АЛДАРТНУУДЗӨВЛӨГӨӨСПОРТ

Б.Жаргалсайхан: Л.Оюун-Эрдэнээ чи улс орноо элгээр нь хэвтүүлчихлээ !!!

Оюун-Эрдэнэ дүүг мөн ч их дэмжих юм. Даанч явахгүй боллоо Ард түмний хувь тавиланг жолоодож байгаа өндөр хариуцлага чинь улс орноор наадах зугаа биш. Бүтээн байгуулалт гэдэг чинь нөгөө мөргөлддөг хөшөө шиг чинь босгож буулгаж дахин барьж өрж тоглодог лего тоглоом биш. Ажлын өрөө чинь уран сайхны гэрэл зургийн студи биш.

Улс орноо чи элгээр нь хэвтүүлчихлээ. Хятад улс 14 улстай хиллэдгээс ганцхан Эрээний хилийг хаасан. Хил нээгдлээ гэхэд өдөр тутмын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний огцом өссөн үнэ ханшийг чи бид хоёр битгий хэл Будда, Есүс хоёр ч буцаагаад буулгаж чадахааргүй боллоо.

Миний дүү одоо хариуцлагагүй үйлдлээ ухамсарлаад уучлал гуйж ажлаа өг. Тэгээд тэр Алсын хараа, Ямар юмны хүлэг улс билээ. 400 сая жуулчин. Үүр хаяардаг эдийн засгийн уянгын халил солиорлоосоо гарахгүй бол улсаараа галзуу болж харагдаж байна.. Чамаас гялайх ганц санаачилга гарахыг хүлээсээр цөхөрсөн ардын амжиргаа заавал тасрах ёстой юм уу. !!!

Эх сурвалж : Б.Жаргалдсайхан цахим хуудас

Л.Оюун-Эрдэнэ: Иргэдийг коронавирусийн вакцинд хурдан

хамруулахын тулд төлбөртэй болгоно

Засгийн газрын 200 хоногт зориулсан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ярилцлагын нэвтрүүлэг телевизүүдээр цацагдлаа.

Уг ярилцлагаар Ерөнхий сайд коронавирусийн эсрэг вакцинжуулалтын талаар түлхүү ярьсан юм. Энэ үеэр вакцинжуулалтыг төлбөртэй болгох тухай мэдээлэл өглөө.

Тэрбээр “Вакцинжуулалтад хамрагдаагүй иргэддээ хандаж хэлэхэд цаашид вакциныг үнэтэй болгоно гэж бодож байгаа. Он гараад ч юм уу. Өнөөдөр вакцин ямар үнэтэй вэ гэдгийг хүмүүс мэдрэхгүй байна. Яагаад гэвэл үнэгүй учраас.

Вакцин худалдан авахад Засгийн газар ямар хэмжээний зардал гаргасан бэ гэдгийг ойлгохгүй байна. Магадгүй үнэтэй байсан бол хүмүүс илүү хурдан вакцинд хамрагдах байсан ч байж магадгүй” гэлээ.

Ярилцлагын нэвтрүүлгийг бүрэн эхээр нь үзнэ үү:

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр гадаадын хөрөнгө оруулагч нартай уулзах үеэрээ тэднээс уучлалт хүслээ. Л.Оюун-Эрдэнэ: Иргэдийг коронавирусийн вакцинд хурдан хамруулахын тулд төлбөртэй болгоно

Тэрээр “Өнгөрсөн 30 жилийн гадаадын хөрөнгө оруулалттай холбоотой тодорхойгүй байсан бүх асуудалд Монгол Улсын үе үеийн Засгийн газрыг төлөөлж чин сэтгэлээсээ уучлалт гуйхыг хүсэж байна.

Өнгөрснөө дүгнээд, ирээдүйг шинээр эхлэхийн тулд Ерөнхий сайдын хувьд өөрөөс шалтгаалах бүх цаг, бүх боломжоо дайчлахаа амлаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар нэг цонхоор харж, нэгдмэл байр суурьтай байгааг хэлэх нь зүйтэй” гэсэн юм.

М.Оргил