ДЭЛХИЙ

ДЭЛХИЙН ХАМГИЙН ШИЛДЭГ, ЗЭBҮҮH XAKEPЧHЫ ОНЦ СОНИРХОЛТОЙ ТҮҮХ !!!

1997 оны эхээр АНУ-ын баруун эргийн Сан Франциско хотын компьютер тоглоом үйлдвэрлэгч нэгэн компанид 25 настай Макс Батлер хэмээх залуу зөвлөх програмистаар ажиллаж байв. Тэрээр ямар ч хүчтэй хамгаалагдсан системд нэвтэрч чадна гэдэгтээ бүрэн итгэх нэгэн бөгөөд хакерын авьяасын хувьд суутанд тооцоход буруудахгүй. Макс довтлоход хэцүү гэгдсэн системийн тухай мэдээлэл гарах бүрт тэр дор нь нэвтэрч чаддаг байв. Нэгэн өдөр түүнтэй уулзахаар хар шил, костюм, зангиа зүүсэн биерхүү хоёр залуу ирсэн нь FBI буюу Холбооны Тагнуулын албаны мөрдөгчид байв. Тэдний зорилго хууль бусаар сүлжээнд нэвтэрч байсан Максийг шүүх бус хамтран ажиллах санал тавих явдал байжээ.

FBI буюу Холбооны Тагнуулын алба интернетийн хөгжлийн хамт үйл ажиллагаа нь өргөжин тэлж буй кибер гэмт хэрэгтнүүд, сүлжээ ашиглах террористуудыг илрүүлэх нэгжийг байгуулаад байв. 1997 оны 3 сард Макс гэрээнд гарын үсэг зурснаар FBI-ийн Гэмт Хэрэгтний Мэдээлэл Цуглуулах Хөтөлбөрийн гишүүн болжээ. Дэлхий дахины хакеруудын тэргүүнд гарч ирэхийг хүссэн түүний авьяас Холбооны Тагнуулын албанд хүлээн зөвшөөрөгдсөн явдал бардам занг нь дэвэргэж байв. Энэ нь түүнийг кибер гэмт хэргийн ертөнцийн шилдэг хакер болхын эхлэл байсан юм.

Эцэг нь компьютер засварын газар ажиллуулж байсан тул Макс төрсөн цагаасаа эхлэн компьютрээр хүрээлэгдсэн орчинд өсч хүмүүжжээ. Найман насандаа энгийн ямар ч төрлийн програм бичих болж, төрөлхийн авьяас нь хөгжсөн тэрээр 15 нас хүрч, ахлах сургуульд орох үедээ хүчирхэг хамгаалалт бүхий засгийн газрын сүлжээнд ч нэвтрэх чадвартай болжээ. Мөн анхны дурлалтай учирч, найз охиныхоо тухай илүү ихийг мэдэхийг хүссэн нь түүнийг аавын хаалга татахад хүргэнэ. Гар утасны сүлжээнд нууцаар нэвтэрч, имэйлүүдийг нь уншин, өөр нэгэнтэй холбоотой байсныг нь илчилсний дараа найз охин нь салахаар шийдэв.

Уурлаж бухимдсан Макс түүнийг алахаар заналхийлж, хүч хэрэглэсэн тул баривчлагдан хоригдох ялаар шийтгэгджээ. Дөнгөж 16 настай залуу хүүд оноосон ял амьдралыг нь ихээхэн өөрчлөхөд хүргэнэ. Макс шоронгоос гараад ажил хайсан боловч гэмт хэрэгт шийтгэгдсэн хүнийг авах газар олдсонгүй. Иймд түүнд авьяасаа ашиглахаас өөр сонголт үлдээгүй байна. Өөрийн гэсэн шинэ бизнес эхлүүлж, компаниудын сүлжээний хамгаалалтын цоорхойг илрүүлэн засварлах цагаан хакер болжээ. Яг энэ үед нь FBI түүнд хандсан байна.

Макст даалгасан анхны ажил нь харилцаа холбооны компанийн сүлжээнд нэвтэрч, бусдын утасны шугамыг хууль бусаар ашиглаж буй бүлгийн үүрийг илрүүлэх явдал байв. Өмнө нь янз бүрийн сүлжээнд нэвтэрч байсан түүний хувьд тун хялбар даалгавар байсан бөгөөд FBI ч өндрөөр үнэлжээ. Дараа дараачийн ажлуудыг амжилттай гүйцэтгэж, гэмтнүүдийг удаа дараалан илрүүлж байсан нь тэдний арга барилыг мэдэж авахад хүргэнэ.

Макс хамгаалалтын системд нэвтэрч, хяналтын камерийг чөлөөтэй удирдах, цагдаагийн байгууллагын сүлжээнд нэвтэрч, жолоочийн зөрчлийн түүхийг устгах, банкний системд нэвтэрч, дансны үлдэгдлийг өөрчлөх зэрэг гэмтнүүдийн янз бүрийн арга барилд суралцжээ. Интернет сүлжээ л байвал мөнгө олох боломжтойг ойлгосон Макс ямар ч кибер гэмт хэргийг хурууны үзүүрээр хийх чадвартай болов. Тэр нэгэн даалгаврын хүрээнд хакеруудын цуглаанд очих үедээ хуурамч кредит карт үйлдэх аргатай танилцжээ.

3744b205-e74f-489b-8786-6bb97efb5552

Эф Би Ай-гийн мөрдөж байсан гэмт хэрэгтэн бусдын кредит картны мэдээллийг хулгайлж, түүнд тулгуурлан хуурамч карт үйлддэг хакер байв. Гэмт этгээдүүд мөн хуурамч картыг хар захын сайтаар дамжуулан худалдаалах, түүгээр төрөл бүрийн бүтээгдэхүүн худалдан авч, борлуулах замаар ашиг олдог байна.

Тэд Максийн хялбар хэрэгжүүлж чадах аргаар их хэмжээний мөнгө олж байв. Улмаар түүний ил ертөнцөд хийж буй ажил нь утгагүй санагдах болсноор хавьгүй өндөр ашиг, орлоготой боловч илүү бохир зүйлд авьяасаа сорихоор шийджээ. Юуны өмнө кретид картны мэдээлэл хулгайлж үзэв. Тэрээр үйлчлүүлэгч төлбөр хийх мөчийг дэлгүүрийн өмнөх машин дотор хүлээж байгаад кредит картны мэдээлэл төв рүү илгээгдэх үед утасгүй сүлжээний долгионыг барьж авснаар хүссэн зүйлээ гартаа оруулжээ. Энэ нь түүний хувьд мөн л амархан арга байв.

Максын хулгайлсан мэдээлэл хар захын сайтад тэр дороо зарагдав. Ийнхүү наанаа FBI-ийн гэмт хэрэгтэнтэй тэмцэгчийн дүр эсгэх боловч цаагуураа хууль бус үйлдэл хийгч хар хакер болон хувирчээ. Тэр удалгүй илүү том хөдлөхөөр шийдсэн байна. Макс байрлал сайтай зочид буудлын өрөө хөлслөн авч, тэндээ том хэмжээний хүлээн авагч антени байрлуулжээ. Энэ нь дэлгүүр болгоны өмнө зогсож, цаг хугацаа алдалгүйгээр хот даяар тархах олон тооны кредит картны мэдээллүүдийг бөөнөөр нь, нэгэн зэрэг барьж авах үр ашигтай арга байв.

Макс хар захын сайтад кредит картны мэдээллээс илүүтэйгээр хуурамч картны наймаа унац болон эрэлт ихтэй байгааг анзаарчээ. Гэвч тэр хуурамч карт үйлдэх арга, технологийг мэдэхгүй байв. Иймд тэрээр шоронд хамт байсан нэгнээр зуучлуулан хуурамч карт үйлдэгч бүлгийн ахлагч Крис Арагонтой танилцжээ. Макс түүнтэй хамтран “кардерс маркет” хэмээх хар захын сайтыг 2005 оны 6 сард бүтээж, картны мэдээлэл зарж эхлэв. Сүлжээнд өөрийгөө Айсман (Iceman) хэмээн нэрлэж, кибер гэмт хэргийн ертөнцөд нэр алдраа дуурсгахаар яарсан тэрээр үйл ажиллагаа жигдрэх үед байшин худалдан авч, тэндээ үүрлэжээ.

Тухайн үед адил төрлийн үйл ажиллагаа явуудаг томоохон 5 сайт түүнээс илүү их хэмжээний ашиг олж байжээ. Макс хэдхэн шөнө сууж, тэдгээр сайтуудыг устгаснаар барахгүй бүх хэрэглэгчийнх нь мэдээллийг хулгайлав. Нэгэнт өрсөлдөгчид үгүй болсон тул хуурамч картны наймаа зөвхөн түүний сайтад төвлөрчээ. Энэ нь хэдийгээр FBI-ийн анхаарлаас гадуур өнгөрөхгүй боловч Макс баригдахгүй гэдэгт итгэлтэй байв. FBI ч аль хэдийн тагнуул шургалуулж, мэдээлэл цуглуулахаар шийдсэн гэдгийг Макс гадарлаж байжээ. Иймд тэднийг хуурахын тулд үндсэн ажлаа хэвийн байдлаар үргэлжлүүлж байв.

Тэгвэл түүний далд ертөнц дэх ажиллагаа улам идэвхжиж, ашгийн хэмжээ хэдэн арван сая доллароор тоологдох болов. Холбооны Мөрдөх товчоо Айсманыг илрүүлэхийг хичээж, сайтын хэрэглэгчийн дүрээр сүлжээн дотор холбоо тогтоохыг хэд хэдэн удаа оролджээ. Гэвч Макс хэрэглэгч нэг бүрийг нарийн шалгахаас гадна янз бүрийн серверээр дамжуулан өөрийгөө сайтар нууцласан тул түүнийг илрүүлнэ гэдэг амаргүй даваа байв.

Холбооны Тагнуулын албаны мөрдлөгийн тухай сэжиглэсэн Крис хангалттай мөнгөтэй болсон учир хар захын сайтын үйл ажиллагааг зогсоож, тоглоомыг дуусгах санал гаргасан байна. Тэгвэл Макс сайтаа улам томруулж, Европт хөл тавихаар шийдсэнээр тэдний хооронд зөрчил үүснэ.

Харин FBI Айсманы ул мөрийг илрүүлж чадалгүй байсаар 5 жилийн хугацаа өнгөрөв. Макст Крисийг орлох хүн хэрэгтэй болсон тул хэд хэдэн хүнийг судлаж үзээд хамтрахаар шийдсэн хүн нь хэдийгээр анх удаа уулзаж байгаа боловч үл таних хүн биш байв. Тэр нь Максийн хамгийн анх устгасан хар захын сайтыг эрхлэгч байжээ. Гэвч тэр хүн нь Макст бэлтгэсэн урхи байсан бөгөөд FBI-д хүчин зүтгэж байв. Ийнхүү 2007 оны 9 сарын 5-нд Айсман – Макс баривчлагдав.

Түүнд анх 60 жил хорих ял оноох тухай яригдаж байсан ч гэм буруугаа хүлээж, мөнгө олох зорилгогүй байсан зэрэг нь тогтоогдсон учир хөнгөрүүлж 13 жил хорих, 27.5 сая долларын нөхөн төлбөр төлөх ялаар шийтгүүлжээ. Гэхдээ энэ нь кибер гэмт хэргийн түүхэнд хамгийн хүндэд тооцогдож байна.

Макс баривчлагдах хүртлээ 2 сая кредит картны мэдээлэл хулгайлж, нийт 86 сая долларын ашиг олсон нь мөн л хамгийн өндөрт тооцогджээ. Харин түүнийг Орост чиглэсэн үйл ажиллагаа явуулахаар хөлсөлж авсан орчуулагч нь монгол эмэгтэй хүн байсан, түүнийг ч бас хэрэгт холбогдуулан шалгаж байсан боловч буруугүйг тогтоосон тухай мэдээлэл гарч байсан билээ.

Эх сурвалж:http://robomec.blogspot.com/

ХҮНИЙ ЦУСНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ҮЗҮҮЛЭЛТҮҮД ЮУ ИЛЭРХИЙЛДЭГ ВЭ?

Цусны шинжилгээ бол бидний биед гарч байгаа өөрчлөлт, аливаа өвчнийг тодорхойлдог хамгийн чухал бөгөөд найдвартай шинжилгээ юм. Хүний цус нь хэдэн зуун найрлага хэсгүүдээс бүрддэг бөгөөд тэдгээрийн хувьд хэр хэмжээг нь заасан тоон үзүүлэлт байдаг. Цусны ерөнхий шинжилгээ нь тэдгээр үзүүлэлтүүдийг хэвийн эсэхийг харах, үнэлэх боломжийг олгодог.

Цусны ерөнхий шинжилгээний хариу нь эмчид тухайн хүний биеийн байдалд дүгнэлт хийх боломжийг олгодог. Өнөөдөр бид эрүүл хүний ​​хамгийн чухал үзүүлэлт болох цусны хэмжээ, түүний байх ёстой нормуудыг хэлж өгөх болно.

ЦУСНЫ ЕРӨНХИЙ ҮЗҮҮЛЭЛТҮҮД

1.Гемоглобин: Гемоглобин нь эритроцитын (цусны улаан эс) хамгийн чухал бүрэлдэхүүн хэсгүүдийн нэг бөгөөд хүчилтөрөгчийг тээвэрлэх, нүүрстөрөгчийн давхар ислийг биеэс зайлуулах үүрэгтэй. Гемоглобины хэмжээ буурч байгаа нь цус багадалт, дотуур цус алдалт, дотоод эрхтэнд гэмтэл учирсаны шинж тэмдэг байж болно. Хоол тэжээлийн дутагдал, хоолны хордлого нь мөн гемоглобины хэмжээ буурах бас нэгэн шалтгаан болдог.

Гэхдээ гемоглобины хэмжээ ихэсвэл цусны өвчин, зүрхний дутагдалд хүргэж болзошгүй байдаг. Гемоглобины хэмжээ эрэгтэйчүүдэд 130-160 г / л, эмэгтэйчүүдэд 120-140 г / л байх ёстой.

2.Цусны улаан эс: Цусны улаан эсүүд нь гемоглобин агуулдаг. Цусны улаан эсүүдийн тоо хэмжээ өөрчлөгдөж байгаа нь үргэлж ямар нэг өвчний шинж тэмдэг байдаггүй. Тухайлбал, эрүүл хүн өндөр ууланд гарахад энэ хэмжээ нэмэгддэг бол эмэгтэйчүүдэд сарын тэмдгийн үеэр багасах байдал ажиглагддаг.

Цусны улаан эсийн хэмжээ хэт ихсэх нь зүрх судасны болон уушгины өвчин, дутагдал нь цус багадалт эсвэл архаг үрэвсэлт үйл явцыг илтгэнэ. Хэвийн утга нь: эрэгтэйчүүдэд – (4.0-5.1) x 1012/л, эмэгтэйчүүдэд – (3.7-4.7) х 1012/л байна.

3.Эритроцитын тунах хурд (ЭТХ/ESR): Эритроцитын тунах хурд ихэвчлэн өвчлөлийн 2 дахь өдрөөс нэмэгдэж, хүний биеийн байдал сэргэж эхлэх хүртэл дээд цэгтээ хүрсэн байдаг. Тоон үзүүлэлт нэмэгдэж байгаа нь жирэмсэн үед болон төрсний дараах шарх, мэс ажилбараар халдвар, үрэвсэл үүссэн байж болзошгүйг илтгэж байдаг. Эрэгтэйчүүдэд байх ёстой норм нь 2-10 мм/ц, эмэгтэйчүүдэд 2-15 мм/ц байна.

4.Цусны цагаан эсүүд: Цусны цагаан эсүүд нь бидний бие махбодийг гадны нөлөөнөөс хамгаалдаг. Цагаан эсийн хэмжээ ихсэссэн байх нь үрэвсэл эсвэл халдвар байгааг илтгэнэ. Заримдаа цагаан эсийн хэмжээ өөрчлөгдөх нь өвчний улмаас бус, харин сэтгэл санааны юмуу бие махбодийн стрессээс болдог байна. Мөн цагаан эсийн хэмжээ багассан байх нь вирусын халдвар байгааг илтгэнэ. Заагдсан хэмжээ нь нас, хүйсээс хамаарч өөр өөр байж болох ч ерөнхийдөө хүн бүрийн хувьд хэвийн үзүүлэлт нь (4.0–9.0) x 109 /л байна.

5.Лимфоцитууд: Лимфоцитууд нь бидний дархлааны тогтолцоог бүтээгч гол эсүүд юм. Хэрэв лимфоцитын концентраци нормоос давсан бол ихэнх тохиолдолд энэ нь халдварт өвчинг, харин лимфоцитын түвшин бага байх нь бөөрний дутагдал эсвэл архаг өвчнийг илтгэдэг. Насанд хүрэгчдийн цусан дахь лимфоцитын агууламж (1.2-3) x 109 байвал хэвийн гэж үзнэ.

6.Ялтас эс: Ялтас эс нь цусны бүлэгнэлтийг хариуцдаг эсүүд юм. Хэрэв ялтас эсийн тоо байх ёстой нормоос давсан бол энэ нь сүрьеэ, колит эсвэл элэгний хатуурлыг илэрхийлж болно. Хэрвээ мэс заслын дараагаар ялтас эсийн тоо нэмэгдсэн байвал бие махбодийн хэвийн урвал гэж үздэг.

Элэг, дэлүү зэрэг нь архи, хүнд металлын хордлогод орвол цусан дахь ялтасны тоо багасдаг. Ялтас эсийн тоо өөрчлөгдөхөд нөлөөлдөг эмнүүд ч бас бий. Ялтас эсийн хэвийн хэмжээ нь (180-320) х 109 /л байна.

7.Глюкоз: Цусан дахь хамгийн чухал үзүүлэлтүүдийн нэг бол сахарын хэмжээ юм. Цусан дахь сахарын хэмжээ ихэссэх нь чихрийн шижин өвчний шинж тэмдэг юм. Гэхдээ сахарын хэмжээ бага байх нь хоол тэжээлийн дутагдал эсвэл дааврын өвчлөл байгааг илтгэдэг. Глюкозын хэвийн хэмжээ 3.5-6.5 ммоль / литр байна.

8. Нийт уурагийн хэмжээ хатуу хоолны дэглэм барьсаны дараагаар болон бөөр, элэг өвчилж эхлэхээр  ихэвчлэн буурдаг. Байх ёстой хэвийн хэмжээг нь 60-80 грамм/л гэж үздэг.

9.Билирубин: Ерөнхий билирубин бол бидний элэгний үзүүлэлт юм. Энэ үзүүлэлт ихсэх нь гепатитийг эсвэл цөсөнд чулуу үүссэнийг харуулдаг байна. Ерөнхийдөө билирубины хэмжээ нь 20.5 ммоль /л –ээс ихгүй байх ёстой.

Таны харж байгаачлан цусны ерөнхий шинжилгээгээр бид бие махбодынхоо бараг бүх өөрчлөлтийг олж мэдэх боломжтой юм. Гэхдээ шинжилгээний хариу нь хэвийн хэмжээнээс өндөр эсвэл доогуур байсан ч гэсэн та сандрах хэрэггүй.

Өөрөө өөртөө онош тавьж, эмчилгээ хийж болохгүй, юун түрүүнд мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй, учир нь эдгээр үзүүлэлтүүд нь олон хүчин зүйлээс хамаарч болно. Өөртөө болон хайртай дотны хүмүүсийнхээ эрүүл мэндэд анхаараарай.

Эх сурвалж: Так Просто : Орчуулсан: Х.Гэгээн

ХАЙРАН ЭРҮҮЛ БӨӨРӨӨ ЯЙРАН БОЛГОДОГ 8 БУPУУ ЗУРШИЛ !!!

Бөөр – маш чухал эрхтнүүдийн нэг. Цусан дахь хорыг шүүж, ус-давсны тэнцвэрт байдлыг хангахаас гадна цусны даралтыг хариуцдаг. Бөөрний хэвийн үйл ажиллагаа алдагдахад эрүүл мэндэд муугаар нөлөөлж эхэлдэг. Хамгийн аймшигтай нь бид өөрсдөө бие махбодио хордуулж гэмтээж байдаг, жишээ нь бидний муу дадал зуршил.

Бидний бөөрийг юу аажим үхэлд хүргэж байна вэ?

1. Давсны хэт их хэрэглээ: Их давстай хоол хүнс нь цусны даралтыг ихэсгэдэг гэдгийг эмч нар анхааруулаад байгаа, үүний үр дагаварт бөөрөнд хэт их ачаалал өгнө. Үүнээс гадна давсны хэт их хэрэглээ нь бие сулруулах, шээхэд өвдөх, дотор муухайрах зэрэг таагүй мэдрэмжүүдийг төрүүлдэг байна.

2. Өвчин намдаах эмнүүд: Үрэвсэл дарж өвчин намдаах эмнүүд, жишээ нь: аспирин эсвэл ибупрофен – энэ дэлхийд хамгийн их өргөн хэрэглэгддэг өвчин намдаах эм болов уу. Гэхдээ эдгээрийг тогтмол хэрэглэвэл бөөрийг гэмтээхэд хүрнэ, цаашлаад бөөрний үйл ажиллагааг бүр үгүй болгох ч аюултай.

3. Хийжүүлсэн ундааны хэрэглээ: Хийжүүлсэн ундаа хүний эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг гэдгийг бид бүгд мэднэ. Бөөр ч бас үүнээс хоцрохгүй. 2009 онд эрдэмтэд том хэмжээний нэгэн судалгаа хийжээ, судалгаанд 3000 эмэгтэйчүүд оролцсон байна. Өдөрт хоёр болон түүнээс дээш лаазтай хийжүүлсэн ундаа уудаг эмэгтэйчүүдийн дунд бөөрний өвчлөл 30%-иар их байгааг тогтоосон байна.

4. Хангалттай ус уухгүй байх: Ус нь бөөрний үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг. Чухам шингэнээр дамжин биеэс хорт бодис гадагшилдаг. Бие махбодь шингэний дутагдалд ороход цус улам өтгөрч бөөрөнд муугаар нөлөөлдөг. Эмч нарын үзэж байгаагаар бол шээс нь цайвар шаргал өнгөтэй байх ёстой ажээ. Хэрвээ таны шээс ийм өнгөтэй бол та хангалттай хэмжээний шингэн уудаг гэж үзнэ.

5. Хагас боловсруулсан бүтээгдэхүүний хэт их хэрэглээ: Хагас боловсруулсан бүтээгдэхүүн нь их хэмжээний давс, фосфор агуулдаг. Давсны гаж нөлөөг бид мэднэ, мөн фосфор нь зөвхөн бөөр төдийгүй ясны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг байна. Бөөрний асуудалтай хүмүүсийн хувьд ийм төрлийн хоолноос эрс татгалзах хэрэгтэй.

6. Сунаж унатлаа бэлтгэл сургуулилт хийх: Огцом хэт их ачаалал авч бэлтгэл сургуулилт хийх нь булчинд сайн нөлөөтэй байж болно, харин бөөрөнд сөргөөр нөлөөлдөг. Огцом ачааллын үед булчингууд гэнэтийн ачаалал авч илүү их эд эсийн ялгаруулалт явагдана, үүний үр дагаварт нь бөөрөнд хортой бодисын өндөр агууламж очно. Үүнийг та шээснийхээ өнгөөр ажиглаж үзээрэй. Хар бараан өнгөтэй болсон байх вий.

7. Цээж хорсохоос хамгаалах эмийн хэт их хэрэглээ: Цээж хорсохоос хамгаалах эм болон бөөрний гэнэтийн өвчлөл нь холбоотой болохыг эмч нар тогтоожээ. Ялангуяа урьд өмнө нь бөөрний эрүүл мэндэд гомдол тавьдаггүй хүмүүс анхааралтай хандах хэрэгтэй.

8. Согтууруулах төрлийн ундааны хэт их хэрэглээ: Согтууруулах төрлийн ундаа нь бөөрөнд сөрөг нөлөө үзүүлж байгааг олон удаагийн судалгаа баталсан. Бөөрний үйл ажиллагааг доголдуулна, өөрөөр хэлбэл биеэс хорт бодисыг гадагшлуулахын тулд хэвийн ачааллаасаа гурав дахин их ачаалал авдаг. Бөөрний ямар нэгэн өвчлөлгүй бол баярын өдрүүдээр багахан хэмжээний согтууруулах төрлийн ундаа ууж болно.

Хэрвээ асуудалтай бол архи уухаасаа өмнө эрүүл мэндээ бодоорой. Харамсалтай нь жил ирэх тусам л энэ хортой ундаанд дурлах хүмүүсийн тоо нэмэгдэж байна. Гэхдээ аз болж та одоо зохих мэдлэгтэй болсон тул эрүүл мэндээ хортой ундаагаар муутгахгүй гэж найдаж байна. Ахиухан ус ууж спортоор хичээллэ, архи, тамхины хэрэглээнээс татгалзаарай. Ер нь бөөрийг гэмтээх бүхий л хортой зүйлээс холуур явахыг хичээх хэрэгтэй.

Эх сурвалж : Их эмч б.Бямбадаш

КОРОНАВИРУСИЙН ХАЛДВАРААР ӨВДӨӨД ЭДГЭРСЭН ХҮНИЙ МЭДЭХ 10 ЗҮЙЛ

Коронавирусийн бай эрхтэн бол уушги байдаг.  Коронавирүс нь хамар, залгиураар дамжин уушгинд хүрдэг. Уушгинд үрэвсэл үүсгэж, хатгалгаа болсон үед цэртэй ханиалгах, халуурах, хий ханиалгах, бие сулрах, ядрах , хоолонд дургүй болох зэрэг зовиурууд үүсдэг.

Эмнэлгийн нөхцөлд коронавирүсийн эсрэг эм, нянгийн үржлийг дарангуйлах антибиотик , дархлаа дэмжих эмийн эмчилгээг хийлгэж, цочмог үрэвслийг дарах боловч, уушгины эдийг нөхөн сэргээх эмчилгээг бүрэн гүйцэд хийж чаддаггүй тул та уушгиа бүрэн эрүүлжүүлэх дараах 10 арга хэмжээг өөртөө хэрэгжүүлээрэй.

1. Амьсгалын дасгал хийнэ. Хамгийн гол уушги дахь үлдэгдэл агаарыг бүрэн гаргаж,уушгийг цэвэр агаараар хангаж, уушги дахь хий солилцоог сайжруулах зорилготой байдаг тул зөв амьсгалын дасгал хийх нь хамгийн чухал юм.  Эндээс та бичлэгийг үзээд , гэртээ 10-15 удаа хийгээрэй.

2. Өдөрт 8 аяга буцалсан ус уугаарай.  Уушги луу орох агаар нь эхлээд хамар, залгиураар дамжих үедээ чийгшиж, бүлээсэж, цэвэршин уушги луу ордог. Иймээс агаарыг чийгшүүлэхэд шаардлагатай усыг ойр ойрхон уугаарай. Мөн гэрийн нөхцөлд хар цайны уураар утах, агаар чийгшүүлэгч ашиглах, чийгтэй цэвэрлэгээ өдөрт 2 удаа хийж өрөөгөө чийгшүүлээрэй.

3. Хэт хүйтэн, хэт халуун орчинд байхаас зайлсхийгээрэй. Коронавирүсийн улмаас үүссэн үрэвсэл нь ихэвчлэн уушгины доод дэлбэнд байрладаг тул хэт хүйтэн, хэт халуун агаар нь үрэвслийг сэдрээх хүчин зүйл болох тул аль болох тасалгааны хэмтэй орчинд байхыг хичээгээрэй.

4. Шингэц сайтай шөлтэй хоолыг түлхүү өдөрт 3-4 удаа хийж иднэ. Хоолондоо цагаан гаа, сармис, хар перецийг амтлагч байдлаар нэмэлтээр хэрэглээрэй. Эдгээр амтлагч нь халуун чанартай , үрэвсэл дарах үйлчилгээ өндөртэй байдаг тул таны уушгины үрэвслийг дарахад дэмжих эмчилгээ болно гэдгийг санаарай.

5.Уушги дахь үлдэц үрэвслийг бүрэн арилгах арга хэмжээ авна. Коронавирүс нь уушгины доод дэлбэнг гэмтээж, уушгины гуурсан хоолойн архаг үрэвслийг үүсгэж, уушгины эдийг хатууруулж, сорвижуулах, шохойжуулах аюултай тул уушгины үрэвслийг бүрэн гүйцэд эмчлэх нь чухал юм. Иймээс эмнэлэгт хүчтэй эм тариагаар цочмог үрэвслийг дарчихсан байгаа тул аль болох байгалийн эмийн ургамлаар эмчилж , эдгээх нь хамгийн тохиромжтой. Эмийн ургамалд чихэр өвс, лидэр, гурван үрийн тан зэрэг орно.

Гэвч шууд л эмийн ургамлуудыг ууж болохгүйг бас анхаараарай. Аль болох зөв тунгаар харилцан үйлдлийг нь зохицуулсан эмийн ургамлын бэлдмэл хэрэглэхийг санал болгож байна. Үүнд гималай брендийн КОФЛЕТ , ДИАКОФ, ЭСВЭЛ БРЕЗОЛ ОРНО. Кофлет нь энэтхэгийн уламжлалт анагаахын жорон дээр үндэслэгдсэн хийгдсэн, найрлагын 25% зөгийн бал, чихэр өвс, гурван үрийн тан, цагаан гаа, хар перец , урт перец зэргийг агуулсан уушги дахь цэрийг шингэлж, цэрийг ховхолж уушги цэвэрлэх үйлдэл үзүүлнэ Иймээс КОВИД-19 ХАЛДВАРЫН ДАРАА цэр ихтэй ханиалгах зовиур үлдсэн бол өглөө, өдөр 10мл хоолны дараа 14-21 хоног хэрэглэнэ. Мөн тамхи их татдаг , тоостой орчинд ажилладаг, гагнуур хийдэг,  агаарын бохирдолтой орчинд ажилладаг, архаг бронхиттой хүмүүс уушги цэвэрлэх зорилгоор хэрэглэнэ.

Харин ДИАКОФ нь чихэр өвс, гурван үрийн тан, лидэр, хар перец, цагаан гаа зэргийг агуулдаг харьцангуй зөөлөн ханиалга үүсгэж, цэрийг шингэрүүлж, ховхолж, уушги цэвэрлэх үйлдэл үзүүлдэг ба уушги дахь гуурсан хоолойн үрэвслийг дарж, гуурсан хоолойн улайлтыг арилгаж өгдөг. Диакофыг КОВИД-19 халдварын дараа хүүхэд, өндөр настан, жирэмсэн, хөхүүл хүмүүсийн  уушгийг хамгаалах, үрэвслийг дарах, уушги цэвэрлэх зорилгоор өглөө, өдөр 10мл ууж хэрэглэхийг зөвлөдөг.

БРЕЗОЛ бол турмерик, ар үр, бар үр, базилик, жүр үр, лидэр эмийн ургамлын найрлагатай тул КОВИД-19 ХАЛДВАРЫН ДАРАА ХИЙ ХАНИАЛГАХ, АМЬСГААДАХ ЗОВИУР үлдсэн үед илүүтэй уухыг зөвлөдөг . Ялангуяа турмерик  нь гуурсан хоолойн цочролыг багасгаж, гуурсан хоолойг тэлж, уушгины агааржилтыг сайжруулж, амьсгаадах зовиурыг арилгана. Бүх насны хүмүүс уушги цэвэрлэх эмийг өдөр, өглөө уусаны дараа оройдоо уушгиа тайвшруулах, уушгины ерөнхий үйл ажиллагааг сайжруулах , шөнө ханиалгахгүй байх зорилгоор хослуулан хэрэглэхэд их тохиромжтой. Мөн брезол нь харшлын эсрэг үйлдэлтэй тул хамрын харшил, архаг бронхитийн үед хий ханиалгах, настай хүмүүсийн хий ханиалгах зовиуртай үед бас зөвлөгддөг.

6. Ковид -19 халдварын үед маш олон төрлийн эм тариаг нэг дор хэрэглэж байгаа учраас элэг, бөөр , ходоод зэрэг эрхтнүүд хямарч, бие ерөнхий хордлогонд орсон байдаг. ИЙМЭЭС ХОРДЛОГО ТАЙЛАХ АРГА ХЭМЖЭЭ авна.

Биеийн ерөнхий хордлогыг тайлах хамгийн шилдэг эмчилгээ бол шингэн зүйл сайн уух юм.Гэвч шингэн зүйл муу уудаг бол өрхийн эмнэлэгт хандан хордлого тайлах шингэн сэлбэх эмчилгээг  хийлгэж болно.  Мөн хөлсөөрөө хордлогыг гадагшлуулах арга бол дасгал хөдөлгөөн хийж, хөлсөө гадагшлуулж бас болно Бас арьсаараа гадагшлуулах арга бол хар цайнд орох, гангатай эсвэл далайн давстай  усанд орох, саунд суух юм.

Биеийн ерөнхий хордлого тайлах ПУРИМ эмийг 2ш өдөрт 3 удаа 1-3 сар ууж болно. Пурим нь 10 гаруйн төрлийн эмийн ургамлын ханд бөгөөд цус цэвэршүүлэх, хордлого тайлах, нянгийн үржлийг дарангуйлах, дархлаа дэмжих зэрэг нөлөөтэй эм юм.

7. Уушгины үйл ажиллагааг маш сайнаар дэмждэг зүйл бол ЧИЙГЛЭГ АГААР юм. Ковид-19 халдварын дараа уушги луу орох агаарыг аль болох чийглэг, цэвэр байлгах тал дээр анхаарна. Ийм агаар байдаг газар бол голын эрэг газар, эсвэл ойн агаар байдаг. ИЙМЭЭС голын эрэг газар эсвэл ойнд хоногт багадаа 2 цаг байж, цэвэр агаараар уушгиа тэтгээрэй. Мөн гэртээ өдөрт 1 удаа чийгтэй цэвэрлэгээ хийж байгаарай.

8. Жирэмсэн, настай хүмүүс , архаг уушгины өвчтэй хүмүүс КОВИД-19 халдварын дараа сувилалын газарт 10-14 хоног уламжлалт анагаах ухааны эмчилгээ хийлгэх, физик эмчилгээ, шавар эмчилгээ , бариа засал эмчилгээг заавал хийлгэнэ. Учир нь эдгээр хүмүүсийн уушгины үйл ажиллагаа сэргэхэд илүү их арчилгаа шаардлагатай байдаг.  Хэрэв тийм боломж байхгүй бол гэртээ уушгины үйл ажиллагааг сайжруулах амьсгалын дасгалыг заавал хийж,  гэрийн нөхцөлд хийх боломжтой иллэг массажийг туслах хүнээр өдөрт 2-3 удаа 7-14 хоног хийлгээрэй.

9. Ковид-19 халдварын дараа зүрх судасны өвчин, бөөрний өвчин, элэгний өвчин сэдрэх хандлага өндөртэй байдаг. Ялангуяа уушги зүрх хоёр нягт уялдаа холбоотой эрхтнүүд учир цусыг шингэн байлгах, артерын даралтыг тогтвортой байлгах, зүрхний хэмийг хэвийн байлгах, хүчилтөрөгчийн хэмжээг 98% байлгах зэрэг арга хэмжээг заавал авна. Харин бөөрний эмгэгтэй хүний хувьд шээсний өнгө , үнэрийг сайтар ажиглаж байх шаардлагатай. Бөөрний өвчин сэдэрсэн үед заавал эмчид хандан зөвлөгөөг авч эмчилгээ хийгээрэй. Мөн бөөр хамгаалах ЦИСТОН эмийг хэрэглэж болно.

10. Коронавирүс нь судас гэмтээх хандлагатай тул судас хаана байна тэнд үрэвсэл үүсгэх учраас л судас хамгаалах, судасны ханыг бэхжүүлэх үйлдэлтэй Витамин С  уухыг эмч нар зөвлөж байгааг бас санаарай.Гэхдээ хүүхдэд витамин +6 наснаас дээш бол  С 250мг , +12 наснаас дээш бол витамин С  500мг , +18 наснаас дээш хүмүүс Витамин С 1000мг тус тус хоолны дараа ууж хэрэглэхийг сануулья. Ходоодны шарх, элэг, бөөрний өвчин, тулай , үе мөчний  өвчтэй хүмүүс витамин С 500мг -аас хэтрүүлсэний хэрэггүй.  Ковид-19 халдварын дараа ч ВИТАМИН Д 1000 ОУН нэгжээр өдөр бүр уусаар байх хэрэгтэй. МӨН ЦАЙР ихээр агуулсан нэмэлт бүтээгдэхүүнийг хэрэглэж, уушгины цэвэрлэх үүрэгтэй хучуур эс, хундганцар эс, сормуус эсийг нөхөн төлжүүлээрэй.

Нийтлэл бичсэн:  Б.Даваацэрэн Хүний их эмч, Эх сурвалж: Ковид-19 халдварын дараах эмнэлзүйн түр заавар , Амьсгалын эрхтний эмгэг судлал

МОНГОЛ ШАР ТОСНЫ ИД ШИД ДАРААХ ӨВЧНҮҮДИЙГ АНАГААХ УВИСТАЙ

МОНГОЛ ЦЭВЭР ШАР ТОСЫГ ШҮТЪЕ: Хүүхэд усанд оруулсны дараа хөлийн ул, хөлийн эрээн булчин, гарын алганд нь жааааханыг түрхээд массаж хийж өгөх. Маш хурдан биеэнд нь шингэдэг. Шингэсэн байхад элдэв янзын үнэр дараа нь үнэртэхгүй.

Өглөө сүүтэй будаа, каш, зутан гэх мэт өглөөний цайнд нь багахан хийгээд л өгчихнө. Өтгөн хатахгүй~Массаж хийвэл цусны эргэлт сайжирч дархлаанд нь сайн учраас ханиаднаас маш сайн сэргийлж чадна~Хааяа жаахан ханиах гээд байвал цээж, нуруунд нь бас багахан түрхээд иллэг хийгээрэй. Гол нь тунг нь тааруулаад сайхан хэрэглэвэл маш их нэмэртэй шүү.

БАЙГАЛИЙН БҮХ ШИМ НЬ ШАР ТОС ЮМ. Омего, амин дэм, антиоксидант, биологийн нэмэлт гээд их хошуурдаг болж дээ. ТЭР ЧИНЬ ШАР ТОС ЮМ ШҮҮ ДЭЭ.

Үхэр байгалиас 40 гаруй төрлийн эмийн ургамал иднэ. Үнээний сүүг хөөрүүлж өрөм загсаана. Өрөмийг хайлж шар тос хураана. Энэ олон боловсруулалтын үндсэн 300л сүүнээс 1кг шар тос боловсруулдаг.

Бэлчээрийн үхэрний сүүнээс гаргаж авсан органик шар тос нь байгалийн антиоксидант болон CLA (Conjugated Linoleic Acid), Омега 3, 9 болон амин дэм А, Д, Е, К-р баялаг учир хорт хавдраас сэргийлэхэд чухал ач холбогдолтой. Хоол боловсруулах систем муу хүмүүс өөрийн ходоодноос тосны хүчлийг ялгаруулж чаддаггүй.

Тосны хүчил нь хүнд энерги өгөхөөс гадна ходоод гэдсэнд үүсэх хорт хавдар үүсгэгч эстэй тэмцэж цэвэрлэх үүрэгтэй. Харин шар тос нь бусад тосноос ялгаатай нь тосны хүчилээр баялаг юм.

1. Дархлалын системийг сайжруулдаг. Сүүлийн үеийн судалгаагаар шар тосны найрлагад байдаг фенолт антиоксидант нь дархлалын системийг сайжруулдагийг тогтоожээ.

2. Жин хасахад туслана. Шар тосон дахь “линол”-ийн хүчил нь бодисын солилцоог түргэсгэж тураадаг бөгөөд ялангуяа гэдэсний өөхийг хурдан арилгадаг аж. Та өдөр тутамдаа шар тосыг талхан дээр түрхэж, сүүтэй цайндаа амт оруулах гэхчлэн хэрэглэж болох юм.

3. Хоол боловсруулах системийг сайжруулна. Хоол боловсруулах системийг сэргээж хоол шингээх үйл явцыг сайжруулдаг. Ингэснээр хоол хүнснээс авах шим тэжээл хүний биед илүү хурдан шингэдэг байна. Ходоодны шүүрлийг өдөөж хоол боловсруулалтад сайнаар нөлөөлдөг.

“Бутир”-ийн хүчил нь шар тосонд ихээр агуулагдах бөгөөд ходоод гэдсийг эмчилж, хоол боловсруулах үйл ажиллагааг дэмждэг. Мөн ходоод гэдсэн дэх нян бактерийг үгүй хийж, таныг дотроос тань эрүүлжүүлэх болно.

4. Зүрхний өвчин тусах магадлалыг бууруулна. Шар тосонд ихээр агуулагдах холбосон “линол”-ийн хүчил нь зүрхний өвчин тусах аюулаас сэргийлдэг байна. Мөн бие дэх нян бактерийг давхар устгаж, зүрхний үйл ажиллагааг сайжруулдаг ажээ.

5. Холестерин бууруулна. Судалгаагаар шар тос нь холестерины хэмжээг бууруулдаг болохыг тогтоосон билээ. Шар тосонд агуулагддаг холбосон “линол”-ийн хүчил нь бие дэх холестериний түвшин болон “триглицерид”-ийн түвшинг багасгадаг аж.

6. Арьсыг өнгөлөг болгоно. Шар тосыг тогтмол идэж хэрэглэснээр арьс гэрэлтэж, зөөлөн толигор болж эхэлдэг байна. Нүүр царайг дотоод эрхтний толь хэмээдэг тул шар тос таны бие эрхтнийг эмчилж, эрүүлжүүлснээр арьс тань ч дагаад сайхан, тунгалаг болох юм.

7. Үрэвслийн эсрэг байгалийн эм. Шар тос нь тосны хүчилийг ихээр агуулдаг учираас үрэвслийн эсрэг байгалийн эм болдог. Шар тос нь үрэвсэл үүсгэдэг лейкотриен шүүрэл, простагландиныг багасгаж түүний эсрэг маш сайн үйлчилгээ үзүүлдэг. Аливаа үрэвсэл нь хорт хавдрын үндэс суурь болдог тул үрэвслийг бууруулах зорилгоор шар тосыг хүнсэнд өргөн хэрэглэж заншихыг судлаачид зөвөлжээ. Ялангуяа ходоод гэдэсний замын болон бүдүүн гэдэсний үрэвсэлтэй хүмүүс шар тосыг ихээр хэрэглэх нь нэн тустай.

8. Ямар ч харшил үүсгэдэггүй. Шар тос нь ямар нэгэн харшил өгдөггүй. Учир нь шар тосыг гаргаж авах үйл явцад тухайн сүүний бүх хатуулаг, хорт бодис, хлостерин нь устдаг учир хүнсэнд хэрэглэхэд маш тохиромжтой тос юм. Иймд шар тосыг ямар нэг харшил өгнө гэж зоволтгүй хэрэглэж болно. Мөн цагаан хоолтон хүмүүст маш тохиромжтой.

9. Өндөр хэмд задарч хорт бодис ялгаруулдаггүй. Шар тос нь маш өндөр температурт (250 C/ 480 F) халах чадвартай учир бусад тос шиг урвалд орж хорт бодис болон хлостерин ялгаруулдаггүй онцлогтой. Та шар тосыг хоолоо хуурах, шарах, жигнэх, чанах буюу дангаар нь ч хэрэглэж болно.

Өндөр хэмд ууршиж алга болдоггүй тул хэрэглэхэд хамгийн тохиромжтой байдаг. Бусад тоснууд ууршиж, олон хэсэгт задарч, чөлөөт “радикалууд”-ыг бий болгож, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх нь бий. Харин шар тосны тухайд эсрэгээрээ таны эрүүл мэндэд тус болж, эмчилж, анагаах аж.

10. Өвдөлт багатай амархан төрөхөд туслана. Төрөх дөхөөд ирэхээр эмэгтэйчүүдэд маань өвдөлт мэдрэгдээд хэцүү байдаг шүү дээ. Тэгвэл эмнэлэг рүү явахаасаа өмнө нэг халбага шар тос халаагаад идвэл илүү хялбар, өвдөлт багатай төрдөг байна.

11. Байгалийн цэвэр амт, үнэртэй хоолны нэмэлт. Шар тос нь бусад хүнсний бүтээгдэхүүнтэй маш сайн зохицдог төдийгүй хайхалтай сайхан амтыг нэмж шим тэжээлт чанарыг нэмэгдүүлдэг тустай.

12. Нүдний харааг сайжруулдаг. Нүдний эмгэг болон, нүдний даралтад маш сайнаар нөлөөлдөг. Архи болон хар тамхины эмчилгээ болдог. Хорт бодисонд хордсон биеийг эрүүлжүүлэхэд шар тос маш чухал нөлөөтэй байдаг. Хорыг биеэс хөөж гаргадаг.

Бэлтгэсэн : А.Тэргэл