АЛДАРТНУУДЗӨВЛӨГӨӨСПОРТ

Б.Отгон: Лицензийн наймааг монголын улс төрчид ингэж хийдэг аж ДАРААД УНШ !!!

Д.Сумъяабазар ХАЙГУУЛЫН лицензийг АШИГЛАЛТЫН лиценз болгож өгснийхөө шагналд 1 сая долларын урамшуулал авах гэрээ оффшор компанитай хийжээ Д.Сумъяабазар нь НИТХ-ийн гишүүн, СХД-ийн МАН-ын даргын алба хашиж байх үедээ буюу 2010 оны үед Дорноговь аймгийн Хатанбулаг суманд хайгуулын лиценз эзэмшдэг “Новаметал ресурс ” компанийхаа хувьцааг оффшор бүсэд бүртгэлтэй “Наталъя-1“, “Өндөртолгой минерал инк” компаниудад худалдсан. Дээрхи 2 компани болоод оффшор бүсэд бүртгэлтэй “Werde Energy International Inc”, “Firebird Mongolia Fund LtD”, “SMDD Capital LtD” зэрэг компаниудтай.

-Шагналын гэрээ, -Зээлийн гэрээ, -Хувьцаа захиалах гэрээ, -Ерөнхий нөхцлүүдийн гэрээ, -Захиалгын гэрээ, -Хувь эзэмших гэрээг тус тус байгуулж хамтран ажиллаж байсан тухай баримтууд www.Toronto Stock Exchange and TSX Venture Exchange, www.sedar, www.Kyckr.com зэрэг олон улсын байгууллагуудын мэдээлэл болон ERNST and YOUNG Mongolia Audit LLC-ийн 2011-2018 оны Жилийн санхүүгийн нэгдсэн хараат бус аудитын тайлангууд тус тус гарсан байна.

Товчлон дурдвал:
1.“Өндөртолгой” нэртэй лицензийг “Аса групп”ХХК анх авч Д.Сумъяабазарт шилжүүлжээ. Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутагтт орших “ Өндөртолгой” гэх газарт 20683 гектар талбай бүхий алт, зэсийн хайгуулын Х- 8573 тоот тусгай зөвшөөрлийг 2003-02-05-ны өдөр Ашигт малталын газраас “АСА групп” ХХК-д олгожээ. Улмаар 2010-4-21-нд “АСА групп” ХХК-аас уг лицензийг Д.Сумъябазарын эзэмшдэг “Новаметалл ресурс” ХХК-д шилжүүлсэн байна.

2. Д.Сумъяабазар “Новаметал ресурс” ХХК-ийн хувьцааг “Наталъя-1”ХХК-д зарж, лицензээ барьцаалан 100,000 ам доллар зээлсэн байна. 2010-08-10-нд“Новаметал ресурс” ХХК хувьцааныхаа 51 хувийг Люксембургт бүртгэлтэй “Наталъя-1” ХХК-д 51,000 $ -оор зарах захиалгын гэрээ байгуулжээ. 2011-03-23-нд Д.Сумъяабазар “Новаметал ресурс” ХХК-д буй лицензээ барьцаалж “Наталя-1” ХХК-иас 100 000 $ -ийг 10 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлсэн байна. 2011-12-31 гэхэд “ Наталъя-1” нь “Новаметал ресурс”-ын хувьцааг 100 хувь эзэмших болжээ.

3. Оффшор бүсэд “Өндөр толгой минералс инк” компани байгуулжээ. 2010-12-22 нд Бритиш Колумбид байгуулагдсан “Өндөр толгой минералс инк” компаний охин компаниар Люксембургт бүртгэлтэй “Наталья-1”. Монголд бүртгэлтэй “ Новаметал Ресурс” ХХК. Канадын “Wedge Energy Inc” бүртгэгдсэн байна. “Өндөр толгой минералс инк” компани өөрийн 100 хувь эзэмшдэг охин компани болох “Новаметал ресурс”-ээр дамжуулан Өндөртолгойн ордын лицензийг авсан байна. Лиценз хадгалахад жил бүр 29860 доллар төлдөг талаар тэмдэглэжээ.

4. Хайгуулын лицензийг Ашиглалтын лиценз болгох урамшуулал нь 1 сая доллар Д. Сумъяабазар нь өөрийн “Новаметал” компаний нэр дээр байсан Хайгуулын тусгай зөвшөөрлийг Ашиглалтын тусгай зөвшөөрөл болгож өгсний шагналд 1 сая $ авах шагналын гэрээг 2011-05-13 нд “Наталъя-1” ХХК-тай хийжээ. Хайгуулын лицензийг 30 жилийн ашиглалтын лиценз болгох “Шагналын гэрээ”-ний дараа Д_Сумъяабазар нь “Новаметал ресурс” ХХК-ийн хувьцаа эзэмшигч байхаа больж Х-8573 лицензийг “Undur Tolgoi Minerals Inc”, “Werde Energy International In”c, “Firebird Mongolia Fund LtD”, “SMDD Capital LtD” зэрэг офшор бүсэд бүртгэлтэй компаниуд эзэмших болжээ.

Өнөөдрийн байдлаар “ АСА групп” ХХК, “Новаметалл ресурс” ХХК улсын бүртгэлд бүртгэлгүй.Татан буугдсан аж ахуйн нэгжид оржээ . Х-8573 дугаартай “Өндөр толгой” хайгуулын лиценз Ашигт малтмал,газрын тосны газрын Кадастрын мэдээллийн санд “чөлөөлсөн” гэсэн тэмдэглээстэй байна.
Ийм л хүнд бид хүн амынхаа тал нь оршин суудаг Улаанбаатар хотын хувь заяаг атгуулжээ.

Сэтгүүлч Б.Отгон 2021.10.24