ЗӨВЛӨГӨӨСПОРТЭРҮҮЛ МЭНД

ГАНЦХАН ЦЭГ ДЭЭР ДАРЖ ТА ДАРАЛТАА БУУРУУЛАХ БОЛОМЖТОЙ, ХАДГАЛААД АВААРАЙ

Даралтыг ганцхан цэг дээр дарж,бууруулах боломжтой аж. Даралт ихэсч, толгой өвдөж, хөших үед дараах аргуудаас туршаад үзээрэй. Эдгээр аргууд нь эм уухгүйгээр даралтыг үр дүнтэй буулгадаг гэнэ.

1. Хуруун дээрхи онцгой цэг:

Онцгой цэг маань дунд хурууны өндгөнд байрладаг ба маш өвчтэй цэг. Энэ цэг дээр нэг минут дарахад бүх өвчин нисэн одно. Өөрөөр хэлбэл, даралтыг маш хурдан буулгахаас гадна олон өвдөлтийг арилгаж хэвийн болгох арга юм. Энэ арга нь цэргийн анагаах ухаанд ашиглагддаг юм. Энэ нь энгийн эмнэлгээс ялгаатай бөгөөд өвчнийг маш хурдан арилгах,маш хурдан хөл дээр босгох хууль үйлчилэх ёстой байдаг. Даралтаас гадна нурууны өвчин болон бусад өвдөлт арилгана.

2. Хөлөн дэх гайхамшигт цэг:

Энэ цэгийг “Мууг зайлуулагч” хэмээн нэрийддэг. Өдөр тутам хоёр хөлдөө 5 минут массаж хийх нь олон өвчин зовлонгоос таныг ангижруулна. Энэ цэг нь хөлний овгор ясны урд байрладаг, өвчтэй цэг юм.

3. Даралтыг бууруулах энгийн аргууд:

А) Массаж – Шилэн хүзүүн дээр дарангаа удаан гулсах маягаар массаж хийх нь даралт бууруулахад нөлөөтэй.

Б) Уксусаар жин тавих – Хоёр хэсэг даавууг алимны эсвэл ердийн уксусанд норгож хөлийн уланд 5-7 минут байлгана. Үр дүн бага байвал давтан хийх боломжтой юм.

В) Цангис – (клюква) Энэ нь жимсний шүүс, зөгийн балтай хольсон бэлдмэл юм. Үүнийг бэлтгэхдээ 100 грамм шүүсэнд 100 грамм зөгийн бал хийж хутгах бөгөөд нэг цайны халбагаар өдөрт гурван удаа ууна. Энэ арга нь архаг даралт ихдэлттэй хүнд тохиромжтой.

Г) Цэгэн даралт иллэг: Долоовор хуруугаар чихний гэдэсний ар дахь хонхорхойд дарна. Дараа нь босоо шугамаар эгэмний дунд хавьд ирэхээр доош нь хуруугаа явуулна. Ингэхдээ хүчтэй дарах шаардлагагүй. Энэ аргыг хоёр талдаа 8-10 удаа хийнэ. Массаж хийхээсээ өмнө ба дараа нь даралтаа хэмжиж үр дүнг нь үзээрэй.

Эх сурвалж: Хopom.com

Эмч Б.Лхагвасүрэн: Бие даасан даралт ихсэх өвчин үү, хоёрдогчоор

даралт ихсэж буй эсэхийг та яаралтай оношлуул !!!

Улсын Гуравдугаар Төв эмнэлгийн Мэдрэлийн тасгийн мэдрэл судлалын их эмч Б.Лхагвасүрэнтэй ярилцлаа.

-Иргэдийн хувьд тархины харвалт гэж их ярьдаг ч суурь ойлголтын талаар мэдээлэл муу байх шиг. Тэгэхээр хамгийн эхлээд тархины харвалт гэж ямар өвчин болох талаар ярилцлагаа эхлүүлье.

-Тархины харвалтыг үндсэн хоёр төрөлд ангилдаг. Үүнд тархины цусан хангамж дутагдсанаас үүдэх харвалт, тархины эдийн цус харвалт гэж ангилдаг. Цусан хангамж дутагдах харвалтын үед артерийн судас бөглөрсний улмаас тухайн хэсэгт очих цусан хангамж алдагдаж тархины үхжил үүсдэг бол эсрэгээрээ тархины цус харвалтын үед артерийн судас хагарах, судасны хананы нэвчимхий чанар ихэссэнтэй холбоотой тархины эдэд цус алддаг. Аль аль харвалтын үед тархины цусан хангамж алдагдаж, тархины эд, эс хүчилтөрөгчийн дутагдалд ороод мэдрэлийн эсүүд үхжиж тархинд харвалт үүсдэг.

Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад тархины цус тасалдах харвалт 80 хувийг эзэлдэг бол тархины эдийн харвалт 20 хувийг эзэлдэг. Харин хөгжиж буй улс орнуудад энэ эзлэх хувь нь эсрэгээрээ байдаг.

Монгол Улсад тархины эдийн харвалт 50 дээс хувийг эзэлдэг бол тархины цус тасалдах харвалт 47 хувийг эзэлдэг. Дэлхий нийтэд жилд 796 мянган хүн анхлан харвадаг. Эдгээр хүмүүсийн дөрөвний нэг нь буюу 185 мянган хүн нь давтан харвах эрсдэлтэй байдаг. Үүнийг цаг хугацаагаар бодвол 40 секунд тутамд нэг хүн харвадаг бол дөрвөн минут тутамд нэг хүн тархины харвалтын улмаас амь насаа алддаг гэсэн судалгаа бий.

-Танай тасагт хандаж байгаа өвчтөнүүдээс харахад харвалт үүсэх үндсэн шалтгааныг юу гэж харж байгаа вэ?

-Харвалт үүсэх эрсдэлт хүчиин зүйлийг өөрчлөх боломжтой ба өөрчлөх боломжгүй гэж ангилж авч үздэг. Өөрчлөх боломжтой буюу бүрэн сэргийлэх хүчин зүйлд артерийн даралт ихсэх өвчин, архи тамхины хэрэглээ, чихрийн шижин, таргалалт, хөдөлгөөний хомсдол, гиперлипидеми, зүрхний эмгэгүүд орно.

Үүнд артерийн даралт ихсэлт нь нэгдүгээр шалтгаан болдог бөгөөд харвах магадлал 2-4 дахин нэмэгддэг. Даралт ихэссэн үед толгой өвдөх, нүдний угаар хатгуулах, шилэн хүзүүгээр хөших шинж тэмдэг илэрдэгч ямар нэгэн зовиур шаналгаа илрэхгүй байх нь ч бий. Тиймээс нарийн шинжилгээ хийлгүүлэн бие даасан даралт ихсэх өвчин үү, хоёрдогчоор даралт ихсэх өвчин үү гэдгийг эрт оношлуулах нь зүйтэй.Үүний дараа даралтаа үзэж хэвших, артерийн даралтаа үр дүнтэй хянах нь чухал.

-Иргэдийн хувьд даралтны эмийг нэг ууж эхэлсэн бол тогтмол уух ёстой гэдгийг мэдэхгүй, яг зовуурь илэрсэн үед нь уучихаад л хаячих тохиолдол их байдаг. Энэ талаар…

-Артерийн гипертензийг илрүүлэхэд хамгийн багадаа 3 удаагийн ирэлтийн үзлэгт нийт 4-6 удаагийн хэмжилтээр систолын даралт ≥130 мм.муб, диастолын даралт <80 мм.муб байхыг хэлнэ. Харин артерийн даралт ихсэлт нь СД 120-129 мм.муб, ДД <80 мм.муб байхыг хэлдэг. Иймээс анхдагч урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдан артерийн даралт ихэсдэг эсэхээ оношлуулах, өөрт тохирсон зөв эмийг уух, тухайн эм надад тохирч байна уу, уусаны дараа даралт буурч байгааг хянах нь маш чухал юм. Артерийн гипертензи оношлогдсон тохиодолд даралтны эмийг тогтмол ууна. Зөвхөн даралт ихэссэн үедээ, шинж тэмдэг илэрсэн үед уудаг гэсэн ойлголт нь буруу.

-Харвалт сүүлийн жилүүдэд залуужих хандлагатай боллоо гэж мэргэжилтнүүд ярих болсон. Танай эмнэлэгт хандаж байгаа хүмүүсийн дундаж нас нь хэд байна вэ? Залуучуудын хувьд анхаарах зүйлс…

-Ерөнхийдөө 50 болон түүнээс дээш насны хүмүүсийн харвах эрсдэл хоёр дахин өндөр байдаг. Гэхдээ сүүлийн жилүүдэд харвалтын нас залуужиж 20-30 настай хүмүүс ч харвах тохиолдол бүртгэгдэж байна. Залуучуудын хувьд өөрчлөх боломжтой хүчин зүйлийг тоохгүй өнгөрүүлснээс болж харвах тохиолдол их байна.

Залуучуудын хувьд хоёр хуваагдаад байна л даа. Нэг хэсэг нь фитнессээр хичээллэдэг бол нөгөө хэсэг нь бүр дасгал хөдөлгөөн хийдэггүй. Фитнессээр хичээллэж байхдаа уураг их хэрэглэснээр зүрхний ачаалал нэмэгдэж, харвалт өгдөг. Мөн маш их ачаалал өгснөөр зүрхний цохилт хэт ихэсдэг. Тиймээс ачааллаа зөв өгч, хэрэглэж байгаа эм, бүтээгдэхүүнээ зохистой хэрэглэмээр байна.

Эсрэгээр дасгал хөдөлгөөн огт хийдэггүй хүмүүс хөдөлгөөний дутагдал, таргалалт, буруу хооллолт зэргээс үүдэн харвалтын эрсэлтэй байна. Илүүдэл жинтэй хүмүүс жингээ хасахад артерийн даралт буурахаас гадна чихрийн шижин, гиперлипидеми зэрэг хавсарсан хүчин зүйлийг бууруулах ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл биеийн жинг хэдий чинээ хасаж чадна төдий чинээ даралтын түвшинг бууруулна.

-Харвалт өгөх, даралтаа ихэсгэхэд амьдрал дээр бидний анзаардаггүй нийтлэг ямар алдаа байдаг вэ?

-Юун түрүүнд өөрт тохирсон зөв дасгал хөдөлгөөнөөр хичээллэх хэрэгтэй. Хөдөлгөөний хомсдолоос сэргийлэхийн тулд долоо хоногт 5 ба түүнээс дээш өдөр 30 минутаас дээш хугацаанд дунд эрчимийн дасгал хөдөлгөөн хийснээр артерийн даралтыг бууруулж, биеийн жин хасах, зүрхний ачаалал даах чадварыг нэмэгдүүлнэ.

-Харвалтаас үүдэж гарах сөрөг нөлөөллийн талаар? –Тархийг цаг гэж нэрлэх нь бий. Хэдий чинээ эрт оношилж, арга хэмжээ авч чадна, цус харвалтанд нэрвэгдсэн тархины эд эсийг аврах боломжтой. Ард иргэдэд харвалтын талаар мэдээллийг маш ойлгомжтойгоор өгөхийн тулд “ХААХ” гэсэн үгийн товчлолоор тайлбарладаг.

Х- буюу харах. Юмс давхарлагдаж харагдах, таллаж эсвэл бүр харагдахгүй болох
А- буюу алхах үед тэнцвэр алдах, гуйвж дайвах
А- буюу алдах буюу гар сулрах, барьсан зүйлээ алдах
Х- буюу хэл яриа дультрах зэрэг шинж тэмдэг хэрэв танд илэрсэн л бол яаралтай эмчид хандах хэрэгтэй. Хажууд байгаа хүнээ ч гэсэн ажиглаарай гэж хэлмээр байна. Эдгээр шинж тэмдгийг олон нийтэд таниулах үүднээс Дэлхийн харвалтын өдрийг Монголд жил бүр аравдугаар сарын 29-ны өдөр зохион байгуулдаг уламжлалтай.

Ярилцсан А.Тэргэл