АЛДАРТНУУДЗӨВЛӨГӨӨСПОРТ

Н.АРИУН-ЭРДЭНЭ: ОХИДОО НӨХӨР ХҮҮХЭДТЭЙ БОЛОХ ГЭЖ БҮҮ ЯАР, ЯАГААДЫГ ЭНДЭЭС УНШ

Сэтгэл зүйч Н.Ариун-Эрдэнэ: Өсвөр насны охидод зориулав. Охидоо гэр бүлийн амьдралд, хүүхэдтэй болох гэж бүү яар. Яагаад гэж үү?

Гайхалтай дурсамж сонихон түүх бүтээх, хэтэрхий сайхан залуу насан дээрээ гэрт бүү суу, охидоо. Дөнгөж 16-20 насандаа хүнтэй сууж, гэрт сууж яах гэсэн юм бэ? Энэ амьдралд яарахаасаа өмнө хорвоо дэлхийд хичнээн сайхан зүйл байдаг гэдгийг үзээд хараад мэдрээд сураад туршлага суугаад хүнтэй сууж, хүүхэд төрүүл. Эхлээд өөрийгөө ойлго, өөрийгөө судал, мөрөөдөл зорилготой бол, хүмүүстэй танилц, туршлага судал, өөрийгөө сорь. Өдөр бүр хичээ, зүтгэ, шамд, суралцаад, өөрийн чадлыг үз.

Өөрийгөө ч сайн таниж мэдээгүй байж, хэзээ ирэх нь ч тодорхойгүй хүн хүлээж, хүүхдийн даавуу угааж, амьдралын хатуу хөтүүд ийм эрт нухлагдаж яах гэсэн юм бэ? Залуустай үерхэж, дурлаж, хайрлаж болно шүү дээ. Гэхдээ амьдрал зохиоход дэндүү эрт байна. Урт удаан хугацаандаа шийдвэр гаргах чадвар хүний 23 наснаас дээш төлөвшдөг. Эрт хүүхэдтэй болж бас аав ээждээ харуулж, тэднийгээ зовоох гэж бүү яар. Тэд чинь бас өөрийн гэсэн амьдралтай хүмүүс шүү дээ.

Өөрийгөө өсгүүлчээд, аз жаргалаас нь бүү хумсал. Хүүхэд гэдэг чинь тэр чигтээ үүрэг хариуцлага шүү дээ. Чадал тэнхээ муутай хүмүүс балчир хүүхдийн араас гүйнэ гэдэг хэцүү шүү. Хүүхэд ч хайр үгүйлж зовно. Өөрөө хүүхэд байж хүүхэдтэй болох гэж юунд яарна вэ? Нойргүй олон хонож чадах уу? Хүүхдээ өсгөх хангалттай туршлага байгаа юу? Амьдралын хатуу хөтүүг даах сэтгэлийн тэнхээ байгаа юу? Хүүхэд өвдөхөөрөө ямар хэцүү гэдгийг мэдэх үү? Хүүхдээ орхиод явахад аав ээж нь ямар их ядардаг гэдгийг чи тооцоолсон уу? Хүүхдэдээ зориулах мөнгө, ирээдүйг нь баталгаатай болох нөөц бололцоо чамд байгаа юу?

Насны залуу дээр газар үз, аяал. Эйфелийн цамхаг, Альфийн нуруу, Финландын цагаан шөнийг үз. За больё, эх нутгаараа аяал. Мөнгөтэй болохоороо гадаадад аяал. Мөнгө хаана байна гэж үү? Залхуу хүнд боломж харагддаггүй юм. Залуу халуун насаараа аархаж, гал цогтой хичээж зүтгэ. Эзэн хичээвэл, заяа хичээдэг юм. Заяагүй хүн гэж угсаа гаралгүй ядуу хүнийг хэлдэггүй юм. Заяагүй хүн гэж залхуу арчаагүй хүнийг хэлдэг юм.

Дөнгөж өсөж, төлжиж байгаа биеээ хүүхэд төрүүлж эвдэж яах гэсэн юм бэ? Өтлөхийн цагт өвчин ээрэх буй за. Өөрийгөө арчилж тордож сураад, дараа нь хүүхэд төрүүлээ. Нэг хүүхэд гаргаад гэрт суухаараа өөртөө итгэх итгэлээ алдаад, дахиад хүүхэдтэй болоод, эмэгтэй хүн өөрийгөө хаячдаг юм. Өөрийгөө хаяж болохгүй. Хэтэрхий залуудаа хүүхэдтэй болж гэртээ суух зан эрчүүдэд байхгүй. Үргэлж дэргэд байна гэж андуу бүү бодоо. Хайрлаж, дурлалгүй л яахав, гэхдээ нас чинь болоогүй л гэж хэлэх гэсэн юм.

Залуу хүн гэрээс гармаар санагдана. Хүүхдээ орхиод гарах хэцүү, хамт олонтой ч байж болохгүй, юм бол гэрлүүгээ л яарсан бүсгүй болно. Нэг л мэдэхэд гэртээ суудаг эмэгтэй болдог. Зүгээр л сайхан насаа мэдэрч, амьдралд буцал. Хойшоо санаа зовох зүйлгүй, дураараа сайхан бай. Хүүхэд төрүүлэхэд маш том төлөвлөгөө хэрэгтэй шүү. Аавын бийд хүнтэй танилц. Агтны бийд газар үз гэдэг дээ. Хорвоо дэлхий уужим, хийх зүйл их, харах үзэх газар мөн их байна даа.

Сэтгэл зүйч Н. Ариун-Эрдэнэ

МОНГОЛ ШАР ТОСНЫ ИД ШИД ДАРААХ ӨВЧНҮҮДИЙГ АНАГААХ УВИСТАЙ

МОНГОЛ ЦЭВЭР ШАР ТОСЫГ ШҮТЪЕ: Хүүхэд усанд оруулсны дараа хөлийн ул, хөлийн эрээн булчин, гарын алганд нь жааааханыг түрхээд массаж хийж өгөх. Маш хурдан биеэнд нь шингэдэг. Шингэсэн байхад элдэв янзын үнэр дараа нь үнэртэхгүй.

Өглөө сүүтэй будаа, каш, зутан гэх мэт өглөөний цайнд нь багахан хийгээд л өгчихнө. Өтгөн хатахгүй~Массаж хийвэл цусны эргэлт сайжирч дархлаанд нь сайн учраас ханиаднаас маш сайн сэргийлж чадна~Хааяа жаахан ханиах гээд байвал цээж, нуруунд нь бас багахан түрхээд иллэг хийгээрэй. Гол нь тунг нь тааруулаад сайхан хэрэглэвэл маш их нэмэртэй шүү.

БАЙГАЛИЙН БҮХ ШИМ НЬ ШАР ТОС ЮМ. Омего, амин дэм, антиоксидант, биологийн нэмэлт гээд их хошуурдаг болж дээ. ТЭР ЧИНЬ ШАР ТОС ЮМ ШҮҮ ДЭЭ.

Үхэр байгалиас 40 гаруй төрлийн эмийн ургамал иднэ. Үнээний сүүг хөөрүүлж өрөм загсаана. Өрөмийг хайлж шар тос хураана. Энэ олон боловсруулалтын үндсэн 300л сүүнээс 1кг шар тос боловсруулдаг.

Бэлчээрийн үхэрний сүүнээс гаргаж авсан органик шар тос нь байгалийн антиоксидант болон CLA (Conjugated Linoleic Acid), Омега 3, 9 болон амин дэм А, Д, Е, К-р баялаг учир хорт хавдраас сэргийлэхэд чухал ач холбогдолтой. Хоол боловсруулах систем муу хүмүүс өөрийн ходоодноос тосны хүчлийг ялгаруулж чаддаггүй.

Тосны хүчил нь хүнд энерги өгөхөөс гадна ходоод гэдсэнд үүсэх хорт хавдар үүсгэгч эстэй тэмцэж цэвэрлэх үүрэгтэй. Харин шар тос нь бусад тосноос ялгаатай нь тосны хүчилээр баялаг юм.

1. Дархлалын системийг сайжруулдаг. Сүүлийн үеийн судалгаагаар шар тосны найрлагад байдаг фенолт антиоксидант нь дархлалын системийг сайжруулдагийг тогтоожээ.

2. Жин хасахад туслана. Шар тосон дахь “линол”-ийн хүчил нь бодисын солилцоог түргэсгэж тураадаг бөгөөд ялангуяа гэдэсний өөхийг хурдан арилгадаг аж. Та өдөр тутамдаа шар тосыг талхан дээр түрхэж, сүүтэй цайндаа амт оруулах гэхчлэн хэрэглэж болох юм.

3. Хоол боловсруулах системийг сайжруулна. Хоол боловсруулах системийг сэргээж хоол шингээх үйл явцыг сайжруулдаг. Ингэснээр хоол хүнснээс авах шим тэжээл хүний биед илүү хурдан шингэдэг байна. Ходоодны шүүрлийг өдөөж хоол боловсруулалтад сайнаар нөлөөлдөг.

“Бутир”-ийн хүчил нь шар тосонд ихээр агуулагдах бөгөөд ходоод гэдсийг эмчилж, хоол боловсруулах үйл ажиллагааг дэмждэг. Мөн ходоод гэдсэн дэх нян бактерийг үгүй хийж, таныг дотроос тань эрүүлжүүлэх болно.

4. Зүрхний өвчин тусах магадлалыг бууруулна. Шар тосонд ихээр агуулагдах холбосон “линол”-ийн хүчил нь зүрхний өвчин тусах аюулаас сэргийлдэг байна. Мөн бие дэх нян бактерийг давхар устгаж, зүрхний үйл ажиллагааг сайжруулдаг ажээ.

5. Холестерин бууруулна. Судалгаагаар шар тос нь холестерины хэмжээг бууруулдаг болохыг тогтоосон билээ. Шар тосонд агуулагддаг холбосон “линол”-ийн хүчил нь бие дэх холестериний түвшин болон “триглицерид”-ийн түвшинг багасгадаг аж.

6. Арьсыг өнгөлөг болгоно. Шар тосыг тогтмол идэж хэрэглэснээр арьс гэрэлтэж, зөөлөн толигор болж эхэлдэг байна. Нүүр царайг дотоод эрхтний толь хэмээдэг тул шар тос таны бие эрхтнийг эмчилж, эрүүлжүүлснээр арьс тань ч дагаад сайхан, тунгалаг болох юм.

7. Үрэвслийн эсрэг байгалийн эм. Шар тос нь тосны хүчилийг ихээр агуулдаг учираас үрэвслийн эсрэг байгалийн эм болдог. Шар тос нь үрэвсэл үүсгэдэг лейкотриен шүүрэл, простагландиныг багасгаж түүний эсрэг маш сайн үйлчилгээ үзүүлдэг. Аливаа үрэвсэл нь хорт хавдрын үндэс суурь болдог тул үрэвслийг бууруулах зорилгоор шар тосыг хүнсэнд өргөн хэрэглэж заншихыг судлаачид зөвөлжээ. Ялангуяа ходоод гэдэсний замын болон бүдүүн гэдэсний үрэвсэлтэй хүмүүс шар тосыг ихээр хэрэглэх нь нэн тустай.

8. Ямар ч харшил үүсгэдэггүй. Шар тос нь ямар нэгэн харшил өгдөггүй. Учир нь шар тосыг гаргаж авах үйл явцад тухайн сүүний бүх хатуулаг, хорт бодис, хлостерин нь устдаг учир хүнсэнд хэрэглэхэд маш тохиромжтой тос юм. Иймд шар тосыг ямар нэг харшил өгнө гэж зоволтгүй хэрэглэж болно. Мөн цагаан хоолтон хүмүүст маш тохиромжтой.

9. Өндөр хэмд задарч хорт бодис ялгаруулдаггүй. Шар тос нь маш өндөр температурт (250 C/ 480 F) халах чадвартай учир бусад тос шиг урвалд орж хорт бодис болон хлостерин ялгаруулдаггүй онцлогтой. Та шар тосыг хоолоо хуурах, шарах, жигнэх, чанах буюу дангаар нь ч хэрэглэж болно.

Өндөр хэмд ууршиж алга болдоггүй тул хэрэглэхэд хамгийн тохиромжтой байдаг. Бусад тоснууд ууршиж, олон хэсэгт задарч, чөлөөт “радикалууд”-ыг бий болгож, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх нь бий. Харин шар тосны тухайд эсрэгээрээ таны эрүүл мэндэд тус болж, эмчилж, анагаах аж.

10. Өвдөлт багатай амархан төрөхөд туслана. Төрөх дөхөөд ирэхээр эмэгтэйчүүдэд маань өвдөлт мэдрэгдээд хэцүү байдаг шүү дээ. Тэгвэл эмнэлэг рүү явахаасаа өмнө нэг халбага шар тос халаагаад идвэл илүү хялбар, өвдөлт багатай төрдөг байна.

11. Байгалийн цэвэр амт, үнэртэй хоолны нэмэлт. Шар тос нь бусад хүнсний бүтээгдэхүүнтэй маш сайн зохицдог төдийгүй хайхалтай сайхан амтыг нэмж шим тэжээлт чанарыг нэмэгдүүлдэг тустай.

12. Нүдний харааг сайжруулдаг. Нүдний эмгэг болон, нүдний даралтад маш сайнаар нөлөөлдөг. Архи болон хар тамхины эмчилгээ болдог. Хорт бодисонд хордсон биеийг эрүүлжүүлэхэд шар тос маш чухал нөлөөтэй байдаг. Хорыг биеэс хөөж гаргадаг.

Бэлтгэсэн : А.Тэргэл