АЛДАРТНУУДЗӨВЛӨГӨӨСПОРТ

Б.ГАЛААРИД: БУЗPЫH XУЛГAЙЧ ДAPГA НАР, БУДЛИAНТAЙ ШҮҮГЧДЭЭC CAЛAX ЦАГ БOЛЛOO !!!

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрх зүйн шинэтгэлийг эрчимжүүлж, шүүхийн салбарт өөрчлөлт, шинэчлэлт хийх тухай мэдэгдсэн нь цагаа олсон түүхэн шийдвэр боллоо. Шүүх, эрх мэдлийн хуваарилалтыг оновчтой болгосноор сүүлийн арваад жилийн хугацаанд хууль, шүүхийн байгууллагын дотроосоо ялзарч, төрийн өндөр албан тушаалтнуудын гар хөл болж, газрын наймаатай холбоотой хууль бус шийдвэрүүдийг зарим шүүгчид гаргаж, ард иргэд, ААН-үүдийг үлэмж их хэмжээний эд хөрөнгө, олон тэрбум төгрөгөөр хохироож ирсэн увайгүй байдлыг арилгана гэдэг найдлага төрлөө.

СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН Б.ГАЛААРИД

Тухайлбал, “Туурайн төвөргөөн”, “Богд Асар” гэх хоёр компанийн олон жилийн газрын маргаанд Нийслэлийн төр, захиргааны холбогдох байгууллагуудаас гадна Шүүгчид гэх “том будлианы эзэд” байгаа нь тод харагддаг. Мэдээж ажил үүргээ гүйцэтгэж, шударга ёсыг тогтоож яваа ёс зүйтэй шүүгчдийн талаар хэлсэнгүй. Харин “сайны хажуугаар саар” гэгчээр зарим этгээдийг зориуд онцолж буй минь энэ.

Саяхан шахуу хэл амтай, дуулиан шуугиантай батлагдсан Шүүхийн тухай хуульд уг нь шүүгчдийг ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлж хориглосон зүйл, заалтууд цөөнгүй бий. Ямар нэгэн ашиг сонирхлын зөрчилтэй бол шүүх хуралд орохгүй, аль нэг талд давуу байдал үүсгэж болохгүй гэдгийг тод томруунаар хуульчлаад өгчихсөн. Харамсалтай нь, ашиг сонирхлын зөрчил ив илэрхий “зарим шүүгч нөхөд” тухайн хэрэг маргааныг шийдвэрлэх гэж хэт улайрч, зарим маргаантай асуудлыг “өмчилж авах” бусармаг, хууль бус явдал тасрахгүй амь бөхтэй хэвээрээ.

Миний бичиж хөндсөн асуудлаар гэхэд Анхан болон Давж заалдах шатны шүүхийн зарим шүүгчид “Туурайн төвөргөөн” ХХК-д илт давуу байдлыг үүсгэж, “Богд Асар” ХХК-ийн хүсэлтийг хүлээж авдаггүй, удаа дараа илт буруу, худлаа шийддэг байдал тов тодорхой харагддаг.

Худлаа шийдээд байна гэдэг нь Давж заалдах шатны шүүхээс залруулаад байхад дахин дахин буруу шийдвэр гаргаж, нэг талд үйлчилж буйг хэлээд байгаа юм. Шударга ёсыг уландаа гишгэсэн, ашиг сонирхлын зөрчилтэй ийм ёс зүйгүй шүүгчдээс салах цаг нэгэнт болжээ. Шүүх, эрх мэдлийн өөрчлөлт, шинэчлэлтийг яг энэ асуудлаар хөндөн гаргаж, шүүгчдийн ёс зүйг эн тэргүүнд тавьж, шүүхийн үйл ажиллагааг “тунгалагшуулах”-аас эхэлмээр санагддаг. Дээр дурдсан хоёр компанийн газар эзэмшлийн маргааны тухайд Нийслэлийн газрын алба, Нийслэлийн өмчийн харилцааны газрын нэр бүхий албан тушаалтнуудын хариуцлагагүй, унхиагүй, бохир үйлдлээс анх үүдсэн байдаг.

НЗД-ын 2007.10.23-ны өдрийн “Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хэрэгжүүлэх тухай” 511 дүгээр захирамжаар ХУД-ийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Наадамчдын гудамж, Төв аймгийн замын уулзварын зүүн урд талд байрлах 25,0 га газрыг эзэмшихдээ “Богд Асар” ХХК нь 3.3 тэрбум төгрөгийг төлж, НЗД-ын 2013 оны А/975 тоот захирамж, хугацааг сунгасан 2018 оны А/878 тоот захирамжуудаар тус тус баталгаажуулсан. Гэвч дараах ноцтой баримтыг эрхэм уншигч та хараад нэгийг бодож, хоёрыг эргэцүүлэх буй за.

Тухайлбал,
– “Туурайн төвөргөөн” ХХК-д газар олгосон тухай мэдээллийг “Мэдээллийн сан”-д нэг жилийн дараа бүртгэхдээ НЗД-ын захирамжид зааснаас өөрөөр бүртгэсэн; -“Богд Асар”ХХК-ийн эзэмшиж байгаа газрыг 2008 оны 1 дүгээр сард Нийслэлийн Газрын алба нь “Мэдээллийн сан”-д бүртгээгүй; -Дээрх нэр бүхий хоёр компанийн эзэмшил газруудыг “Мэдээллийн сан”-д оруулах, өөрчлөх, устгахдаа НЗД-ын захирамжийг үндэслээгүй, ямар нэгэн шийдвэргүйгээр, хэн оруулсан нь тодорхойгүй байдлаар удаа дараалан өөрчилсөн;

-Тухайн газруудын давхцалтайг мэдсээр байж Нийслэлийн өмчийн харилцааны газар Дуудлага худалдааны анхны үнийг давхардуулан авч, баталгаажуулахдаа илт зөрүүтэй үнэ төлбөр авсан байдаг гэх мэт илт хууль бус шийдвэрийг төрд ажиллаж, түмний татварын мөнгөөр амьдарч буй хэсэг бусаг нөхөд гаргаж, дураараа дургисны жишээ ийм байна.

Цаг хугацаа алдаж, бүхэл бүтэн 14 жилийн турш нэгмөр шийдэгдэхгүй удааширч, шат шатны шүүхээр салж унатлаа явсан дээрх “ГАЗРЫН НАЙМАА”-тай холбоотой бульхай луйврыг үе үеийн НЗД нар тухайн маргаан бүхий газарт нийтдээ долоон удаагийн захирамж гаргасан бөгөөд үүнээс дурдвал: -2011.12.07-ны 908 дугаар захирамжаар “Туурайн төвөргөөн”ХХК-ийн эзэмшил газрын байршил, зориулалтын өөрчлөхдөө “Богд-Асар” ХХК-д НЗД-ын 2007 оны 511 дүгээр захирамжаар эзэмшүүлсэн 25,0га газартай давхцуулснаар маргаан үүсэх нөхцөлийг анх бүрдүүлсэн;

-2013.10.30-ны 975 дугаар захирамжаар “Богд-Асар” ХХК-ийн газрыг Дуудлага худалдааны анхны үнийг төлүүлж, баталгаажуулахад маргаан бүхий газрууд давхардсан байсан; -2017.01.12-ны 25 дугаар захирамжаар “Туурайн төвөргөөн” ХХК-ийн газар эзэмших эрхийг хугацааг сунгахдаа Улсын дээд шүүхийн 2016 оны 216 дугаар тогтоолыг зөрчин хууль бус үйлдэл хийж, “Богд-Асар” ХХК-ийн эзэмшиж байсан газартай давхардуулсан байдаг зэрэг болно.

Яаж ингэж удаа дараалан “Туурайн төвөргөөн” гэх сүржин нэртэй, даржин компанийн талд шүүх, хуулийн байгууллага, Газрын албаныхан улс төрчидтэй үгсэн хуйвалдаж, ард иргэд болон ААН-үүдийг айж ичих нүүргүй хохироож чадсаныг гайхаад баршгүй. Энэ улс оронд үнэнч шударга ёс байна уу? гэж халагламаар үйл явдал болж өнгөрснийг миний өмнө дэлгээтэй байгаа 14 жилийн хугацаанд гаргасан НЗД-ын захирамжууд, шат шатны Шүүхийн шийдвэрүүд харуулна. Түмнийг төлөөлж ажиллана хэмээн төрд тангараг өргөдөг төрийн албан хаагчид ийнхүү ард иргэдээс гадна өөрсдийн хүч хөдөлмөрөөр бүтээн байгуулалт хийх гэсэн хэд хэчнээн ААН байгууллага, хувийн хэвшлийн компаниудын зоригийг мохоож, итгэлийг эвдсэнийг тоолж баршгүй. Гэвч нэгэнт хууль ёст оронд амьдарч байгаагийнх энэ улс орны нутаг дэвсгэрт мөрдөгдөж буй хууль тогтоомжуудыг чанд сахиж, эхорны хөгжил цэцэглэлтэд хүн бүр хувь нэмрээ оруулах үүрэгтэй.

Гэтэл НЗД-ын захирамжууд нь:
-Нийслэлийн ИТХ-аас ямар нэг төсөл хөтөлбөр, ерөнхий төлөвлөгөө батлагдаагүй, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байхад газар эзэмших эрх олгосон нь Газрын тухай хуулийн 33.4 дэх заалтыг зөрчсөн; -Тухайн маргаан бүхий газрын тодорхой хэсэг нь Тусгай хамгаалалттай газар нутагт хамаарч байхад НЗД өөрт олгогдоогүй эрх эдэлж, Тусгай хамгаалалттай газарт газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан нь “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай” хуулийн 36 дугаар зүйлийг зөрчсөн; -Газрын тухай хуулийн таваас доошгүй зүйл, заалтыг зөрчсөн, илт хууль бус акт гаргасан зэрэг маш олон үндэслэлээр “Богд Асар” ХХК шат шатны шүүхэд удаа дараалан хандсан боловч харамсалтай нь,“МОНГОЛЫН ШҮҮХ ШУДАРГА БАЙЖ ЧАДСАНГҮЙ !!!”

Харин ч “Богд Асар” ХХК-ийн маргааныг дагнан хариуцдаг “тусгай хэрэгцээний шүүгчид” байдаг гэхээр дүр зураг олон жилийн ЗАРГААС маш тодорхой харагддаг. Жишээ нь, “Туурайн төвөргөөн” ХХК-д бусдын газрыг авч өгөх ажиллагаанд оролцсон шүүгчдийг дурдья. Үүнд: “Богд Асар” ХХК-иас Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан. Тус нэхэмжлэлд шүүгч О.Оюунгэрэл хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан боловч “Туурайн төвөргөөн” ХХК-иас хуульд заасан үндэслэлгүйгээр шүүгч О.Оюунгэрэлээс татгалзсаныг Ерөнхий шүүгч Ц.Батсүрэн хүлээн авч, хэргийг шүүгч М.Батзориг руу шилжүүлсэн. Энэ ажиллгаанд тус шүүхийн шүүгч Н.Долгосүрэн/ “Туурайн төвөргөөн” ХХК-ийн захирал Ж.Бямбабаатарын найз /гэгддэг/ маш идэвхтэй оролцсон.

1. Шүүгч М.Батзориг нь 2016.02.05-ны өдөр гаргасан 0113 тоот шийдвэртээ: “-“Богд Асар” ХХК НЗД-ын 2007.10.23-ны өдрийн “Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хэрэгжүүлэх тухай” 511 дүгээр захирамжаар ХУД-ийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Наадамчдын гудамж, Төв аймгийн замын уулзварын зүүн урд тапд байрлах 25,0 га газрыг эзэмшүүлсэн байна.”Харин “Туурайн төвөргөөн” ХХК-д НЗД-ын 2006.11.17-ны өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нэр шилжүүлэх, шинээр баталгаажуулах тухай” 568 тоот захирамжаар ХУД-ийн 6,7 дугаар хороонд байрлах 140,0 га газрыг “Морин спортын” зориулалтаар эзэмшүүлсэн байна. Дээрх үйл баримтуудаас үзэхэд гуравдагч этгээд “Туурайн төвөргөөн” ХХК-д маргаан бүхий газрыг цаг хугацааны хувьд түрүүлж эзэмшүүлсэн байна.” гэсэн дүгнэлтийг хийж хоёр өөр байршилд байгааг мэдэж бичсэн атлаа хоёр компаний газрыг зориудаар давхцуулж, 2006 онд эзэмшсэн гэсэн үндэслэлээр “Богд Асар” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон.

2. Энэ шийдвэрийг “Богд Асар” ХХК-иас Давж заалдах гомдлыг шүүхэд гаргасан. Хэргийг шүүгч О.Номиулан, Д.Баатархүү, Э.Лхагвасүрэн /илтгэгч шүүгч/ нар шийдвэрлэсэн. Шүүхээс 221/ МА2016/0251 тоот магадлал гаргасан. Магадлалыг Э.Лхагвасүрэн дараах дүгнэлтийг бичсэн. “Хэдийгээр “Туурайн төвөргөөн” ХХК-д газар эзэмшүүлсэн НЗД-ын захирамжид тус дүүргийн 6,7 дугаар хороо гэж заасан ч Яармаг дахь хүн амын суурьшил ертөнцийн зүгээр анхнаасаа замын хойд талд үүссэн болох нь нийтэд илэрхий үйл баримт бөгөөд гэр хороолол бүхий энэ хэсэгт бусдад эзэмшүүлэх 140,0 га газар байхгүй болох нь хэрэгт авагдсан хороодын байршлын зурагт тусгагдсанаар хангалттай нотлогддог. Эзэмшүүлсэн газрын зориулалтыг ч Морин спорт гэж бодит байдалд Яармагийн замын урд талд олон арван жилийн турш морь барианы газар, хуучны морин тойруулга байсан, мөн замын урд талын газар инженерийн ямар нэгэн шугам сүлжээнд холбогдоогүйгээс шалтгаалж, тэнд хот төлөвлөлт хийгдээгүй, тийм учраас морин спортын зориулалтаар тухайн газрыг гуравдагч этгээдэд /”Туурайн төвөргөөн” ХХК/ олгожээ гэх бүрэн үндэстэй” гэж дүгнээд “Туурайн төвөргөөн ХХК-д 140,0 га газрыг ХУД-ийн 10 дугаар хороонд олгохыг үүрэг болгосон.

1. “Богд Асар” ХХК-ийн нэхэмжпэлийг шийдвэрлэхдээ, нэхэмжлэлд байхгүй, хурал дээр яригдаагүй “Туурайн төвөргөөн” ХХК-д 140,0 га газрыг олгох шийдвэр гаргасан.
2. “Туурайн төвөргөөн” ХХК-нд ХУД-ийн 6,7 дугаар хороонд олгосон 140,0 га газрыг Яармагийн замын урд талруу зөөхийн тулд дээр дурдсан дүгнэлтийг зохиож бичсэн. Тухайлбал, Яармагийн замын урд талд олон жил морь уралдсан, морин тойруулга байсан, төлөвлөлт хийгдээгүй гэх мэтээр зохиож бичсэн.

3.Энэ магадлалыг “Богд Асар” ХХК-иас УДШ-д хандаж гомдол гаргасан. Хурлыг шүүгч М.Батсуурь даргалж, Л.Атарцэцэг илтгэсэн. Хурлаас 2016.06.22-ны 216 тоот тогтоол гарч, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээсэн. Шүүгч М.Батсуурь, Л.Атарцэцэг нар тогтоолыг үндэслэлтэй болгож харагдуулахын тулд хурал дээр яригдаагүй, үндэслэлгүй дүгнэлтүүдийг зориуд бичсэн. Тухайлбал, “Богд Асар” ХХК-д 2007 онд 25,0 га газар олгосон 511 тоот захирамжийг 2013 оны А/975 тоот захирамжаар хүчингүй болгосон гэв. Гэтэл А/975 тоот захирамж нь “Богд Асар” ХХК-ийн 2007 онд олгосон газар эзэмших эрхийг баталгаажуулсан. 2011 онд “Туурайн төвөргөөн” ХХК-д 908 тоот захирамжаар 140,0 га газар олгох үед 2007 оны 511 тоот захирамжаар олгогдсон 25,0 га газрын эзэмших эрхийн хугацаа дуусаагүй байсан. Мөн “Богд Асар” ХХК-д газар эзэмшүүлэхдээ байршлыг Наадамчдын гудамж, Төв аймгийн замын уулзварын зүүн урд талд гэж өөр байрлал заажээ.

“Богд Асар” ХХК-ийг кадастрын зураг хийлгээгүй, “Туурайн төвөргөөн” ХХК-ийн 6,7 дугаар хороонд олгосон газартаа давхцуулсан гэх мэтээр илэрхий худал дүгнэлт хийсэн. “Богд Асар” ХХК-ийн газрын кадастрын зургийг Газрын албаны Ц.Сандуй, Н.Лхагвасүрэн, Б.Шижир нар 2011 онд 908 тоот захирамж гаргахдаа устгасан, /АТГ-аас томилогдсон шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон/ “Богд Асар” ХХК-ийн газрын маш тодорхой байршлыг өөр байршил гэх мэтээр бичсэн.

Энэ бүхэн нь шүүгчдийн “Туурайн төвөргөөн” ХХК-ийн ХУД-ийн 6,7 дугаар хороонд 2006 онд олгогдсон газрыг ХУД-ийн 10 дугаар хороонд болгон “Богд Асар” ХХК-ийн 25.0 га газрыг булаан авч байгаа зориудаар хийсэн “АВЛИГАЖСАН ҮЙЛДЭЛ”.

3. “Богд Асар” ХХК-иас НЗД асан Г.Мөнхбаярын “Туурайн төвөргөөн” ХХК-д 140,0 га газар нууцаар олгосон 2011 оны 908 тоот захирамжийг илт хууль бусад тооцуулах тухайн нэхэмжлэлийн шаардлагыг Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхэд гаргасан. Шүүгч Ц.Одмаа хүлээн авахаас татгалзсан /2019.03.07-ны 128/ Ш32019/1573 тоот захирамж/ Хуулийн тодорхой үндэслэл заалгүйгээр нэхэмжлэлээр хэрэг үүсгэхгүй гэсэн. “Богд Асар” ХХК Ц.Одмаагийн захирамжид гомдол гаргасан. Гомдлыг шүүгч Э.Лхагвасүрэн давж заалдах шатны хуралд илтгэж хэлэлцүүлэн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээн /2019.03.27- ны 221/ШТ2019/0189 тоот тогтоол/ “Богд Асар” ХХК-ийн нэхэмжлэлийг шүүхээр хэлэлцэхгүй болгосон. “Туурайн төвөргөөн” ХХК-д 140,0 га газар олгосон НЗД-ын хууль бус үйлдлийг хяналтгүй болгон хаацайлсан. Энэ 140,0 га газар нь “Богд Асар” ХХК- ийн 25,0 га газар, бусад найман иргэн, хуулийн этгээдийн эзэмшил газартаа давхцаж байгаа зэрэг болно.

Давж заалдах шатны шүүх шүүгч Н.Долгосүрэнгийн гаргасан дээр дурдсан тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлыг үндэслэн хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцэх шийдвэрийг гаргасан. Хэргийг шүүгч Ц.Одмаа хүлээн авч, хэргийг хэлэлцэлгүйгээр шүүгч Н.Долгосүрэнтэй утга нэг захирамж гарган “Богд Асар”ХХК-ийг давж заалдах эрхгүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгосон.

“Богд Асар” ХХК-иас НЗД- ын үүрэг гүйцэтгэгч асан Н.Батбаясгалангийн “Туурайн төвөргөөн” ХХК-д 140,0 га газар олгосон А/1055 тоот захирамжийг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гурван удаа гаргасан. Тухай бүрд шүүгч Д.Чанцалням нэхэмжлэлийг хуульд заасан үндэслэлгүй гэж хүлээн авахаас татгалзсан. Давж заалдах шатны шүүх Д.Чанцалнямын гаргасан захирамжийг хоёр удаа хүчингүй болгосон. Тэрээр энэ үйлдлээ давтан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах ажиллагаагаа үргэлжлүүлж байна. НЗД-ын үүрэг гүйцэтгэгч асан Н.Батбаясгалангийн олгосон гэх 140,0 га газар бодит байдал дээр байхгүй. Учир нь, “Туурайн төвөргөөн” ХХК-ийн 5,0 га газрыг нь “Майн мон сорс” ХХК-д худалдсан, одоо барилга баригдсан, 40,0 орчим га газрыг тусгайлан хашаалсан, 15,0 га газрыг НЗД асан С.Амарсайханы туслах гэгч н.Бат-Оргил гэгч тусгайлан кадастр хийлгээд бусдад 1,0 га газрыг 1.2-1.3 тэрбум төгрөгөөр үнэлэн худалдах санал тавиад явж байгаа баримт бас бий.

Дээр дурдсан Анхан болон Давж заалдах шатны нэр бүхий шүүгчид тус маргааныг шийдэх шүүх хуралд шүүгчээр оролцож, илэрхий нэг талыг барьсан шийдвэр гаргасаар ирснийг олон баримт нотолдог. Эдгээр шүүгчдээс татгалзах хүсэлтийг “Богд Асар” ХХК-иас гаргахад шүүх хүлээж авдаггүй нь шүүх, эрх мэдлийн тогтолцоонд улс төр, бизнесийн зарим бүлэглэлтэй шүүгчид нягт холбоотой, тэдний эрх ашигт нийцүүлсэн шийдвэр гаргах үүрэг хүлээн суудаг “тусгай хэрэгцээний шүүгчид” хүртэл ийнхүү бий болсныг гэрчилж байна. Энэ мэт хуулийг үл тоомсорлодог завхрал газар авч, шударга иргэд хохирч байгаа учраас Шүүх, эрх мэдлийн шинэтгэл өнөөдөр “УС АГААР МЭТ” хэрэгтэй байна.

Урианхан Б.ГАЛААРИД : Сонин.мн

 Коронавирусийн халдвараар өвдөөд эдгэрсэн хүний заавал мэдэх 10 зүйл

Коронавирусийн бай эрхтэн бол уушги байдаг. Коронавирүс нь хамар, залгиураар дамжин уушгинд хүрдэг. Уушгинд үрэвсэл үүсгэж, хатгалгаа болсон үед цэртэй ханиалгах, халуурах, хий ханиалгах, бие сулрах, ядрах , хоолонд дургүй болох зэрэг зовиурууд үүсдэг. Эмнэлгийн нөхцөлд коронавирүсийн эсрэг эм, нянгийн үржлийг дарангуйлах антибиотик , дархлаа дэмжих эмийн эмчилгээг хийлгэж, цочмог үрэвслийг дарах боловч, уушгины эдийг нөхөн сэргээх эмчилгээг бүрэн гүйцэд хийж чаддаггүй тул та уушгиа бүрэн эрүүлжүүлэх дараах 10 арга хэмжээг өөртөө хэрэгжүүлээрэй.

1. Амьсгалын дасгал хийнэ. Хамгийн гол уушги дахь үлдэгдэл агаарыг бүрэн гаргаж,уушгийг цэвэр агаараар хангаж, уушги дахь хий солилцоог сайжруулах зорилготой байдаг тул зөв амьсгалын дасгал хийх нь хамгийн чухал юм. Эндээс та бичлэгийг үзээд , гэртээ 10-15 удаа хийгээрэй.

2. Өдөрт 8 аяга буцалсан ус уугаарай. Уушги луу орох агаар нь эхлээд хамар, залгиураар дамжих үедээ чийгшиж, бүлээсэж, цэвэршин уушги луу ордог. Иймээс агаарыг чийгшүүлэхэд шаардлагатай усыг ойр ойрхон уугаарай. Мөн гэрийн нөхцөлд хар цайны уураар утах, агаар чийгшүүлэгч ашиглах, чийгтэй цэвэрлэгээ өдөрт 2 удаа хийж өрөөгөө чийгшүүлээрэй.

3. Хэт хүйтэн, хэт халуун орчинд байхаас зайлсхийгээрэй. Коронавирүсийн улмаас үүссэн үрэвсэл нь ихэвчлэн уушгины доод дэлбэнд байрладаг тул хэт хүйтэн, хэт халуун агаар нь үрэвслийг сэдрээх хүчин зүйл болох тул аль болох тасалгааны хэмтэй орчинд байхыг хичээгээрэй.

4. Шингэц сайтай шөлтэй хоолыг түлхүү өдөрт 3-4 удаа хийж иднэ. Хоолондоо цагаан гаа, сармис, хар перецийг амтлагч байдлаар нэмэлтээр хэрэглээрэй. Эдгээр амтлагч нь халуун чанартай , үрэвсэл дарах үйлчилгээ өндөртэй байдаг тул таны уушгины үрэвслийг дарахад дэмжих эмчилгээ болно гэдгийг санаарай.

5.Уушги дахь үлдэц үрэвслийг бүрэн арилгах арга хэмжээ авна. Коронавирүс нь уушгины доод дэлбэнг гэмтээж, уушгины гуурсан хоолойн архаг үрэвслийг үүсгэж, уушгины эдийг хатууруулж, сорвижуулах, шохойжуулах аюултай тул уушгины үрэвслийг бүрэн гүйцэд эмчлэх нь чухал юм. Иймээс эмнэлэгт хүчтэй эм тариагаар цочмог үрэвслийг дарчихсан байгаа тул аль болох байгалийн эмийн ургамлаар эмчилж , эдгээх нь хамгийн тохиромжтой. Эмийн ургамалд чихэр өвс, лидэр, гурван үрийн тан зэрэг орно.

Гэвч шууд л эмийн ургамлуудыг ууж болохгүйг бас анхаараарай. Аль болох зөв тунгаар харилцан үйлдлийг нь зохицуулсан эмийн ургамлын бэлдмэл хэрэглэхийг санал болгож байна. Үүнд гималай брендийн КОФЛЕТ , ДИАКОФ, ЭСВЭЛ БРЕЗОЛ ОРНО. Кофлет нь энэтхэгийн уламжлалт анагаахын жорон дээр үндэслэгдсэн хийгдсэн, найрлагын 25% зөгийн бал,

чихэр өвс, гурван үрийн тан, цагаан гаа, хар перец , урт перец зэргийг агуулсан уушги дахь цэрийг шингэлж, цэрийг ховхолж уушги цэвэрлэх үйлдэл үзүүлнэ Иймээс КОВИД-19 ХАЛДВАРЫН ДАРАА цэр ихтэй ханиалгах зовиур үлдсэн бол өглөө, өдөр 10мл хоолны дараа 14-21 хоног хэрэглэнэ. Мөн тамхи их татдаг , тоостой орчинд ажилладаг, гагнуур хийдэг, агаарын бохирдолтой орчинд ажилладаг, архаг бронхиттой хүмүүс уушги цэвэрлэх зорилгоор хэрэглэнэ.

Харин ДИАКОФ нь чихэр өвс, гурван үрийн тан, лидэр, хар перец, цагаан гаа зэргийг агуулдаг харьцангуй зөөлөн ханиалга үүсгэж, цэрийг шингэрүүлж, ховхолж, уушги цэвэрлэх үйлдэл үзүүлдэг ба уушги дахь гуурсан хоолойн үрэвслийг дарж, гуурсан хоолойн улайлтыг арилгаж өгдөг. Диакофыг КОВИД-19 халдварын дараа хүүхэд, өндөр настан, жирэмсэн, хөхүүл хүмүүсийн уушгийг хамгаалах, үрэвслийг дарах, уушги цэвэрлэх зорилгоор өглөө, өдөр 10мл ууж хэрэглэхийг зөвлөдөг.

БРЕЗОЛ бол турмерик, ар үр, бар үр, базилик, жүр үр, лидэр эмийн ургамлын найрлагатай тул КОВИД-19 ХАЛДВАРЫН ДАРАА ХИЙ ХАНИАЛГАХ, АМЬСГААДАХ ЗОВИУР үлдсэн үед илүүтэй уухыг зөвлөдөг . Ялангуяа турмерик нь гуурсан хоолойн цочролыг багасгаж, гуурсан хоолойг тэлж, уушгины агааржилтыг сайжруулж, амьсгаадах зовиурыг арилгана.

Бүх насны хүмүүс уушги цэвэрлэх эмийг өдөр, өглөө уусаны дараа оройдоо уушгиа тайвшруулах, уушгины ерөнхий үйл ажиллагааг сайжруулах , шөнө ханиалгахгүй байх зорилгоор хослуулан хэрэглэхэд их тохиромжтой. Мөн брезол нь харшлын эсрэг үйлдэлтэй тул хамрын харшил, архаг бронхитийн үед хий ханиалгах, настай хүмүүсийн хий ханиалгах зовиуртай үед бас зөвлөгддөг.

6. Ковид -19 халдварын үед маш олон төрлийн эм тариаг нэг дор хэрэглэж байгаа учраас элэг, бөөр , ходоод зэрэг эрхтнүүд хямарч, бие ерөнхий хордлогонд орсон байдаг. ИЙМЭЭС ХОРДЛОГО ТАЙЛАХ АРГА ХЭМЖЭЭ авна.

Биеийн ерөнхий хордлогыг тайлах хамгийн шилдэг эмчилгээ бол шингэн зүйл сайн уух юм.Гэвч шингэн зүйл муу уудаг бол өрхийн эмнэлэгт хандан хордлого тайлах шингэн сэлбэх эмчилгээг хийлгэж болно. Мөн хөлсөөрөө хордлогыг гадагшлуулах арга бол дасгал хөдөлгөөн хийж, хөлсөө гадагшлуулж бас болно Бас арьсаараа гадагшлуулах арга бол хар цайнд орох, гангатай эсвэл далайн давстай усанд орох, саунд суух юм.

Биеийн ерөнхий хордлого тайлах ПУРИМ эмийг 2ш өдөрт 3 удаа 1-3 сар ууж болно. Пурим нь 10 гаруйн төрлийн эмийн ургамлын ханд бөгөөд цус цэвэршүүлэх, хордлого тайлах, нянгийн үржлийг дарангуйлах, дархлаа дэмжих зэрэг нөлөөтэй эм юм.

7. Уушгины үйл ажиллагааг маш сайнаар дэмждэг зүйл бол ЧИЙГЛЭГ АГААР юм. Ковид-19 халдварын дараа уушги луу орох агаарыг аль болох чийглэг, цэвэр байлгах тал дээр анхаарна. Ийм агаар байдаг газар бол голын эрэг газар, эсвэл ойн агаар байдаг. ИЙМЭЭС голын эрэг газар эсвэл ойнд хоногт багадаа 2 цаг байж, цэвэр агаараар уушгиа тэтгээрэй. Мөн гэртээ өдөрт 1 удаа чийгтэй цэвэрлэгээ хийж байгаарай.

8. Жирэмсэн, настай хүмүүс , архаг уушгины өвчтэй хүмүүс КОВИД-19 халдварын дараа сувилалын газарт 10-14 хоног уламжлалт анагаах ухааны эмчилгээ хийлгэх, физик эмчилгээ, шавар эмчилгээ , бариа засал эмчилгээг заавал хийлгэнэ. Учир нь эдгээр хүмүүсийн уушгины үйл ажиллагаа сэргэхэд илүү их арчилгаа шаардлагатай байдаг. Хэрэв тийм боломж байхгүй бол гэртээ уушгины үйл ажиллагааг сайжруулах амьсгалын дасгалыг заавал хийж, гэрийн нөхцөлд хийх боломжтой иллэг массажийг туслах хүнээр өдөрт 2-3 удаа 7-14 хоног хийлгээрэй.

9. Ковид-19 халдварын дараа зүрх судасны өвчин, бөөрний өвчин, элэгний өвчин сэдрэх хандлага өндөртэй байдаг. Ялангуяа уушги зүрх хоёр нягт уялдаа холбоотой эрхтнүүд учир цусыг шингэн байлгах, артерын даралтыг тогтвортой байлгах, зүрхний хэмийг хэвийн байлгах, хүчилтөрөгчийн хэмжээг 98% байлгах зэрэг арга хэмжээг заавал авна. Харин бөөрний эмгэгтэй хүний хувьд шээсний өнгө , үнэрийг сайтар ажиглаж байх шаардлагатай. Бөөрний өвчин сэдэрсэн үед заавал эмчид хандан зөвлөгөөг авч эмчилгээ хийгээрэй. Мөн бөөр хамгаалах ЦИСТОН эмийг хэрэглэж болно.

10. Коронавирүс нь судас гэмтээх хандлагатай тул судас хаана байна тэнд үрэвсэл үүсгэх учраас л судас хамгаалах, судасны ханыг бэхжүүлэх үйлдэлтэй Витамин С уухыг эмч нар зөвлөж байгааг бас санаарай.Гэхдээ хүүхдэд витамин +6 наснаас дээш бол С 250мг , +12 наснаас дээш бол витамин С 500мг , +18 наснаас дээш хүмүүс

Витамин С 1000мг тус тус хоолны дараа ууж хэрэглэхийг сануулья. Ходоодны шарх, элэг, бөөрний өвчин, тулай , үе мөчний өвчтэй хүмүүс витамин С 500мг -аас хэтрүүлсэний хэрэггүй. Ковид-19 халдварын дараа ч ВИТАМИН Д 1000 ОУН нэгжээр өдөр бүр уусаар байх хэрэгтэй. МӨН ЦАЙР ихээр агуулсан нэмэлт бүтээгдэхүүнийг хэрэглэж, уушгины цэвэрлэх үүрэгтэй хучуур эс, хундганцар эс, сормуус эсийг нөхөн төлжүүлээрэй.

Нийтлэл бичсэн: Хүний их эмч Б.Даваацэрэн. Эх сурвалж: Ковид-19 халдварын дараах эмнэлзүйн түр заавар , Амьсгалын эрхтний эмгэг судлал

Цусны шинжилгээний үзүүлэлтүүд юуг илэрхийлдэг вэ?

Цусны шинжилгээ бол бидний биед гарч байгаа өөрчлөлт, аливаа өвчнийг тодорхойлдог хамгийн чухал бөгөөд найдвартай шинжилгээ юм. Хүний цус нь хэдэн зуун найрлага хэсгүүдээс бүрддэг бөгөөд тэдгээрийн хувьд хэр хэмжээг нь заасан тоон үзүүлэлт байдаг. Цусны ерөнхий шинжилгээ нь тэдгээр үзүүлэлтүүдийг хэвийн эсэхийг харах, үнэлэх боломжийг олгодог.

Цусны ерөнхий шинжилгээний хариу нь эмчид тухайн хүний биеийн байдалд дүгнэлт хийх боломжийг олгодог. Өнөөдөр бид эрүүл хүний ​​хамгийн чухал үзүүлэлт болох цусны хэмжээ, түүний байх ёстой нормуудыг хэлж өгөх болно.

ЦУСНЫ ЕРӨНХИЙ ҮЗҮҮЛЭЛТҮҮД 1.Гемоглобин: Гемоглобин нь эритроцитын (цусны улаан эс) хамгийн чухал бүрэлдэхүүн хэсгүүдийн нэг бөгөөд хүчилтөрөгчийг тээвэрлэх, нүүрстөрөгчийн давхар ислийг биеэс зайлуулах үүрэгтэй. Гемоглобины хэмжээ буурч байгаа нь цус багадалт, дотуур цус алдалт, дотоод эрхтэнд гэмтэл учирсаны шинж тэмдэг байж болно. Хоол тэжээлийн дутагдал, хоолны хордлого нь мөн гемоглобины хэмжээ буурах бас нэгэн шалтгаан болдог.

Гэхдээ гемоглобины хэмжээ ихэсвэл цусны өвчин, зүрхний дутагдалд хүргэж болзошгүй байдаг. Гемоглобины хэмжээ эрэгтэйчүүдэд 130-160 г / л, эмэгтэйчүүдэд 120-140 г / л байх ёстой.

2.Цусны улаан эс: Цусны улаан эсүүд нь гемоглобин агуулдаг. Цусны улаан эсүүдийн тоо хэмжээ өөрчлөгдөж байгаа нь үргэлж ямар нэг өвчний шинж тэмдэг байдаггүй. Тухайлбал, эрүүл хүн өндөр ууланд гарахад энэ хэмжээ нэмэгддэг бол эмэгтэйчүүдэд сарын тэмдгийн үеэр багасах байдал ажиглагддаг. Цусны улаан эсийн хэмжээ хэт ихсэх нь зүрх судасны болон уушгины өвчин, дутагдал нь цус багадалт эсвэл архаг үрэвсэлт үйл явцыг илтгэнэ. Хэвийн утга нь: эрэгтэйчүүдэд – (4.0-5.1) x 1012/л, эмэгтэйчүүдэд – (3.7-4.7) х 1012/л байна.

3.Эритроцитын тунах хурд (ЭТХ/ESR): Эритроцитын тунах хурд ихэвчлэн өвчлөлийн 2 дахь өдрөөс нэмэгдэж, хүний биеийн байдал сэргэж эхлэх хүртэл дээд цэгтээ хүрсэн байдаг. Тоон үзүүлэлт нэмэгдэж байгаа нь жирэмсэн үед болон төрсний дараах шарх, мэс ажилбараар халдвар, үрэвсэл үүссэн байж болзошгүйг илтгэж байдаг. Эрэгтэйчүүдэд байх ёстой норм нь 2-10 мм/ц, эмэгтэйчүүдэд 2-15 мм/ц байна.

4.Цусны цагаан эсүүд: Цусны цагаан эсүүд нь бидний бие махбодийг гадны нөлөөнөөс хамгаалдаг. Цагаан эсийн хэмжээ ихсэссэн байх нь үрэвсэл эсвэл халдвар байгааг илтгэнэ. Заримдаа цагаан эсийн хэмжээ өөрчлөгдөх нь өвчний улмаас бус, харин сэтгэл санааны юмуу бие махбодийн стрессээс болдог байна. Мөн цагаан эсийн хэмжээ багассан байх нь вирусын халдвар байгааг илтгэнэ. Заагдсан хэмжээ нь нас, хүйсээс хамаарч өөр өөр байж болох ч ерөнхийдөө хүн бүрийн хувьд хэвийн үзүүлэлт нь (4.0–9.0) x 109 /л байна.

5.Лимфоцитууд: Лимфоцитууд нь бидний дархлааны тогтолцоог бүтээгч гол эсүүд юм. Хэрэв лимфоцитын концентраци нормоос давсан бол ихэнх тохиолдолд энэ нь халдварт өвчинг, харин лимфоцитын түвшин бага байх нь бөөрний дутагдал эсвэл архаг өвчнийг илтгэдэг. Насанд хүрэгчдийн цусан дахь лимфоцитын агууламж (1.2-3) x 109 байвал хэвийн гэж үзнэ.

6.Ялтас эс: Ялтас эс нь цусны бүлэгнэлтийг хариуцдаг эсүүд юм. Хэрэв ялтас эсийн тоо байх ёстой нормоос давсан бол энэ нь сүрьеэ, колит эсвэл элэгний хатуурлыг илэрхийлж болно. Хэрвээ мэс заслын дараагаар ялтас эсийн тоо нэмэгдсэн байвал бие махбодийн хэвийн урвал гэж үздэг. Элэг, дэлүү зэрэг нь архи, хүнд металлын хордлогод орвол цусан дахь ялтасны тоо багасдаг. Ялтас эсийн тоо өөрчлөгдөхөд нөлөөлдөг эмнүүд ч бас бий. Ялтас эсийн хэвийн хэмжээ нь (180-320) х 109 /л байна.

7.Глюкоз: Цусан дахь хамгийн чухал үзүүлэлтүүдийн нэг бол сахарын хэмжээ юм. Цусан дахь сахарын хэмжээ ихэссэх нь чихрийн шижин өвчний шинж тэмдэг юм. Гэхдээ сахарын хэмжээ бага байх нь хоол тэжээлийн дутагдал эсвэл дааврын өвчлөл байгааг илтгэдэг. Глюкозын хэвийн хэмжээ 3.5-6.5 ммоль / литр байна.

8. Нийт уурагийн хэмжээ хатуу хоолны дэглэм барьсаны дараагаар болон бөөр, элэг өвчилж эхлэхээр ихэвчлэн буурдаг. Байх ёстой хэвийн хэмжээг нь 60-80 грамм/л гэж үздэг. 9.Билирубин: Ерөнхий билирубин бол бидний элэгний үзүүлэлт юм. Энэ үзүүлэлт ихсэх нь гепатитийг эсвэл цөсөнд чулуу үүссэнийг харуулдаг байна. Ерөнхийдөө билирубины хэмжээ нь 20.5 ммоль /л –ээс ихгүй байх ёстой.

Таны харж байгаачлан цусны ерөнхий шинжилгээгээр бид бие махбодынхоо бараг бүх өөрчлөлтийг олж мэдэх боломжтой юм. Гэхдээ шинжилгээний хариу нь хэвийн хэмжээнээс өндөр эсвэл доогуур байсан ч гэсэн та сандрах хэрэггүй. Өөрөө өөртөө онош тавьж, эмчилгээ хийж болохгүй, юун түрүүнд мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй, учир нь эдгээр үзүүлэлтүүд нь олон хүчин зүйлээс хамаарч болно. Өөртөө болон хайртай дотны хүмүүсийнхээ эрүүл мэндэд анхаараарай. Эх сурвалж: Так Просто : Орчуулсан: Х.Гэгээн

МОНГОЛ ШАР ТОСНЫ ИД ШИД ДАРААХ ӨВЧНҮҮДИЙГ АНАГААХ УВДИСТАЙ

Хүүхэд усанд оруулсны дараа хөлийн ул, хөлийн эрээн булчин, гарын алганд нь жааааханыг түрхээд массаж хийж өгөх. Маш хурдан биеэнд нь шингэдэг. Шингэсэн байхад элдэв янзын үнэр дараа нь үнэртэхгүй.

Өглөө сүүтэй будаа, каш, зутан гэх мэт өглөөний цайнд нь багахан хийгээд л өгчихнө. Өтгөн хатахгүй~Массаж хийвэл цусны эргэлт сайжирч дархлаанд нь сайн учраас ханиаднаас маш сайн сэргийлж чадна~Хааяа жаахан ханиах гээд байвал цээж, нуруунд нь бас багахан түрхээд иллэг хийгээрэй. Гол нь тунг нь тааруулаад сайхан хэрэглэвэл маш их нэмэртэй шүү.

БАЙГАЛИЙН БҮХ ШИМ НЬ ШАР ТОС ЮМ. Омего, амин дэм, антиоксидант, биологийн нэмэлт гээд их хошуурдаг болж дээ. ТЭР ЧИНЬ ШАР ТОС ЮМ ШҮҮ ДЭЭ. Үхэр байгалиас 40 гаруй төрлийн эмийн ургамал иднэ. Үнээний сүүг хөөрүүлж өрөм загсаана. Өрөмийг хайлж шар тос хураана. Энэ олон боловсруулалтын үндсэн 300л сүүнээс 1кг шар тос боловсруулдаг.

Бэлчээрийн үхэрний сүүнээс гаргаж авсан органик шар тос нь байгалийн антиоксидант болон CLA (Conjugated Linoleic Acid), Омега 3, 9 болон амин дэм А, Д, Е, К-р баялаг учир хорт хавдраас сэргийлэхэд чухал ач холбогдолтой. Хоол боловсруулах систем муу хүмүүс өөрийн ходоодноос тосны хүчлийг ялгаруулж чаддаггүй.

Тосны хүчил нь хүнд энерги өгөхөөс гадна ходоод гэдсэнд үүсэх хорт хавдар үүсгэгч эстэй тэмцэж цэвэрлэх үүрэгтэй. Харин шар тос нь бусад тосноос ялгаатай нь тосны хүчилээр баялаг юм.

1. Дархлалын системийг сайжруулдаг. Сүүлийн үеийн судалгаагаар шар тосны найрлагад байдаг фенолт антиоксидант нь дархлалын системийг сайжруулдагийг тогтоожээ.

2. Жин хасахад туслана. Шар тосон дахь “линол”-ийн хүчил нь бодисын солилцоог түргэсгэж тураадаг бөгөөд ялангуяа гэдэсний өөхийг хурдан арилгадаг аж. Та өдөр тутамдаа шар тосыг талхан дээр түрхэж, сүүтэй цайндаа амт оруулах гэхчлэн хэрэглэж болох юм.

3. Хоол боловсруулах системийг сайжруулна. Хоол боловсруулах системийг сэргээж хоол шингээх үйл явцыг сайжруулдаг. Ингэснээр хоол хүнснээс авах шим тэжээл хүний биед илүү хурдан шингэдэг байна. Ходоодны шүүрлийг өдөөж хоол боловсруулалтад сайнаар нөлөөлдөг. “Бутир”-ийн хүчил нь шар тосонд ихээр агуулагдах бөгөөд ходоод гэдсийг эмчилж, хоол боловсруулах үйл ажиллагааг дэмждэг. Мөн ходоод гэдсэн дэх нян бактерийг үгүй хийж, таныг дотроос тань эрүүлжүүлэх болно.

4. Зүрхний өвчин тусах магадлалыг бууруулна. Шар тосонд ихээр агуулагдах холбосон “линол”-ийн хүчил нь зүрхний өвчин тусах аюулаас сэргийлдэг байна. Мөн бие дэх нян бактерийг давхар устгаж, зүрхний үйл ажиллагааг сайжруулдаг ажээ.

5. Холестерин бууруулна. Судалгаагаар шар тос нь холестерины хэмжээг бууруулдаг болохыг тогтоосон билээ. Шар тосонд агуулагддаг холбосон “линол”-ийн хүчил нь бие дэх холестериний түвшин болон “триглицерид”-ийн түвшинг багасгадаг аж.

6. Арьсыг өнгөлөг болгоно. Шар тосыг тогтмол идэж хэрэглэснээр арьс гэрэлтэж, зөөлөн толигор болж эхэлдэг байна. Нүүр царайг дотоод эрхтний толь хэмээдэг тул шар тос таны бие эрхтнийг эмчилж, эрүүлжүүлснээр арьс тань ч дагаад сайхан, тунгалаг болох юм.

7. Үрэвслийн эсрэг байгалийн эм. Шар тос нь тосны хүчилийг ихээр агуулдаг учираас үрэвслийн эсрэг байгалийн эм болдог. Шар тос нь үрэвсэл үүсгэдэг лейкотриен шүүрэл, простагландиныг багасгаж түүний эсрэг маш сайн үйлчилгээ үзүүлдэг. Аливаа үрэвсэл нь хорт хавдрын үндэс суурь болдог тул үрэвслийг бууруулах зорилгоор шар тосыг хүнсэнд өргөн хэрэглэж заншихыг судлаачид зөвөлжээ. Ялангуяа ходоод гэдэсний замын болон бүдүүн гэдэсний үрэвсэлтэй хүмүүс шар тосыг ихээр хэрэглэх нь нэн тустай.

8. Ямар ч харшил үүсгэдэггүй. Шар тос нь ямар нэгэн харшил өгдөггүй. Учир нь шар тосыг гаргаж авах үйл явцад тухайн сүүний бүх хатуулаг, хорт бодис, хлостерин нь устдаг учир хүнсэнд хэрэглэхэд маш тохиромжтой тос юм. Иймд шар тосыг ямар нэг харшил өгнө гэж зоволтгүй хэрэглэж болно. Мөн цагаан хоолтон хүмүүст маш тохиромжтой.

9. Өндөр хэмд задарч хорт бодис ялгаруулдаггүй. Шар тос нь маш өндөр температурт (250 C/ 480 F) халах чадвартай учир бусад тос шиг урвалд орж хорт бодис болон хлостерин ялгаруулдаггүй онцлогтой. Та шар тосыг хоолоо хуурах, шарах, жигнэх, чанах буюу дангаар нь ч хэрэглэж болно.

Өндөр хэмд ууршиж алга болдоггүй тул хэрэглэхэд хамгийн тохиромжтой байдаг. Бусад тоснууд ууршиж, олон хэсэгт задарч, чөлөөт “радикалууд”-ыг бий болгож, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх нь бий. Харин шар тосны тухайд эсрэгээрээ таны эрүүл мэндэд тус болж, эмчилж, анагаах аж.

10. Өвдөлт багатай амархан төрөхөд туслана. Төрөх дөхөөд ирэхээр эмэгтэйчүүдэд маань өвдөлт мэдрэгдээд хэцүү байдаг шүү дээ. Тэгвэл эмнэлэг рүү явахаасаа өмнө нэг халбага шар тос халаагаад идвэл илүү хялбар, өвдөлт багатай төрдөг байна.

11. Байгалийн цэвэр амт, үнэртэй хоолны нэмэлт. Шар тос нь бусад хүнсний бүтээгдэхүүнтэй маш сайн зохицдог төдийгүй хайхалтай сайхан амтыг нэмж шим тэжээлт чанарыг нэмэгдүүлдэг тустай.

12. Нүдний харааг сайжруулдаг. Нүдний эмгэг болон, нүдний даралтад маш сайнаар нөлөөлдөг. Архи болон хар тамхины эмчилгээ болдог. Хорт бодисонд хордсон биеийг эрүүлжүүлэхэд шар тос маш чухал нөлөөтэй байдаг. Хорыг биеэс хөөж гаргадаг.

Коронавирусийн халдвараар өвдөөд эдгэрсэн хүний заавал мэдэх 10 зүйл. Коронавирусийн бай эрхтэн бол уушги байдаг. Коронавирүс нь хамар, залгиураар дамжин уушгинд хүрдэг. Уушгинд үрэвсэл үүсгэж, хатгалгаа болсон үед цэртэй ханиалгах, халуурах, хий ханиалгах, бие сулрах, ядрах , хоолонд дургүй болох зэрэг зовиурууд үүсдэг.

Эмнэлгийн нөхцөлд коронавирүсийн эсрэг эм, нянгийн үржлийг дарангуйлах антибиотик , дархлаа дэмжих эмийн эмчилгээг хийлгэж, цочмог үрэвслийг дарах боловч, уушгины эдийг нөхөн сэргээх эмчилгээг бүрэн гүйцэд хийж чаддаггүй тул та уушгиа бүрэн эрүүлжүүлэх дараах 10 арга хэмжээг өөртөө хэрэгжүүлээрэй.

1. Амьсгалын дасгал хийнэ. Хамгийн гол уушги дахь үлдэгдэл агаарыг бүрэн гаргаж,уушгийг цэвэр агаараар хангаж, уушги дахь хий солилцоог сайжруулах зорилготой байдаг тул зөв амьсгалын дасгал хийх нь хамгийн чухал юм. Эндээс та бичлэгийг үзээд , гэртээ 10-15 удаа хийгээрэй.

2. Өдөрт 8 аяга буцалсан ус уугаарай. Уушги луу орох агаар нь эхлээд хамар, залгиураар дамжих үедээ чийгшиж, бүлээсэж, цэвэршин уушги луу ордог. Иймээс агаарыг чийгшүүлэхэд шаардлагатай усыг ойр ойрхон уугаарай. Мөн гэрийн нөхцөлд хар цайны уураар утах, агаар чийгшүүлэгч ашиглах, чийгтэй цэвэрлэгээ өдөрт 2 удаа хийж өрөөгөө чийгшүүлээрэй.

3. Хэт хүйтэн, хэт халуун орчинд байхаас зайлсхийгээрэй. Коронавирүсийн улмаас үүссэн үрэвсэл нь ихэвчлэн уушгины доод дэлбэнд байрладаг тул хэт хүйтэн, хэт халуун агаар нь үрэвслийг сэдрээх хүчин зүйл болох тул аль болох тасалгааны хэмтэй орчинд байхыг хичээгээрэй.

4. Шингэц сайтай шөлтэй хоолыг түлхүү өдөрт 3-4 удаа хийж иднэ. Хоолондоо цагаан гаа, сармис, хар перецийг амтлагч байдлаар нэмэлтээр хэрэглээрэй. Эдгээр амтлагч нь халуун чанартай , үрэвсэл дарах үйлчилгээ өндөртэй байдаг тул таны уушгины үрэвслийг дарахад дэмжих эмчилгээ болно гэдгийг санаарай.

5.Уушги дахь үлдэц үрэвслийг бүрэн арилгах арга хэмжээ авна. Коронавирүс нь уушгины доод дэлбэнг гэмтээж, уушгины гуурсан хоолойн архаг үрэвслийг үүсгэж, уушгины эдийг хатууруулж, сорвижуулах, шохойжуулах аюултай тул уушгины үрэвслийг бүрэн гүйцэд эмчлэх нь чухал юм. Иймээс эмнэлэгт хүчтэй эм тариагаар цочмог үрэвслийг дарчихсан байгаа тул аль болох байгалийн эмийн ургамлаар эмчилж , эдгээх нь хамгийн тохиромжтой. Эмийн ургамалд чихэр өвс, лидэр, гурван үрийн тан зэрэг орно.

Гэвч шууд л эмийн ургамлуудыг ууж болохгүйг бас анхаараарай. Аль болох зөв тунгаар харилцан үйлдлийг нь зохицуулсан эмийн ургамлын бэлдмэл хэрэглэхийг санал болгож байна. Үүнд гималай брендийн КОФЛЕТ , ДИАКОФ, ЭСВЭЛ БРЕЗОЛ ОРНО. Кофлет нь энэтхэгийн уламжлалт анагаахын жорон дээр үндэслэгдсэн хийгдсэн, найрлагын 25% зөгийн бал,

чихэр өвс, гурван үрийн тан, цагаан гаа, хар перец , урт перец зэргийг агуулсан уушги дахь цэрийг шингэлж, цэрийг ховхолж уушги цэвэрлэх үйлдэл үзүүлнэ Иймээс КОВИД-19 ХАЛДВАРЫН ДАРАА цэр ихтэй ханиалгах зовиур үлдсэн бол өглөө, өдөр 10мл хоолны дараа 14-21 хоног хэрэглэнэ. Мөн тамхи их татдаг , тоостой орчинд ажилладаг, гагнуур хийдэг, агаарын бохирдолтой орчинд ажилладаг, архаг бронхиттой хүмүүс уушги цэвэрлэх зорилгоор хэрэглэнэ.

Харин ДИАКОФ нь чихэр өвс, гурван үрийн тан, лидэр, хар перец, цагаан гаа зэргийг агуулдаг харьцангуй зөөлөн ханиалга үүсгэж, цэрийг шингэрүүлж, ховхолж, уушги цэвэрлэх үйлдэл үзүүлдэг ба уушги дахь гуурсан хоолойн үрэвслийг дарж, гуурсан хоолойн улайлтыг арилгаж өгдөг. Диакофыг КОВИД-19 халдварын дараа хүүхэд, өндөр настан, жирэмсэн, хөхүүл хүмүүсийн уушгийг хамгаалах, үрэвслийг дарах, уушги цэвэрлэх зорилгоор өглөө, өдөр 10мл ууж хэрэглэхийг зөвлөдөг.

БРЕЗОЛ бол турмерик, ар үр, бар үр, базилик, жүр үр, лидэр эмийн ургамлын найрлагатай тул КОВИД-19 ХАЛДВАРЫН ДАРАА ХИЙ ХАНИАЛГАХ, АМЬСГААДАХ ЗОВИУР үлдсэн үед илүүтэй уухыг зөвлөдөг . Ялангуяа турмерик нь гуурсан хоолойн цочролыг багасгаж, гуурсан хоолойг тэлж, уушгины агааржилтыг сайжруулж, амьсгаадах зовиурыг арилгана.

Бүх насны хүмүүс уушги цэвэрлэх эмийг өдөр, өглөө уусаны дараа оройдоо уушгиа тайвшруулах, уушгины ерөнхий үйл ажиллагааг сайжруулах , шөнө ханиалгахгүй байх зорилгоор хослуулан хэрэглэхэд их тохиромжтой. Мөн брезол нь харшлын эсрэг үйлдэлтэй тул хамрын харшил, архаг бронхитийн үед хий ханиалгах, настай хүмүүсийн хий ханиалгах зовиуртай үед бас зөвлөгддөг.

6. Ковид -19 халдварын үед маш олон төрлийн эм тариаг нэг дор хэрэглэж байгаа учраас элэг, бөөр , ходоод зэрэг эрхтнүүд хямарч, бие ерөнхий хордлогонд орсон байдаг. ИЙМЭЭС ХОРДЛОГО ТАЙЛАХ АРГА ХЭМЖЭЭ авна.

Биеийн ерөнхий хордлогыг тайлах хамгийн шилдэг эмчилгээ бол шингэн зүйл сайн уух юм.Гэвч шингэн зүйл муу уудаг бол өрхийн эмнэлэгт хандан хордлого тайлах шингэн сэлбэх эмчилгээг хийлгэж болно. Мөн хөлсөөрөө хордлогыг гадагшлуулах арга бол дасгал хөдөлгөөн хийж, хөлсөө гадагшлуулж бас болно Бас арьсаараа гадагшлуулах арга бол хар цайнд орох, гангатай эсвэл далайн давстай усанд орох, саунд суух юм.

Биеийн ерөнхий хордлого тайлах ПУРИМ эмийг 2ш өдөрт 3 удаа 1-3 сар ууж болно. Пурим нь 10 гаруйн төрлийн эмийн ургамлын ханд бөгөөд цус цэвэршүүлэх, хордлого тайлах, нянгийн үржлийг дарангуйлах, дархлаа дэмжих зэрэг нөлөөтэй эм юм.

7. Уушгины үйл ажиллагааг маш сайнаар дэмждэг зүйл бол ЧИЙГЛЭГ АГААР юм. Ковид-19 халдварын дараа уушги луу орох агаарыг аль болох чийглэг, цэвэр байлгах тал дээр анхаарна. Ийм агаар байдаг газар бол голын эрэг газар, эсвэл ойн агаар байдаг. ИЙМЭЭС голын эрэг газар эсвэл ойнд хоногт багадаа 2 цаг байж, цэвэр агаараар уушгиа тэтгээрэй. Мөн гэртээ өдөрт 1 удаа чийгтэй цэвэрлэгээ хийж байгаарай.

8. Жирэмсэн, настай хүмүүс , архаг уушгины өвчтэй хүмүүс КОВИД-19 халдварын дараа сувилалын газарт 10-14 хоног уламжлалт анагаах ухааны эмчилгээ хийлгэх, физик эмчилгээ, шавар эмчилгээ , бариа засал эмчилгээг заавал хийлгэнэ. Учир нь эдгээр хүмүүсийн уушгины үйл ажиллагаа сэргэхэд илүү их арчилгаа шаардлагатай байдаг. Хэрэв тийм боломж байхгүй бол гэртээ уушгины үйл ажиллагааг сайжруулах амьсгалын дасгалыг заавал хийж, гэрийн нөхцөлд хийх боломжтой иллэг массажийг туслах хүнээр өдөрт 2-3 удаа 7-14 хоног хийлгээрэй.

9. Ковид-19 халдварын дараа зүрх судасны өвчин, бөөрний өвчин, элэгний өвчин сэдрэх хандлага өндөртэй байдаг. Ялангуяа уушги зүрх хоёр нягт уялдаа холбоотой эрхтнүүд учир цусыг шингэн байлгах, артерын даралтыг тогтвортой байлгах, зүрхний хэмийг хэвийн байлгах, хүчилтөрөгчийн хэмжээг 98% байлгах зэрэг арга хэмжээг заавал авна. Харин бөөрний эмгэгтэй хүний хувьд шээсний өнгө , үнэрийг сайтар ажиглаж байх шаардлагатай. Бөөрний өвчин сэдэрсэн үед заавал эмчид хандан зөвлөгөөг авч эмчилгээ хийгээрэй. Мөн бөөр хамгаалах ЦИСТОН эмийг хэрэглэж болно.

10. Коронавирүс нь судас гэмтээх хандлагатай тул судас хаана байна тэнд үрэвсэл үүсгэх учраас л судас хамгаалах, судасны ханыг бэхжүүлэх үйлдэлтэй Витамин С уухыг эмч нар зөвлөж байгааг бас санаарай.Гэхдээ хүүхдэд витамин +6 наснаас дээш бол С 250мг , +12 наснаас дээш бол витамин С 500мг , +18 наснаас дээш хүмүүс

Витамин С 1000мг тус тус хоолны дараа ууж хэрэглэхийг сануулья. Ходоодны шарх, элэг, бөөрний өвчин, тулай , үе мөчний өвчтэй хүмүүс витамин С 500мг -аас хэтрүүлсэний хэрэггүй. Ковид-19 халдварын дараа ч ВИТАМИН Д 1000 ОУН нэгжээр өдөр бүр уусаар байх хэрэгтэй. МӨН ЦАЙР ихээр агуулсан нэмэлт бүтээгдэхүүнийг хэрэглэж, уушгины цэвэрлэх үүрэгтэй хучуур эс, хундганцар эс, сормуус эсийг нөхөн төлжүүлээрэй. Нийтлэл бичсэн: Хүний их эмч Б.Даваацэрэн. Эх сурвалж: Ковид-19 халдварын дараах эмнэлзүйн түр заавар , Амьсгалын эрхтний эмгэг судлал

Израилийн “ногоон паспорт” буюу вакцинжуулалтын үр дүн

Харьцангуй цөөн хүн амтай Израиль улс коронавирусны цар тахалд маш хүндээр нэрвэгджээ. Нийтдээ 800 гаруй мянган хүн Ковид-19-ийн халдвар авснаас 6 мянга гаруй хүн нас барсан тул халдварын тархалтыг зогсоохын тулд 3 удаа хатуу хөл хорио тогтоосон байна. Үүний улмаас эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, ажилгүйдлийн түвшин 20 хувьд хүрчээ.

Хямралаас нэн даруй гарч, иргэдийг хэвийн амьдралд нь эргүүлэн оруулахын тулд Израилийн эрх баригчид зоримог алхам хийж, 2020 оны 12 дугаар сараас эхлэн бүх нийтийг дархлаажуулах аяныг явуулсны үр дүнд 2 дугаар сарын сүүлч гэхэд хөл хориог аажмаар цуцалж эхэлсэн ба өдгөө тус улс вакцинжуулалтын хурдаар дэлхийд тэргүүлэх болов. Хамгийн сүүлийн мэдээллээр, 9,2 сая хүн амтай Израиль улсын иргэдийн 61,5 хувь нь вакцинжуулалтад хамрагдаад байгаа нь дэлхийд тэргүүлэх үзүүлэлт юм. Тэгэхээр 14-15-ны өдрүүдэд тэмдэглэх Тусгаар тогтнолын баяраа израильчууд “Коронавирусийг ялсан өдөр” болгохоор төлөвлөсөн бололтой.

Дархлаажуулалтын аян 12 дугаар сарын 20-нд эхэлсэн бөгөөд эхний ээлжинд халдвар авах эрсдэл өндөртэй 60-аас дээш насныханд вакцин хийж эхэлсэн бол 50-иас дээш насныхан, 16-18 насныхан гэсэн дарааллаар вакцинжуулалтанд хамруулжээ.

Ингэхдээ доорх 5 гол зарчмыг баримталсан байна. Коронавирусний халдвар авсан хүмүүст зөвхөн бүрэн эрүүл болсных нь дараа вакцин хийнэ. Дор хаяж 3 сарын дараа вакцины эхний тунг хийлгэх ёстой. Эхний тунг хийлгэсэн хүн Ковид-19-ийн халдвар авсан тохиолдолд бүрэн эрүүл болсных нь дараа хоёрдахь тунг хийнэ. Вакцины хоёр тунг хийлгэсэн хүн халдвар авсан тохиолдолд түүнд дахин вакцин хийхгүй. Тухайн хүн хөнгөн хэлбэрээр өвдөөд эдгэнэ.

–Эсрэг биетийн шинжилгээгээр тухайн хүн өмнө нь халдвар авсан нь тогтоогдвол 3 сарын хугацааг хүлээхгүйгээр нэг тун вакциныг дуртай үедээ хийлгэж болно. Ковид-19-ийн халдвар аваад эдгэсэн хүнээс эсрэг биетийг тодорхойлохын тулд цусны шинжилгээ хийхийг хориглоно. Эсрэг биет их хэмжээгээр байна гэдэг нь вирусний эсрэг найдвартай дархлаа үүссэн гэсэн үг биш.

Төдий удалгүй 1 дүгээр сард вакцин хийлгэсэн, халдвар аваад эдгэрсэн хүмүүст “ногоон паспорт” олгож эхлэв. Уг паспортыг вакцины 2 дахь тунг хийлгэснээс хойш 7 хоногийн дараа олгох ба 6 сарын хугацаанд хүчинтэй. Паспорттай иргэд спорт заал, усанд сэлэх газар, кафе, зоогийн газрууд, театр, кинотеатруудаар чөлөөтэй үйлчлүүлнэ. Мөн зочид буудалд байрлах, спорт, урлаг соёлын арга хэмжээнд оролцохоос гадна рашаан сувилалд явах боломжтой. Израилийн жуулчид Газар Дундын тэнгисийн хөрш орнууд руу аялаад эхэлсэн байна. 3 дугаар сарын 16-наас эхлэн бүх чиглэлд нислэгийг сэргээсний зэрэгцээ Израильд өдөрт 3 мянга хүртэлх тооны зорчигчийг хүлээн авна гэсэн квот тогтоожээ.

Одоогийн байдлаар, өдөрт дунджаар 150-160 мянган хүнд вакцин хийж байгаа бөгөөд Эрүүл мэндийн яамны мэдээллээр, хоёрдахь тунг хийснээс хойш 2 долоо хоногийн дараа Pfizer/BioNTech вакцины үр дүн нь 95,8 хувьтай байгаа ажээ. Цаашдаа хүн амын 80 хувь нь вакцинжуулалтад хамрагдсаны дараа “сүргийн дархлаа” үүснэ гэж мэргэжилтнүүд үзэж байна. Харин АНУ-ын зохицуулагч байгууллагаас Pfizer-ийн вакциныг 16-аас доош насныханд хийхгүй байхыг зөвлөжээ.

Израильчууд вакцинжуулалтыг амжилттай явуулж байгаа нь вакцин үйлдвэрлэгч Америкийн Pfizer/BioNTech компанитай онцгой нөхцлөөр байгуулсан гэрээний шууд үр дүн юм. Зарим мэдээллийг үзвэл, Европын Холбооны гишүүн орнуудтай харьцуулахад Израиль улс файзер вакциныг 2 дахин өндөр үнээр худалдах авахаар тохиролцжээ.

Тодруулбал, ЕХ-нд 12 еврогоор нийлүүлж буй вакциныг израильчууд 23 еврогоор худалдан авч байгаа учраас Америкийн компани эхний ээлжинд Израильд вакцинаа нийлүүлж байгаа аж. Үүнээс гадна, гэрээнд заасны дагуу вакцинаас үүдэн ямарваа сөрөг нөлөөлөл гарвал хариуцлагыг Израиль улс өөрөө хүлээх ёстой. Гэтэл европчууд хариуцлагыг үйлдвэрлэгч компанид үүрүүлэхийг оролдож байгаа аж. Өөр нэгэн чухал тохиролцоо бол, Израиль улс вакцинжуулалтын явцын талаарх бүхий л мэдээллийг /вакцинжуулалтад хамрагдсан хүмүүсийн нас хүйс, өвчлөлийн тоо гэх мэт/ долоо хоног бүр Pfizer компанид өгч байх ёстой.

Израилийн эрүүл мэндийн тогтолцоо бүрэн цахимжсан учраас вакцин үйлдвэрлэгч компани асар их мэдээллийг цаг алдалгүй хүлээн авч байна. Энэ бол тус компанийн хувьд асар үнэ цэнэтэй өгөгдлүүд бөгөөд үүний хариуд Израилийн хүн амын 95 хувьд хүрэлцэх хэмжээний вакциныг давуу нөхцлөөр тасралтгүй нийлүүлэхээр тохиролцжээ. Өөрөөр хэлбэл, Пфайзер компани асар том туршилтын талбартай болжээ гэсэн үг.

Үүний дараа Ерөнхий сайд Б.Нетаньяху, Эрүүл мэндийн сайд Й.Эдельштейн нар хамгийн богино хугацаанд вакцинжуулалтыг хийж дуусгана гэдгээ иргэддээ амалсан байна. Вакцин нийлүүлэлтийг хурдавчлахын тулд эрх баригчид цөхрөлтгүйгээр оролджээ. Б.Нетаньяху гэхэд, Pfizer-ийн ерөнхий захирал Альберт Бурла руу 30 удаа, заримдаа бүр шөнө дунд 03 цагийн үед утасдаж, янз бүрийн асуултаар булж байсан гэнэ.

Вакцинжуулалтад хамрагдах эсэх нь сайн дурын хэрэг боловч иргэдийг вакцинжуулалтын цэгт ирүүлэхийн тулд бүхий л шаардлагатай арга хэмжээг авна гэдгээ эрх баригчид шулуухан мэдэгджээ. Эрүүл мэндийн сайд хэлэхдээ “татгалзаж, хойш сууж байгаа хүмүүс тодорхой үйл ажиллагаа эрхлэх боломжгүй” гэж анхааруулжээ.

Өөрөөр хэлбэл, цаашдаа вакцин хийлгээгүй ажилтнууд ажлаасаа халагдах магадлал өндөр болох нь гэдгийг хүний эрхийг хамгаалагчид, үйлдвэрчний эвлэлийн байгууллагууд анхааруулж байна. Вакцин тариулаагүй хүмүүсийн эрх ашгийг хамгаалах хууль эрх зүйн актууд батлагдаагүй байгаа учраас ажил олгогчид өөрсдийн дүрэм журмыг тогтоогоод эхэлжээ.

Тухайлбал, Иерусалим хот дахь Intel Mobileye компанийн салбар гэхэд, энэ сарын 4-нөөс эхлэн тогтоосон журмын дагуу, вакцин хийлгээгүй ажилтан ажилдаа ирэхдээ сүүлийн 48 цагийн дотор хийлгэсэн шинжилгээний сөрөг хариуг авчрах ёстой гэсэн шаардлагыг тавьж байна. Баримжаа тооцоогоор, компаниудын нийт ажилтны 10 орчим хувь нь вакцин хийлгээгүй байх магадлалтай гэнэ.

Вакцинжуулалт амжилттай явагдаж байгаа хэдий ч тариулах хүсэлгүй хүмүүс олон бий. Тодруулбал, Израильд вакцин хийлгэх сонирхолгүй 16-аас дээш насны 650 мянган хүн байна гэдгийг тооцжээ. Тэдний дотор хэт хуучинсаг үзэлтэй /ультраортодокс/ еврейчүүд олон байгаа аж. Тэд коронавирусний халдварт хамгийн ихээр өртсөний учир нь эрх баригчдын авч буй арга хэмжээг эсэргүүцэн зөрүүдэлж, өөрсдийн удирдагчид болох раввинуудын хэлсэн үгийг дагасантай холбоотой.

Харин Б.Нетаньяху раввинуудад хандан хуучинсаг үзэлтнүүдэд нөлөөлөхийг уриалсны дараа халдварын тархалт саарч эхэлсэн байна. Ортодокс үзэлтнүүд хуучин загварын “Нокиа” гар утас хэрэглэдэг тул тэдэнд “ногоон паспорт”-ыг цахим хэлбэрээр илгээх боломжгүй, иймээс цаасан дээр хэвлэн өгч байгаа гэнэ.

Сайны хажуугаар саар гэгчээр вакцинжуулалтын аяны явцыг зарим иргэд янз бүрийн өнцгөөс дүгнэж байна. Израильчууд туршилтын туулай боллоо, вакцинжуулалт бол Нетаньяхугийн сонгуулийн кампанит ажлын нэг хэсэг, вакцин хийлгээгүй хүмүүсийг ялгаварлан гадуурхах хандлага бий боллоо гэсэн шүүмжлэлүүд тасрахгүй байгаа юм.

Орчуулсан : Б.Адъяахүү