ДЭЛХИЙСПОРТ

Та 47 нас хүрээгүй бол цаг хугацааны тэрбумтан, цаг хугацаа бол дэлхийн хамгийн үнэ цэнэтэй зүйл !!!

Та 47 нас хүрээгүй бол цаг хугацааны тэрбумтан. Та өөртөө оноогдсон цагийг ухаалаг зарцуулж чадаж байгаа юу? Хэрхэн цаг хугацаанаасаа үнэ цэнэ бүтээх вэ? Би дөнгөж өнгөрсөн долоо хоногт цаг хугацааны тэрбумтан гэдэг онолыг мэдэж авлаа. Цаг хугацааны тэр бумтан болохын тулд хөрөнгө оруулагч @APompliano Pomp Investments-ээс олсон хөрөнгөө бүх хөрөнгө оруулагчдаа тараах гэж буйг дуулаад би их гайхсан.

Хөрөнгөтэй хүмүүсийг улам баян болгох сонголтоос тэр татгалзаж харин гэр бүлтэйгээ илүү цагийг өнгөрүүлэх, иргэдийн хувийн санхүү, криптогийн мэдлэгийг нэмэгдүүлэхэд өөрийнгөө цагийг зарцуулахаар шийдсэн юм байна. Гайхалтай биш гэж үү? Цаг хугацааны үнэ цэнийг ойлгохын тулд би харьцуулалтууд хийж үзлээ. 1 тэрбум секунд = 31.7 жил Дундаж хүн 79 насалж байна. Хэрвээ та 47 эсвэл түүнээс залуу байгаа бол та цаг хугацааны тэрбумтан.

Танд ойролцоогоор 1 тэрбум + секунд амьдрах хугацаа үлдэж байна. Хэрвээ та 20 настай бол та илүү хөрөнгөтэй цаг хугацааны тэрбумтан гэсэн үг. Харамсалтай нь хэн ч ингэж боддоггүй. Яагаад гэвэл нийгэм долларын тэрбумтан хүмүүст илүү үнэ цэнэ өгдөг. Бид долларын тэрб умтан байхад илүү ач холбогдол өгч, цаг хугацааны тэрбумтан байхыг доогуур үнэлээд байна. Энэ буруу сэтгэлгээ. Варрен Бафет олон тэр бум долларын үнэлгээтэй. Эрүүл ухаантай ямар ч залуу хүн түүнтэй өөрийн амьдралыг солиод 90 настай байхыг хүсэхгүй.

Цаг хугацааны тэрбумтан > Долларын тэрбумтан Цаг хугацаа бол дэлхий дээр байгаа хамгийн үнэ цэнэтэй зүйл юм.Өдөр бүр хүн бүрт ижил хэмжээгээр оногддог. Нэмж цаг хугацаа худалдан авч болдоггүй. Бидний амьдралд эргээд олж авч чаддаггүй цорын зүйл бол цаг хугацаа. Бид амьдралаа ингэж өнгөрүүлдэг.

Унтах = 26 жил, Унтах гэж хүлээх = 7 жил, Ажил, хөдөлмөр эрхлэх = 13 жил, ТВ үзэх = 8.3 жил, Хоол идэж = 4.5 жил, Гэрийн ажил хийж = 4.3 жил, Сошл медиа = 3 жил, Ажил гэрийн хооронд = 3 жил, Хувийн ариун цэвэр сахиж = 1.8 жил, Дасгал хийж = 1.3 жил, Дундаж нас 79 гэж үзвэл бидэнд өөртөө, дуртай зүйлээ хийх 6.8 жил л үлдэж байна.

Энэ хугацаандаа бид юу хийхийг боддог вэ? Ном унших. Хайр дурлалтай учрах. Тоглолт үзэх. Аялах, амрах. Гэр бүл, найз нөхөдтэйгээ байх. Нийгэмдээ үйлчлэх. Бидний амьдралын дөнгөж 8,6%. Энэ 6.8 жилийнхээ та хэдийг нь хэрэглээд дууссан бэ?. Танд энэ цаг хугацааны тал хугацаа л үлдсэн бол та юуг өөрөөр хийх вэ?. Энэ асуултуудыг бодоод үзээрэй. Тэгээд өөрөөсөө асуу?. Би бусад төлөвлөгөөнөөсөө юуг илүү оновчилж чадах вэ?

Ухраах индексээр энэ асуудлыг задлаад үзэх үү? Та 33 жилийг унтаж амрахад зарцуулдаг. Амьдралынхаа тэн хагасыг буюу 42%. Бүтэн шөнийн нойртой сайн амрах амьдралыг илүү таашаалтай болгодог. Эндээс яаж сайн амарч сурах тухай илүү дэлгэрэнгүй уншаарай.  https://twitter.com/MCovBrown/status/1446854566645878787

Та 13 жилийг ажил хөдөлмөр эрхэлж өнгөрүүлнэ. Таны амьдралын 16%. Дургүй зүйлээ хийж битгий амьдралаа үрээрэй. Эндээс яаж өөрийнхөө гайхалтай бүсийг олох талаар уншаарай.
https://twitter.com/SahilBloom/status/1454505414075187202

8.3 жил телевиз үзнэ гэдэг их биш гэж үү? Долоо хоногт ТВ үздэг цагаа 50% бууруулахад та 4+ жилийн хугацааг өөртөө олж авна. Төгсгөлд нь өөрийнхөө цагт үнэлгээ тогтоо. Танд хэн нэгэн 2,000 төгрөг өгөөд нэг цагийн судалгаа бөглөөд өг гэвэл тэдэнд татгалзаарай. Танд 100 сая төгрөг өгнө гэсэн бол та 1 секундын дотор зөвшөөрнө гэдэгт эргэлзэхгүй байна. Амьдралын шийдвэрүүд дээрхи шиг амархан байдаггүй болохоор өөрийнхөө цагийг ингэж үнэлээрэй. Долоо хоногт 50 цаг + 2 долоо хоногийн амралт = жилийн 2500 цагийн хөдөлмөр 100,000 долларын цалин / 2,500 цаг = 1 цагт 40$ болж байна. Үүнийгээ 1 нугалах гээд үз

Чиний цагийн үнэлгээ 1 цагт 80$. Дээрхи тооцооллыг яаж хэрэгжүүлэх вэ?. Чамд 2 сонголт байна. Шууд нислэг 300$. Дундаа нэг цаг өөр хотод зогсоод нисэх 250$. Хямд нислэгээс чи 50$ хэмнэнэ. Гэхдээ чи 1 цаг алдана. (Чиний 1 цаг 80$). Сонголтын үнэ 30$. Шийдвэр: Шууд нислэгээ ав.. Чи өөрийнгөө цагийг өндөрөөр үнэлж эхлэхэд чи илүү хүндлэгдэж эхлэнэ. Дийлэнхи хүмүүс амьдралынхаа турш өөрийнгөө санхүүгийн үнэлгээг нэмэгдүүлэх гэж чармайдаг. Өөртэй буй цаг хугацааны үнэлгээг нэмэгдүүлэх гэж оролдохоо битгий мартаарай.

Original Thread: https://twitter.com/joe…/status/1462438153797525505