ЗӨВЛӨГӨӨЭРҮҮЛ МЭНД

Оффист ажилладаг хүмүүсийн идвэл зохих хоол хүнс

Олон цагаар оффист сууж ажилладаг хүмүүсийн бие махбодь биеийн хүчний ажил хийдэг хүмүүсээс өөр байдаг тул өөрт тохирсон хоол хүнс хэрэглэх нь зөв. Идэвхтэй хөдөлгөөн шаарддаг ажил хийдэг хүмүүсийн иддэг хоол хүнс нь оффист ажилладаг хүмүүст сөрөг нөлөө үзүүлэх магадлал өндөр байдаг. Оюуны хөдөлмөр эрхэлдэг хүмүүс үргэлж суугаа ажилладаг тул нуруу мөр хөшиж, цусны эргэлт алдагдаж, нарийн бүдүүн гэдсэнд түгжлэр үүсэн өтгөн хатах шинэ тэмдэгүүд байнга илэрдэг. Тиймээс дараах зөвөлгөөг идэж буй хоол хүнсэндээ хэрэглэхийг зөвлөж байна.

CамарТархины чухал тэжээл нь глюкоз юм. Тиймээс оффист ажилладаг хүмүүст нүүрс ус, глюкоз ихтэй хоол хүнс тохирно. Шингэц хурдан, цусанд хурдан ордог чихэр, жигнэмэг зэргийн хэрэглээг тохируулан хэрэглэвэл сайн. Мөн үр тарианы цардуул нь нүүрс усаар баялаг тул цусанд глюкозыг бага багаар урт хугацаанд ялгаруулж ажлын бүтээмж нэмэгдүүлж, эрч хүч өгнө. Тиймээс өглөөний цайндаа нэвс, самар, каш зэргийг хэрэглэж байгаарай.

БяслагХүн өдөрт 100гр орчим уураг авч байх шаардлагатай. Харин уургийг хэтрүүлэн хэрэглэвэл суугаа ажил хийдэг хүмүүсийн гэдсэнд ялзрал үүсгэх магадлалтай. Тиймээс аль болох хоол хүнсэндээ оливийн тосыг хэрэглэж сураарай.

Бүхэл үрийн гурилХоолондоо бүхэл үрийн гурилаар хийсэн бүтээгдэхүүн, үр тариа, жимс жимсгэнэ, хүнсний ногоо түлхүү хэрэглэж сураарай. Гурилан бүтээгдэхүүнээс илүү алим, өргөст хэмх, чавга, улаан лооль зэргийг идэх хэрэгтэй.

Түргэн хоолноос татгалзахОффист ажилладаг хүмүүс цайны цагаараа яарсандаа түргэн хоолыг түлхүү сонгодог. Түргэн хоолонд маш их цардуул агуулагддаг тул аль болох түргэн хоолноос татгалзаж байгаарай.

Цай,  кофе, ундаанаас илүү ус хэрэгтэйОффист ажиллаж буй хүмүүс тархиа сэргээхийн тулд кофег их хэмжээгээр уух гээд байдаг талтай. Одооноос энэ зуршилаа хянаж түлхүү ус ууж заншаарай.