БУСАД

Х.Булгантуяа, Г.Занданшатар нар гар нийлэн Монголын эсрэг хуулийн төсөл зүтгүүлэв үү?

Хэлэлцэх асуудлын 52-т эрэмбэлэгдсэн төслийг яагаад гэнэт яаралтай хэмээн очёр дайруулав… Гэнэтийн энэ шуурхайлалт УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Х.Булгантуяа нар АНУ яваад ирсний дараахан гэрлийн хурдаар өрнөж буй нь хардлага дагуулж байна. Г.Занданшатар, Х.Булгантуяа нарын хувьд эртнээс гар нийлж, хамтран ажиллаж дадсан нөхөд.

Сангийн дэд сайдаар ажиллаж байсан Х.Булгантуяа Европын холбоонд захидал хаягласнаас үүдэн Монгол Улс саарал жагсаалтад орсон “хэрэг”-ийг тухайн үеийн Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд олон нийтэд дэлгэж байлаа.

Гэсэн хэдий ч УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улсыг саарал жагсаалтад оруулсан “гэмт этгээд”-ээр Х.Булгантуяаг бус тухайн үеийн Монголбанкны удирдлага Н.Баяртсайханыг нэрлэж, албан тушаалаас нь чөлөөлөх үндэслэл болгож байсныг бүгд мэднэ.

ЭХ СУРВАЛЖ : NIIGMIIN TOLI.MN