ЗӨВЛӨГӨӨЭРҮҮЛ МЭНД

Кола уусны дараах сайн болон муу нөлөөлөл? Мэдэхэд илүүдэхгүй!

Кола уухаар амны цангаа тайлагдаад эрч хүч орж байгаа мэт сайхан нөлөөлөл үүсгэдэг. Харин бидний бие дотор ороод ямар нөлөө үзүүлж байгааг бүх бүр мэдээд байдаггүй.

Кола уусны дараа 10 минутанд

1 аяга кола нь 10 халбага сахартай тэнцэнэ. Энэ нь бие эрхтэнд маш хурцаар нөлөөлж эхэлнэ.

Кола уусны дараа 20 минутанд

Цусан дахь инсулины хэмжээ өөрчлөгдөх бөгөөд элэг бүх сахарыг өөх болгон хувиргаж эхэлнэ.

Кола уусны дараа 40 минутанд

Бүх кафейн биед шингэж хүүхэн хараа өргөснө. Сахар их хэмжээгээр цусруу шахагдсан учир цусны даралт нэмэгдэнэ.

Кола уусны дараа 45 минутанд

Кола нь тархины төв хэсэгт байрладаг организм допамин гормоны нийлэгжилтийг нэмэгдүүлдэг.

Кола уусны дараа 60 минутанд

Кола биед шингэж дуусч шингэн нь шээсээр гадагшилна. Кола биеэс гадагшлахдаа ясанд хэрэгтэй кальци, магни, цайрыг цуг авч гардаг.