ЗӨВЛӨГӨӨЭРҮҮЛ МЭНД

Өөх тостой хоолыг хурдан шингээх аргууд

Сармис, шанцай, халуун чинжүү, карри, цагаан гааСудалгаагаар халуун ногоотой хүнсний бүтээгдэхүүн нь хоолыг маш сайн шингээдэг болох нь тогтоогджээ. Хүнсэнд өргөн хэрэглэгддэг сармис, шанцай, халуун чинжүү, карри, цагаан гаа зэрэг нь тостой хоолыг хурдан шингээгээд зогсохгүй цусны эргэлтийг сайжруулдаг байна. Халуун ногоо нь бие дэхь хорт бодисыг гадагшлуулдаг тул хоол хүнсэндээ халуун ногоог хачир болгон хэрэглэж сураарай.

Бүлээн усТос өөх ихтэй хоолыг шингээхэд бүлээн ус нэн ач тустай. Өөх тостой хоол ходоодонд орсны дараа бусад хоол хүнсэн дээгүүр хөвж боловсрохдоо нарийн гэдсэнд хамгийн сүүлд очдог байна. Тос өөх ихтэй хоол идэх нь шингэх үйл явцыг удаашруулж ходоод гэдсийг хямраадаг. Тиймээс өөх тостой хоолыг бүлээн усаар даруулж идэх нь сайн.

Жимс жимсгэнэБүх төрлийн жимс жимсгэнэ ходоод гэдэсний үйл ажиллагааг сайжруулж, тостой хоолыг хурдан шингэхэд ач тустай. Алим, лийр, бөөрөлзгөнө зэрэг жимс нь хүнсний бүтээгдэхүүнийг хурдан задалдаг.  Гэхдээ хоол идсэнээс нэг цагийн дараа жимс идэх хэрэгтэй.

Хатуу архиӨөх тостой хоол идсэний дараа бага зэргийн хатуу архи уувал хоолны шингэцийг хурдасгадаг. Харин хэтрүүлэн хэрэглэвэл хор болох тул зөвхөн хоолны  дараа 50 орчим гр хэрэглэх нь зөв.

Ашигтай бактериХэрвээ та ямарч төрлийн хоол идээд шингээж чаддаггүй бол хоол шингээхэд туслах нэмэлт бүтээгдэхүүн буюу ашигтай бактерийг хэрэглэж сураарай. Бид хоол хүнснээсээ ашигтай бактериа авч чаддаггүйн улмаас хоолоо шингээж чаддаггүй. Мөн өөх тостой хоолны дараа хоол шингээх эм авч хэрэглэж байгаарай.