АЛДАРТНУУДЗӨВЛӨГӨӨСПОРТ

ХЯТАДЫН ТАЛТАЙ ХЭЛЭЛЦЭЖ, ТӨМӨР ЗАМААР БАРАА БҮТЭЭГДЭХҮҮН ТАТАХААР БОЛЛОО

БНХАУ-ын Эрээн боомтод коронавирусийн халдвар гарсантай холбогдуулан хилээ хаасан билээ. Тус улсад ирэх оны хоёрдугаар сард өвлийн олимпыг зохион байгуулахтай холбогдуулан дотоодод гарсан халдварыг хумихын тулд маш хатуу арга хэмжээ авч хэрэгжүүлж буй.

Тэгвэл Эрээн боомт асуудлаар ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа талаар Шадар сайд С.Амарсайхан дараах мэдээллийг өгчээ.

Тэрээр “Эрээний хил хэзээ нээгдэх нь одоог хүртэл тодорхойгүй. Хэдэн сар ч болж магадгүй. Хятадын талаас хамгийн сүүлийн тохиолдол илэрснээс 21 хоногийн дараа хилээ нээх зохицуулалт барьж буй. Хил хаасантай холбогдуулан тасалдаж болзошгүй 18 төрлийн эм, эмийн хэрэгсэл бий. Иймээс Хятадын талтай хэлэлцээ хийж, төмөр замын тээврээр зарим бараа бүтээгдэхүүнээ татан авахаар болсон. Энэ сард нийт 51 тонн бараа бүтээгдэхүүн, эм эмнэлгийн хэрэгслийн татан авалт хийнэ” гэлээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ соёл, урлаг, спорт, хоол үйлдвэрлэл үйлчилгээний салбарын төлөөлөлтэй өнөөдөр уулзлаа. 2021 ны арваннэгдүгээр сарын 01-нээс урлаг, соёл, спортын арга хэмжээг 50 хувийн дүүргэлттэйгээр зохион байгуулах шийдвэр гарсантай холбоотойгоор Улсын онцгой комиссоос энэхүү уулзалтыг зохион байгуулав. Уулзалтад Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Сангийн сайд Б.Жавхлан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Соёлын сайд Ч.Номин, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нар оролцлоо.

Улсын хэмжээнд 2021 оны аравдугаар сарын 31-ны өдрийн байдлаар “Ковид -19”-ийн эсрэгм вакцины нэгдүгээр тунд нийт иргэдийн 69.3,  хоёрдугаар тунд 65.8 хувь нь, гуравдугаар тунд 416,012 хүн хамрагдсан байна. Дархлаа сэргээх гуравдугаар тунд нийт хүн амын 13 хувь хамрагдсан нь зорилтот бүлгийн буюу насанд хүрэгчдийн 23 хувийг эзэлж байна. Манай улсад вероселл вакцин 871 мянган тун,Пфайзер вакцин 1.9 сая тунгийн нөөцтэй,  иргэдийн хувьд Вероселл, Файзер гэсэн хоёр төрлийн вакцины сонголттой дархлаажуулалтад хамрагдаж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ уулзалтын үеэр Засгийн газар эрүүл мэндээ ч, эдийн засгаа ч хамгаалах бодлого барьж ажиллаж байна. Зорилтод бүлгийн иргэдийн нэмэлт тунд хамрагдсан байдал 50 хувьд хүрвэл өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг бууруулах нь зүйтэй гэж үзэж буйгаа хэлээд соёл, урлаг, спортын салбарынхан иргэдийг гуравдугаар тунд идэвхтэй хамруулахад уриалж Засгийн газартай хамтран ажиллахыг хүслээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны арваннэгдүгээр сарын 2-нд үе үеийн Ерөнхий сайд нарыг хүлээн авч уулзана. Уулзалтаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цар тахлын үеийн эдийн засаг, эдийн засгийг эрчимжүүлэх Шинэ сэргэлтийн бодлого болон инфляци, тээвэр ложистик, гадаад харилцаа зэрэг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, Засгийн газрын тэргүүнээр ажиллаж асан эрхмүүдтэй санал солилцохоор төлөвлөж байна.

Уулзалтад 1990 оноос хойш Монголын Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ерөнхий сайд нар уригджээ. Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчук тэргүүтэй төлөөлөгчид 2021 оны аравдугаар сарын 21-22-нд манай улсад ажлын айлчлал хийж байна.

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчукийг өнөөдөр Төрийн ордонд хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд Шадар сайд С.Амарсайхан Монгол Улс, ОХУ-ын ард түмнүүдийг сайн хөршийн харилцан итгэлцэл, хүндлэл, бат бэх нөхөрлөлийн барилдлага нэгтгэдэг хэмээн онцолсон бол ирэх 100 жилд хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн эрчимжүүлэхэд түлхүү анхаарч ажиллахаа талууд илэрхийлэв. Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх хүрээнд төмөр замын төв коридорын шинэчлэл, “Богдхан” төмөр зам болон ДЦС-3-ын өргөтгөл шинэчлэлийн төсөл, байгалийн хийн хоолойн төсөл, хилийн боомтуудыг орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангах, дэд бүтцийг сайжруулах зэрэг цогц арга хэмжээ хэрэгжүүлэхээр ярилцлаа.

Түүнчлэн Монгол, Оросын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны гол механизм болох Засгийн газар хоорондын комиссын ээлжит 23 дугаар хуралдааныг энэ онд багтаан зохион байгуулах чиглэлээр үргэлжлүүлэн ажиллахаар тохиров.

Монгол Улсын Засгийн газрын зүгээс улс орны эдийн засгийг уул уурхайн салбарын хэт хамаарлаас ангижруулах, уул уурхайн бус экспортыг хөгжүүлэх, экспортын чиглэлтэй эдийн засгийн бүтэцтэй болох зорилтыг дэвшүүлсний зэрэгцээ Монгол-Орос-Хятадын хооронд Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байгааг Шадар сайд С.Амарсайхан онцлон тэмдэглэж, ОХУ-ын зүгээс тогтмол дэмжлэг үзүүлж ирсэнд талархал илэрхийллээ.

Экспортын чиглэлтэй эдийн засгийн бүтэцтэй болох зорилтыг хэрэгжүүлэхэд бүс нутаг хоорондын хамтын ажиллагаа, ялангуяа Монгол Улс-Евразийн эдийн холбоо хооронд чөлөөт худалдааны хэлэлцээр чухал нөлөөтэй учраас хэлэлцээр байгуулах боломжийг судлах хамтарсан судалгааны ажлыг ойрын хугацаанд дүгнэхээр талууд тогтлоо.

Монгол Улсын Шадар сайдын Ажлын алба