АЛДАРТНУУДЗӨВЛӨГӨӨСПОРТ

МОНГОЛЫН ГAЗAP НУТГИЙГ XУBAACAH ЛУЙBPЫH ГЭPЭЭ !!!

Өнөөдөр 2021 он түймрийн хөх утаа тэнгэр огторгуйг бүрхэж нар хаан, хоолой ам хорсгоно. Гамшгийн байдалд улс орон төдийгүй дэлхий нийт орж байна. Зуны сайхан байгаль агаар усыг хордуулан гутаах шиг болж байна. Энэ бол зүгээр нэг түймрийн утаа биш ээ. Энэ бол түүхэн утаа. Санамсаргүй гарсан түймэр биш, Сибирийн ой хөвч Байгаль далай манай ахан дүүс Буриад болон Якутын буюу Их Монголоос дээрэмдэн авсан 15 сая кв км газар нутгийг санаатайгаар галдан шатааж байна.

Яагаад гэвэл хөрсөн дээрх болон хөрсөн доорх баялагт нь Америкийг эзлэн түрэмгийлж унаган Индианчуудыг алж хядах үеэс энэ дайныг эхэлсэн юм. Тийм ээ, өнөөдөр 2021 оны 8 дугаар сарын 9-ний өдөр. Хар өдөр, хар утаат өдөр уушиг зүрхийг минь ахиад л алж, униарт агаар нь бидэнд хор хөнөөл учруулж байна. Одоогоос 332 жилийн тэртээ юу гээч болсон бэ? Хоёр хуудас хүрэхгүй алга дарам цаасан дээр энэ бүхнийг тохирсон.

1689 оны 8 дугаар сарын 9. Түүхэн хар өдөр, 1698 оны 8 дугаар сарын 9 эмгэнэлт хар өдөр, Монголын хувь заяа, Маш гунигтайгаар эргэсэн Манж хэмээх тоглоомын утсан хүүхэлдэйнүүд. Масоны хүсэл зорилгыг гүйцэлдүүлж. Монголчуудыг хүйс тэмтрэн алж устгасныхаа дараа. Монголын аугаа их газар нутаг. Монголын арвин их баялгийг. Масончууд хуваасан юм. Монголын тэнгэрт энэ өдөр хар нар мандаж. Монголын тэнгэрт энэ өдөр өнөөдрийнх шиг. Хар утаа суунаглаж. Монголын дээгүүр хар үүл нүүж. Монголын тэнгэрт хар од мөхсөн юм.

Нурча гол хараар урсаж. Нилэнхүйдээ бүх юм хараар дүрслэгдэж. Хараал идсэн 1689 оны 8-р сарын 9
1989 оны 12 дугаар сарын 10-нд давтагдаж.  Манж гэдэг нэрийн оронд. Монголын Ардчилсан Холбоо. Монгол Ардын Хувьсгалт Нам гэсэн. Монголын ард түмний хувь заяаг харлуулсан. Масоны албин чөтгөрүүд амилсан юм.

1689 оны 8 дугар сарын 9 Манж-Оросын тоглоомын хүүхэлдэйнүүд. Масоны тоглоомын бодлогыг хэрэгжүүлж. Монгол орон үүрд хуваагдлаа. Монголын газар нутгийг хувааж. Монгол бол зүгээр л дүрвэгсэд юм гэж. Мулгуу Гловани гэдэг тэргүүтэн дээрэмчид басамжилж байгаа шиг. Мөн л өнөөдөр Монголыгоо аварна гэсэн.

Ухнаагийн Хүрэлсүх юу болчихов оо!

2018 оны 9 дүгээр сарын 24-ний “Өдрийн сонин”-ы №189 (6032)-т ШУА-ийн Түүх, Археологийн хүрээлэнгийн захирал, Олон Улсын Монгол Судлалын Холбооны Ерөнхий Нарийн Бичгийн Дарга, Шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор С.Чулуун XVII зууны Монголын гадаад ертөнц: “Орос, Манжийн харилцаанд” сэдвээр нээлттэй лекц уншлаа. Түүний лекцийг тоймлон хүргэе.

Оросын архив, Бээжингийн хааны нэгдүгээр архив, Тайванийн архив, Польшийн архивуудад XVII зууны Монгол орны талаарх эх сурвалжууд байдаг ажээ. Профессор С.Чулуун Оросоос Монголоор дайраад Бээжинд очсон элч нарын зам, эсвэл Орос, Манжийн хоорондын харилцааны түүхэн газруудад өөрийн биеэр судалгаа хийжээ.

Энэ судалгаагаар Нэрчүүгийн гэрээг хийх болсон шалтгаан, чухам яагаад Орос, Манж хоёр Нэрчүүг сонгох болсныг дүгнэжээ. Мөн энэ хүрээнд Монгол эзэнт гүрний дараахь Орос-Монголын харилцаа, Оросыг монголчууд юу гэж ойлгодог байсан, хотын бодлого нүүдэлчид хоёрын тулгарал, Оросын дорно зүгт хаяа дэрлэх монголчуудын асуудал зэргийг авч үзжээ.

Оросын элч нар Монголын нутгаар зорчихдоо хөтөлсөн өдрийн тэмдэглэл өнөөг хүртэл архивт хадгалагдан үлджээ. Тэмдэглэлд газар усны байрлал, нааш цааш явсан зам тодорхой тусгагдсан байдаг аж. 1681 онд Хотгойдын Лувсанренчинд Оросын хаанаас “Манайд дагаар ор” гэсэн жуух бичиг явуулжээ.

 

Жуух бичгийг хүргэж ирэхэд Лувсанренчин Засагт ханыхантай зөрчилдөөд зугтаагаад явчихсан байж. Оросын элч нар жуух бичиг өгөх хүнээ олж чадаагүй учраас гэдрэг буцсан гэдэг. Тэрхүү жуух бичиг Оросын архивт өнөөг хүртэл хадгалагдан үлджээ. Энэ жуух нь цор ганц бөгөөд үүнтэй ижил утга бүхий жуух бичгийг Монгол руу удаа дараа илгээж байсан гэдгийг С.Чулуун онцоллоо. Харин монголчуудын нүүдэлчин соёлын улбаанаас эдгээр баримтууд устаж үгүй болсон аж.

НЭРЧҮҮГИЙН ГЭРЭЭ ҮНДСЭНДЭЭ ӨНӨӨГИЙН МОНГОЛЧУУДЫН

ХУВЬ ТАВИЛАНГ БҮРЭН ШИЙДСЭН

Өндөр гэгээнийг явуулаад Сэлэнгийн сав газар аюулгүй болонгуут Нэрчүүгийн сав газрыг Оросууд сонгож Манжтай гэрээлэхээр тохиролцсон. Нэрчүүг судлаачид Манж, Оросын уулзах хамгийн ойр боломжтой газар гэж үздэг. Гэтэл яг бодит байдал дээрээ тийм биш. Тэртээ 1648 оноос эхлэн Оросын хаан Монгол дахь мөнгөний ордыг хайх болжээ.

Энэ нь нэг удаа Цэцэн ханаас Оросын хаанд мөнгөн аяга бэлэглэж, түүнийг хүргэсэн элч мөнгөний орд байдаг талаараа өгүүлснээс улбаатай гэдэг. Оросуудын 1648 оноос хойш мөрөөдсөн мөнгөний орд Нэрчүүгийн гэрээ байгуулсан газраас Оросын тал руу нэг км-ийн зайтай. Тэр орд нь Мөнгөөчий, Алтаачий гэдэг хоёр голын Мөнгөөчий голын сав дээр байсан. Үүнийг өнөөдрийг хүртэл судлаачид ерөөсөө анзаараагүй.

Нэрчүүгийн гэрээгээр оросууд стратегийн хамгийн гол газраа өөрийн болгож чадсан. Ингээд Нэрчүүгийн гэрээгээр алдагдаж таслагдсан мөнгөний ордыг 11 жилийн дараа ашиглалтад оруулан олборлож эхэлсэн. Ингээд 1818 он хүртэл 110 гаруй жил Оросын мөнгөний бүх хэрэгцээг тэндээс олборлосон.

Тэгэхээр оросууд газар нутаг биш, байгалийн баялаг, худалдааны замын төлөө дорно зүгт хандсан хэрэг. 1911 оны тусгар тогтнолын дараа оросууд манайхаас ганц зүйл шаардсан. Тэр нь худалдааны эрх юм. Уул уурхай ашиглах эрхээ өг тэгээд л болоо. Та нарын тусгаар тогтнолын асуудал сонин биш гэсэн байдаг. Тиймээс ч манайхыг тусгаар тогтнолын автономит эрхтэй болгоод Бээжинд өгчихсөн. Энэ бодлого 300 жилийн өмнө уг сууриа тавьсан гэдгийг дээрх явдал гэрчилнэ.

Мөнгөний орд нь одоогийн Оросын Нерчинск хот юм. Оросууд Нэрчүү гэрээний зарчмыг дараа дараагийн Манжуудтай хийх гэрээндээ хатуу баримталсан. Хиагтын, Буурын гэрээ зэрэгт Нэрчүүгийн гэрээ суурь нь болж байсан. 1681 оноос эхлэн оросууд монголчуудтай элч солилцоод ямар ч нэмэргүй хэмээн шууд цаадах улстай нь харилцъя гэсэн зарчимыг баримтлах болсон. Ингээд монголчуудын үүрэг хумигдаж эхэлсэн. 1685 оноос хойш гурван жил бэлдэж байгаад Нэрчүүд гэрээ хийжээ.

Нэрчүүгийн гэрээ монголчуудын хувь тавиланг шийдсэн. Оросуудад монголчуудтай холбоотой асуудал үүслээ гэхэд шууд Манжийн хаантай хэлэлцэнэ гэж гэрээнд заажээ. Нөгөө талаасаа харахад Нэрчүүд гэрээ байгуулагдсанаар монголчуудын газар нутгийн зааг эрх зүйн хувьд баталгаажсан гэж үзэж болно. Энэ гэрээнээс улбаалж явсаар одоогийн байгаа газар нутгийн хил хязгаар тогтоогдсон юм.

Эх сурвалж: “Хөх толбо” сонин