БУСАД

С.ЭРДЭНИЙН ХҮҮ ЦAP TAXЛAAP ЭHДCЭH ИРГЭДИЙГ ДOPOMЖИЛЖ ТАЛБАЙ ДЭЭР ҮXCЭH XҮH ХИЙЖ ТOXУУPXЛAA

Монгол Улсын Засгийн газар төдийгүй Оцгой байдал, эмнэлэг, цэрэг цагдаа гэх мэт бүхий л байгууллагууд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд эрвийх дэрвийхээрээ коронавирустэй тэмцэж байна. Гэвч энэ аюулт цар тахал нь ганц манай улсыг биш дэлхийн өндөр хөгжилтэй Герман, Япон, АНУ, Орос гэх мэт орнуудад өргөн тархаж барьц алдуулсаар байна. Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас бүхий л боломжооо дайчлан ажиллаж энэ оны гуравдугаар сараас эхлэн иргэдээ вакцинжуулсан билээ.

Одоогоор улсын хэмжээнд есдүгээр сарын 28-ны байдлаар нийт хүн амын 69,2 хувь нь нэгдүгээр тун, 65,4 хувь нь хоёрдугаар тун, 297 мянган хүн гуравдугаар тунд хамрагдсан байна. Вакцинжуулалтад 55-59 насныхан хамгийн идэвхтэй оролцож байна. Гуравдугаар тунд хамрагдаад 14 хоногийн дараа өвчилсөн тохиолдол гуравдугаар тунд хамрагдсан иргэдийнхээ 0,1 хувийг эзэлж байна. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 20325 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бол  64019 хүн гэрийн ажиглалтад байгаа юм.

Түүнчлэн ковидын дельта хувилбараас сэргийлэх гол арга зам буюу дөрөвдүгээр тун бол амны хаалт л гэж Эрүүл мэндийн яамнаа мэдэгдсэн. Халдварын тархалтын эрчмийг бууруулахын тулд иргэд олноор цугладаг үйл ажиллагаануудыг тодорхой хэмжээнд ийнхүү  хумих нь зөв гэж УОК үзэж буй юм.

Энэ мэт цар тахалтай бүхий л чадлаараа тэмцэж байхад С.Эрдэнийн хүү Э.Одбаяр цар тахлаар өөд болсон иргэдийг доромжилж талбай дээр үхсэн хүн хийж тохуурхаж байна. Иргэн Э.Одбаяр нь энэхүү арчаагүй улс төрийн акцаа ковидын улмаас амиа алдсан иргэдэд зориулсан үйлдэл гэж хаацайлж байна. Үнэн хэрэгтээ тэрбээр бензин дуусчихлаа, коронавирусээр хүн эндэж байна.

Их тэнгэрийн амнаас төв талбай хүртэл машинаа эгнүүлээд түгжрүүлнэ. Зарим эмнэлгийн ажилчид ажлаа хийж чадахгүй байна. Шөнийн цагаар сэхээний тасагт нэг ч эмч, сувилагч жижүүрлэж хонохгүй байна. Сэхээнд байгаа настай хүмүүсийхээ ам руу аяга хоол ч өгчихгүй бараг л ам нь хатаж үхэж байна. Катетр нь дүүрээд шээс нь шалаар нэг болчихсон байхад ирж цэвэрлэхгүй байна хэмээн ар гэр, нойр хоол, цаг нарыг умартан цар тахалтай тэмцэж байгаа албан хаагчдыг харлуулж буй Э.Одбаяр нь өөрийн эцэг С.Эрдэнийн адилаар башир арга, бохир улс төр болгон муу муухай болгон харагдуулахыг эрмэлзэж байна. Гэвч Монголын ард түмэн хэрсүү тул түүний энэхүү бусармаг үйлдлийг жигшин зэвүүцэж өөрийн саруул ухаанаар үнэн худлыг ялгаж харах нь дамжиггүй юм.

А.ГАНБАТ