажиллагааг сайжруулах , шөнө ханиалгахгүй байх зорилгоор хослуулан хэрэглэхэд их тохиромжтой. Мөн брезол нь харшлын эсрэг үйлдэлтэй тул хамрын харшил, архаг бронхитийн үед хий ханиалгах, настай хүмүүсийн хий ханиалгах зовиуртай үед бас зөвлөгддөг.

6. Ковид -19 халдварын үед маш олон төрлийн эм тариаг нэг дор хэрэглэж байгаа учраас элэг, бөөр , ходоод зэрэг эрхтнүүд хямарч, бие ерөнхий хордлогонд орсон байдаг. ИЙМЭЭС ХОРДЛОГО ТАЙЛАХ АРГА ХЭМЖЭЭ авна.

Биеийн ерөнхий хордлогыг тайлах хамгийн шилдэг эмчилгээ бол шингэн зүйл сайн уух юм.Гэвч шингэн зүйл муу уудаг бол өрхийн эмнэлэгт хандан хордлого тайлах шингэн сэлбэх эмчилгээг хийлгэж болно. Мөн хөлсөөрөө хордлогыг гадагшлуулах арга бол дасгал хөдөлгөөн хийж, хөлсөө гадагшлуулж бас болно Бас арьсаараа гадагшлуулах арга бол хар цайнд орох, гангатай эсвэл далайн давстай усанд орох, саунд суух юм.

Биеийн ерөнхий хордлого тайлах ПУРИМ эмийг 2ш өдөрт 3 удаа 1-3 сар ууж болно. Пурим нь 10 гаруйн төрлийн эмийн ургамлын ханд бөгөөд цус цэвэршүүлэх, хордлого тайлах, нянгийн үржлийг дарангуйлах, дархлаа дэмжих зэрэг нөлөөтэй эм юм.

7. Уушгины үйл ажиллагааг маш сайнаар дэмждэг зүйл бол ЧИЙГЛЭГ АГААР юм. Ковид-19 халдварын дараа уушги луу орох агаарыг аль болох чийглэг, цэвэр байлгах тал дээр анхаарна. Ийм агаар байдаг газар бол голын эрэг газар, эсвэл ойн агаар байдаг. ИЙМЭЭС голын эрэг газар эсвэл ойнд хоногт багадаа 2 цаг байж, цэвэр агаараар уушгиа тэтгээрэй. Мөн гэртээ өдөрт 1 удаа чийгтэй цэвэрлэгээ хийж байгаарай.

8. Жирэмсэн, настай хүмүүс , архаг уушгины өвчтэй хүмүүс КОВИД-19 халдварын дараа сувилалын газарт 10-14 хоног уламжлалт анагаах ухааны эмчилгээ хийлгэх, физик эмчилгээ, шавар эмчилгээ , бариа засал эмчилгээг заавал хийлгэнэ. Учир нь эдгээр хүмүүсийн уушгины үйл ажиллагаа сэргэхэд илүү их арчилгаа шаардлагатай байдаг. Хэрэв тийм боломж байхгүй бол гэртээ уушгины үйл ажиллагааг сайжруулах амьсгалын дасгалыг заавал хийж, гэрийн нөхцөлд хийх боломжтой иллэг массажийг туслах хүнээр өдөрт 2-3 удаа 7-14 хоног хийлгээрэй.

9. Ковид-19 халдварын дараа зүрх судасны өвчин, бөөрний өвчин, элэгний өвчин сэдрэх хандлага өндөртэй байдаг. Ялангуяа уушги зүрх хоёр нягт уялдаа холбоотой эрхтнүүд учир цусыг шингэн байлгах, артерын даралтыг тогтвортой байлгах, зүрхний хэмийг хэвийн байлгах, хүчилтөрөгчийн хэмжээг 98% байлгах зэрэг арга хэмжээг заавал авна. Харин бөөрний эмгэгтэй хүний хувьд шээсний өнгө , үнэрийг сайтар ажиглаж байх шаардлагатай. Бөөрний өвчин сэдэрсэн үед заавал эмчид хандан зөвлөгөөг авч эмчилгээ хийгээрэй. Мөн бөөр хамгаалах ЦИСТОН эмийг хэрэглэж болно.

10. Коронавирүс нь судас гэмтээх хандлагатай тул судас хаана байна тэнд үрэвсэл үүсгэх учраас л судас хамгаалах, судасны ханыг бэхжүүлэх үйлдэлтэй Витамин С уухыг эмч нар зөвлөж байгааг бас санаарай.Гэхдээ хүүхдэд витамин +6 наснаас дээш бол С 250мг , +12 наснаас дээш бол витамин С 500мг , +18 наснаас дээш хүмүүс

Витамин С 1000мг тус тус хоолны дараа ууж хэрэглэхийг сануулья. Ходоодны шарх, элэг, бөөрний өвчин, тулай , үе мөчний өвчтэй хүмүүс витамин С 500мг -аас хэтрүүлсэний хэрэггүй. Ковид-19 халдварын дараа ч ВИТАМИН Д 1000 ОУН нэгжээр өдөр бүр уусаар байх хэрэгтэй. МӨН ЦАЙР ихээр агуулсан нэмэлт бүтээгдэхүүнийг хэрэглэж, уушгины цэвэрлэх үүрэгтэй хучуур эс, хундганцар эс, сормуус эсийг нөхөн төлжүүлээрэй.

Нийтлэл бичсэн: Хүний их эмч Б.Даваацэрэн. Эх сурвалж: Ковид-19 халдварын дараах эмнэлзүйн түр заавар , Амьсгалын эрхтний эмгэг судлал

Цусны шинжилгээний үзүүлэлтүүд юуг илэрхийлдэг вэ?

Цусны шинжилгээ бол бидний биед гарч байгаа өөрчлөлт, аливаа өвчнийг тодорхойлдог хамгийн чухал бөгөөд найдвартай шинжилгээ юм. Хүний цус нь хэдэн зуун найрлага хэсгүүдээс бүрддэг бөгөөд тэдгээрийн хувьд хэр хэмжээг нь заасан тоон үзүүлэлт байдаг. Цусны ерөнхий шинжилгээ нь тэдгээр үзүүлэлтүүдийг хэвийн эсэхийг харах, үнэлэх боломжийг олгодог.

Цусны ерөнхий шинжилгээний хариу нь эмчид тухайн хүний биеийн байдалд дүгнэлт хийх боломжийг олгодог. Өнөөдөр бид эрүүл хүний ​​хамгийн чухал үзүүлэлт болох цусны хэмжээ, түүний байх ёстой нормуудыг хэлж өгөх болно.

ЦУСНЫ ЕРӨНХИЙ ҮЗҮҮЛЭЛТҮҮД 1.Гемоглобин: Гемоглобин нь эритроцитын (цусны улаан эс) хамгийн чухал бүрэлдэхүүн хэсгүүдийн нэг бөгөөд хүчилтөрөгчийг тээвэрлэх, нүүрстөрөгчийн давхар ислийг биеэс зайлуулах үүрэгтэй. Гемоглобины хэмжээ буурч байгаа нь цус багадалт, дотуур цус алдалт, дотоод эрхтэнд гэмтэл учирсаны шинж тэмдэг байж болно. Хоол тэжээлийн дутагдал, хоолны хордлого нь мөн гемоглобины хэмжээ буурах бас нэгэн шалтгаан болдог.

Гэхдээ гемоглобины хэмжээ ихэсвэл цусны өвчин, зүрхний дутагдалд хүргэж болзошгүй байдаг. Гемоглобины хэмжээ эрэгтэйчүүдэд 130-160 г / л, эмэгтэйчүүдэд 120-140 г / л байх ёстой.

2.Цусны улаан эс: Цусны улаан эсүүд нь гемоглобин агуулдаг. Цусны улаан эсүүдийн тоо хэмжээ өөрчлөгдөж байгаа нь үргэлж ямар нэг өвчний шинж тэмдэг байдаггүй. Тухайлбал, эрүүл хүн өндөр ууланд гарахад энэ хэмжээ нэмэгддэг бол эмэгтэйчүүдэд сарын тэмдгийн үеэр багасах байдал ажиглагддаг. Цусны улаан эсийн хэмжээ хэт ихсэх нь зүрх судасны болон уушгины өвчин, дутагдал нь цус багадалт эсвэл архаг үрэвсэлт үйл явцыг илтгэнэ. Хэвийн утга нь: эрэгтэйчүүдэд – (4.0-5.1) x 1012/л, эмэгтэйчүүдэд – (3.7-4.7) х 1012/л байна.

3.Эритроцитын тунах хурд (ЭТХ/ESR): Эритроцитын тунах хурд ихэвчлэн өвчлөлийн 2 дахь өдрөөс нэмэгдэж, хүний биеийн байдал сэргэж эхлэх хүртэл дээд цэгтээ хүрсэн байдаг. Тоон үзүүлэлт нэмэгдэж байгаа нь жирэмсэн үед болон төрсний дараах шарх, мэс ажилбараар халдвар, үрэвсэл үүссэн байж болзошгүйг илтгэж байдаг. Эрэгтэйчүүдэд байх ёстой норм нь 2-10 мм/ц, эмэгтэйчүүдэд 2-15 мм/ц байна.

4.Цусны цагаан эсүүд: Цусны цагаан эсүүд нь бидний бие махбодийг гадны нөлөөнөөс хамгаалдаг. Цагаан эсийн хэмжээ ихсэссэн байх нь үрэвсэл эсвэл халдвар байгааг илтгэнэ. Заримдаа цагаан эсийн хэмжээ өөрчлөгдөх нь өвчний улмаас бус, харин сэтгэл санааны юмуу бие махбодийн стрессээс болдог байна. Мөн цагаан эсийн хэмжээ багассан байх нь вирусын халдвар байгааг илтгэнэ. Заагдсан хэмжээ нь нас, хүйсээс хамаарч өөр өөр байж болох ч ерөнхийдөө хүн бүрийн хувьд хэвийн үзүүлэлт нь (4.0–9.0) x 109 /л байна.

5.Лимфоцитууд: Лимфоцитууд нь бидний дархлааны тогтолцоог бүтээгч гол эсүүд юм. Хэрэв лимфоцитын концентраци нормоос давсан бол ихэнх тохиолдолд энэ нь халдварт өвчинг, харин лимфоцитын түвшин бага байх нь бөөрний дутагдал эсвэл архаг өвчнийг илтгэдэг. Насанд хүрэгчдийн цусан дахь лимфоцитын агууламж (1.2-3) x 109 байвал хэвийн гэж үзнэ.

6.Ялтас эс: Ялтас эс нь цусны бүлэгнэлтийг хариуцдаг эсүүд юм. Хэрэв ялтас эсийн тоо байх ёстой нормоос давсан бол энэ нь сүрьеэ, колит эсвэл элэгний хатуурлыг илэрхийлж болно. Хэрвээ мэс заслын дараагаар ялтас эсийн тоо нэмэгдсэн байвал бие махбодийн хэвийн урвал гэж үздэг. Элэг, дэлүү зэрэг нь архи, хүнд металлын хордлогод орвол цусан дахь ялтасны тоо багасдаг. Ялтас эсийн тоо өөрчлөгдөхөд нөлөөлдөг эмнүүд ч бас бий. Ялтас эсийн хэвийн хэмжээ нь (180-320) х 109 /л байна.

7.Глюкоз: Цусан дахь хамгийн чухал үзүүлэлтүүдийн нэг бол сахарын хэмжээ юм. Цусан дахь сахарын хэмжээ ихэссэх нь чихрийн шижин өвчний шинж тэмдэг юм. Гэхдээ сахарын хэмжээ бага байх нь хоол тэжээлийн дутагдал эсвэл дааврын өвчлөл байгааг илтгэдэг. Глюкозын хэвийн хэмжээ 3.5-6.5 ммоль / литр байна.

8. Нийт уурагийн хэмжээ хатуу хоолны дэглэм барьсаны дараагаар болон бөөр, элэг өвчилж эхлэхээр ихэвчлэн буурдаг. Байх ёстой хэвийн хэмжээг нь 60-80 грамм/л гэж үздэг. 9.Билирубин: Ерөнхий билирубин бол бидний элэгний үзүүлэлт юм. Энэ үзүүлэлт ихсэх нь гепатитийг эсвэл цөсөнд чулуу үүссэнийг харуулдаг байна. Ерөнхийдөө билирубины хэмжээ нь 20.5 ммоль /л –ээс ихгүй байх ёстой.

Таны харж байгаачлан цусны ерөнхий шинжилгээгээр бид бие махбодынхоо бараг бүх өөрчлөлтийг олж мэдэх боломжтой юм. Гэхдээ шинжилгээний хариу нь хэвийн хэмжээнээс өндөр эсвэл доогуур байсан ч гэсэн та сандрах хэрэггүй. Өөрөө өөртөө онош тавьж, эмчилгээ хийж болохгүй, юун түрүүнд мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй, учир нь эдгээр үзүүлэлтүүд нь олон хүчин зүйлээс хамаарч болно. Өөртөө болон хайртай дотны хүмүүсийнхээ эрүүл мэндэд анхаараарай. Эх сурвалж: Так Просто : Орчуулсан: Х.Гэгээн

Израилийн “ногоон паспорт” буюу вакцинжуулалтын үр дүн

Харьцангуй цөөн хүн амтай Израиль улс коронавирусны цар тахалд маш хүндээр нэрвэгджээ. Нийтдээ 800 гаруй мянган хүн Ковид-19-ийн халдвар авснаас 6 мянга гаруй хүн нас барсан тул халдварын тархалтыг зогсоохын тулд 3 удаа хатуу хөл хорио тогтоосон байна. Үүний улмаас эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, ажилгүйдлийн түвшин 20 хувьд хүрчээ.

Хямралаас нэн даруй гарч, иргэдийг хэвийн амьдралд нь эргүүлэн оруулахын тулд Израилийн эрх баригчид зоримог алхам хийж, 2020 оны 12 дугаар сараас эхлэн бүх нийтийг дархлаажуулах аяныг явуулсны үр дүнд 2 дугаар сарын сүүлч гэхэд хөл хориог аажмаар цуцалж эхэлсэн ба өдгөө тус улс вакцинжуулалтын хурдаар дэлхийд тэргүүлэх болов. Хамгийн сүүлийн мэдээллээр, 9,2 сая хүн амтай Израиль улсын иргэдийн 61,5 хувь нь вакцинжуулалтад хамрагдаад байгаа нь дэлхийд тэргүүлэх үзүүлэлт юм. Тэгэхээр 14-15-ны өдрүүдэд тэмдэглэх Тусгаар тогтнолын баяраа израильчууд “Коронавирусийг ялсан өдөр” болгохоор төлөвлөсөн бололтой.

Дархлаажуулалтын аян 12 дугаар сарын 20-нд эхэлсэн бөгөөд эхний ээлжинд халдвар авах эрсдэл өндөртэй 60-аас дээш насныханд вакцин хийж эхэлсэн бол 50-иас дээш насныхан, 16-18 насныхан гэсэн дарааллаар вакцинжуулалтанд хамруулжээ.

Ингэхдээ доорх 5 гол зарчмыг баримталсан байна. Коронавирусний халдвар авсан хүмүүст зөвхөн бүрэн эрүүл болсных нь дараа вакцин хийнэ. Дор хаяж 3 сарын дараа вакцины эхний тунг хийлгэх ёстой. Эхний тунг хийлгэсэн хүн Ковид-19-ийн халдвар авсан тохиолдолд бүрэн эрүүл болсных нь дараа хоёрдахь тунг хийнэ. Вакцины хоёр тунг хийлгэсэн хүн халдвар авсан тохиолдолд түүнд дахин вакцин хийхгүй. Тухайн хүн хөнгөн хэлбэрээр өвдөөд эдгэнэ.

–Эсрэг биетийн шинжилгээгээр тухайн хүн өмнө нь халдвар авсан нь тогтоогдвол 3 сарын хугацааг хүлээхгүйгээр нэг тун вакциныг дуртай үедээ хийлгэж болно. Ковид-19-ийн халдвар аваад эдгэсэн хүнээс эсрэг биетийг тодорхойлохын тулд цусны шинжилгээ хийхийг хориглоно. Эсрэг биет их хэмжээгээр байна гэдэг нь вирусний эсрэг найдвартай дархлаа үүссэн гэсэн үг биш.

Төдий удалгүй 1 дүгээр сард вакцин хийлгэсэн, халдвар аваад эдгэрсэн хүмүүст “ногоон паспорт” олгож эхлэв. Уг паспортыг вакцины 2 дахь тунг хийлгэснээс хойш 7 хоногийн дараа олгох ба 6 сарын хугацаанд хүчинтэй. Паспорттай иргэд спорт заал, усанд сэлэх газар, кафе, зоогийн газрууд, театр, кинотеатруудаар чөлөөтэй үйлчлүүлнэ. Мөн зочид буудалд байрлах, спорт, урлаг соёлын арга хэмжээнд оролцохоос гадна рашаан сувилалд явах боломжтой. Израилийн жуулчид Газар Дундын тэнгисийн хөрш орнууд руу аялаад эхэлсэн байна. 3 дугаар сарын 16-наас эхлэн бүх чиглэлд нислэгийг сэргээсний зэрэгцээ Израильд өдөрт 3 мянга хүртэлх тооны зорчигчийг хүлээн авна гэсэн квот тогтоожээ.

Одоогийн байдлаар, өдөрт дунджаар 150-160 мянган хүнд вакцин хийж байгаа бөгөөд Эрүүл мэндийн яамны мэдээллээр, хоёрдахь тунг хийснээс хойш 2 долоо хоногийн дараа Pfizer/BioNTech вакцины үр дүн нь 95,8 хувьтай байгаа ажээ. Цаашдаа хүн амын 80 хувь нь вакцинжуулалтад хамрагдсаны дараа “сүргийн дархлаа” үүснэ гэж мэргэжилтнүүд үзэж байна. Харин АНУ-ын зохицуулагч байгууллагаас Pfizer-ийн вакциныг 16-аас доош насныханд хийхгүй байхыг зөвлөжээ.

Израильчууд вакцинжуулалтыг амжилттай явуулж байгаа нь вакцин үйлдвэрлэгч Америкийн Pfizer/BioNTech компанитай онцгой нөхцлөөр байгуулсан гэрээний шууд үр дүн юм. Зарим мэдээллийг үзвэл, Европын Холбооны гишүүн орнуудтай харьцуулахад Израиль улс файзер вакциныг 2 дахин өндөр үнээр худалдах авахаар тохиролцжээ.

Тодруулбал, ЕХ-нд 12 еврогоор нийлүүлж буй вакциныг израильчууд 23 еврогоор худалдан авч байгаа учраас Америкийн компани эхний ээлжинд Израильд вакцинаа нийлүүлж байгаа аж. Үүнээс гадна, гэрээнд заасны дагуу вакцинаас үүдэн ямарваа сөрөг нөлөөлөл гарвал хариуцлагыг Израиль улс өөрөө хүлээх ёстой. Гэтэл европчууд хариуцлагыг үйлдвэрлэгч компанид үүрүүлэхийг оролдож байгаа аж. Өөр нэгэн чухал тохиролцоо бол, Израиль улс вакцинжуулалтын явцын талаарх бүхий л мэдээллийг /вакцинжуулалтад хамрагдсан хүмүүсийн нас хүйс, өвчлөлийн тоо гэх мэт/ долоо хоног бүр Pfizer компанид өгч байх ёстой.

Израилийн эрүүл мэндийн тогтолцоо бүрэн цахимжсан учраас вакцин үйлдвэрлэгч компани асар их мэдээллийг цаг алдалгүй хүлээн авч байна. Энэ бол тус компанийн хувьд асар үнэ цэнэтэй өгөгдлүүд бөгөөд үүний хариуд Израилийн хүн амын 95 хувьд хүрэлцэх хэмжээний вакциныг давуу нөхцлөөр тасралтгүй нийлүүлэхээр тохиролцжээ. Өөрөөр хэлбэл, Пфайзер компани асар том туршилтын талбартай болжээ гэсэн үг.

Үүний дараа Ерөнхий сайд Б.Нетаньяху, Эрүүл мэндийн сайд Й.Эдельштейн нар хамгийн богино хугацаанд вакцинжуулалтыг хийж дуусгана гэдгээ иргэддээ амалсан байна. Вакцин нийлүүлэлтийг хурдавчлахын тулд эрх баригчид цөхрөлтгүйгээр оролджээ. Б.Нетаньяху гэхэд, Pfizer-ийн ерөнхий захирал Альберт Бурла руу 30 удаа, заримдаа бүр шөнө дунд 03 цагийн үед утасдаж, янз бүрийн асуултаар булж байсан гэнэ.

Вакцинжуулалтад хамрагдах эсэх нь сайн дурын хэрэг боловч иргэдийг вакцинжуулалтын цэгт ирүүлэхийн тулд бүхий л шаардлагатай арга хэмжээг авна гэдгээ эрх баригчид шулуухан мэдэгджээ. Эрүүл мэндийн сайд хэлэхдээ “татгалзаж, хойш сууж байгаа хүмүүс тодорхой үйл ажиллагаа эрхлэх боломжгүй” гэж анхааруулжээ.

Өөрөөр хэлбэл, цаашдаа вакцин хийлгээгүй ажилтнууд ажлаасаа халагдах магадлал өндөр болох нь гэдгийг хүний эрхийг хамгаалагчид, үйлдвэрчний эвлэлийн байгууллагууд анхааруулж байна. Вакцин тариулаагүй хүмүүсийн эрх ашгийг хамгаалах хууль эрх зүйн актууд батлагдаагүй байгаа учраас ажил олгогчид өөрсдийн дүрэм журмыг тогтоогоод эхэлжээ.

Тухайлбал, Иерусалим хот дахь Intel Mobileye компанийн салбар гэхэд, энэ сарын 4-нөөс эхлэн тогтоосон журмын дагуу, вакцин хийлгээгүй ажилтан ажилдаа ирэхдээ сүүлийн 48 цагийн дотор хийлгэсэн шинжилгээний сөрөг хариуг авчрах ёстой гэсэн шаардлагыг тавьж байна. Баримжаа тооцоогоор, компаниудын нийт ажилтны 10 орчим хувь нь вакцин хийлгээгүй байх магадлалтай гэнэ.

Вакцинжуулалт амжилттай явагдаж байгаа хэдий ч тариулах хүсэлгүй хүмүүс олон бий. Тодруулбал, Израильд вакцин хийлгэх сонирхолгүй 16-аас дээш насны 650 мянган хүн байна гэдгийг тооцжээ. Тэдний дотор хэт хуучинсаг үзэлтэй /ультраортодокс/ еврейчүүд олон байгаа аж. Тэд коронавирусний халдварт хамгийн ихээр өртсөний учир нь эрх баригчдын авч буй арга хэмжээг эсэргүүцэн зөрүүдэлж, өөрсдийн удирдагчид болох раввинуудын хэлсэн үгийг дагасантай холбоотой.

Харин Б.Нетаньяху раввинуудад хандан хуучинсаг үзэлтнүүдэд нөлөөлөхийг уриалсны дараа халдварын тархалт саарч эхэлсэн байна. Ортодокс үзэлтнүүд хуучин загварын “Нокиа” гар утас хэрэглэдэг тул тэдэнд “ногоон паспорт”-ыг цахим хэлбэрээр илгээх боломжгүй, иймээс цаасан дээр хэвлэн өгч байгаа гэнэ.

Сайны хажуугаар саар гэгчээр вакцинжуулалтын аяны явцыг зарим иргэд янз бүрийн өнцгөөс дүгнэж байна. Израильчууд туршилтын туулай боллоо, вакцинжуулалт бол Нетаньяхугийн сонгуулийн кампанит ажлын нэг хэсэг, вакцин хийлгээгүй хүмүүсийг ялгаварлан гадуурхах хандлага бий боллоо гэсэн шүүмжлэлүүд тасрахгүй байгаа юм.

Израилийн “ногоон паспорт” буюу вакцинжуулалтын үр дүн. Харьцангуй цөөн хүн амтай Израиль улс коронавирусны цар тахалд маш хүндээр нэрвэгджээ. Нийтдээ 800 гаруй мянган хүн Ковид-19-ийн халдвар авснаас 6 мянга гаруй хүн нас барсан тул халдварын тархалтыг зогсоохын тулд 3 удаа хатуу хөл хорио тогтоосон байна. Үүний улмаас эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, ажилгүйдлийн түвшин 20 хувьд хүрчээ.

Орчуулсан : Б.Адъяахүү