БУСАД

Х.Бат-Ялалт 13 мянган иргэнийг өмгөөлж ЯЛАЛТ байгуулжээ

Сонгуулийн 28 дугаар тойрог, Сонгинохайрхан дүүрэгт Хадбаатарын Бат-Ялалт бие даан нэр дэвшиж байна. Тэрбээр сүүлийн 20 орчим жил хуульч, өмгөөлөгчөөр ажиллаж байгаа бөгөөд нийтдээ 15 мянга гаруй хүнд хуулийн зөвлөгөө өгч, 13 мянган хүнийг өмгөөлсөн байна.

Шударга бус шүүхийн өмнө хүчин мөхөсдөж, аргаа барсан иргэд түүний үйлчлүүлэгч. Шат шатны шүүхээр яваад ялагдсан, хөрөнгө санхүүгээр хохирсон, хүчтэний өмнө бөхийсөн иргэдийг хамгаалах, эргээд мэргэжил нэгтнүүдийнхээ буруу шийдвэрийн эсрэг тэмцэх тийм амар ажил биш. Гэхдээ Х.Бат-Ялалт ухарч няцалгүй тууштай ажилладаг. Нийт авсан хэргийнхээ 90 гаруй хувьд нь ялалт байгуулжээ.

Тэрбээр энэ тухайгаа, “Би бол 17 жил тэмцэж байна. Энэ хугацаанд гүтгэлэг доромжлол амссаар ирсэн. Би бол цаг хугацаагаар үнэлэгдэх зорилго хэрэгжүүлэхээр явж байгаа гэж өөрийгөө тодорхойлмоор байна. Би аливаа зүйлийг устгая гэж уриалж тэмцдэггүй. Сэтгэлийн хөөрлөөр биш, хэзээ, юуны төлөө тэмцэх вэ гэдгийг ойлгох юм бол үр дүнд хүрнэ” гэжээ.

А.Тэргэл