АЛДАРТНУУДЗӨВЛӨГӨӨСПОРТ

Хулгай хийсэн Ц.Нямдорж, хоолойгоороо мөнгө олсон С.Жавхлан хоёрын ялгаа !!!

Дуучин С.Жавхлан Сүхбаатарын талбай дээр үнэтэй хувцас өмсөн суулт зарлаж байна хэмээн муулцгааж байх юм. Нийтээрээ биш л дээ нэг хэсэг троллчид үнэ ханш бичээд тавьчихжээ. Дуучин Жавхлан бол үнэтэй торго, хуучны хөөрөг, эд зүйлд үнэ хаяж явдаг юм.

Тэр төрөөс хулгай хийгээгүй, өөрий авьяас билгээрээ хөрөнгө зоорьтой болсон хүн. Ийм хүн бусдад гайхуулах дуртай байдаг юм. Яадгийм өөр гоё дээл, булган хөнжил нөмрөөд, алтан аягандаа архи шимээд суух хэрэгтэй. Төрөөс хувалз шиг сорсон, таван удаа ХЗДХЯ-ны сайд хийсэн өдгөө ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж талбай дээр гүйж ирсэн зургийг харьцуул. Гудамжны архичны хувцас гуйж өмсөөд ирээ юу гэлтэй. Маск, пүүз нь хүртэл ядуугаас ядуу гэлтэй.

Гэр орноо хүртэл нуудаг, машин тэргээ ч эдлэж чаддаггүй хүн шүү дээ. Мөнгөнийх нь эх үүсвэр авлига хүнд суртал руу хөтлөх учраас үргэлж ядуу зүдүүгийн дүрд тоглох гэж зовдог биз. (С.Жавхлангаас 100 дахин баян хүн шүү дээ)

Нэг нутгийн хоёр хүний өдөр шөнө ялгаа, сэтгэлгээний онцлог маш их ялгаатай юм. МАН-ын тухайд дуучин С.Жавхланг муулаад, элдэвлээд яах нь вэ дээ. Та нар болохоор таван ханатай гэрт цахилгаан халаагуур тавьж байгаад суулт хийсэн шүү.Цалингаараа машин аваад уначихсан үед олон хүнд үзүүлмээр, энд тэнд тавьмаар санагдах үе байдаг. Үүнийг өөрөө өөрөөрөө бахархах, үнэлэх гэдэг.

Ц.Нямдорж сайдын “500 саяын амбаар”-ын зургийг агаараас авчээ

УИХ-ын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдоржыг тойрсон олны шүүмж тасрахгүй нь бололтой. Учир нь тэрээр УИХ-ын дарга байхдаа Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно” гэж 2017 оны тавдугаар сард баталсан болох нь тодорхой болж нилээдгүй шүүмжлэлд өртсөн.

Мөн түүнээс салдаггүй нэг асуудал нь түүний хоёр хөвгүүдийн гэх тансаг зэрэглэлийн гурван давхар хаус юм.

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржын хүүгийн гэх хаус

Харин тэрээр энэ тухай ярилцлага өгөхдөө “500-хан сая төгрөгийн амбаар” гэж тодорхойлж байсан удаа бий. Тэгвэл нэгэн иргэн тус хоёр хаусыг дээрээс нь зургийг нь авснаа сошиалд нийтэлсэн нь иргэдийн нилээдгүй шүүмжлэлтэй тулгараад байна. Учир нь Ц.Нямдорж сайдын тодорхойлсон шиг “жирийн нэг амбаар” биш байшингуудаас гадна хашаандаа автомашины зам, хүүхдийн тоглоомын талбай, сүүдрэвч, сагсан бөмбөгийн талбай, хүлэмж /усан сан ч байж болзошгүй/ зэрэг байгууламжаас бүрдсэн нилээдгүй тансаг орчинтой ажээ.

Харин тэрээр 2018 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ өөрийн орлого 22.7 сая төгрөг бол гэр бүлийн нийт орлого 6.4 сая төгрөг, 150 сая төгрөгийн үнэтэй нэг орон сууцтай бөгөөд 29 сая төгрөгийн үнэтэй Toyota Venza маркын машинтай.

Мөн 7 сая төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэлтэй харин дотоодын банк, санхүүгийн байгууллагад байрлах дансандаа 5.6 сая төгрөгтэй, Эрдэнэс Тавантолгой ХК-д 2144 ширхэг хувьцаа эзэмшдэг гэж мэдүүлжээ.

Ц.Нямдоржийн ХОМ-тээ мэдүүлдэггүй “Амбаар”

Тансаг зэрэглэлийн гурван давхар хаусаа амбаар гэж нэрлэсэн ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдоржийн дээр үл хөдлөх хөрөнгө нь 500 саяхан төгрөгийн үнэтэй, өөрийнх нь хэлснээр бол шүү дээ.  Тус харш тог, дулаанаа ч төрөөр даалгаж байна. 30 жил тасралтгүй төрийн дээд албанд сууж буй түүнийг өөрийн нэр дээрээ хаусаа эзэмшдэггүйг олон хүн гайхдаг.

2019 оны хөрөнгө орлогын мэдүүлгээр тэрбээр нэг орон сууцтай, тэр нь 150 сая төгрөгийн үнэлгээтэй, долоон сая төгрөгийн хадгаламжтай, 29 сая төгрөгийн үнэ бүхий нэг автомашинтай хэмээн мэдээлжээ.

Олон жил дараалан сайд хийсэн түүний хөрөнгө эхнэр, хүүхдүүдийнх нь нэр дээр байдаг. Өнгөрсөн жил түүний орон сууц болон хамаарал бүхий хүмүүсийнх нь нэр дээр байдаг олон тооны орон сууцны асуудлыг Авлигатай тэмцэх газар шалгаж буйгаа мэдэгдсэн. Гэсэн ч Хууль зүйн сайд асан Ц.Нямдоржийн хоёр шилтгээнээ егөөдөж хэлсэн “амбаар”-ны учир одоо ч олдоогүй.

Төрийн өндөр дээд албан тушаал хашиж байгаа хүн гэхэд түүний хөрөнгө оруулгын мэдүүлэг худал, үнэн байхыг тогтоох газар нь мэднэ. Гэхдээ өөрөө нэр цэвэр үлдэж, түрээсийн орон сууцанд амьдардаг хэмээн цоллуулах нь түүнд төдийлөн сайхан биш байгаа нь лавтай. Хоригдлуудыг барилгын ажилд дайчилж, хүүхдүүдийнхээ нэр дээр эзэмшиж буй түүний үл хөдлөх өнөөдөр ч төрийн “халамж”-д буй. Учир нь арванхоёрдугаар сарыг дуустал төрөөс цахилгаан, дулааныг нь хөнгөлж байгаа юм.

М.Оргил