АЛДАРТНУУДДЭЛХИЙСПОРТ

В.Никифоров: Омикрон омог гарч ирсэн нь аймшигт цар тахал дуусах дохио юм !!!

Коронавирусний шинэ омог “Омикрон”-ы талаар эрдэмтэд судалгаа хийж, дүгнэлтээ танилцуулсаар байна. 

“Омикрон” омгийг халдварлах чадвар хурдан ч хүндрэл үүсгэдэггүй гэдэгтэй эрдэмтэд санал нийлж буй. Түүнчлэн энэхүү шинэ омог гарч ирсэн нь цар тахлын төгсгөлтэй холбоотой байж болох юм гэсэн дүгнэлтийг ОХУ-ын Холбооны анагаах ухаан, биологийн агентлагийн (ФМБА) ахлах халдварт өвчин судлаач, Пироговын нэрэмжит Оросын үндэсний судалгааны анагаах ухааны их сургуулийн халдварт өвчин, тархвар судлалын тэнхимийн дарга Владимир Никифоров хийжээ.

“Москвагаас ярьж байна” сувгийн мэдээлснээр Оросын халдварт өвчин судлаач коронавирус удахгүй улирлын ердийн халдварт өвчин болох магадлалтай гэж үзжээ. Шинэ “Омикрон” хувилбараар хүмүүс хөнгөн өвчилж, хүндрэхгүй бөгөөд үүнийг цар тахлын төгсгөл гэж үзэж болох аж.

Владимир Никифоров “Омикрон омог гарч ирсэн нь энэ аймшигт цар тахал дуусах талдаа орсны эхний дохио байж магадгүй гэж бодож байна. Энэхүү шинэ омог нь коронавирус суларч эхэлсний анхны дохио. Омикрон омог дэлхийн хүн амын дийлэнхэд халдварлах ч илүү хөнгөн тусна. Ердийн улирлын чанартай амьсгалын замын халдварт өвчин болно” гэсэн байна.

Түүнчлэн Оросын Гамалейн нэрэмжит Халдварт өвчин судлал, микробиологийн хүрээлэнгийн вирус судлаач, профессор Анатолий Альтштейн “Коронавирусний Омикрон омгийн нас баралтын түвшний талаар ярихад эрт байна. Яагаад гэвэл COVID-19-ийн энэ шинэ хувилбараар хэдхэн зуун хүн өвчилсөн мэдээлэл дээр үндэслэн ДЭМБ мэдээллээ гаргасан. Гэхдээ Омикрон хувилбарын халдвар нь цар тахлыг дуусгаж магадгүй” гэжээ.

“Омикрон” вирусийн ирээдүй

Вирус судлаач, профессор Анатолий Альтштейны ярьж байгаагаар “Омикрон” хувилбар шинэ он хүртэл өргөн тархаж амжихгүй ажээ. Тархахад хагас жил шаардлагатай гэнэ. Үүнийг батлахын тулд тэрбээр “Дельта” хувилбар 2020 оны намар анх батлагдсан талаар яриад “Гэхдээ энэ хувилбар 2021 оны тавдугаар сараас долоодугаар сар хүртэл тархсан” гэжээ.

Тэрбээр “Омикрон” хувилбар халдварлах чадвар илүү өндөртэй, дэлхий даяар тархсан ч одоогийнхоос илүү хөнгөн өвчлөл үүсгэх боломжтойг хэлсэн байна. “Омикрон” хувилбар нь COVID-19-ийн хүндрэл үүсгэхгүй аж. Мөн энэ хувилбар нь олон мутацид орж, сул геномтой болсон байна.

“Омикрон”-ы тархалт

Коронавирусний “Омикрон” хувилбар дэлхийн 40 гаруй оронд тархаад байгаа талаар ДЭМБ мэдээлсэн билээ. АНУ-д л гэхэд “Омикрон” хувилбар гуравхан хоногийн дотор 12 муж улсад бүртгэгджээ.

Шинэ хувилбар олон тооны мутацитай, COVID-19-өөр халдварлаад эдгэрсэн хүмүүс дахин халдварлах эрсдэлтэй. Өмнөд Африкийн судлаачдын дүгнэлтээр өмнө нь “COVID-19”-өөр халдварлаад эдгэрсэн хүмүүсийн “Омикрон” хувилбараар халдварлах эрсдэл “Дельта”-тай харьцуулахад гурав дахин өндөр байгааг тогтоожээ.

Энэхүү шинэ хувилбар анх илэрсэн Өмнөд Африкт л гэхэд “Омикрон” хувилбарын улмаас “COVID-19”-ийн дөрөв дэх давлагаа дэгдээд байна гэж тус улсын Эрүүл мэндийн сайд Жо Фахла мэдэгдсэн юм.

Орчуулсан О.Чанцалдулам

 КОРОНАВИРУСИЙН ХАЛДВАРААР ӨВДӨӨД ЭДГЭРСЭН

ХҮНИЙ ЗААВАЛ МЭДЭХ 10 ЗҮЙЛ !!!

Коронавирусийн бай эрхтэн бол уушги байдаг.  Коронавирүс нь хамар, залгиураар дамжин уушгинд хүрдэг.

Уушгинд үрэвсэл үүсгэж, хатгалгаа болсон үед цэртэй ханиалгах, халуурах, хий ханиалгах, бие сулрах, ядрах , хоолонд дургүй болох зэрэг зовиурууд үүсдэг. Эмнэлгийн нөхцөлд коронавирүсийн эсрэг эм, нянгийн үржлийг дарангуйлах антибиотик , дархлаа дэмжих эмийн эмчилгээг хийлгэж, цочмог үрэвслийг дарах боловч, уушгины эдийг нөхөн сэргээх эмчилгээг бүрэн гүйцэд хийж чаддаггүй тул та уушгиа бүрэн эрүүлжүүлэх дараах 10 арга хэмжээг өөртөө хэрэгжүүлээрэй.

1. Амьсгалын дасгал хийнэ. Хамгийн гол уушги дахь үлдэгдэл агаарыг бүрэн гаргаж,уушгийг цэвэр агаараар хангаж, уушги дахь хий солилцоог сайжруулах зорилготой байдаг тул зөв амьсгалын дасгал хийх нь хамгийн чухал юм.  Эндээс та бичлэгийг үзээд , гэртээ 10-15 удаа хийгээрэй.

2. Өдөрт 8 аяга буцалсан ус уугаарай.  Уушги луу орох агаар нь эхлээд хамар, залгиураар дамжих үедээ чийгшиж, бүлээсэж, цэвэршин уушги луу ордог. Иймээс агаарыг чийгшүүлэхэд шаардлагатай усыг ойр ойрхон уугаарай. Мөн гэрийн нөхцөлд хар цайны уураар утах, агаар чийгшүүлэгч ашиглах, чийгтэй цэвэрлэгээ өдөрт 2 удаа хийж өрөөгөө чийгшүүлээрэй.

3. Хэт хүйтэн, хэт халуун орчинд байхаас зайлсхийгээрэй. Коронавирүсийн улмаас үүссэн үрэвсэл нь ихэвчлэн уушгины доод дэлбэнд байрладаг тул хэт хүйтэн, хэт халуун агаар нь үрэвслийг сэдрээх хүчин зүйл болох тул аль болох тасалгааны хэмтэй орчинд байхыг хичээгээрэй.

4. Шингэц сайтай шөлтэй хоолыг түлхүү өдөрт 3-4 удаа хийж иднэ. Хоолондоо цагаан гаа, сармис, хар перецийг амтлагч байдлаар нэмэлтээр хэрэглээрэй. Эдгээр амтлагч нь халуун чанартай , үрэвсэл дарах үйлчилгээ өндөртэй байдаг тул таны уушгины үрэвслийг дарахад дэмжих эмчилгээ болно гэдгийг санаарай.

5.Уушги дахь үлдэц үрэвслийг бүрэн арилгах арга хэмжээ авна.

Коронавирүс нь уушгины доод дэлбэнг гэмтээж, уушгины гуурсан хоолойн архаг үрэвслийг үүсгэж, уушгины эдийг хатууруулж, сорвижуулах, шохойжуулах аюултай тул уушгины үрэвслийг бүрэн гүйцэд эмчлэх нь чухал юм. Иймээс эмнэлэгт хүчтэй эм тариагаар цочмог үрэвслийг дарчихсан байгаа тул аль болох байгалийн эмийн ургамлаар эмчилж , эдгээх нь хамгийн тохиромжтой. Эмийн ургамалд чихэр өвс, лидэр, гурван үрийн тан зэрэг орно.

Гэвч шууд л эмийн ургамлуудыг ууж болохгүйг бас анхаараарай. Аль болох зөв тунгаар харилцан үйлдлийг нь зохицуулсан эмийн ургамлын бэлдмэл хэрэглэхийг санал болгож байна. Үүнд гималай брендийн КОФЛЕТ , ДИАКОФ, ЭСВЭЛ БРЕЗОЛ ОРНО. Кофлет нь энэтхэгийн уламжлалт анагаахын жорон дээр үндэслэгдсэн хийгдсэн, найрлагын 25%

зөгийн бал, чихэр өвс, гурван үрийн тан, цагаан гаа, хар перец , урт перец зэргийг агуулсан уушги дахь цэрийг шингэлж, цэрийг ховхолж уушги цэвэрлэх үйлдэл үзүүлнэ Иймээс КОВИД-19 ХАЛДВАРЫН ДАРАА цэр ихтэй ханиалгах зовиур үлдсэн бол өглөө, өдөр 10мл хоолны дараа 14-21 хоног хэрэглэнэ. Мөн тамхи их татдаг , тоостой орчинд ажилладаг, гагнуур хийдэг,  агаарын бохирдолтой орчинд ажилладаг, архаг бронхиттой хүмүүс уушги цэвэрлэх зорилгоор хэрэглэнэ.

Харин ДИАКОФ нь чихэр өвс, гурван үрийн тан, лидэр, хар перец, цагаан гаа зэргийг агуулдаг харьцангуй зөөлөн ханиалга үүсгэж, цэрийг шингэрүүлж, ховхолж, уушги цэвэрлэх үйлдэл үзүүлдэг ба уушги дахь гуурсан хоолойн үрэвслийг дарж, гуурсан хоолойн улайлтыг арилгаж өгдөг. Диакофыг КОВИД-19 халдварын дараа хүүхэд, өндөр настан, жирэмсэн, хөхүүл хүмүүсийн  уушгийг хамгаалах, үрэвслийг дарах, уушги цэвэрлэх зорилгоор өглөө, өдөр 10мл ууж хэрэглэхийг зөвлөдөг.

БРЕЗОЛ бол турмерик, ар үр, бар үр, базилик, жүр үр, лидэр эмийн ургамлын найрлагатай тул КОВИД-19 ХАЛДВАРЫН ДАРАА ХИЙ ХАНИАЛГАХ, АМЬСГААДАХ ЗОВИУР үлдсэн үед илүүтэй уухыг зөвлөдөг . Ялангуяа турмерик  нь гуурсан хоолойн цочролыг багасгаж, гуурсан хоолойг тэлж, уушгины агааржилтыг сайжруулж, амьсгаадах зовиурыг арилгана. Бүх насны хүмүүс уушги цэвэрлэх эмийг өдөр, өглөө уусаны дараа оройдоо уушгиа тайвшруулах, уушгины ерөнхий үйл ажиллагааг сайжруулах , шөнө ханиалгахгүй байх зорилгоор хослуулан хэрэглэхэд их тохиромжтой. Мөн брезол нь харшлын эсрэг үйлдэлтэй тул хамрын харшил, архаг бронхитийн үед хий ханиалгах, настай хүмүүсийн хий ханиалгах зовиуртай үед бас зөвлөгддөг.

6. Ковид -19 халдварын үед маш олон төрлийн эм тариаг нэг дор хэрэглэж байгаа учраас элэг, бөөр , ходоод зэрэг эрхтнүүд хямарч, бие ерөнхий хордлогонд орсон байдаг. ИЙМЭЭС ХОРДЛОГО ТАЙЛАХ АРГА ХЭМЖЭЭ авна.

Биеийн ерөнхий хордлогыг тайлах хамгийн шилдэг эмчилгээ бол шингэн зүйл сайн уух юм.Гэвч шингэн зүйл муу уудаг бол өрхийн эмнэлэгт хандан хордлого тайлах шингэн сэлбэх эмчилгээг  хийлгэж болно.  Мөн хөлсөөрөө хордлогыг гадагшлуулах арга бол дасгал хөдөлгөөн хийж, хөлсөө гадагшлуулж бас болно Бас арьсаараа гадагшлуулах арга бол хар цайнд орох, гангатай эсвэл далайн давстай  усанд орох, саунд суух юм.

Биеийн ерөнхий хордлого тайлах ПУРИМ эмийг 2ш өдөрт 3 удаа 1-3 сар ууж болно. Пурим нь 10 гаруйн төрлийн эмийн ургамлын ханд бөгөөд цус цэвэршүүлэх, хордлого тайлах, нянгийн үржлийг дарангуйлах, дархлаа дэмжих зэрэг нөлөөтэй эм юм.

7. Уушгины үйл ажиллагааг маш сайнаар дэмждэг зүйл бол ЧИЙГЛЭГ АГААР юм. Ковид-19 халдварын дараа уушги луу орох агаарыг аль болох чийглэг, цэвэр байлгах тал дээр анхаарна. Ийм агаар байдаг газар бол голын эрэг газар, эсвэл ойн агаар байдаг. ИЙМЭЭС голын эрэг газар эсвэл ойнд хоногт багадаа 2 цаг байж, цэвэр агаараар уушгиа тэтгээрэй. Мөн гэртээ өдөрт 1 удаа чийгтэй цэвэрлэгээ хийж байгаарай.

8. Жирэмсэн, настай хүмүүс , архаг уушгины өвчтэй хүмүүс КОВИД-19 халдварын дараа сувилалын газарт 10-14 хоног уламжлалт анагаах ухааны эмчилгээ хийлгэх, физик эмчилгээ, шавар эмчилгээ , бариа засал эмчилгээг заавал хийлгэнэ. Учир нь эдгээр хүмүүсийн уушгины үйл ажиллагаа сэргэхэд илүү их арчилгаа шаардлагатай байдаг.  Хэрэв тийм боломж байхгүй бол гэртээ уушгины үйл ажиллагааг сайжруулах амьсгалын дасгалыг заавал хийж,  гэрийн нөхцөлд хийх боломжтой иллэг массажийг туслах хүнээр өдөрт 2-3 удаа 7-14 хоног хийлгээрэй.

9. Ковид-19 халдварын дараа зүрх судасны өвчин, бөөрний өвчин, элэгний өвчин сэдрэх хандлага өндөртэй байдаг. Ялангуяа уушги зүрх хоёр нягт уялдаа холбоотой эрхтнүүд учир цусыг шингэн байлгах, артерын даралтыг тогтвортой байлгах, зүрхний хэмийг хэвийн байлгах, хүчилтөрөгчийн хэмжээг 98% байлгах зэрэг арга хэмжээг заавал авна. Харин бөөрний эмгэгтэй хүний хувьд шээсний өнгө , үнэрийг сайтар ажиглаж байх шаардлагатай. Бөөрний өвчин сэдэрсэн үед заавал эмчид хандан зөвлөгөөг авч эмчилгээ хийгээрэй. Мөн бөөр хамгаалах ЦИСТОН эмийг хэрэглэж болно.

10. Коронавирүс нь судас гэмтээх хандлагатай тул судас хаана байна тэнд үрэвсэл үүсгэх учраас л судас хамгаалах, судасны ханыг бэхжүүлэх үйлдэлтэй Витамин С  уухыг эмч нар зөвлөж байгааг бас санаарай.Гэхдээ хүүхдэд витамин +6 наснаас дээш бол  С 250мг , +12 наснаас дээш бол витамин С  500мг , +18 наснаас дээш хүмүүс Витамин С 1000мг тус тус хоолны дараа ууж хэрэглэхийг сануулья. Ходоодны шарх, элэг, бөөрний өвчин, тулай , үе мөчний  өвчтэй хүмүүс витамин С 500мг -аас хэтрүүлсэний хэрэггүй.  Ковид-19 халдварын дараа ч ВИТАМИН Д 1000 ОУН нэгжээр өдөр бүр уусаар байх хэрэгтэй. МӨН ЦАЙР ихээр агуулсан нэмэлт бүтээгдэхүүнийг хэрэглэж, уушгины цэвэрлэх үүрэгтэй хучуур эс, хундганцар эс, сормуус эсийг нөхөн төлжүүлээрэй.

Нийтлэл бичсэн:  Б.Даваацэрэн Хүний их эмч. Эх сурвалж: Ковид-19 халдварын дараах эмнэлзүйн түр заавар , Амьсгалын эрхтний эмгэг судлал