АЛДАРТНУУДЗӨВЛӨГӨӨСПОРТ

Б.ОТГОН: AДГИЙH ABЛИГAЧИH CҮ.БАТБОЛД МОНГОЛЫН ТӨРД ХЭРХЭН ЭЗЭН СУУВ !!!

1.Монгол төрийн ЧӨТГӨР тонилж, ШУЛАМ нь үлдэв.

2020 оны сонгуулиар шударга дүр эсгэсэн ч цаагуураа Монголыг олон арван жил хорлосон мэнгэтэй чөтгөрөөс салсан ч хумсаа нууж, бусдын гараар могой бариулж гаршсан Сү шулам дүрээ хувиргаад үлдчихлээ. Тэр бол Нийслэлийн Сүхбаатар дүүргээс дүрвэж Дундговиос сонгогдсон Сүхбаатарын Батболд. Түүнийг болон тойрон хүрээлэгчдийг нь улс төрд амьд үлдэх боломжийг Сүхбаатар дүүрэг, Увс, Дундговь, Сэлэнгийн сонгогчид олгосоор иржээ.

Эдгээрийг “Шулмын тойрог “ гэж нэрлэвэл зохилтой. Монголын төрийг бузарлаж яваа улс төрчид тэндээс л үе улиран сонгогдож байна. “Шуламын баг”-ийн гишүүдийн нийтлэг шинж нь үнэнийг худал болтол, худлыг үнэн болтол ярьж чаддаг, ичих нүүргүй, увайгүй луйварчин байдал. Тэдний багийнханы тавьсан жүжгийг үзэж суух хооронд толгойлогч Сү шулам “Бороо гоулд”, “Оюутолгой”, “Тавантолгой”, “Хармагтай”… гээд Монголын өнгөтэй өөдтэй бүх ордыг гадныханд бэлэглэж, шагналын мөнгөө оффшорт нуусаар ирлээ.

2.Оюутолгойг харийнханд бэлэглэх ажлын гол зохион байгуулагч нь Сү.Батболд

Сү.Батболдын шулам болох эхлэл нь “Бороо гоулд”-ыг гадныханд бэлэглэж, авлигалд нь асар их доллар авсан тэр үйл явдлаас эхтэй. Орд газар зарж амташсан түүний хоёрдугаар хоол нь Оюу толгой байлаа. Нөгөө С.Баяр, Ц.Элбэгдорж, Ц.Баярцогт, Ч.Сайханбилэг нар бол “зөвхөн хувь хүртэгчид” байсан юм. Оюутолгойг харийнханд өгөхийн төлөө тэрээр нэгэн цагийн хайртай ах, дэд сайдын албаар улс төрд хөтлөн оруулсан Намбарын Энхбаярыгаа хуйвалдан унагаж төрөөс холдуулж чадсан билээ. Оюу толгойг 50:50 хувиар хуваах саналыг Н.Энхбаяр санаачлан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр оруулж, Оюу толгойн 50-иас доошгүй хувийг монголын тал эзэмших шийдвэр гаргуулан 2007 онд УИХ-д танилцуулсан байдаг.

Оюу толгойн ордыг ашиглах төслийн анхны хувилбараар бол цаашдаа Оюу толгойн 51 хувийг монголчууд үнэгүй эзэмшихээр байлаа. Энэ талаар тухайн үед ерөнхий сайдаар ажиллаж байсан М.Энхболд: “Манай Засгийн газрын УИХ-д танилцуулсан Оюу толгойг ашиглах санал одоогийнхоос илүү ашигтай байсан”гэж батлан ярьдаг. Шулам Сү.Батболдын “Бороо гоулд” –д хийсэн луйврын зах зух илэрсэн тул хумсаа нууж, дүрээ хувилгаж байгаад Оюутолгойн гэрээг хийлээ. Сү-ийн хүсэл шуналын дагуу Оюутолгойн гэрээг хийх гүйцэтгэгч хайсан түүнд мөнгөний гачаалд орсон, ядуу С.Баяр олзлогджээ. Тухайн үед С.Баяр элэгний С вирусын интерфероны эмчилгээний мөнгөө бусдаас гуйж явсныг түүнийг сайн мэдэх хүмүүс ярьдаг.

Ингээд С.Баярыг Москва дахь элчин сайдын яамнаас татаж авчрангуутаа намын генсек болголоо. Тун удалгүй дэлхийд гайхагдаж буй Оюу толгойг харийнханд бэлэглэх ажлыг С.Баяраар гүйцэтгүүлж санасандаа хүрлээ. Гэрээнд гарын үсэг зуруулангуутаа Ерөнхий сайдын суудлаа С.Баяраас худалдаад авчихдаг сүйхээтэй эр л дээ. Тэр үед С.Баяр эрүүл мэндийн шалтгаантай байсан бол өнөөдөр амьд яваа ч уу үгүй ч үү? С.Баярын гараар могой бариулсныхаа дараа өөрөө Ерөнхий сайд болж аваад Оюу толгойг харийнханд бүрмөсөн шилжүүлэх, тэдэнд ашигтай, монголд хохиролтой гэрээ байгуулах хэлцлүүдээ хийсэн юм.

3. Сү.Батболд одоо ч харийнханд үйлчлэх ажлаа үнэнчээр гүйцэтгэсээр байна

Хямралыг далимдуулж ОУВСанг оруулж ирэн, өрөндөө баригдсан ядуу Монголчуудыг гадаад өрөөр нь дарамталж Риогийн эрх ашгийг давхар найдвартай хамгаалсаар байна. Оюутолгойн татварын асуудлыг зохицуулахын тулд Сангийн сайдаар өөрийн гар хөл Ч.Хүрэлбаатарыг томилууллаа. ОУВС-г Сангийн сайд Ч.Хүрэлбаатар сайрхан магтаж, үүнээс өөр гарцгүй гэж олон нийтийн тархи угаадгийн учрыг одоо мэдэв үү? Рио Тинто-ийн Монголын төрөөр шийдвэрлүүлж чадаагүй, нөгөө Б.Ариунсанг шоронд илгээх шалтгаан болсон “гадны иргэдийн монголд олсон орлогоос 20 хувийн татвар төлөх” асуудлыг татварын багц хуулийн шинэчлэл нэрийн дор Ч.Хүрэлбаатараар шийдүүлж чадав. Манай Сангийн сайд Риогийн өмнө хүлээсэн үүргээ онц гүйцэтгэж, Оюу толгойд дэндүү ашигтай нөхцөл бүрдүүлж өгснийг Оюутолгойн татвар төлөлтөөс харж болно.

Оюу толгой 2015 онд 166 сая ам долларын, 2016 онд 144 сая ам долларын орлогын албан татварыг төлж байснаа Ч.Хүрэлбаатар Сангийн сайдаар томилогдсон 2017 оноос 18 сая ам долларын орлогын албан татвар төлдөг болж бараг 10 дахин буурчээ.. Сү тэргүүтэй “Шуламын баг”-ийн Риогийн өмнө хүлээсэн үүрэг зөвхөн үүгээр дуусахгүй.

4.Гааль, Татварыг атгах замаар “гадны захиалга”-ыг биелүүлж байна

Оюутолгойг гадныхантай нийлж цөлмөхөд татвараас гадна “гаалиар бүтээгдэхүүнээ хяналтгүй гаргах” бас нэг чухал асуудал бий. Тэр захиалгыг Сү.Батболд эхнэрийнхээ том ахын хүүхэд болох Б.Асралтыг Гаалийн Ерөнхий газрын даргаар томилж байж хэрэгжүүлэв. Үр дүнд нь өнөөдөр Монгол төр Оюутолгойгоос ямар агуулгатай хэдий хэмжээний зэсийн хүдэр ачигдаж байгааг хянах байтугай хэдэн машин бүтээгдэхүүн ачигдсаныг ч нарийн мэдэхгүй гэхэд хилсдэхгүй. Тэд гадныханы өмнө хүлээсэн үүргээ үнэхээр сайн гүйцэтгэж байгаа биз. Энэ бүхний хариуд Сү-гийнхэн буюу “Шуламын баг“ Оюу толгойтой өөрсдөдөө ашигтай гэрээ байгуулж, хамтран ажиллаж, олсон мөнгөө оффшорт хуримтлуулж, түүнийгээ “Е-март”-аар дамжуулж монгол руу угаасаар.

5. “Шуламын баг”-ийн шунал Тавантолгойг ч тойрсонгүй

Тавантолгойн лицензийг хувааж авсан бялуунаас Сү.Батболд хоцроогүй. Хулгай нь илэрэнгүүт тэд лицензээ улсдаа буцааж өгсөн нэрээр нэг хэсгийг нь бизнесийн хамтрагч “Эм Си Эс”-т үлдээсэн нь өнөөдрийн “Энержи ресурс”. Сү.Батболд Ерөнхий сайд байхдаа Тавантолгойн захирлаар өөрийн гарын хүн Энэбишийг томилж байгаад Хятадын “Чалко”-д уг ордыг “ломбардсан”. Балгаар нь хэдэн жилийн турш “Чалко”д нүүрсээ хямдхан өгч, Монголчууд хохирсон. Илт луйвар нь илрэнгүүт Энэбишийг хил давуулан зугтаалгасан. Гадаад харилцааны сайд байсны хэргээ энд гаргажээ. Нэгэн үе интерполоор эрэн сурвалжлагдаж байсан тэр хүн энэ олон жил хаана хэрхэн амьдарч байна вэ?

6. Харийнхантай хуйвалдан орд газруудыг цөлмөх “Шуламын баг”-ийн хорлолоор Монголчууд ядуурсаар.
Улс орныхоо баялгийг гадныхантай нийлж цөлмөн баяжих нь улс орныхоо эрх ашгаас урвасан хэрэг. Ийм жигшүүрт үйлдэл монгол хүнээс гарахгүй. Харин манайд ирж суурьшсан эх оронгүй цагаачдаас л гарч чадна. Тиймээс Сү-г эцэг талаас нь Сүхбаатар аймгийн гарал угшлыг сайн ухаж харах хэрэгтэй. Түүний хайртай дүү, гар хөл бологч Ч.Хүрэлбаатарыг ч нутгийнхан нь урд зүгийн Шинжаанаас гаралтай гэж ярьдаг..

7. “Шуламын баг”-ийн хулгайг нуух Хууль хяналтын сүлжээ

Тэд луйвараа нуун далдалж, амар тайван үргэлжлүүлэхийн тулд хүчний байгууллагуудад өөрсдийн төлөөллөө байршуулжээ. Сангийн сайд, Гадаад харилцааны сайд, Гаалийн ерөнхий газрын даргаас гадна улсын ерөнхий прокурорын орлогч нар Сү-гийн гэх овог зүүцгээсэн юм. Хулгай хийж байгаа учраас айдас нь үүгээр дарагдсангүй. Сү.Батболд өөрөө хуулийн байгууллагуудын гүйцэтгэх ажилд хяналт тавих чиг үүрэг бүхий УИХ-ын Тусгай хяналтын дэд хорооны даргыг хоёр ч парламент дамжин хашиж байна. 76 гишүүнээс хамгийн том хулгайчдын бүлэглэлийн толгойлогч энэ чухал дэд хороог хариуцуулдгийн учир юу вэ? Хулгайчдын бүлэглэлийн ахлагч өөрийнх нь араас мөрдөж байна уу гэдгийг л хянах гэж энэхүү дэд хороог улайран байж зүтгэж авдаг нь тодорхой.

8. Шударга ёсны хувьсгал нэрийн дор “Шуламын баг” зорилгодоо хүрчээ

Өнөөдөр гааль, татвар, сангийн сайдыг тэд атгаж байна. Аль ч засгийн газрын үед Гадаад харилцааны сайдыг Сү хянана,зохицуулна. Аюултай байгаа биз. Саяын тавьсан нусгай ч тэр Сү-гийнх. Хятад, Оросын гадаад харилцааны сайдын дэргэд сүрэнд нь дарагдан зогсож байсан тэр жулдрайг хэлж байгаа юм. Энэхүү томилгооноос нь ч гэсэн улсын орны хувь заяа, эрх ашиг Сү шуламд юу ч биш нь харагддаг. Төрийн санхүү, гадаад харилцааг барих нь гадныхны өмнө үүргээ гүйцэтгэхэд хамгийн чухал байдгийг тэр мэдэхийн дээдээр мэдэрсэн хүн юм. Сү шулам төрсөн эгч Сү.Алтанцэцэгийгээ үндэсний радио телевизийн удирдах зөвлөлд багтаасан нь гол мэдээлэлийн сүлжээг ч хяналтандаа оруулсан хэрэг. Хумсаа нуусан шуламд оролцохгүй салбар ч гэж алга. Шуламын баг хүссэндээ хүрчээ. Тэр цаашдаа ч ихийг амжуулна.Одоо бүр Ерөнхийлөгч болно гээд зүүдэлчихсэн явна гэсэн.

9. Орд газар эзэгнэсэн олгиархууд худ ураг бололцон хувааж цөлмөж эхэллээ

Ерөнхий сайд У.Хүрэлсүх эх орондоо хайртай, уул уурхайн лицензийг цэгцэлнэ, хэдхэн хүн хувь хүртдэгийг болиулна, луйварчдыг дарна гэж сүржигнэдэг ч Сү шулам хамгийн их ашигтай олон арван лицензүүдийг гартаа атгаж, улс орныхоо баялгийг шулсан хэвээр. Нэгэн үе түүнийг 100 гаруй лиценз эзэмшдэг тухай хэвлэлээр шуугидаг байсан. Тухайлбал, одоо ид яригдаж байгаа Оюу толгойгоос дутахгүй баялаг гэх “Хармагтайн орд”-ын лицензийг хөөж үзвэл Гадаад яамны харилцааны төрийн нарийн бичгийн дарга, Солонгос дахь элчин сайдаар ажиллаж байсан Б.Ганболд гэгчээр дамжаад Сү-тэй холбогддог гэдэг.

Энэ мэт Сү-гийн хулгай луйвар нь Хүрэлсүхийн Засгийн газрын үед харин ч бүр баталгаажиж, цэцэглэсэн юм. Сүүлдээ бүр худ ургийн сүлжээгээр Монголын баялагт эзэн суув. Тагнуулын ажилтан байсан мэдээллээ ашиглаж, Монголын аль өнгөтэй өөдтэй ордод эзэн суусан МАК-ийн Б.Нямтайширын охинтой Сү. Батболдын хүү нь суув. Монголын том орд газрууд нэг гэр бүлийн гарт орох нь энэ. У.Хүрэлсүхийн шударга ёсны төлөөх тэмцэл Сү-г тойрсоор л байгаа нь сонин. Ерөнхий сайдын маань шударгын баг хуурч уначих гээд зовлонтой.

Гэхдээ Монгол төр өөрөө өөрийгөө цэвэрлэдэг гэдгийг Оюу толгойн луйвар, Эрдэнэтийн 49 хувийн луйварт оролцогчид торны цаана очсоноос харж болно. Гагцхүү цаг хугацааны л асуудал юм. Бороо гоулдоос эхлээд Оюу толгойгоор үргэлжилсэн эх орныхоо баялгийн харийнханд зарж хөрөнгөждөг хэрэг нь задарч оффшороос мөнгө нь монголдоо буцах цаг дөхсөөр…Ерөнхийлөгч Х.Баттулгын дахин сонгогдох эсэх нь үүнээс л шалтгаалах биз ээ. Монголын хорлож дуусдаггүй ШУЛАМЫН БАГ –ийг Монголын улс төрөөс тонилгоогүй цагт Монголын орд газрууд чөтгөрийн тойргоос гарч чадахгүй. Ордуудаа цөлмүүлж, олон нийт нь хорлогдсоор байх болно.

ЭХ СУРВАЛЖ : СЭТГҮҮЛЧ Б.ОТГОН

СҮ.БАТБОЛДЫН ҮНЭН ХУДЛЫГ ШҮҮЕ !!!

“С.Батболдын үед сайхан байжээ” гэж шүүрс алддаг Монголчууд олон шүү дээ. Түүнийг Ерөнхий сайдаар ажилласан он жилүүдэд монголчууд амны хишигтэй байлаа. Монгол Улсын эдийн засаг түүхэндээ анх удаа 17.3 хувьд хүрсэн юм. Дэлхийн дайнаас хойш ганцхан Хятадын эдийн засаг л 16.5 хувийн өсөлтөд хүрлээ хэмээн гайхуулж байсныг Монгол давж гарсан нь энэ”.

“Өдрийн сонин” 2021.02.04 №025 (6647) П.Хашчулууны “Сү-г барьж идэх нь ээ …” нийтлэлээс

1. С.Батболдын тухай Монголын Ардчилсан Холбооны төв хэвлэл “Ардчилал” сонин 2021.01.30-ны №003 (2606) дугаартаа “Нохой зан гахай авир” нийтлэл гаргаж, олон нийтэд тараасан. Энэ нийтлэл томоохон номын хэмжээнд бичигдсэн бөгөөд Эрдэнэтийн 49, 51%-ийг шалгах үеэр хоёр талаас аудит ороход тун ноцтой олон зүйл илэрчээ.

Нэг нь хуурамч гарын үсэг тамга тэмдэг ашиглаж авсан Жастын Батхүүгийн 120 сая долларын асуудал гарч ирсэн юм. Уг асуудалд Ерөнхий сайд асан С.Баяр, Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар, Төмөр замын дарга Т.Очирхүү, Эрдэнэтийн дарга Ч.Ганзориг нар оролцсон байгаа юм. Энэ цаг үеэс эхлэн Эрдэнэтийн зам хаалттай зам болж Эрдэнэт үйлдвэр хаалттай үйлдвэр болж эхэлсэн. Ч.Ганзориг сүнсгүй худал хэлдэг, босоо ороолон болсон. Хүн хүлэээж авахаа больсон, энэ үе хүртэл Монголын 1000 гаруй компани их нь ихдэхгүй, бага нь багадахгүй юм шахдаг байлаа.

Явуулж явуулж яс махыг нь идэж үмх мах амсуулдаг байсан юм. Эрдэнэтийн замд хэдэн мянган машин явж байлаа. Эрдэнэтийн зочид буудал хүнээр дүүрэн, ганц гэрээ зуруулах санаатай олуулаа ирчихсэн сууж байдаг сан. Гэрээнд гарын үсэг зурвал жилийн өнгө сайхан гарлаа гэж баяр хөөртэй буцдаг байсан. Сонин бүхэн хэдэн сонин шахах санаатай эргэлдэнэ. Хуучин захирлууд байвал яаж ийгээд л хүлээж авдаг байсан юм.

Тэгээд л Ч.Ганзоригоос хойш эрдэнэт тийш зүглэх ардын зам баларлаа гэж миний бие хэлдэг байлаа. Х.Наранхүү захирал Совет дээр орж улиран сонгогдоод байхад би авах ёстой гэж Ч.Ганзориг хүчээр булаан авч төрийн эргэлт хийсэн хүн билээ. Өмнө нь Монгол талын Зөвлөлийн дарга байхдаа Х.Наранхүүг тавихдаа би сайдаасаа буунгуут авна гэж хэлсэн гээд байгаа юм. Тэгээд л нэг өдөр давхиж ирээд л тамгаа авъя гэж хэлэхэд нь ав ав гэхдээ жаахан ном зүйтэй ав л даа гэж хэлсэн байгаа юм. Ийнхүү ёс зүйгүй авсан, түүний цаана энэ нөхдүүд байжээ.

Сү.Батболд 2021 оны 1-дүгээр сарын 21-ний буюу 21-р зууны хамгийн хар өдрийн гол баатар боллоо. Би энэ болж байгаа үйл явдалд эргэлзэхийн дээдээр эргэлзэж, гайхахын дээдээр гайхаж байна гэж Ерөнхийлөгч Х.Баттулга хэлсэн. Сү.Батболд 2020, 2021 оны дуулиан шуугианы баатар болов. Ямааны мах халуун дээрээ гэдэг шиг болж байгаа үйл явдал гарч байгаа бүхнийг архивлаж нягтлан үзэх нь чухал гэж үзсэн юм. Оюутолгойн 15 дахь хоригдол намайг Баттулга шорон гяндандаа чандлан хорино уу гэж Ц.Элбэгдорж мэдэгдсэн байгаа юм.

Ийнхүү Сү.Батболд Оюутолгойн гэмт хэргийн төдийгүй сүүлийн 30 жилийн гэмт үйлдлийн нэгэн гол баатар болох нь тодорхой боллоо. Тэр багаасаа онц сайн сурч, тэр бүр хүүхэд ордоггүй Москва хотын Олон Улсын Харилцааны Дээд Сургуульд ямар хаалгаар нь ч юм орж суралцжээ. Энд мэдээж орос англи хэл, олон улсын харилцаа, хөрөнгөтний эдийн засаг үзэж бас тусгай шалгаруулалтанд орсон байж таараа. Энэ хүний дардан замыг П.Очирбат, Д.Содном, П.Жасрай нар засжээ. 2000 оны эхээр энэ хүн шүүмжлэлд өртөж эхэлсэн ч галын цэгийг ямагт унтраасаар ирсэн билээ.

Алтай Трейдинг гэдэг компани Чингис зочид буудалтай хамт гарч ирсэн, Ард банкны хувь нийлүүлэгч том зээлдэгч байсан. Ардын банкыг татан буулгах муу зээлийг устгах хуйвалдаанд хамгийн түрүүнд оролцсон. Банкны удирдлагыг алж, банкийг нь булаан авах , зээлийг нь устгах том операци хийгдсэн . Энэ замаар хэл амтай хэдэн ногооноор ивээн тэтгэгч Эрдэнэтийн босс Ш.Отгонбилэгийг мөн алж, мөнгөний асар том машин Эрдэнэт үйлдвэрийг дээрэмдэн авах нь чухал гэдгийг ойлгосон.

Аалзны тор нэвтрүүлэг гарснаар дэлхийд төдийлөн нийтэд зарлагддаггүй Еврейн 7 компани 1987 онд Монголд Эрдэнэтийн зэсийг зуучилна гэж чимээгүй орж ирсэн байгаа юм. Энэ 7 компани Монголыг эргүүлсэн, одоо нэг компани нь олон зуун мянган тонн керосин татваргүй оруулж ирээд Багахангайд хулхи бензин үйлдвэрлэж байгаа тухай үе үе шуугивч чимээ алдардаг юм.

2000 оны эхээр Ийгл телевизийн сэтгүүлч Г.Уянга Сү.Батболдтой хамтарсан хүн нөгөө ертөнцөд одож байна гэсэн мессежийг сэлэм Ганхуяг олон нийтийн сүлжээнд тавьсан юм. Энэ нь их ортой ч юм шиг. Алтай Кашмир ноолуурын салбарт ажиллаж эхэлсэн бол Алтай Трейдинг П.Очирбатын Алт-1 хөтөлбөрийн хүрээнд ажиллаж эхэлжээ. Лицензийг наймаалж эхэлсэн, Ашигт малтмалын хуулийг гадныхантай нийлж Америкийн Уул уурхайн хуулийг баталсан. AMХЭГазрыг эмхлэн зохион байгуулсан.

Тагнуулын Төв Газрыг өөрчлөн зохион байгуулсан. Муу сурдгаас авахуулаад онц сурдаг бүх хүүхдүүдээс ирээдүйн удирдагчдыг бэлтгэж эхэлсэн, Чингис зочид буудлаа улсад эргүүлж өглөө гээд их мөнгө авсан, хувьчлал хийж байна гэж мөнгө авсан, Казино байгуулах гэж байна гэж их мөнгө авсан, Тавантолгойн лицензийг авсан гэж мөнгө авсан, буцааж өгч байна гэж мөнгө авсан, Бороо Гоулдаас 12 тонн алт авсан, Бороо Гоулдын Монгол талын захирал Насанбат ор сураггүй алга болсон, мөн энэ ажилд оролцож байсан Чихэрханы Мурат нас барсан, Чингис зочид буудалд Груван гол гэдэг сонин төсөл гаргаж Сү.Батболдоос өмнө Монгол Импексийн захирлаар ажиллаж байсан Билэгсайхан, С.Зориг, Сү.Батболд гурав хамтарсан компани байгуулсан, С.Зориг бол алагдсан, Билэгсайхан хүн танихгүй болж байж байгаад нас барсан, энэ ажилд оролцож байсан Улсын Бага Хурлын гишүүн Баярцэнгэл цус харвасан, одоогоор бие нь гайгүй ч гэсэн тийм сайн биш.

Н.Дугар гэдэг нeхөр нэгэн үе Сү.Батболдын тухай маш их зүйлийг ярьдаг байсан, Барс зах дээр очъё нэг эмэгтэйг харуулъя гэдэг байв, Сү.Батболдын англи хятад хэлний орчуулагч байсан Тавантолгойн лицензийг Хятадын Шиньхуад 350 сая доллараар зарах нууц гэрээнд оролцжээ. Үүний нууцыг хадгалж гэрээг амжилттай хийх юм бол байр, АНУ-д байнга амьдрах мөнгийг өгч гаргана гэсэн байгаа юм. Гэвч луу унжиж юу ч үгүй болоод зах дээр сууж байгаа нь энэ гэж ярьсан.

2.“Ардчилал” сонины нийтлэлд өгүүлэхдээ “Нью – Йорк мужийн Дээд шүүх дээр хэлэлцэж буй 656507-2020 дугаартай Монгол улсын Төрийн өмчийн бодлого зохицуулах газар, Эрдэнэт ТӨҮГ, Эрдэнэс Оюу толгой ХХК нэхэмжлэгчтэй, Сүхбаатарын Батболд, Чимиддоржийн Ганзориг, Уламбаярын Туул, Очирбатын Нямдалай, Чёон Чү Ёон, Ким Хак Сёон, И Юү Жон зэрэг хариуцагчтай хэрэгт АНУ-ын К2 Intelligence компаний захирал Жэрэми М.Кроллын гэрчийн мэдүүлэгт орсон баримтуудын хураангуй
материалуудыг бүтнээр Hb /http:lapps.courts.state.ny.us/iscroll хаягаар орон “ Index Number ” хэсэгт нь хэргийн 656507-2020 дугаарыг оруулан үзэх боломжтой).

Мэдээлэл цуглуулах, зөвлөгөө өгөх чиглэлээр мэргэшсэн “K2 intelligence” компанийн үүсгэн байгуулагч Кролл энэ чиглэлээр 1972 оноос эхлэн ажиллажээ. Өмнө нь Филиппиний Фэрдинанд Маркос, Гаитигийн Жан Клод Дувалье, Пэругийн Албэрто Фужимори зэрэг дарангуйлагчдын хулгайлсан эд хөрөнгийг илрүүлэх, буцаан шилжүүлэх хэргүүд дээр ажиллаж байсан туршлагатай. К2-ын хувьд Монгол улсаас хулгайлсан эд хөрөнгүүдийг эрэн сурвалжлах, олж тогтоох, сэргээх ажлын хүрээнд хариуцагч УИХ-ын гишүүн Сү.Батболд, түүний өмнөөс ажлыг нь зохицуулдаг хүмүүсийн хууль бус үйлдлүүд дээр төвлөрч ажиллажээ.

К2 -ын олж тогтоосноор Сү.Батболд Монголоос гадна гадаадын цөөнгүй оронд нууц эсвэл далдалсан байдлаар олон өмч хөрөнгө эзэмшдэг. Хариуцагч Ч.Ганзориг Эрдэнэт ТӨҮГ-ын даргаар ажиллах үед Сү.Батболд хувь хүртдэг эсвэл эзэмшдэг компаниуддаа ашигтай гэрээ байгуулахаар шахдаг байсан бололтой. Мөн өөрийн хүү Батболдын Баттүшиг, У.Туул, О.Нямдалай, Чёон Чү Ёон, Ким Хак Сёон, И Юү Жон, Ким Ёнжун, И Юү Жёон, Ри Бёон Үк, Кан Ын Жоо нараар дамжуулан Сү.Батболд эд хөрөнгөө нуудаг, хувь хүртдэг байжээ.

Түүнчлэн хариуцагч “Balo as”, “Lovitas”, “Glowаѕѕеtѕ” зэрэг компаниуд нь Нью-Йорк, оффшор бүс Британий Виржиний арлуудад бүртгэлгүй агаад эдгээр компаниудыг ашиглан дээр дурдсан хүмүүс Монгол улсаас хууль бусаар олсон мөнгөө нууж байжээ. Тэд Нью-Йорк дахь 12E East 61st Street, New York, NY 10065, Unit 58D, 230 West 56th Street, New York, NY 10019 хаягууд дээрх байруудыг өөрсдийн хууль бус үйл ажиллагаагаараа худалдан авчээ.

К2 компани 2018 оноос Монгол улсын баялгаар хууль бусаар хөлжсөн хүмүүсийг илрүүлэх судалгаа хийх явцдаа ашиг сонирхлууд бөөгнөсөн Оюутолгой, Эрдэнэт үйлдвэр зэрэг стратегийн ач холбогдолтой газрууд дээр төвлөрчээ. Тэдний зорилго нь Монголын төрийн албан хаагчид, бизнесийнхэн дээрх газруудаас дамжуулж хэрхэн хууль бусаар хувь хүртдэгийг тодруулах явдал байв.

К2-ын олж тогтоосноор Сү.Батболд нь олон улсад оффшор компаниуд, төлөөний хүмүүсээрээ дамжуулан үнэ цэнтэй хөрөнгө эзэмшдэг. Тэрээр эдгээр хөрөнгүүдээ Монгол улсын хуульд заасны дагуу хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурдаагүй байв. Судалгааны явцад олсон баримт шүүхийн өмнө хангалттай нотолгоо юм. Сү.Батболд нь K2-ын судалсан гол хүмүүсийн нэг.

К2-ын хувьд өнгөрсөн хугацаанд олон нийтэд нээлттэй компаний болон үл хөдлөх хөрөнгийн бүртгэлүүд, зээлийн мэдээллийн сан, бүх төрлийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, шүүх арбитр, нийтийн сүлжээ, вэбсайтууд дээрх мэдээллийг эх сурвалжуудаас нь хэд хэдэн хэл дээр нарийн судалж , уялдаа холбоог нь гаргажээ .

К2-ын судалгаагаар Сү.Батболдын гэр бүлтэй холбоотой өндөр үнэтэй олон хөрөнгө илэрсэн юм. Ялангуяа Чёон Чү Ёон, Ким Хак Сёон нар Сү.Батболдын өмнөөс олон хууль бус гэрээнд оролцож, хөрөнгө эзэмшиж байжээ. БНСУ-ын иргэн энэхүү хоёр хүн оффшор бүс Британий Виржиний арлууд, Хонконг, Сингапур, Их Британи, АНУ зэрэг олон газарт бүртгэлтэй компаниудаараа дамжуулан Хонконг, Их Британи, АНУ-д үнэ цэнтэй үл хөдлөх хөрөнгүүд эзэмшиж байжээ . Чёон, Ким хоёртой холбоотой компаниуд Эрдэнэттэй зэс молибдены баяжмалын өндөр үнэтэй гэрээнүүд байгуулж, Оюутолгой төслийн хэлэлцээрийн чухал мөчүүдэд хууль бус гүйлгээнүүд хийснийг К2 тогтоосон байна.

К2-ын ажилд АТГ-ын зүгээс дэмжлэг үзүүлсэн бөгөөд Hunton Woods Ltd компаний дижитал ул мөрийн эксперт Др.Пол Хантоны тусламжтайгаар Эрдэнэтийн серверүүдэд буй имэйл, файл зэрэг эд мөрийн баримтуудыг судалж үзсэн байна. Сү.Батболд хамаарал бүхий компани, хөрөнгүүдээ нуухаар ихэд чармайсан учир гэрчийн мэдүүлэг олж тогтоосон зүйлс нь түүний бүхий л хөрөнгө, үйл ажиллагааг хамарсан гэж хэлэх боломжгүй.

К2-т олдсон баримтуудаас үзэхэд Сү.Батболд нь Эрдэнэт үйлдвэр Оюутолгой төслөөс өөртөө хууль бусаар ашиг хүртжээ. Эрдэнэт үйлдвэрийн хувьд тэрээр хамааралтай этгээдүүдээр дамжуулан зэсийн баяжмал бага үнээр худалдан авахаар гэрээлэн цааш дэлхийн зах зээл дээр дамладаг байжээ. Харин Оюутолгойн хувьд Сү.Батболд түүний ил болон оффшор компаниуд төслийн хэлэлцээрийн чухал мөчүүдэд томоохон гүйлгээнүүд хийжээ.

Сү.Батболд 2009 оны 10 дугаар сараас эхлэн Ерөнхий сайдаар томилогдож, 2012 оны 8 дугаар сар хүртэл ажиллах үед нь Эрдэнэт ТӨҮГ-ын дарга Ч.Ганзориг Сү.Батболдын төлөөний хүмүүс эзэмшдэг дор хаяж 4 компанитай зэс молибдены баяжмал нийлүүлэх өндөр өртөгтэй гэрээ хийжээ. Тэрхүү 4 компани гэрээг үзэглэхээс өмнөхөн байгуулагдсан бөгөөд “Catrison Limited”, “Cliveden Trading AG”, “Cenetrade Limited”, “L-dex Holdings Limited” гэсэн нэртэй. Хэдийгээр дээрх 4 компани оффшор бүс Британий Виржиний арлууд, Хонконг, Швейцарт бүртгэлтэй ч эцсийн дүндээ Сү.Батболдын төлөөний хүмүүс Чёон Чү Ёон, Ким Хак Сёон нарын эзэмшлийнх юм. Хуульд заасны дагуу Сү.Батболд хэзээ ч дээрх компаниудтай холбоотой гэдгээ хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурдаж байсангүй.

ЭРДЭНЭТ: Дурдсан 4 компаний нэг Catrison Limited нь 2011 оны 2 дугаар сарын 8-ны өдөр байгуулагдсан бөгөөд Хак Сёон 100% эзэмшдэг. Энэхүү компани cartisоnlimited@yahoo.com имэйл хаягаар Сү.Батболд, түүний хүү Б.Баттүшиг нарын хувийн имэйлтэй харилцаж байсан нь тогтоогдсон. Са-trison компани байгуулагдсанаасаа хойш 7 хүрэхгүй хоногийн дараа буюу 2011 оны 2 дугаар сарын 14-ний өдөр 150.000 метр тонн нойтон баяжмалыг 3 жилийн хугацаанд авах гэрээг Эрдэнэттэй байгуулжээ.

Уг гэрээг байгуулах хүртлээ Catrison компани хийгээд эзэн Хак Сёон нар нь зэсийн баяжмал зарж байсан ямар нэг туршлагагүй. 2011 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Catrison дахин 240.000 метр тонн нойтон баяжмал 3 жилийн хугацаанд авах гэрээ байгуулсан байна. 2011 онд Catrison компанид Эрдэнэт 69 сая, 2012 онд 93 сая ам.долларын баяжмал заржээ. Харин Catrison компани эдгээрийг худалдан авсан даруйдаа Их Британы “Ocean Partners UK Limited” компанид дамлан заржээ.

Catrison-той гэрээ хийхээсээ өмнө Ocean Partners компани нь Эрдэнэтийн томоохон худалдан авагч байлаа. Гэтэл 2011 оноос тодорхойгүй шалтгаанаар Catrison компаниар дамжуулж баяжмалаа зардаг болжээ. Cliveden Trading AG компанийг 2011 оны 12 дугаар сарын 9-ний өдөр эрдэс баялгийн арилжаа хийгч Марк Форсайт байгуулан удалгүй 2012 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр захирлаар нь Сү.Батболдын төлөөний хүн Хак Сёон томилогдож, Сү.Батболд болон түүний гэр бүл Cliveden компаний Марк Форсайт, Хак Сон зэрэг гол хүмүүстэй сlіvеdenmongolia@gmail.com хаягаар нь харилцаж байжээ.

2011 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Cliveden компани Эрдэнэтээс 3 жилийн хугацаанд 240.000 метр тонн нойтон баяжмал авах гэрээ байгуулж, 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр дахин 86.000 метр тонн нойтон баяжмал авахаар Эрдэнэтийн захирал Ц.Даваацэрэн гарын үсэг зуржээ. 2012-2019 оны хооронд Эрдэнэт Cliveden компанид 1636 сая ам.долларын зэсийн баяжмал нийлүүлжээ. Genetrade Limited нь оффшор бүс Британий Виржиний арлуудад 2010 оны 11 дүгээр сарын 19-нд бүртгүүлжээ.

Уг компаний эзэн нь Сү.Батболдын төлөөний хүн Чон Чү Ёон юм. Компаниа бүртгүүлснийхээ дараахан тэрээр genetrade@yahoo.com имэйл хаяг нээсэн бөгөөд мөн үүгээрээ Сү.Батболдтой харилцаж байжээ. Genetrade Компани бүртгүүлснээсээ хойш удалгүй 2010 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 3.300 метр тонн, 2011 оны 12 дугаар сарын 6-нд хоёр дахь гэрээгээ байгуулан 3.800 метр тонн нийтдээ 68.5 сая ам.долларын баяжмалыг Сү.Батболд , Чёон Чү Ёон нар Өмнөд Солонгосын Пусан, Инчон дахь түншүүддээ зарсан бололтой. Lidex Holdings Limited нь Хонконгд 2007 оны 2 дугаар сарын 23-ны өдөр бүртгүүлсэн компани юм.

2007 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Чёон “indexholding@yahoo.com” имэйл хаяг нээжээ. 2009-2010 оны хооронд Чёон Lidex компаний захирлаар ажиллаж улмаар 100% эзэмшигч нь болжээ. 2007 оны эхээр Lidex нь 20.000 тонн 2008 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 150.000 тонн зэсийн баяжмал авах гэрээ байгуулсан ч гэрээгээ 2011 он Гэхэд хүчингүй болгон Catrison оронд нь гол худалдан авагчаар тодорчээ. Lidex-ийн хувьд Худалдаа хөгжлийн банк дахь Чёон, О.Нямдалай нарын хамтын данс руу гүйлгээ хийсэн олон баримтууд бий.

ОЮУТОЛГОЙ: Хэргийн хариуцагч хувь хүмүүс ил болон оффшор компаниудаараа дамжуулан Айвэнхоу Майнз компаниас хууль бусаар хөрөнгө авчээ. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ 2009 онд зурагдсаны дараа 2010 оны 8 дугаар сарын 25-26-ны өдөр Сү.Батболд Оюутолгойн уурхай дээр Роберт Фридландын зочноор очин төслийн явцад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэх цаг үетэй давхцан Британий Виржиний арлууд, Хонконг дахь Батболдын төлөөний хүн Чёон зэрэг этгээдүүдийн дөрвөн оффшор компани руу өөр оффшор компаниудаас шилжүүлгүүд хийгджээ.

2010 оны 12 дугаар сард Монгол улсын Засгийн газар Оюутолгой төслийн эзэмшил, менежментийн асуудлаар Айвэнхоу, Рио Тинто компаниудтай хийх хэлэлцээг Сү.Батболд ахлаж, хэлэлцээний үр дүнд Рио Тинто компани Айвэнхоу дахь хувиа 42.3% болтол ихэсгэж Оюутолгой төслийн олборлолт, үйлдвэрлэл, менежментийг хариуцах болсон юм. Яг энэ үеэр Чёон гэх мэт Сү.Батболдын төлөөний хүмүүс рүү дахин мөнгө шилжсэн байна. Энэ бүх хууль бус орлогоо нуун далдлахын тулд Сү.Батболд болон хэргийн хариуцагч этгээдүүд 10 гаруй улсад 100 орчим компаниар дамжуулан олон тооны үл хөдлөх хөрөнгө, банкны дансууд эзэмшиж байна.

ЧЁОН ЧҮ ЁОН, ХАК СЁОН НАР СҮ.БАТБОЛДЫН ТӨЛӨӨНИЙ ХҮМҮҮС БОЛОХ НЬ

Чёон нь БНСУ-ын иргэн бөгөөд Монгол улс, Хонконгд байртай. Тэрээр 1987 оноос Сөүл дэх Samsung C&T Corporation-д харин 1995 оны 8 дугаар сараас Самсунг, Эрдэнэт үйлдвэрийн хувь нийлүүлсэн Эрдсам компанид Солонгосын талыг төлөөлөн ажиллаж 2007 онд Самсунг дахь албаа хүлээлгэж өгөн Сү.Батболдын төлөөний хүнээр дор хаяж 8 оронд 60 компаний захирал, хувь эзэмшигчийн үүрэг гүйцэтгэсэн байна . Ингэж тэрээр нэхэмжлэгч талын хууль бусаар завшсан хөрөнгийг нуун далдалж чаджээ.

Чёоны хувьд Сү.Батболдын гэр бүлийн гишүүд амьдардаг Лондон дахь хоёр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ дээр гарын үсгээ зурсан байна. Мөн Сү.Батболдын гэр бүлтэй шууд холбоотой Midlink компаний захирлаар ажиллаж, Чингис хаан Зочид буудлынх нь “Chinggiskhaan.оrg” хаягийг бүртгүүлжээ. Түүнчлэн 2012-2014 оны хооронд Бостон хотноо Сү.Батболдын хүүхдүүд амьдарч байсан үл хөдлөх хөрөнгө эзэмшигч компаний захирал, гэр бүлийнх нь гишүүдийн компаниудынх нь даргаар ажиллаж, маш ойр дотны 50 хүн оролцсон Б.Баттүшигийн хуриманд уригдсан байна.

Цаашлаад 31 сая ам.доллар хүртэлх үнэ бүхий Нью-Йорк, Лондон, Хонконг дахь үл хөдлөх хөрөнгүүдийг Сү.Батболдын нэрийн өмнөөс эзэмшиж байна. Чёоны эхнэр Хак Сёон нь БНСУ-ын иргэн бөгөөд Хонконгд амьдардаг. Тэрээр хэл шинжлэлийн ухааны докторын зэрэгтэй, монгол, япон хэлний талаар судалгааны бүтээлүүд нийтлүүлсэн ч нөхрийнхөө нэгэн адилаар Сү.Батболдтой холбоотой олон компаний захирлаар ажиллажээ. Энгийн судлаач нэгэн тэрбээр 8 улсад 25 компанитай баримт олджээ. Түүний Бостон, Хонконг, Тайланд дахь банкны дансууд, үл хөдлөх хөрөнгө нь дор хаяж 14 сая ам.долларын үнэ хүрнэ.

СҮ.БАТБОЛДЫН ЭЗЭМШЛИЙН ХӨРӨНГҮҮД

K2-т олдсон баримтаар Сү.Батболд Нью-Йорк хотноо дор хаяж хоёр үл хөдлөх хөрөнгө эзэмшиж байна. Unit 12E, 21 East 61st Street, New York, NY 10065 болон Unit 58D, 230 West 56th Street, New York NY 10019 хаягууд дээрх байрууд нь Сү.Батболдын төлөөний хүмүүсийн Lovitas, Balaos гэсэн хоёр компаний эзэмшилд байдаг аж. Эхний байрыг нь 2015 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 10 сая ам.доллараар Хак Сёоны эзэмшдэг Lovitas компани худалдан авчээ. Нийтийн сүлжээний баримтаас харахад Сү.Батболдын охин Б.Бадамханд найз залуу Чулууны Баясаатайгаа уг байранд 2016 оны 4 дүгээр сард амьдарч байжээ. Харин хоёр дахь байрыг Balaos компани 2012 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр 3.9 сая ам.доллараар худалдан авсан нь Сү.Батболдын хүү Б.Баттүшигт хамаарна. Хэдийгээр Сү.Батболдын нэр дээр эдгээр үл хөдлөх хөрөнгүүд бүртгэлгүй ч түүний төлөөний хүмүүс эзэмшдэг нь тодорхой.

Төлөөний хүмүүс хэл шинжлэлийн эрдэмтэн Хак Сёон, Самсунг корпорацийн ажилтан асан Чёон нар хууль бусаар олсон мөнгөөрөө дээрх өндөр үнэтэй үл хөдлөх хөрөнгүүдийг авчээ. Харин тэднийг Монголын ард түмний хөрөнгөөс хууль бусаар шамшигдуулж баяжих боломжийг Сү.Батболд бүрдүүлжээ .

СҮ.БАТБОЛДЫН НЬЮ-ЙОРК ДАХЬ БАНКНЫ ДАНС

К2-ын судалгаагаар Сү.Батболд хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурдаагүй Нью-Йоркийн банкны дор хаяж нэг данстай болох нь тогтоогдов. Энэхүү данс нь Сү.Батболд болон төлөөний хүмүүсийнх нь эзэмшдэг “Glowаѕѕеtѕ Limited” компанийх Glowаѕѕеtѕ-ыг Сү.Батболдтой холбох олон шижим бий. Тэдгээрээс дурдвал Чёоны найз Күмжон Юү Монгол улсад бүртгэлтэй охин компани Glowаѕѕеtѕ ХХК-ий итгэмжлэлтэй аж.

Түүнчлэн Glowаѕѕеtѕ ХХК-ий эзэмшигчээр Сү.Батболдын төлөөний хүн Жамбалдоржийн Монголмаа бүртгэгджээ. Тус компани хуулийн этгээдээр бүртгүүлэхдээ ашигласан хаяг нь Чёон Хак Сёон нарын өмнө бүртгүүлсэн хаягтай таарч байна. Үүнээс гадна Glowаѕѕеtѕ ХХК-ий 30%-ийг эзэмшдэг Сэлэнгэ минералс ХХК-ий бусад хувь эзэмшигчид нь Сү.Батболдын ах, эгч, хүргэн ах аж.

Бидний олж тогтоосноор Glowаs-sets Limited нь Glowаѕѕеtѕ ХХК руу нийтдээ 451.979 ам.доллар гурван шилжүүлэг хийсэн бол Glowаѕѕеtѕ ХХК нь тодорхойгүй эх үүсвэрээс 300.000 ам.доллар авчээ. 2016 оны дугаар сарын 12-ны өдөр Glowаѕsets ХХК-ийн данс руу орсон 201.933 ам.долларын шилжүүлгийн тайлбар дээр “HSBC Bank USA, NA, New York гэсэн нь Нью-Йоркт Glowаѕѕеtѕ Limited өөрийн данстайг илтгэнэ гэж үзэж байна. Цаашлаад Catrison компаний Эрдэнэттэй хийсэн гэрээнд “Morgan Chase NA, 1Chase Manhattan Plaza, New York, NY 10081″ гэсэн банкны хаяг байсан нь бусад дансуудтайг ч харуулдаг .

Москвагийн олон Улсын Харилцааны Дээд сургууль Монголдоо ховор мэргэжилтний нэг МГИМО төгсөгчид гадны туршуул болж эх орныг 90-ээд оны эхээр сүйрүүлсэн гэж дугаар хорооны иргэн Дугар гэдэг нөхөр ярьж явдаг. Монгол Импекс Нэгдэлд төгсөөд ажиллаж байсан. Монгол Импекст Нэгдэл гэдэг нь Монгол Улсын Гадаад худалдаа хариуцсан Гадаад худалдааны Яамны харъяа хөрөнгөтнүүдтэй доллараар наймаа хийдэг улсын чухал нэгдэл байсан. Энэ нэгдлийн харьяанд улсын төсвөөр Чингис зочид буудлыг Бүгд Найрамдах Социалист Югослав улсын барилгачид барьж байсан.

Энэ үед яамны сайдаар Пунсалмаагийн Очирбат ажиллаж байсан бөгөөд Англи улсын бизнесийн дээд сургуульд англи хэлтэй түүнийг хөрөнгөтөн оронд капиталист эдийн засаг сургахаар явуулсан байна 80-аад оны үлчээр МАХН-ын Улс төрийн товчооны гишүүн Улаанбаатар хотын дарга Лантуу гуайн хэлснээр залуучууд ирээдүйг авч явах юм гэж Ш.Отгонбилэгийн нэр орж ирж байсан. Мөн бас маш нууц гэсэн бичгээр энэ хүмүүс намын ирээдүйн боловсон хүчин энэ хүмүүстэй анхаарч ажиллах хэрэгтэй гэж цөөхөн хүмүүсийн нэр орж ирсний дотор С.Баяр, М.Энхболд, М.Энхсайхан, Сү.Батболд …нарын хүмүүс орж ирж байсан байна. П.Очирбат Сү.Батболдод ихээхэн найдвар тавьж Англид явуулаад зогсохгүй улсын төсвийн хөрөнгөөр боссон Чингис зочид буудлыг өгсөн. Мөн П.Жасрай Их-7 гэдэг компани байгуулж түүнд Сү.Батболдын Алтай кашмир орсон.

Алтай кашмир нь англичуудтай нийлж монголын ноолуурыг угааж гаргадаг байсан байна. Түүнээс гадна алт эрдэнэсийн лиценз нэрээр Монголыг дамлан худалдах ажиллагаанд орсон гэж одоо шуугиж байна. Бүх юм их эртнээс эхтэй бололтой. 2008 оны дугаар сарын 1-нд МАХН-ын Төв байр Намын Төв архивыг галдан шатаахад Ю.Цэдэнбалын өдрийн тэмдэглэл алга болсныг доктор П.Нэргүй хамгийн том гарз хохирол, үндэстний эмгэнэл гамшиг гэж нэрлэж байсан.

Тэр тэмдэглэлд тун олон зүйл бий. Түүн дотор дарга нарын хүүхдүүд төдийгүй нууц амрагийн нууц хүүхдүүд хэрхэн ардын хүүхдүүдийг дайрч Ю.Цэдэнбалын МГИМО мэтийн чухал сургуульд зөвхөн онц сурсан ардын хүүхдүүдийг явуул гэсэн. Гэтэл дарга нарын хүүхдүүд төдийгүй нууц амрагуудын нууц хүүхдүүд нь явж сүүлд нь нууцаар өндөр албан тушаалд юм уу, нууцаар том том бизнест оруулсан гэдэг нь одоо харагдаж эхэллээ.

Бүр эхийн гэдсэнд олдохоос нь эхлээд нууцаар бэлдэж эхэлсэн байна. Сү.Батболдыг П.Очирбатын нууц хүүхэд байж магадгүй гэхээсээ илүү ямар ч байсан түүний ивээлээр Лондонд Н.Энхбаярын нэгэн адил суралцсан. МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Эрдэнэжамъян АНУ-ын Элчин сайд Ментоны хэлсэнээр манай суурин постууд мэдээлэхдээ ийм ийм хүмүүс манай талд байна. Оюутолгойн гэрээг байгуулахад Н.Энхбаяр нөгөө талд байна гэж мэдээлсэн. Суурин постууд гэдэг нь суурин тагнуулууд юм. Нэгэн үе бид Ц.Нямдоржийг Хятадын суурин пост гэж эндүүрч байсан. Гэтэл өөр газрын суурин пост гэдгээ илчилсэнд талархаж байна гэж хэлсэн .

Эх сурвалж: “Хөх толбо” сонин

КОРОНАВИРУСИЙН ХАЛДВАРААР ӨВДӨӨД ЭДГЭРСЭН ХҮНИЙ МЭДЭХ 10 ЗҮЙЛ

Коронавирусийн бай эрхтэн бол уушги байдаг.  Коронавирүс нь хамар, залгиураар дамжин уушгинд хүрдэг. Уушгинд үрэвсэл үүсгэж, хатгалгаа болсон үед цэртэй ханиалгах, халуурах, хий ханиалгах, бие сулрах, ядрах , хоолонд дургүй болох зэрэг зовиурууд үүсдэг.

Эмнэлгийн нөхцөлд коронавирүсийн эсрэг эм, нянгийн үржлийг дарангуйлах антибиотик , дархлаа дэмжих эмийн эмчилгээг хийлгэж, цочмог үрэвслийг дарах боловч, уушгины эдийг нөхөн сэргээх эмчилгээг бүрэн гүйцэд хийж чаддаггүй тул та уушгиа бүрэн эрүүлжүүлэх дараах 10 арга хэмжээг өөртөө хэрэгжүүлээрэй.

1. Амьсгалын дасгал хийнэ. Хамгийн гол уушги дахь үлдэгдэл агаарыг бүрэн гаргаж,уушгийг цэвэр агаараар хангаж, уушги дахь хий солилцоог сайжруулах зорилготой байдаг тул зөв амьсгалын дасгал хийх нь хамгийн чухал юм.  Эндээс та бичлэгийг үзээд , гэртээ 10-15 удаа хийгээрэй.

2. Өдөрт 8 аяга буцалсан ус уугаарай.  Уушги луу орох агаар нь эхлээд хамар, залгиураар дамжих үедээ чийгшиж, бүлээсэж, цэвэршин уушги луу ордог. Иймээс агаарыг чийгшүүлэхэд шаардлагатай усыг ойр ойрхон уугаарай. Мөн гэрийн нөхцөлд хар цайны уураар утах, агаар чийгшүүлэгч ашиглах, чийгтэй цэвэрлэгээ өдөрт 2 удаа хийж өрөөгөө чийгшүүлээрэй.

3. Хэт хүйтэн, хэт халуун орчинд байхаас зайлсхийгээрэй. Коронавирүсийн улмаас үүссэн үрэвсэл нь ихэвчлэн уушгины доод дэлбэнд байрладаг тул хэт хүйтэн, хэт халуун агаар нь үрэвслийг сэдрээх хүчин зүйл болох тул аль болох тасалгааны хэмтэй орчинд байхыг хичээгээрэй.

4. Шингэц сайтай шөлтэй хоолыг түлхүү өдөрт 3-4 удаа хийж иднэ. Хоолондоо цагаан гаа, сармис, хар перецийг амтлагч байдлаар нэмэлтээр хэрэглээрэй. Эдгээр амтлагч нь халуун чанартай , үрэвсэл дарах үйлчилгээ өндөртэй байдаг тул таны уушгины үрэвслийг дарахад дэмжих эмчилгээ болно гэдгийг санаарай.

5.Уушги дахь үлдэц үрэвслийг бүрэн арилгах арга хэмжээ авна. Коронавирүс нь уушгины доод дэлбэнг гэмтээж, уушгины гуурсан хоолойн архаг үрэвслийг үүсгэж, уушгины эдийг хатууруулж, сорвижуулах, шохойжуулах аюултай тул уушгины үрэвслийг бүрэн гүйцэд эмчлэх нь чухал юм. Иймээс эмнэлэгт хүчтэй эм тариагаар цочмог үрэвслийг дарчихсан байгаа тул аль болох байгалийн эмийн ургамлаар эмчилж , эдгээх нь хамгийн тохиромжтой. Эмийн ургамалд чихэр өвс, лидэр, гурван үрийн тан зэрэг орно.

Гэвч шууд л эмийн ургамлуудыг ууж болохгүйг бас анхаараарай. Аль болох зөв тунгаар харилцан үйлдлийг нь зохицуулсан эмийн ургамлын бэлдмэл хэрэглэхийг санал болгож байна. Үүнд гималай брендийн КОФЛЕТ , ДИАКОФ, ЭСВЭЛ БРЕЗОЛ ОРНО. Кофлет нь энэтхэгийн уламжлалт анагаахын жорон дээр үндэслэгдсэн хийгдсэн, найрлагын 25% зөгийн бал, чихэр өвс, гурван үрийн тан, цагаан гаа, хар перец , урт перец зэргийг агуулсан уушги дахь цэрийг шингэлж, цэрийг ховхолж уушги цэвэрлэх үйлдэл үзүүлнэ Иймээс КОВИД-19 ХАЛДВАРЫН ДАРАА цэр ихтэй ханиалгах зовиур үлдсэн бол өглөө, өдөр 10мл хоолны дараа 14-21 хоног хэрэглэнэ. Мөн тамхи их татдаг , тоостой орчинд ажилладаг, гагнуур хийдэг,  агаарын бохирдолтой орчинд ажилладаг, архаг бронхиттой хүмүүс уушги цэвэрлэх зорилгоор хэрэглэнэ.

Харин ДИАКОФ нь чихэр өвс, гурван үрийн тан, лидэр, хар перец, цагаан гаа зэргийг агуулдаг харьцангуй зөөлөн ханиалга үүсгэж, цэрийг шингэрүүлж, ховхолж, уушги цэвэрлэх үйлдэл үзүүлдэг ба уушги дахь гуурсан хоолойн үрэвслийг дарж, гуурсан хоолойн улайлтыг арилгаж өгдөг. Диакофыг КОВИД-19 халдварын дараа хүүхэд, өндөр настан, жирэмсэн, хөхүүл хүмүүсийн  уушгийг хамгаалах, үрэвслийг дарах, уушги цэвэрлэх зорилгоор өглөө, өдөр 10мл ууж хэрэглэхийг зөвлөдөг.

БРЕЗОЛ бол турмерик, ар үр, бар үр, базилик, жүр үр, лидэр эмийн ургамлын найрлагатай тул КОВИД-19 ХАЛДВАРЫН ДАРАА ХИЙ ХАНИАЛГАХ, АМЬСГААДАХ ЗОВИУР үлдсэн үед илүүтэй уухыг зөвлөдөг . Ялангуяа турмерик  нь гуурсан хоолойн цочролыг багасгаж, гуурсан хоолойг тэлж, уушгины агааржилтыг сайжруулж, амьсгаадах зовиурыг арилгана. Бүх насны хүмүүс уушги цэвэрлэх эмийг өдөр, өглөө уусаны дараа оройдоо уушгиа тайвшруулах, уушгины ерөнхий үйл ажиллагааг сайжруулах , шөнө ханиалгахгүй байх зорилгоор хослуулан хэрэглэхэд их тохиромжтой. Мөн брезол нь харшлын эсрэг үйлдэлтэй тул хамрын харшил, архаг бронхитийн үед хий ханиалгах, настай хүмүүсийн хий ханиалгах зовиуртай үед бас зөвлөгддөг.

6. Ковид -19 халдварын үед маш олон төрлийн эм тариаг нэг дор хэрэглэж байгаа учраас элэг, бөөр , ходоод зэрэг эрхтнүүд хямарч, бие ерөнхий хордлогонд орсон байдаг. ИЙМЭЭС ХОРДЛОГО ТАЙЛАХ АРГА ХЭМЖЭЭ авна.

Биеийн ерөнхий хордлогыг тайлах хамгийн шилдэг эмчилгээ бол шингэн зүйл сайн уух юм.Гэвч шингэн зүйл муу уудаг бол өрхийн эмнэлэгт хандан хордлого тайлах шингэн сэлбэх эмчилгээг  хийлгэж болно.  Мөн хөлсөөрөө хордлогыг гадагшлуулах арга бол дасгал хөдөлгөөн хийж, хөлсөө гадагшлуулж бас болно Бас арьсаараа гадагшлуулах арга бол хар цайнд орох, гангатай эсвэл далайн давстай  усанд орох, саунд суух юм.

Биеийн ерөнхий хордлого тайлах ПУРИМ эмийг 2ш өдөрт 3 удаа 1-3 сар ууж болно. Пурим нь 10 гаруйн төрлийн эмийн ургамлын ханд бөгөөд цус цэвэршүүлэх, хордлого тайлах, нянгийн үржлийг дарангуйлах, дархлаа дэмжих зэрэг нөлөөтэй эм юм.

7. Уушгины үйл ажиллагааг маш сайнаар дэмждэг зүйл бол ЧИЙГЛЭГ АГААР юм. Ковид-19 халдварын дараа уушги луу орох агаарыг аль болох чийглэг, цэвэр байлгах тал дээр анхаарна. Ийм агаар байдаг газар бол голын эрэг газар, эсвэл ойн агаар байдаг. ИЙМЭЭС голын эрэг газар эсвэл ойнд хоногт багадаа 2 цаг байж, цэвэр агаараар уушгиа тэтгээрэй. Мөн гэртээ өдөрт 1 удаа чийгтэй цэвэрлэгээ хийж байгаарай.

8. Жирэмсэн, настай хүмүүс , архаг уушгины өвчтэй хүмүүс КОВИД-19 халдварын дараа сувилалын газарт 10-14 хоног уламжлалт анагаах ухааны эмчилгээ хийлгэх, физик эмчилгээ, шавар эмчилгээ , бариа засал эмчилгээг заавал хийлгэнэ. Учир нь эдгээр хүмүүсийн уушгины үйл ажиллагаа сэргэхэд илүү их арчилгаа шаардлагатай байдаг.  Хэрэв тийм боломж байхгүй бол гэртээ уушгины үйл ажиллагааг сайжруулах амьсгалын дасгалыг заавал хийж,  гэрийн нөхцөлд хийх боломжтой иллэг массажийг туслах хүнээр өдөрт 2-3 удаа 7-14 хоног хийлгээрэй.

9. Ковид-19 халдварын дараа зүрх судасны өвчин, бөөрний өвчин, элэгний өвчин сэдрэх хандлага өндөртэй байдаг. Ялангуяа уушги зүрх хоёр нягт уялдаа холбоотой эрхтнүүд учир цусыг шингэн байлгах, артерын даралтыг тогтвортой байлгах, зүрхний хэмийг хэвийн байлгах, хүчилтөрөгчийн хэмжээг 98% байлгах зэрэг арга хэмжээг заавал авна. Харин бөөрний эмгэгтэй хүний хувьд шээсний өнгө , үнэрийг сайтар ажиглаж байх шаардлагатай. Бөөрний өвчин сэдэрсэн үед заавал эмчид хандан зөвлөгөөг авч эмчилгээ хийгээрэй. Мөн бөөр хамгаалах ЦИСТОН эмийг хэрэглэж болно.

10. Коронавирүс нь судас гэмтээх хандлагатай тул судас хаана байна тэнд үрэвсэл үүсгэх учраас л судас хамгаалах, судасны ханыг бэхжүүлэх үйлдэлтэй Витамин С  уухыг эмч нар зөвлөж байгааг бас санаарай.Гэхдээ хүүхдэд витамин +6 наснаас дээш бол  С 250мг , +12 наснаас дээш бол витамин С  500мг , +18 наснаас дээш хүмүүс Витамин С 1000мг тус тус хоолны дараа ууж хэрэглэхийг сануулья. Ходоодны шарх, элэг, бөөрний өвчин, тулай , үе мөчний  өвчтэй хүмүүс витамин С 500мг -аас хэтрүүлсэний хэрэггүй.  Ковид-19 халдварын дараа ч ВИТАМИН Д 1000 ОУН нэгжээр өдөр бүр уусаар байх хэрэгтэй. МӨН ЦАЙР ихээр агуулсан нэмэлт бүтээгдэхүүнийг хэрэглэж, уушгины цэвэрлэх үүрэгтэй хучуур эс, хундганцар эс, сормуус эсийг нөхөн төлжүүлээрэй.

Нийтлэл бичсэн:  Б.Даваацэрэн Хүний их эмч, Эх сурвалж: Ковид-19 халдварын дараах эмнэлзүйн түр заавар , Амьсгалын эрхтний эмгэг судлал

ХҮНИЙ ЦУСНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ҮЗҮҮЛЭЛТҮҮД ЮУ ИЛЭРХИЙЛДЭГ ВЭ?

Цусны шинжилгээ бол бидний биед гарч байгаа өөрчлөлт, аливаа өвчнийг тодорхойлдог хамгийн чухал бөгөөд найдвартай шинжилгээ юм. Хүний цус нь хэдэн зуун найрлага хэсгүүдээс бүрддэг бөгөөд тэдгээрийн хувьд хэр хэмжээг нь заасан тоон үзүүлэлт байдаг. Цусны ерөнхий шинжилгээ нь тэдгээр үзүүлэлтүүдийг хэвийн эсэхийг харах, үнэлэх боломжийг олгодог.

Цусны ерөнхий шинжилгээний хариу нь эмчид тухайн хүний биеийн байдалд дүгнэлт хийх боломжийг олгодог. Өнөөдөр бид эрүүл хүний ​​хамгийн чухал үзүүлэлт болох цусны хэмжээ, түүний байх ёстой нормуудыг хэлж өгөх болно.

ЦУСНЫ ЕРӨНХИЙ ҮЗҮҮЛЭЛТҮҮД

1.Гемоглобин: Гемоглобин нь эритроцитын (цусны улаан эс) хамгийн чухал бүрэлдэхүүн хэсгүүдийн нэг бөгөөд хүчилтөрөгчийг тээвэрлэх, нүүрстөрөгчийн давхар ислийг биеэс зайлуулах үүрэгтэй. Гемоглобины хэмжээ буурч байгаа нь цус багадалт, дотуур цус алдалт, дотоод эрхтэнд гэмтэл учирсаны шинж тэмдэг байж болно. Хоол тэжээлийн дутагдал, хоолны хордлого нь мөн гемоглобины хэмжээ буурах бас нэгэн шалтгаан болдог.

Гэхдээ гемоглобины хэмжээ ихэсвэл цусны өвчин, зүрхний дутагдалд хүргэж болзошгүй байдаг. Гемоглобины хэмжээ эрэгтэйчүүдэд 130-160 г / л, эмэгтэйчүүдэд 120-140 г / л байх ёстой.

2.Цусны улаан эс: Цусны улаан эсүүд нь гемоглобин агуулдаг. Цусны улаан эсүүдийн тоо хэмжээ өөрчлөгдөж байгаа нь үргэлж ямар нэг өвчний шинж тэмдэг байдаггүй. Тухайлбал, эрүүл хүн өндөр ууланд гарахад энэ хэмжээ нэмэгддэг бол эмэгтэйчүүдэд сарын тэмдгийн үеэр багасах байдал ажиглагддаг.

Цусны улаан эсийн хэмжээ хэт ихсэх нь зүрх судасны болон уушгины өвчин, дутагдал нь цус багадалт эсвэл архаг үрэвсэлт үйл явцыг илтгэнэ. Хэвийн утга нь: эрэгтэйчүүдэд – (4.0-5.1) x 1012/л, эмэгтэйчүүдэд – (3.7-4.7) х 1012/л байна.

3.Эритроцитын тунах хурд (ЭТХ/ESR): Эритроцитын тунах хурд ихэвчлэн өвчлөлийн 2 дахь өдрөөс нэмэгдэж, хүний биеийн байдал сэргэж эхлэх хүртэл дээд цэгтээ хүрсэн байдаг. Тоон үзүүлэлт нэмэгдэж байгаа нь жирэмсэн үед болон төрсний дараах шарх, мэс ажилбараар халдвар, үрэвсэл үүссэн байж болзошгүйг илтгэж байдаг. Эрэгтэйчүүдэд байх ёстой норм нь 2-10 мм/ц, эмэгтэйчүүдэд 2-15 мм/ц байна.

4.Цусны цагаан эсүүд: Цусны цагаан эсүүд нь бидний бие махбодийг гадны нөлөөнөөс хамгаалдаг. Цагаан эсийн хэмжээ ихсэссэн байх нь үрэвсэл эсвэл халдвар байгааг илтгэнэ. Заримдаа цагаан эсийн хэмжээ өөрчлөгдөх нь өвчний улмаас бус, харин сэтгэл санааны юмуу бие махбодийн стрессээс болдог байна. Мөн цагаан эсийн хэмжээ багассан байх нь вирусын халдвар байгааг илтгэнэ. Заагдсан хэмжээ нь нас, хүйсээс хамаарч өөр өөр байж болох ч ерөнхийдөө хүн бүрийн хувьд хэвийн үзүүлэлт нь (4.0–9.0) x 109 /л байна.

5.Лимфоцитууд: Лимфоцитууд нь бидний дархлааны тогтолцоог бүтээгч гол эсүүд юм. Хэрэв лимфоцитын концентраци нормоос давсан бол ихэнх тохиолдолд энэ нь халдварт өвчинг, харин лимфоцитын түвшин бага байх нь бөөрний дутагдал эсвэл архаг өвчнийг илтгэдэг. Насанд хүрэгчдийн цусан дахь лимфоцитын агууламж (1.2-3) x 109 байвал хэвийн гэж үзнэ.

6.Ялтас эс: Ялтас эс нь цусны бүлэгнэлтийг хариуцдаг эсүүд юм. Хэрэв ялтас эсийн тоо байх ёстой нормоос давсан бол энэ нь сүрьеэ, колит эсвэл элэгний хатуурлыг илэрхийлж болно. Хэрвээ мэс заслын дараагаар ялтас эсийн тоо нэмэгдсэн байвал бие махбодийн хэвийн урвал гэж үздэг.

Элэг, дэлүү зэрэг нь архи, хүнд металлын хордлогод орвол цусан дахь ялтасны тоо багасдаг. Ялтас эсийн тоо өөрчлөгдөхөд нөлөөлдөг эмнүүд ч бас бий. Ялтас эсийн хэвийн хэмжээ нь (180-320) х 109 /л байна.

7.Глюкоз: Цусан дахь хамгийн чухал үзүүлэлтүүдийн нэг бол сахарын хэмжээ юм. Цусан дахь сахарын хэмжээ ихэссэх нь чихрийн шижин өвчний шинж тэмдэг юм. Гэхдээ сахарын хэмжээ бага байх нь хоол тэжээлийн дутагдал эсвэл дааврын өвчлөл байгааг илтгэдэг. Глюкозын хэвийн хэмжээ 3.5-6.5 ммоль / литр байна.

8. Нийт уурагийн хэмжээ хатуу хоолны дэглэм барьсаны дараагаар болон бөөр, элэг өвчилж эхлэхээр  ихэвчлэн буурдаг. Байх ёстой хэвийн хэмжээг нь 60-80 грамм/л гэж үздэг.

9.Билирубин: Ерөнхий билирубин бол бидний элэгний үзүүлэлт юм. Энэ үзүүлэлт ихсэх нь гепатитийг эсвэл цөсөнд чулуу үүссэнийг харуулдаг байна. Ерөнхийдөө билирубины хэмжээ нь 20.5 ммоль /л –ээс ихгүй байх ёстой.

Таны харж байгаачлан цусны ерөнхий шинжилгээгээр бид бие махбодынхоо бараг бүх өөрчлөлтийг олж мэдэх боломжтой юм. Гэхдээ шинжилгээний хариу нь хэвийн хэмжээнээс өндөр эсвэл доогуур байсан ч гэсэн та сандрах хэрэггүй.

Өөрөө өөртөө онош тавьж, эмчилгээ хийж болохгүй, юун түрүүнд мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй, учир нь эдгээр үзүүлэлтүүд нь олон хүчин зүйлээс хамаарч болно. Өөртөө болон хайртай дотны хүмүүсийнхээ эрүүл мэндэд анхаараарай.

Эх сурвалж: Так Просто : Орчуулсан: Х.Гэгээн

МОНГОЛ ШАР ТОСНЫ ИД ШИД ДАРААХ ӨВЧНҮҮДИЙГ АНАГААХ УВИСТАЙ

МОНГОЛ ЦЭВЭР ШАР ТОСЫГ ШҮТЪЕ: Хүүхэд усанд оруулсны дараа хөлийн ул, хөлийн эрээн булчин, гарын алганд нь жааааханыг түрхээд массаж хийж өгөх. Маш хурдан биеэнд нь шингэдэг. Шингэсэн байхад элдэв янзын үнэр дараа нь үнэртэхгүй.

Өглөө сүүтэй будаа, каш, зутан гэх мэт өглөөний цайнд нь багахан хийгээд л өгчихнө. Өтгөн хатахгүй~Массаж хийвэл цусны эргэлт сайжирч дархлаанд нь сайн учраас ханиаднаас маш сайн сэргийлж чадна~Хааяа жаахан ханиах гээд байвал цээж, нуруунд нь бас багахан түрхээд иллэг хийгээрэй. Гол нь тунг нь тааруулаад сайхан хэрэглэвэл маш их нэмэртэй шүү.

БАЙГАЛИЙН БҮХ ШИМ НЬ ШАР ТОС ЮМ. Омего, амин дэм, антиоксидант, биологийн нэмэлт гээд их хошуурдаг болж дээ. ТЭР ЧИНЬ ШАР ТОС ЮМ ШҮҮ ДЭЭ.

Үхэр байгалиас 40 гаруй төрлийн эмийн ургамал иднэ. Үнээний сүүг хөөрүүлж өрөм загсаана. Өрөмийг хайлж шар тос хураана. Энэ олон боловсруулалтын үндсэн 300л сүүнээс 1кг шар тос боловсруулдаг.

Бэлчээрийн үхэрний сүүнээс гаргаж авсан органик шар тос нь байгалийн антиоксидант болон CLA (Conjugated Linoleic Acid), Омега 3, 9 болон амин дэм А, Д, Е, К-р баялаг учир хорт хавдраас сэргийлэхэд чухал ач холбогдолтой. Хоол боловсруулах систем муу хүмүүс өөрийн ходоодноос тосны хүчлийг ялгаруулж чаддаггүй.

Тосны хүчил нь хүнд энерги өгөхөөс гадна ходоод гэдсэнд үүсэх хорт хавдар үүсгэгч эстэй тэмцэж цэвэрлэх үүрэгтэй. Харин шар тос нь бусад тосноос ялгаатай нь тосны хүчилээр баялаг юм.

1. Дархлалын системийг сайжруулдаг. Сүүлийн үеийн судалгаагаар шар тосны найрлагад байдаг фенолт антиоксидант нь дархлалын системийг сайжруулдагийг тогтоожээ.

2. Жин хасахад туслана. Шар тосон дахь “линол”-ийн хүчил нь бодисын солилцоог түргэсгэж тураадаг бөгөөд ялангуяа гэдэсний өөхийг хурдан арилгадаг аж. Та өдөр тутамдаа шар тосыг талхан дээр түрхэж, сүүтэй цайндаа амт оруулах гэхчлэн хэрэглэж болох юм.

3. Хоол боловсруулах системийг сайжруулна. Хоол боловсруулах системийг сэргээж хоол шингээх үйл явцыг сайжруулдаг. Ингэснээр хоол хүнснээс авах шим тэжээл хүний биед илүү хурдан шингэдэг байна. Ходоодны шүүрлийг өдөөж хоол боловсруулалтад сайнаар нөлөөлдөг.

“Бутир”-ийн хүчил нь шар тосонд ихээр агуулагдах бөгөөд ходоод гэдсийг эмчилж, хоол боловсруулах үйл ажиллагааг дэмждэг. Мөн ходоод гэдсэн дэх нян бактерийг үгүй хийж, таныг дотроос тань эрүүлжүүлэх болно.

4. Зүрхний өвчин тусах магадлалыг бууруулна. Шар тосонд ихээр агуулагдах холбосон “линол”-ийн хүчил нь зүрхний өвчин тусах аюулаас сэргийлдэг байна. Мөн бие дэх нян бактерийг давхар устгаж, зүрхний үйл ажиллагааг сайжруулдаг ажээ.

5. Холестерин бууруулна. Судалгаагаар шар тос нь холестерины хэмжээг бууруулдаг болохыг тогтоосон билээ. Шар тосонд агуулагддаг холбосон “линол”-ийн хүчил нь бие дэх холестериний түвшин болон “триглицерид”-ийн түвшинг багасгадаг аж.

6. Арьсыг өнгөлөг болгоно. Шар тосыг тогтмол идэж хэрэглэснээр арьс гэрэлтэж, зөөлөн толигор болж эхэлдэг байна. Нүүр царайг дотоод эрхтний толь хэмээдэг тул шар тос таны бие эрхтнийг эмчилж, эрүүлжүүлснээр арьс тань ч дагаад сайхан, тунгалаг болох юм.

7. Үрэвслийн эсрэг байгалийн эм. Шар тос нь тосны хүчилийг ихээр агуулдаг учираас үрэвслийн эсрэг байгалийн эм болдог. Шар тос нь үрэвсэл үүсгэдэг лейкотриен шүүрэл, простагландиныг багасгаж түүний эсрэг маш сайн үйлчилгээ үзүүлдэг. Аливаа үрэвсэл нь хорт хавдрын үндэс суурь болдог тул үрэвслийг бууруулах зорилгоор шар тосыг хүнсэнд өргөн хэрэглэж заншихыг судлаачид зөвөлжээ. Ялангуяа ходоод гэдэсний замын болон бүдүүн гэдэсний үрэвсэлтэй хүмүүс шар тосыг ихээр хэрэглэх нь нэн тустай.

8. Ямар ч харшил үүсгэдэггүй. Шар тос нь ямар нэгэн харшил өгдөггүй. Учир нь шар тосыг гаргаж авах үйл явцад тухайн сүүний бүх хатуулаг, хорт бодис, хлостерин нь устдаг учир хүнсэнд хэрэглэхэд маш тохиромжтой тос юм. Иймд шар тосыг ямар нэг харшил өгнө гэж зоволтгүй хэрэглэж болно. Мөн цагаан хоолтон хүмүүст маш тохиромжтой.

9. Өндөр хэмд задарч хорт бодис ялгаруулдаггүй. Шар тос нь маш өндөр температурт (250 C/ 480 F) халах чадвартай учир бусад тос шиг урвалд орж хорт бодис болон хлостерин ялгаруулдаггүй онцлогтой. Та шар тосыг хоолоо хуурах, шарах, жигнэх, чанах буюу дангаар нь ч хэрэглэж болно.

Өндөр хэмд ууршиж алга болдоггүй тул хэрэглэхэд хамгийн тохиромжтой байдаг. Бусад тоснууд ууршиж, олон хэсэгт задарч, чөлөөт “радикалууд”-ыг бий болгож, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх нь бий. Харин шар тосны тухайд эсрэгээрээ таны эрүүл мэндэд тус болж, эмчилж, анагаах аж.

10. Өвдөлт багатай амархан төрөхөд туслана. Төрөх дөхөөд ирэхээр эмэгтэйчүүдэд маань өвдөлт мэдрэгдээд хэцүү байдаг шүү дээ. Тэгвэл эмнэлэг рүү явахаасаа өмнө нэг халбага шар тос халаагаад идвэл илүү хялбар, өвдөлт багатай төрдөг байна.

11. Байгалийн цэвэр амт, үнэртэй хоолны нэмэлт. Шар тос нь бусад хүнсний бүтээгдэхүүнтэй маш сайн зохицдог төдийгүй хайхалтай сайхан амтыг нэмж шим тэжээлт чанарыг нэмэгдүүлдэг тустай.

12. Нүдний харааг сайжруулдаг. Нүдний эмгэг болон, нүдний даралтад маш сайнаар нөлөөлдөг. Архи болон хар тамхины эмчилгээ болдог. Хорт бодисонд хордсон биеийг эрүүлжүүлэхэд шар тос маш чухал нөлөөтэй байдаг. Хорыг биеэс хөөж гаргадаг.

Бэлтгэсэн : А.Тэргэл

ИЗРАИЛИЙН НОГООН ПАСПОРТ БУЮУ ВАКЦИНЖУУЛАЛТЫН ҮР ДҮН

Харьцангуй цөөн хүн амтай Израиль улс коронавирусны цар тахалд маш хүндээр нэрвэгджээ. Нийтдээ 800 гаруй мянган хүн Ковид-19-ийн халдвар авснаас 6 мянга гаруй хүн нас барсан тул халдварын тархалтыг зогсоохын тулд 3 удаа хатуу хөл хорио тогтоосон байна. Үүний улмаас эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, ажилгүйдлийн түвшин 20 хувьд хүрчээ.

Хямралаас нэн даруй гарч, иргэдийг хэвийн амьдралд нь эргүүлэн оруулахын тулд Израилийн эрх баригчид зоримог алхам хийж, 2020 оны 12 дугаар сараас эхлэн бүх нийтийг дархлаажуулах аяныг явуулсны үр дүнд 2 дугаар сарын сүүлч гэхэд хөл хориог аажмаар цуцалж эхэлсэн ба өдгөө тус улс вакцинжуулалтын хурдаар дэлхийд тэргүүлэх болов. Хамгийн сүүлийн мэдээллээр, 9,2 сая хүн амтай Израиль улсын иргэдийн 61,5 хувь нь вакцинжуулалтад хамрагдаад байгаа нь дэлхийд тэргүүлэх үзүүлэлт юм. Тэгэхээр 14-15-ны өдрүүдэд тэмдэглэх Тусгаар тогтнолын баяраа израильчууд “Коронавирусийг ялсан өдөр” болгохоор төлөвлөсөн бололтой.

Дархлаажуулалтын аян 12 дугаар сарын 20-нд эхэлсэн бөгөөд эхний ээлжинд халдвар авах эрсдэл өндөртэй 60-аас дээш насныханд вакцин хийж эхэлсэн бол 50-иас дээш насныхан, 16-18 насныхан гэсэн дарааллаар вакцинжуулалтанд хамруулжээ.

Ингэхдээ доорх 5 гол зарчмыг баримталсан байна. Коронавирусний халдвар авсан хүмүүст зөвхөн бүрэн эрүүл болсных нь дараа вакцин хийнэ. Дор хаяж 3 сарын дараа вакцины эхний тунг хийлгэх ёстой. Эхний тунг хийлгэсэн хүн Ковид-19-ийн халдвар авсан тохиолдолд бүрэн эрүүл болсных нь дараа хоёрдахь тунг хийнэ. Вакцины хоёр тунг хийлгэсэн хүн халдвар авсан тохиолдолд түүнд дахин вакцин хийхгүй. Тухайн хүн хөнгөн хэлбэрээр өвдөөд эдгэнэ.

–Эсрэг биетийн шинжилгээгээр тухайн хүн өмнө нь халдвар авсан нь тогтоогдвол 3 сарын хугацааг хүлээхгүйгээр нэг тун вакциныг дуртай үедээ хийлгэж болно. Ковид-19-ийн халдвар аваад эдгэсэн хүнээс эсрэг биетийг тодорхойлохын тулд цусны шинжилгээ хийхийг хориглоно. Эсрэг биет их хэмжээгээр байна гэдэг нь вирусний эсрэг найдвартай дархлаа үүссэн гэсэн үг биш.

Төдий удалгүй 1 дүгээр сард вакцин хийлгэсэн, халдвар аваад эдгэрсэн хүмүүст “ногоон паспорт” олгож эхлэв. Уг паспортыг вакцины 2 дахь тунг хийлгэснээс хойш 7 хоногийн дараа олгох ба 6 сарын хугацаанд хүчинтэй. Паспорттай иргэд спорт заал, усанд сэлэх газар, кафе, зоогийн газрууд, театр, кинотеатруудаар чөлөөтэй үйлчлүүлнэ. Мөн зочид буудалд байрлах, спорт, урлаг соёлын арга хэмжээнд оролцохоос гадна рашаан сувилалд явах боломжтой. Израилийн жуулчид Газар Дундын тэнгисийн хөрш орнууд руу аялаад эхэлсэн байна. 3 дугаар сарын 16-наас эхлэн бүх чиглэлд нислэгийг сэргээсний зэрэгцээ Израильд өдөрт 3 мянга хүртэлх тооны зорчигчийг хүлээн авна гэсэн квот тогтоожээ.

Одоогийн байдлаар, өдөрт дунджаар 150-160 мянган хүнд вакцин хийж байгаа бөгөөд Эрүүл мэндийн яамны мэдээллээр, хоёрдахь тунг хийснээс хойш 2 долоо хоногийн дараа Pfizer/BioNTech вакцины үр дүн нь 95,8 хувьтай байгаа ажээ. Цаашдаа хүн амын 80 хувь нь вакцинжуулалтад хамрагдсаны дараа “сүргийн дархлаа” үүснэ гэж мэргэжилтнүүд үзэж байна. Харин АНУ-ын зохицуулагч байгууллагаас Pfizer-ийн вакциныг 16-аас доош насныханд хийхгүй байхыг зөвлөжээ.

Израильчууд вакцинжуулалтыг амжилттай явуулж байгаа нь вакцин үйлдвэрлэгч Америкийн Pfizer/BioNTech компанитай онцгой нөхцлөөр байгуулсан гэрээний шууд үр дүн юм. Зарим мэдээллийг үзвэл, Европын Холбооны гишүүн орнуудтай харьцуулахад Израиль улс файзер вакциныг 2 дахин өндөр үнээр худалдах авахаар тохиролцжээ.

Тодруулбал, ЕХ-нд 12 еврогоор нийлүүлж буй вакциныг израильчууд 23 еврогоор худалдан авч байгаа учраас Америкийн компани эхний ээлжинд Израильд вакцинаа нийлүүлж байгаа аж. Үүнээс гадна, гэрээнд заасны дагуу вакцинаас үүдэн ямарваа сөрөг нөлөөлөл гарвал хариуцлагыг Израиль улс өөрөө хүлээх ёстой. Гэтэл европчууд хариуцлагыг үйлдвэрлэгч компанид үүрүүлэхийг оролдож байгаа аж. Өөр нэгэн чухал тохиролцоо бол, Израиль улс вакцинжуулалтын явцын талаарх бүхий л мэдээллийг /вакцинжуулалтад хамрагдсан хүмүүсийн нас хүйс, өвчлөлийн тоо гэх мэт/ долоо хоног бүр Pfizer компанид өгч байх ёстой.

Израилийн эрүүл мэндийн тогтолцоо бүрэн цахимжсан учраас вакцин үйлдвэрлэгч компани асар их мэдээллийг цаг алдалгүй хүлээн авч байна. Энэ бол тус компанийн хувьд асар үнэ цэнэтэй өгөгдлүүд бөгөөд үүний хариуд Израилийн хүн амын 95 хувьд хүрэлцэх хэмжээний вакциныг давуу нөхцлөөр тасралтгүй нийлүүлэхээр тохиролцжээ. Өөрөөр хэлбэл, Пфайзер компани асар том туршилтын талбартай болжээ гэсэн үг.

Үүний дараа Ерөнхий сайд Б.Нетаньяху, Эрүүл мэндийн сайд Й.Эдельштейн нар хамгийн богино хугацаанд вакцинжуулалтыг хийж дуусгана гэдгээ иргэддээ амалсан байна. Вакцин нийлүүлэлтийг хурдавчлахын тулд эрх баригчид цөхрөлтгүйгээр оролджээ. Б.Нетаньяху гэхэд, Pfizer-ийн ерөнхий захирал Альберт Бурла руу 30 удаа, заримдаа бүр шөнө дунд 03 цагийн үед утасдаж, янз бүрийн асуултаар булж байсан гэнэ.

Вакцинжуулалтад хамрагдах эсэх нь сайн дурын хэрэг боловч иргэдийг вакцинжуулалтын цэгт ирүүлэхийн тулд бүхий л шаардлагатай арга хэмжээг авна гэдгээ эрх баригчид шулуухан мэдэгджээ. Эрүүл мэндийн сайд хэлэхдээ “татгалзаж, хойш сууж байгаа хүмүүс тодорхой үйл ажиллагаа эрхлэх боломжгүй” гэж анхааруулжээ.

Өөрөөр хэлбэл, цаашдаа вакцин хийлгээгүй ажилтнууд ажлаасаа халагдах магадлал өндөр болох нь гэдгийг хүний эрхийг хамгаалагчид, үйлдвэрчний эвлэлийн байгууллагууд анхааруулж байна. Вакцин тариулаагүй хүмүүсийн эрх ашгийг хамгаалах хууль эрх зүйн актууд батлагдаагүй байгаа учраас ажил олгогчид өөрсдийн дүрэм журмыг тогтоогоод эхэлжээ.

Тухайлбал, Иерусалим хот дахь Intel Mobileye компанийн салбар гэхэд, энэ сарын 4-нөөс эхлэн тогтоосон журмын дагуу, вакцин хийлгээгүй ажилтан ажилдаа ирэхдээ сүүлийн 48 цагийн дотор хийлгэсэн шинжилгээний сөрөг хариуг авчрах ёстой гэсэн шаардлагыг тавьж байна. Баримжаа тооцоогоор, компаниудын нийт ажилтны 10 орчим хувь нь вакцин хийлгээгүй байх магадлалтай гэнэ.

Вакцинжуулалт амжилттай явагдаж байгаа хэдий ч тариулах хүсэлгүй хүмүүс олон бий. Тодруулбал, Израильд вакцин хийлгэх сонирхолгүй 16-аас дээш насны 650 мянган хүн байна гэдгийг тооцжээ. Тэдний дотор хэт хуучинсаг үзэлтэй /ультраортодокс/ еврейчүүд олон байгаа аж. Тэд коронавирусний халдварт хамгийн ихээр өртсөний учир нь эрх баригчдын авч буй арга хэмжээг эсэргүүцэн зөрүүдэлж, өөрсдийн удирдагчид болох раввинуудын хэлсэн үгийг дагасантай холбоотой.

Харин Б.Нетаньяху раввинуудад хандан хуучинсаг үзэлтнүүдэд нөлөөлөхийг уриалсны дараа халдварын тархалт саарч эхэлсэн байна. Ортодокс үзэлтнүүд хуучин загварын “Нокиа” гар утас хэрэглэдэг тул тэдэнд “ногоон паспорт”-ыг цахим хэлбэрээр илгээх боломжгүй, иймээс цаасан дээр хэвлэн өгч байгаа гэнэ.

Сайны хажуугаар саар гэгчээр вакцинжуулалтын аяны явцыг зарим иргэд янз бүрийн өнцгөөс дүгнэж байна. Израильчууд туршилтын туулай боллоо, вакцинжуулалт бол Нетаньяхугийн сонгуулийн кампанит ажлын нэг хэсэг, вакцин хийлгээгүй хүмүүсийг ялгаварлан гадуурхах хандлага бий боллоо гэсэн шүүмжлэлүүд тасрахгүй байгаа юм.

 Орчуулсан : Б.Адъяахүү