ЗӨВЛӨГӨӨЛАЙФСТАЙЛ

Байнга эморч хямраад байгаа найздаа хэрхэн туслах вэ?

Танд байнга сэтгэлээр унаад эмороод байдаг найз бий юу? Хүн бүхэнд л байдаг болов уу.

Дэлхий даяар 300 сая гаруй насанд хүрэгчид болон хүүхдүүд сэтгэлийн хямралтай амьдардаг байна. Гэхдээ хүн бүхэн сэтгэлийн хямрал ижил байдлаар илэрдэггүй бөгөөд шинж тэмдгүүд нь янз бүр байж болно.

Хэрэв таны найз сэтгэлийн хямралд орсон бол дараахь шинж тэмдэгүүд илэрч болно.

  • Гунигтай эсвэл уйлмаар санагдаад байгаа юм шиг харагдах
  • Ердийнхөөсөө илүү гутранги эсвэл ирээдүйн талаар найдваргүй мэт харагдах
  • Өөрийгөө буруутай эсвэл үнэ цэнэгүй мэт санагдаад байгаа тухайгаа ярих
  • Байнга хамт байж цагийг өнгөрөөх хүсэлтэй болох эсвэл ердийнхөөсөө бага харилцаа холбоо тогтоох
  • Амархан бухимдах эсвэл уур уцаартай болох
  • Сулбагар удаан хөдлөх эсвэл ерөнхийдөө хэт их хөдөлгөөн хийх
  • Гадаад төрхөндөө анхаархаа болих, ахуйн ариун цэвэр сахихаа болих
  • Ердийнхөөсөө хамаагүй илүү унтах эсвэл нойргүйдэх
  • Янз бүрийн үйл ажиллагаанд оролцохоо болих
  • Мартамхай юм шиг эсвэл аливаа зүйлд анхаарлаа төвлөрүүлж шийдвэр гаргахдаа бэрхшээлтэй болох
  • Ердийнхөөс их эсвэл бага идэх

Үхэл эсвэл амиа хорлох тухай ярих Эдгээр шинж тэмтэгнээс илэрсэн найздаа тусалж болох 5 зүйлийг та бүхэндээ хуваалцья.

1. Тэднийг сонсНайздаа тэдний төлөө байгаа гэдгээ мэдрүүлэх хэрэгтэй. Та асуудлаа өөрт тохиолдсон зүйлсээ хуваалцаж, тодорхой асуулт асууж яриагаа эхлүүлж болно. Жишээлбэл, та “Чамд сүүлийн үед юу тохиолдоод байна? Юу бодогдож байна ” г.м Найз чинь юу мэдэрч байгаагаа ярихыг хүсч магадгүй, гэхдээ тэд зөвлөгөө авахыг хүсэхгүй цаг нь болоогүй байж магадгүй гэдгийг санаарай.

2. Тэдэнд дэмжлэг олоход нь тусалТаны найз сэтгэлийн хямралд орсоноо эсвэл тусламж дэмжлэгээ хэрхэн авахаа мэдэхгүй байж болно. Сэтгэлийн хямралд орсон хүмүүс эмчид хандана гэдэг утгагүй зүйл гэж бодно. Хэрэв танай найз зөвлөгөө авах хүсэлтэй байвал сэтгэл зүйч дээр очих хэрэгтэй. Тэднийг зоригжуулж зөвлөгөө авах нь зөв гэдгийг нь дэмжих нэг бодлын хэцүү ч гэсэн түүнд хамгийн хэрэгтэй тустай зүйл байж болох юм.

3. Өөртөө анхаарал тавьСэтгэлийн хямралд орсон найздаа санаа тавьж тэднийг дэмжихий тулд цаг заваа зарцуулж байгаа нь буруу зүйл биш, гэхдээ өөрийнхөө сэтгэлийн хэрэгцээг хангах нь бас чухал юм. Хэрэв та бүх эрч хүчээ найзыгаа дэмжихэд зориулбал өөртөө зориулах сэтгэлийн тэнхээ багасах болно. Хэрэв таны дотроос дургуйцсан 0эсвэл бухимдсан мэдрэмж төрж байвал найздаа туслахад хэцүү байх болно. Тиймээс өөртөө анхаарах хэрэгтэй. Цаг хугацаагаа зөв хувиарлаж найздаа боломжтой цаг хугацаагаа хэлж ойлгууллаарай.

4. Сэтгэлийн хямралын талаар бие даан суралцТа найзтайгаа тэдний өвөрмөц шинж тэмдгүүдийн талаар эсвэл тэдний сэтгэл санааны талаар ярилцаж байхдаа бүх зүйлийг нь сонсох гэж бүү тулгаарай. Харин шинж тэмдэг, шалтгаан, оношлогооны шалгуур, эмчилгээний талаар бие даан суралцаж тэдэнтэй ярилцаж байхдаа түүнийгээ хэрэгжүүлээрэй.

5. Өдөр тутмын ажилд нь туслах санал тавь Сэтгэлийн хямралтай үед өдөр тутмын ажил үүрэг даалгаврыг биелүүлэхэд хэцүү байдаг. Угаалга, хүнсний дэлгүүр орох, төлбөр тооцоо хийх гэх мэт зүйлс овоолж эхлэх тул хаанаас эхлэхээ мэдэхгүй хэцүү байх болно. Хааяа та найз туслах санал гаргавал тэр үнэхээр таатайгаар хүлээж авах болно. Тиймээс, “Миний хийж чадах зүйл байгаа бол надад хэлээрэй” гэхийн оронд өөрөөсөө “Өнөөдөр надад хамгийн их тусламж хэрэгтэй байгаа зүйл юу вэ?” гэж бодож үзэн тэрийг найздаа хийж өгөх санал юм. Хамт дэлгүүр орох уу? эсвэл хамтдаа оройн хоол хийж идэцгээх үү гэх мэт энгийн зүйлсээс эхэлээрэй.