АЛДАРТНУУДЗӨВЛӨГӨӨСПОРТ

Д.НЯМХҮҮ: ХӨСҮТ-ИЙН МӨНГИЙГ ИДСЭН БОЛ НАМАЙГ ШOPOHДOO ХИЙЛДЭЭ !!!

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн бодит байдлыг дэлгэсэн нийтлэлч Б.Ганчимэгийн гаргаж тавьсан зураг олон нийтийн сүлжээнд багагүй дуулиан дагуулж байна.  Тэрхүү зургуудыг харахад  өнгөрсөн жилүүдэд тус төвийн удирдлагууд ёстой л “хоноц”-ын сэтгэлээр хандаж иржээ гэмээр.

Анх 1986 онд ашиглалтад орсон эмнэлгийн барилгыг өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд нэг ч удаа бүрэн засварлаагүй. Цэвэрлэх байгууламж нь бүр ч их асуудалтай. Бараг ажиллагаагүй болсон гэхээр  тус төв ёстой халдварт өвчнийг эмчлэх биш тараах үүр уурхай болжээ.

“ХӨСҮТ-ийн барилгыг шинэчлэхэд 100 гаруй сая ам.доллар шаардлагатай. Энэ хөрөнгийг төсвөөс гаргах ямар ч боломжгүй”-г Сангийн сайд Б.Жавхлан хэлсэн. Харин Эрүүл мэндийн сайд асан Д.Сарангэрэл “Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан Д.Сарангэрэл өөрийн цахим хуудаснаа “Хөөрхий Д.Нямхүүг сүүлийн үед “муу новш” л гээд байна. Тэр муу новш чинь корона алдаагүй, шинэ вирус, шинэ өвчнийг багтайгаа анх удаа эмчилсэн юм шүү дээ. ХӨСҮТ-д засвар хийгээгүй гэж түүнийг их харааж байна. ХӨСҮТ 1986 онд баригдсан , элэг, уушгины гээд 27 тусдаа байртай. Бүгдэд нь зэрэг засвар хийе гэвэл наад зах нь 27 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо байдаг” хэмээн өмгөөлсөн бий.

ХӨСҮТ нь улсдаа уртаашаа ганцхан. Гэтэл хамгийн хоцрогдсон технологитой, хамгийн хуучирч муудсан барилга, балгас болох нь шахсан Монголдоо ганц эмнэлэг болж үлдэж. Хажууд нь байгаа Хавдар судлалын үндэсний төвийг нүдэн дээр нь шинэчлэгдэн өөрчлөгдөж байгаагаас харвал удирдлагын сэтгэл дутаж.

ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүү 2007 онд тус төвийн захирлаар томилогдож байсан. Тэрбээр 13 жил тус төвийн захирлаар ажиллах хугацаандаа дөрвөн ч удаа халагдсан. Нэг хэсэг  ард түмний баатар болж явсан түүний хийсэн ажлын үр дүн өнөөгийн ХӨСҮТ-ийн бодит байдал. 

Монгол Улс мөнгөгүй биш мөнгөтэй. Элдвийн хэрэггүй төслүүдээ танаад эмнэлгээ засах боломж, мөнгө байлаа, даанч сэтгэл байсангүй.

Өдийг хүртэл барилгын насжилт нь дуусч, хана тааз нь цуурч, хагарсан байхад мэргэжлийн хяналтын байгууллагаас ямар ч хяналт тавиагүй нь  бас л анхаарал татаж байна. Хамгийн сүүлд 2021 оны гуравдугаар сард ХӨСҮТ-ийн вакцины төв агуулахад Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хяналт шалгалт хийсэн сурагтай. Тус газраас энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй гэв.

Мөн өнгөрсөн 2020 оны арваннэгдүгээр сард Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд С.Баатаржаваар ахлуулсан хэд хэдэн мэргэжлийн байгууллагын хамтарсан ажлын хэсэг байгуулж, ХӨСҮТ-д хяналт шалгалт хийжээ. Энэ хяналт шалгалтын талаар мэдээлэл авах гэсэн боловч дэд сайд нь мэдээлэл өгөхөөс татгалзаж байгаагаа хэвлэлийн төлөөлөгчөөрөө дамжуулан мэдэгдэв.

ХӨСҮТ-ийн барилгын асуудлаар Д.Нямхүүгээс тодруулахад “ХӨСҮТ-ийн барилгыг засварлах шаардлагатай талаар өмнө нь зөндөө ярьсан. Гэтэл өнөөдөр олон нийтийн сүлжээнд намайг элдвээр гүтгэж, доромжилж байна. Тэр том хэмжээний 20 гаруй байшинг засах мөнгийг нь шийдээд өгвөл хэн ч засчихна шүү дээ. Гэтэл өнөөдөр хоёр гуравхан байшинтай Улсын нэгдүгээр төв эмнэлэг гэхэд хэчнээн тэрбум төгрөгөөр нь өнгөө засч байна. Би үнэхээр ХӨСҮТ-ийн засварын ажилд төсөвлөсөн мөнгийг идэж, уусан бол бариад шоронд хий” гэв.

Тус төвийн захирлаар томилогдсон Ц.Билэгтсайхан News.mn cайтад өгсөн ярилцлагадаа “Манай эмнэлгээр үйлчлүүлж буй иргэдээс эмнэлгийн орчин нөхцөл тааруу, тохь тухгүй, аюул эрсдэлтэй, эмчилгээ үйлчилгээнд нөлөөлж байна гэдэг санал гомдлууд хэлдэг. Энэ нь хоёр талтай юм. ХӨСҮТ гэдэг айл 1986 онд анх ашиглалтад орсон. Тэр цагаас хойш сүүлийн 10 жил эмнэлгийн их засварт хийсэн ажлуудыг харлаа. Сүүлийн 7-8 жил буюу 2013-2019 онд бид харахаар нийтдээ 1.1 тэрбум төгрөгөөр есөн төрлийн том ажил хийсэн. Өнгөрсөн оны тухайд улсын төсвөөс ЭМЯ-ны хөрөнгө оруулалтаар 807 сая төгрөгийг есөн чиглэлийн засвар үйлчилгээнд зарцуулсан. Энэ оны хувьд улсын төсвөөр 688 сая төгрөгийг зургаан чиглэлд зарцуулсан” тухай ярьсан юм.

 ХӨСҮТ нийт 27 байртай. Эдгээр байрны дөнгөж 10-15 хувийг нь засч янзалжээ. Мөн ирэх жил улсын төсөвт ахиу хэмжээгээр төсөв суувал хоёр чиглэлээр ажил хийхээр төлөвлөсөн байна. Үүнд, үндсэн барилга байгууламжийн сантехникийн шугам сүлжээ, агааржуулалт, цахилгааны сүлжээ. Хоёрдугаарт, цэвэрлэх байгууламжид сүүлийн 30 жилд том урсгал засвар хийгээгүй ирсэн. Тийм учраас урьдчилсан байдлаар тодорхой төсвүүд гаргаж, холбогдох газруудад хүргүүлжээ.

Эх сурвалж : News.mn

Д.НЯМХҮҮ: XУУPAMЧ КOPOHAГИЙH XУЙВAЛДAAHЫГ ИЛЧИЛЖ, XУЛГAЙЧ

ДAPГA HAPЫH БУЛXAЙГ ДЭЛГЭHЭ !!!

Корона хаан-эцэг Ухнаагийн Хүрэлсүх. 2021 оны ерөнхийлөгчийн сонгууль нэртэй яруу алдарт Ковид шоу-корона жүжиг ийнхүү 2021 оны 6-р сарын 9-ний 22 цагт өндөрлөж корона нэр дэвшигчид хуйвалдан корона Ерөнхийлөгч маань корона хаан болох нь болсон билээ. Яагаад гэвэл зарим ТВ-үүд Н.Энхбаяр, У.Хүрэлсүх нар МАН, МАХН-ыг нэгтгэхдээ Үндсэн хуульд үндсэн өөрчлөлт хийх тухай нууц тохиролцоо хийсэн тухай илэн далангүй мэдээлж буй. Ийнхүү зургаан жил биш, цаашид үргэлжлэх хаант засаг тогтох нь тодорхой боллоо.

Нэг намын дэглэм дарангуйлал биш шинэ фашист дэглэм дэлхий ертөнцөд тогтох нь тодорхой боллоо гэж өмнө нь гадаад дотоодод, нэн ялангуяа баруунд бичиж байсан билээ. 2010 он Н.Энхбаяр МАН гэдэг бол гоминданы нам юм, түүх эргэж байна гэж ярьж байсан билээ. Тэгвэл энэ үгнээсээ ухарчээ. Өөрөө гоминдан болох нь тодорхой болжээ. 2021 оны 5 дугаар сарын 31-нд МАХН-ыг үүрд оршуулсан тухай зарлалаа. Энхбаяр МАХН-ын хувьсгалт гэдэг үг юмуу МАХН-ыг бүхэлд нь оршуулах хойтохыг нь нэгмөсөн унших хувь тавилантай байсан бусуу.

2010.11.09-ны Өдрийн сонины №269/3659/-д МАХН-ын 24-р их хурлаар МАХН-ын түүхэн нэрийг сольж, үзэл баримтлалаа шинэчиллээ хэмээн зарласныг эрс эсэргүүцэн МАХН-ын “Уламжлал шинэчлэл, ардчилал шударга ёс” жигүүрийн дэд зохицуулагч Б.Батсайхан “Тэмээнээс тэмдэгтэй тодорхой тамга тэмдэгтэй луйварчид бүлэг дээрэмчид МАН гээчийг байгуулж, МАХН-аас сүргээрээ гарлаа” хэмээн мэдэгдэж байсан билээ.

Тус жигүүрийн зарим нөхдүүд янз бүрийн сонин хэвлэлд хандаж мэдэгдэл хийхдээ Монголын баялгаар хөлжсөн цагаач хятадууд, хужаа нарын эрлийзүүд ялгарч үнэхээр даврах болсон талаар мэдээлж байсан нь хэвлэлийн шар хуудаснаа түүх болон үлджээ. Тэд мэдэгдэхдээ, баячуулын 90% нь эрлийзүүд бөгөөд Өмч хувьчлал, газар, лиценз, уул уурхайгаар 99% нь хөлжсөн болохыг мэдэгдэж байсан хүний нэг нь Н.Энхбаяр билээ. Оюу Толгойн луйврын гэрээг эсэргүүцэж шударга ёсны хувьсгалыг зарлаж олон түмний анхаарлыг татаж байсан нь төрөл арилжжээ.

Өнөөдөр Монголд АН төдийгүй МАН байхгүй болсон гэж доктор П.Нэргүй мэдэгдсэн. МАН-ын А үсэг нь ард нам биш ард түмний нам биш ажилчин тариачин малчин түмний эрх ашгийг хамгаалагч нам биш албан тушаал, авилга хээл хахууль, алдар нэр, арын хаалга, ард нь өөр юм байгаа дарга нарын дарга ангийн эрх ашгийг хамгаалагч нам болсон гэж хэлсэн.

2020 оны өвлийн тэсгим хүйтнээр суулт хийж жүжиглэсэн фэнгшүү (хиншүү) Ганбаатар ч “урвасан”. МАХН-ын төдийгүй Монгол орны хойтохыг уншсан Н.Энхбаяр, У.Хүрэлсүх нар “урвасан”. Намаа задалж устгасан ардчилсан намын удирдлагууд “урвасан”. АН-ын УИХ-ын эрхэм гишүүд “урваж” тоглоомын нөхөд гэдгээ харууллаа. 2021 оны хаврын хавирга нэвтлэм жавраар өлсгөлөн зарлаж жүжиглэсэн “урвасан”.

Тамга тэмдэг булаацалдаж муур хулгана болж тоглож жүжиглэсэн Туваан, С.Эрдэнэ нар ч “урвасан” гэж тал талд ярилцах сонсдоно. Оюу Толгойг шударга болгоно гэсэн Оюун-Эрдэнэ ч урваж Рио Тинтогоос урвахгүй гэж ичих ч үгүй мэдэгдсэн байгаа юм. 1990 онд ингэж л МоАХ-ны удирдлагууд урван тэрсэлж хувьсгал биш хуйвалдаан болсон.

Э.Бат-Үүл, Ц.Элбэгдорж, Р.Гончигдорж, Б.Баабар болон Д.Содном, П.Очирбат, Д.Бямбасүрэн, К.Зардыхан, Б.Чимид тэргүүтэн МоАХ, МАХН-ын нэрийг барьж хийсэн билээ. Өнөөдөр ямар ч ардчилал байхгүй гэж хашгиралдаж байна. Энэ бол дахиад жүжиг, дахиад л урван тэрсэлж байгаа хэрэг мөн. Өнөөдөр үнэхээр ямар ч ардчилал байхгүй ээ. Өчигдөр ч, 1990 онд ч ямар ч ардчилал байгаагүй. Ямар ч хувьсгал байгаагүй, зөвхөн хуйвалдаан, луйвар, урван тэрслэлт байсан.

Корона жилүүд амжилттай үргэлжилж байна. Баячуул улам баяжиж, ядуучууд улам хоосорсоор… корона жил корона баатар төрсөн билээ. Гэвч короначууд хуйвалдаж корона баатар Д.Нямхүүг устгасан юм. Тэрээр хумхийн тоос мэт сураггүй болж алга болоод байгаа. Тэр гэвч Сүхбаатар дүүргийн шүүхэд “намайг хэрвээ ажилд эргүүлж авахгүй бол хуурамч коронагийн хуйвалдааныг илчилж, худалч хулгайч луйварчин томчуулын булхайг дэлгэнэ” гэж хэлээд байгаа юм. Ингэснээрээ эргээд ХӨСҮТ-ийн асар их орлоготой зөөлөн суудалдаа тухалж магадгүй болоод байна.

Харин тэд корона баатрууд болсны нэг нь А.Амбасэлмээ корона гавьяат болж гавьяаныхаа амралтанд гарлаа. Корона жилд олон корона баярууд үй олноороо мэндчилсэн ч тэдний хэн нь ч нийтэд ил гарахыг хүсэхгүй байна. Ц.Элбэгдорж нэгэнтээ Монголд гавьяагүй хүн байхгүй юм байна, төлбөрөө хийсэн гавьяатан, төлбөрөө хийдэггүй гавьяатан, төлбөрийн чадваргүй гавьяатан гэж ангилаад мөнгөгүй хүн гэдэг бол ямар гавьяат юм бэ?, гавьяатан бол мөнгөтэй хүн байж таараа. Төлбөрөө хийсэн 3000 “гавьяатан” очер дугаараа хүлээж байна гэж хэлж байсан нь санагдана. 2021 онд ХКН-ын яруу алдарт 100 жил болно. Мөн МАН-ын 100 жил болж байна.

Сая сонгуулиар гэхэд л МАН-ын гишүүн бүрт 200 мянган төгрөг МАН-ын 100 жилийн ойн медаль дагалдах бэлгийн хамт гар цайлгасан байгаа юм. 2021 оны 6 дугаар сарын 14-нд Корона ерөнхийлөгч Корона хаан У.Хүрэлсүхийн төрсөн өдөр болно. Мөн Ардын Хувьсгалын 100 жилийн ойн медаль, дурсгалын бараа ачсан галт тэрэг цахилан айсуй. Шинэ ерөнхийлөгч шагналын үер буулгана.

Ардын хувьсгалын 100 жилээр ийнхүү 100 мянган гавъяатан, нэг сая шагналтан тодорно. Корона ерөнхийлөгчийн сонгуулийн шоугаар ковид нэр дэвшигч корона тусч далан таваар корона хаандаа буун өгч ханан гэрээсээ холдож, хадан гэртээ очих гэж байгаа миний бие хаан тандаа сөгдөмүү гэж хэллээ. Одоо дахин сонгууль болохгүй. Яг л Английн элит систем үйлчилж баян нь баянаараа үлдэж, дарга элит цагаач эрлийзүүд элит болж ядуу нь ядуугаараа л хоцорно.

Үе дамжсан олигархууд, оффшоорууд, хар шар феодалууд үе дамжсан капиталистууд, цус сорогч колончлогчид ноёрхох боллоо. Эдийн засаг үсрэнгүй хөгжинө, эх орон ч цэцэглэнэ, харин унаган иргэд нь их цэвэрлэгээнд өртөж, ядуурал боолчлол руу гулсан орно. Х.Баттулга У.Хүрэлсүхийг ерөнхий сайдаас огцрох үед Монгол орон 1990 оныхоо тэр цэгт эргэн ирлээ гэсэн бол Өдрийн сонинд ярилцлага өгсөн УИХ-ын дарга Д.Дэмбэрэл Монгол 1924 он, 1921 оныхоо тэр цэгтээ эргэн ирлээ гэдэг нь түүхийн үнэн юм. Сүхээр эхэлсэн МАХН Монголын ардын хувьсгалын түүх сүхээр төгссөн нөхөр төгсгөл болгоно гэдэг нь энэ.

Хөөрхий Ням-Осорын Учрал сонгуулийн өглөө аавдаа баяр хүргэе, хайрт эцэгтээ талархал илэрхийлье хэмээн МАН-ын мянга мянган гишүүдийн өмнөөс Ухнаагийн Хүрэлсүхэд хайрын захидал илгээжээ. Ухнаагийн Хүрэлсүх бидний дээд шүтээн удирдагч болж ковид жүжиг шоу наадам цэнгээн, хатуу хөл хорио, залхаан цээрлүүлэлт, шорон гяндан, үхэл хагацал, үгүйрэл ядуурал, хоосрол болж корона хаан улсын эзэн боллоо. 2021 оны 6-р сарын 6-ны өглөө Зайсан хоёрын толгой дээр тахил болгон өргөсөн улаан даавуугаар ороож тахисан гурван бухын толгойноос үнэртэх үмхий үнэр юу өгүүлнэ билээ. Ямар гээч тахилга, ямар учиртай тархи угаалт явагдана вэ?