ЗӨВЛӨГӨӨСПОРТЭРҮҮЛ МЭНД

Архи ууснаар хань, үр хүүхэд нь өвдөж, аз хийморь нь харьж, ажил үйлс нь бүтэлгүйтэж амьдрал нь сүйрдэг !!!

АРХИ БА ТАРХИ

Архи, согтуурууулах ундаа нь тархины үйл ажиллагаанд маш муугаар нөлөөлдөг гэдгийг ойлгож байх нь чухал. Хүн зөвхөн тархиараа дамжуулан доторхи болон гадна орчинтойгоо харьцаж мэдээллээ боловсруулж амьдардаг аж. Архи, согтууруулах ундаа хэрэглэснээр хүний гэрлэн бие бохирдож, аз хийморь, олз омог нь харьж, ар араасаа ажил амьдрал нь нураад эхэлдэг. Архи уух тусам аз жаргал, зол заяа нь улам нүүрээ буруулсаар, азгүйтэл, бүтэлгүйтэл шил шилээ дарсаар амьдрал хормын зуур доройтно.

Архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхэд сансар орчлон, эцэг өвгөдийнхөө эрчмээс таслагдан (тэнгэр нь хаяж ), хүний гэрлэн бие дэх 7 хүрдний нэг болох оройн хүрдэн гэмтэж энэ эвдрэл нь гэр бүлийнхэнтэйгээ, ойр тойрныхонтойгоо, хамт ажиллагсадтайгаа ойлголцож чадахгүй болж, мөнгө санхүүгийн алдагдалд орж ажил үйлс бүтэлгүйтдэг.

Архи нь хүний эрчмийг 50% хувь сүйрүүлдэг ( бууруулдаг биш шүү !!! ). Согтуу хөл дээрээ арай ядан дэнжигнэж тэнцвэрээ олох гэж ядаж яваа хүн харсан л биз дээ? Эсвэл та өөрө ө ч ийм нөхцөл байдалд орж байсан байх. Тэр үед таны гэрлэн биеийн 90 хувь бүтцээ алддаг байна. Амьд амьсгалж яваа цагт тодорхой хэмжээгээр нөхөх ч, уух тусам хүний эрчим. энерги нөхөн сэргээгдэх нь багассаар байдаг гэнэ.

Ийм үед архи уудаг хүн зөвхөн өөрийгөө эвдээд зогсохгүй, өөртэй нь гэрлэн биеийн эрчмийн нарийн солилцоонд байдаг ойр тойрныхондоо муугаар нөлөөлж байдаг (дэргэд чинь байгаа эсэх хамаагүй, хэдэн бээрийн цаана цайгаа уугаад сууж байгаа эсэх нь хамаагүй, далай алгасаад дэлхийн бөмбөрцгийн нөгөө талд унтаж бай хамаагүй) нь гутарч гуниглууштай.

Аура оношлогоон дээр дам архидалт гэж харагддаг. Хамгийн түрүүнд мэдээж хамт амьдарч байгаа гэр бүлийнхэн чинь зовно (уухаараа олон ааш гаргадаг эсэхийн зэрэгцээгээр). Тэдний дархлаа нь унаж өвчлөмтгий болно, аз од нь харина, ажил үйлс нь бүтэлгүйтнэ, мөнгө санхүүгийн, эдийн засгийн хүндрэлүүд үүснэ (орлогын үүд хаагдаж, гарлагын үүд нь нээгдсэн байна).

Учир нь архи ууснаас үүдэлтэйгээр гэрлэн бие дээр үүссэн гэмтэл өөрт чинь болон бусдад орж ирэх ёстой эерэг эрчмийн урсгалыг хаадаг, үүгээрээ нэг бол маш бага хэмжээгээр хүрч чаддаг, нэг бол бүр хаалт үүсч эерэг эрчмээр цэнэглэж чадахаа больдог. Гэрлэн биеийн гэмтэл хаана үүссэн байна, түүнийг дагасан бүтэлгүйтэл, өвчин зовлон дагадаг. Архи уудаг хүн эргэн тойрныхныхоо эрчмээр хооллодог: эхнэр, нөхөр, үр хүүхэд, ах дүү нар, эцэг, эх (би архи хааяа л уудаг, гэхдээ архичин хүн биш гэж ярьдаг хүмүүст мөн хамаатай).

Ийм гэр бүлд өссөн хүүхдүүд эрүүл саруул биш, сэтгэл зүйн хувьд тогтворгүй, өөртөө итгэлгүй аймхай болдог. Энэ бүгд гэрлэн биеийн эвдрэлээс үүдсэн үр дагаварууд юм.

ДАРААХ ЭХНИЙ ЗУРАГТ ЦАЙВАР ИХТЭЙ БАЙГАА НЬ УУРАГ ТАРХИ. ХОЁР ДАХЬ ЗУРАГ ДЭЭР ЭСРЭГЭЭРЭЭ ХАР ТАЛБАЙНУУД ИХ БАЙНА. ЭНЭ НЬ УУРАГ ТАРХИ НЬ ХАТСАНГ ХАРУУЛЖ БАЙНА

ЗУРАГ: 1-р зураг – эрүүл амьдралын хэмнэлтэй 43 настай хүний тархины рентген зураг. 2-р зураг – архи уудаг, мөн 43 настай хүний тархины рентген зураг.

3-р зураг: эрүүл болон архи уусан үеийн зураг юм. ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ЗӨВ ХЭВШЛИЙГ ДАДУУЛЦГААЯ