АЛДАРТНУУДЗӨВЛӨГӨӨСПОРТ

Н.АРИУН-ЭРДЭНЭ: ЯМАР ХҮНД ЭД БАЯЛАГ, АЗ ХИЙМОРЬ ИРДЭГ ВЭ, ТА ЭНДЭЭС УНШААРАЙ

Сэтгэл зүйч Н. Ариун-Эрдэнэ : Ажил хийж байх үeд шантарч, няцах олонтой байна байх. Гэхдээ босох хүчийг хаа нэгтэйгээс олж, хэн нэгэнтэй ярилцаж, стрессээ сайн тайлдаг байгаарай. Үргэлж ажил хийх нь утгагүй. Сайн амарч байгаарай.

Үргэлж суралцдаг байх хэрэгтэй. Гэхдээ бүх зүйлийг л хамж шимэх биш. Өөртөө хэрэгтэй зүйлээ л сайн сураарай. Суралцана гэдэг нь ур чадвараа сайжруулна гэсэн үг. Ур чадварын үнэлэмж нь орлого байдаг. Чадлынхаа хэрээр олсон орлого ямар амттай гээч. Суралцах маш гоё. Амжилтанд хүрвэл л, нэр төртэй л болвол, мөнгөтэй л болвол гэдэг бодолтой байвал хэтэрхий ядрана. Чин сэтгэлтэй байвал аяндаа тэр бүх зүйл ирнэ. Ажилдаа чин сэтгэл гаргаж чадахгүй бол хэцүүхэн л байна.

Өөрийн идэж уух, өмсөх хувцасаа бэлдэж чадахгүй бол чи хувь хүнийхээ хувьд бүх зүйлээс хол байх болно. Гутлаа арч, үсээ сайхан байлга, амаа сайн угаа. Хувцасаа сайн индүүдэж өмсөөрэй. Үрчгэр хувцас л бүү өмсөөрэй. Бусадтай ч учраа олж чадахгүй хүн өөрийгөө ойлгоогүй байдаг. Өөрийн учрыг олдог хүн бусдын учрыг олдог. Энэ маш том ойлголт байдаг шүү. Тиймээс өдөр бүр өөрийгөө анзаар, чимээл, өөртэйгөө ажилла.

Бусдад харуулах бишээ өөртөө өөрийгөө харуулах хэрэгтэй. Өглөө эртлэн босох сэтгэл, оюун, махан биeэ ялан дийлэх хэрэгтэй. Өөрийгөө дийлж байж, зовлонд ухрахгүй. Тэр хэрээр сэтгэлийн тэнхээтэй ч байдаг. Тэр хэрээр олон зүйл амжуулж өөртөө сэтгэл хангалуун байдаг. Хичээл зүтгэл байхгүй бол битгий мөрөөд. Хичээл зүтгэл, мөрөөдөл, зорилготой хүнд л эд баялаг, аз хиймор ирнэ. Яагаад гэвэл цохилох зүрх нь тэр бүхнийг даллан дуудаж байдаг.

Юмыг багаас нь эхэл. Бүр дороос нь эхлэх ямар гоё гэж санана. Зарим хүн өөрийгөө хэт их дээгүүр тавиад алддаг. Зүгээр л хэнтэй ч барьцалгүй, хэнд ч атаархахгүй урд байгаа л юмаа хий. Чиний олж мэдсэн зүйлийг, өөрөө хичээсэн бүхнийг хэн ч булаахгүй. Зүгээр л амьдрал чиний атганд байна. Гоё уу?

Сэтгэл зүйн асуудлаа сайн зохицуулаарай. Асуудал багатай хэн байлаа ч маш тайван, сайхан байдаг. Хэрэв асуудал байгаа бол бусдаас туслалцаа ав. Ичих хэрэггүй. Сайхан явсан ч, муу явсан ч муулдаг хорвоо. Замын нохой хуцаж л байг, жингийн цуваа явж л байдаг гэдэг дээ.

Залуу байгаа дээрээ өдөр бүр хичээ, унш, суралц, эргэн тойрноосоо үлгэр дуурайлал ав. Эго багатай олны танил хүмүүсийг дагаарай. Ямар ч хэрэггүй зүйлд залуу нас, цагаа бүү үрээрэй. Нарыг цаламдаж, салхийг сөрөөрэй. Хүний орчлонд амьдарч л байгаа тул уйлах, дуулах, өвчин зовлон, үхэл хагацал ээлжлэн байна. Алийг нь ч хүлээн авахдаа бэлэн байгаарай.

Сэтгэл зүйч Н. Ариун-Эрдэнэ

ЭД БАЯЛАГ, АЗ ДУУДАХ ЭРТНИЙ УЛАМЖЛАЛТ АРГА

Эрт үеэс хүний нүүрийг уул болон голтой адилтган зүйрлэдэг байж ээ. Хүний нүүрэн дээр 9 цэг байдаг гэж үздэг байна. Эдгээр цэгүүдийн тусламжтай хүн эд баялаг болон эрүүл мэндийг өөртөө урин дуудах боломжтой ажээ. Та туршиж үзэхийг хүсч байна уу? Хэрэв тийм бол бидний бэлтгэсэн энэхүү сонирхолтой мэдээллийг уншаарай.

1. Духан дээрх цэг – Муу муухай зүйлээс хамгаална

Духан дээрх цэг хамгийн их утга учиртай байдаг. Уг цэгийг “Диваажин дахь луугийн гэр” гэж нэрлэдэг бөгөөд өөрөөр “Жан” гэх нь ч бий.  Духан дээрх цэг амжилт бүтээл, хүч чадлыг бэлгэдэхээс гадна, муу муухай зүйлээс эзнээ хамгаалдаг.

Иймд уг цэгийг наранд түлэгдэхээс сэргийлж, батга гаргалгүй, сайтар цэвэрлэж байх хэрэгтэй юм. Харин нас ахих үед цэг байрлаж буй хэсгийн арьс үрчлээтэх нь байж болох асуудал гэнэ.  Мөн таны духан дээр хар өнгийн мэнгэ байдаг бол, авахуулах хэрэгтэйг Хятадын судар номонд бичсэн байдаг аж. Энэ нь азгүйтэхэд хүргэдэг байна.

2. Хамрын дээд хэсэг – Элбэг дэлбэг байдал, хүч чадал

Нүдний харалдаа орших хамрын уг цэгүүд нь “Жен” гэх нэртэй. Хятадууд үүнийг “Амьдралын их ордон” гэж нэрлэдэг аж. Энэ цэгийг байнга цэвэрхэн байлгах хэрэгтэй. Ямар ч нөсөө толбо, мэнгэ, батга байх ёсгүй. Яагаад гэвэл энэ цэг таны амьдралын хувь заяа болон хүч чадлыг бэлгэдэж байдаг.

3. Хамар – Эд баялаг

“Ин” буюу “Гол, горхи” гэж энэ цэгийг нэрлэдэг бөгөөд эд баялгийг урин дууддаг байна. Батга, хар өнгийн нөсөө толбо дээр нь гаргаж болохгүй. Эс бөгөөс эд баялгийн үүд хаагдаж, зарлагын үүд нээгдэх нь бий. Мөн амьдралд азгүйтэх нь ихэсч, байнга бүтэлгүйтдэг ажээ.

4. Уруул болон хамрын завсар – Гоо сайхан

“Гайхамшгийн сувд” гэх нэртэй уг цэг нь гоо сайхныг бэлгэддэг. Мөн сайн сайхан зүйлд хүргэх зам гэж үзэх нь бий. Мөн Хятадууд энэ цэг дээр дарснаар үзэл бодлоо илэрхийлэх чадвар нэмэгдэж, түүнийгээ цаасан дээр төвөггүй буулгах эрдэмд суралцана гэж итгэдэг байна.

5. Ам – Мөнгө, аз

Хятадууд амыг нүүрэн дээрх хоёр дахь “Гол, горхи” гэж нэрлэдэг бөгөөд тухайн хүний уруул зөөлхөн бол, аз жаргалтай амьдралын үндэс гэж үзэх нь бий. Харин амаа хэзээ ч хуурай байлгаж болохгүй. Ингэх аваас азгүйтэл нөмөрч авах үндэс болдог байна. Хуурай байлгахаас сэргийлснээр үр дүнд нь мөнгөний үүд хаалга нээгддэг ажээ.

6. Эрүү – Урт наслах үндэс

Нүүрэн дээрх хоёр дахь “Уул” буюу эрүү нь цахирмаа цэцэгтэй зүйрлэгддэг бөгөөд урт, удаан амьдралыг бэлгэддэг. Харин хэт налуу эсвэл сулбагар эрүү нь богино амьдрал, үхлийг зөгнөдөг гэж Хятадууд үздэг байна.

7. Хөмсөг – Амжилтанд хүрэх шат

Хэрвээ та гэрэлтсэн мэт нүдтэй бол, танд эдийн засгийн салбарт гайхалтай амжилтанд хүрэх боломж байна. Түүнчлэн хөмсөг тань өтгөн бол, амжилтын түлхүүрийг бусадтай харьцуулахад илүү хялбар өөрийн болгож чаддаг гэнэ.

8. Хацар – Санхүүгийн амжилт

Таны хацрын яс шөвгөр бол, санхүүгийн эрх чөлөөг мэдэрч чадна. Харин туранхай хацартай байж болохгүй. Түүнчлэн Хятадууд хацрын ясны хэлбэр сайтай хүмүүс бусдаас илүү сайхан амьдардаг гэж үздэг байна.

9. Чих – Мэргэн ухаан

Дорвогор чихтэй байж болохгүй. Хэрэв таны чих махлаг, мөгөөрс нь тод бол, та мэргэн ухаантай байж чадах бөгөөд хүсч буй материаллаг зүйлсээ өөрийн болгох боломжтой юм.

Таны амьдралд аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсье!

Эх сурвалж : “Амжилтад хүрсэн алдартнуудын нууц” номноос