ЗӨВЛӨГӨӨЛАЙФСТАЙЛЭРҮҮЛ МЭНД

Тамхинаас амархан гарах шалгарсан 5 арга

Тамхи татдаг хүмүүс тамхины хор уршигийг мэддэг хэрнээ гарч чадахгүй олон жил татсаар байдаг. Тиймээс энэ нийтлэлээр та бүхэндээ тамхинаас амархан гарах 5 аргыг хүргэж байна.

Өөдрөгөөр бодТа өмнө нь тамхинаас гарахыг оролдож байгаад бүтэлгүйтсэн байж болох ч өөртөө ахиж хичээхийг зөвшөөр. Өөрийн туршлагаас сурч мэдсэн зүйлээ эргэн харж, энэ удаад хэрхэн зөв хийх талаараа эргэцүүлэн бодоорой.

Уух зүйлээ зөв сонгоСудалгаагаар хийжүүлсэн ундаа, согтууруулах ундаа, кола, зарим төрлийн цай, кофе зэрэг нь тамхийг илүү сайхан амттай болгодог. Тиймээс ихэвчлэн илүү их ус, жүүс уугаарай. Зарим хүмүүсийн хувьд зүгээр л уух зүйлээ сольсноор тамхинаас гарах хичээл зүтгэлд шууд нөлөөлдөг байна.

Тамхи татахаа зогсооход чинь туслах хүрээлэл бий болгоХэрэв найз нөхөд эсвэл гэр бүлийн гишүүд чинь мөн адил тамхинаас гармаар байгаа бол тэдэнд хамтдаа хичээхийг санал болго. Мөн тамхины хор уршигийн талаар хамтдаа судалж, төлөвлөгөө шаргаж, шийдвэрт хүрээрэй.

Тамхи татдаггүй найз нөхөдтэй болохГадуур гарахпаа тамхи татдаггүй хүмүүстэй хамт гарахыг хичээгээрэй. Тамхи татдаг хүмүүсийг харвал битгий атаарх. Харин өөрийнхөө зорилгод үнэнч байх хэрэгтэй.

Гар болон амаа завгүй байлгаХүлхдэг чихэр, бохь, амын шүршигч гаа зэргийг хэрэглэвэл үр дүнтэй байдаг. Тамхи татах нь ам болон гаранд зуршил болсон учир гарандаа уух зүйлээ барих, юм идэх, бохь зажилах зэргээр завгүй байлгаарай.