ЗӨВЛӨГӨӨ

Хооронд нь огт хольж болохгүй хоол хүнс

Заримдаа бидний хольж хийж байгаа хоол хүнс хоорондоо огт зохицодггүй байдаг. Бид мэддэггүйгээсээ эсвэл яарсандаа холиод хэрэглэгдэг. Тиймээс та бүхэндээ хооронд нь хольж болохгүй хоол хүнсны талаар хүргэж байна.

СҮҮ БОЛОН ХҮНСНИЙ НОГОО

Хүнсний ногоог сүүтэй хольж хэрэглэж огт болохгүй. Энэ нь гэдэсний хямрал үүсгэдэг бөгөөд ямар нэг хоолыг сүүтэй цайтай хольж хэрэглэх нь маш муу. Сүүг хоол идсэний дараа 2-3 цагийн дараа хэрэглэх хэрэгтэй.

ЗӨГИЙН БАЛ БОЛОН УРГАМАЛЫН ТОС

Зөгийн балтай уух зүйлийг ургамлын тос орсон хоол хүнстэй хольж хэрэглэж болохгүй.

ВАНДУЙ БОЛОН ЭЛСЭН ЧИХЭР

Вандуй болон элсэн чихэр орсон зүйлсийг хэрэглэх нь ходоодонд маш муу нөлөөтэй.

ТАХИАНЫ МАХ БОЛОН АЙРАГ

Тахианы махтай хоолыг айрагтай хольж эсвэл дараа нь уувал шууд хоолны хордлого болно.

ХОНЬНЫ МАХ БОЛОН ЖИМС

Хонины махтай хоолыг ямар нэг төрлийн жимстэй хольж эсвэл дараа нь идвэл ходоод гэмтэж, бөөлжүүлдэг.

ӨНДӨГ БОЛОН ЭЛСЭН ЧИХЭР

Өндөг идсэний дараа элсэн чихэр орсон бүтээгдэхүүн идэж болохгүй.

СОНГИНО БОЛОН ЗӨГИЙН БАЛ

Сонгинотой хоол идсэний дараа зөгийн бал орсон ямар нэгэн зүйл хэрэглэвэл ходоод гэмтэх аюултай.