ЗӨВЛӨГӨӨСПОРТЭРҮҮЛ МЭНД

ТАНЫ УУЦ НУРУУГААР НЬ ӨВДДӨГ БОЛ САРМИС ХЭРЭГЛЭЭРЭЙ : ХАДГАЛААД АВААРАЙ

1. Ууц нуруугаар нь өвддөг хүмүүс 3-4 хумс сармисыг үрүүлээр үрж жижиглэн самбай даавуунд боогоод сармисны шүүсэнд норсон уг даавуугаараа орой унтахын өмнө ууцаа үрж арчина. Нэг удаагийн курс эмчилгээ 10 хоног бөгөөд биеийн байдлаас хамааран 10 хоног эмчилж болно.

2. Нэг хумс сармисыг вазелин буюу ургамлын тосонд хийж лаа маягтай болгоод орой унтахын өмнө шулуун гэдсээрээ шургуулж хэрэглэхэд шамбарам өвчнийг анагаах ач тустай.

3. Ханиадны vед 11 хумс сармис, нэг бөөрөнхий сонгиныг литр сүүнд хийж зөөлөртөл нь буцалгаад зөгийн балаар амталж цаг тутамд нэг халбагаар уухад их дүнтэй.

4. Арьс, салст бүрхэвчийн шарх шалбархай, түлэнхий, хавдар, хатиг зэргийг сармисны шүүстэй, давстай уусмалаар шавшихад идээ нь амархан арилж, шарх түргэн эдгэрдэг. 5. Шүд өвдөхөд гавар, сармис хоёрыг нухаж холиод өвдсөн хэсэгт тавихад өвчин намдана.

6. Уушиг, гуурсан хоолойн хурц, архаг үрэвсэл, амьсгалын дээд замын үрэвсэл, ханиад томууны үед сармисны уураар утахад гойд сайн нөлөө үзүүлнэ. Утахдаа сармисны шүүсийг буцалсан халуун усанд эсвэл 0.25 хувийн новокайны уусмалд 1:3-ийн харьцаатайгаар найруулж утна. Утлагыг 8-15 удаа давтана. Хоёр грамм сармисны шүүсийг 100 мл буцалсан халуун усанд хийгээд дээрээс нь 0.5 гр сода хийж уураар нь утвал бүр сайн.

7. Гавар, сармис, сонгино гурвыг нийлүүлж нухаад шарх, хатиг зэрэг идээт ба идээ татах шинжтэй хэсэгт тавьж боовол өвчин намдаж, хавдар харьж, идээлэх нь зогсоно.

8. Идээ, булаг гоождог чихэнд сармисны шингэрүүлсэн шүүсийг сайтар шүүсний дараа өдөрт 2-3 удаа дусаахад сайн.

9. Багтраагаар өвдөхөд хоёр хумс сармисыг бяцалж цайны халбаганы гуравны нэгээр цуу, бага зэрэг зөгийн балтай холиод өглөө бүр өлөн үедээ ууна.

10. Ханиад хүрч хамар шархирахад цэвэрлэсэн нэг хумс сармисыг буйлан дээрээ хэсэг хугацаагаар тавина. Зажилж болохгvй.

11. Цагаан мах гарахад дөрвөн хумс сармис нухаж бяцлаад цайны халбаганы дөрөвний нэгтэй тэнцэх хэмжээний цуутай хольж буцалгаад хөргөсний дараа өвчтэй газраа түрхэхэд зовиур шаналгаа алгуур арилна.

12. Ганц хуруутахад ямар ч ан амьтны хатаасан цөсийг сармисны шүүсэнд дэвтээгээд бооход гойд сайн.

 Нуруугаар өвдөх 5 шалтгаан ба тэднийг шийдэх нь

Ууц нуруугаар шархиран өвдөх хүн бүрт тохиолддог түгээмэл өвчин юм. Гэхдээ энэ өвдөлтийн олон шалтгааныг эмнэлэгийн оролцоогүйгээр өөрөө шийдэж болно. Зөвхөн өөрийн амьдралын хэм хэмжээг арай өөрөөр аваад үзэх хэрэгтэй. Нуруу өвдөлтийн түгээмэл таван шалтгаанд мэргэжлийн эмч нар зөвлөгөө тайлбар өгсний та бүхэнд хүргэе.

Таргалалт: Ууц нурууны өвдөлтийн гол шалтгаан нь өөхлөлт, таргалалт юм. Нуруу чинь өвдөөд эхэлбэл та хамгийн түрүүнд өөрийнхөө жинг үзэх хэрэгтэй. Жин нэмэгдсэн байвал тэр нь нурууны тань өвчний шалтгаан болсноос зайлахгүй. Жин хасагдаад ирэхээр өвдөлт аажмаар намдахаас гадна ядаж түүний өвдөлтийг багасгана. Дараагийн алхам нь мэдээж нарийн мэргэжлийн эмчид үзүүлж оношлуулах.

Булчин шөрмөсийн суналт: Газраас ямар нэгэн зүйлийг бөхийгээд авах гэх мэт хөдөлгөөний улмаас үүсдэг их дэлгэрсэн гэмтэл бэртэл нь булчин болон шөрмөсний суналт. Шөрмөсний суналт нь нурууны доод хэсэгт булчин татах дагалдсан өвдөлтийг үүсгэнэ. Сунгалтын ноцтой эсэхээс хамааран өвдөлт үргэлжлэх хугацаа янз бүр.

Түүнээс бүрэн сална гэж байхгүй. Гэхдээ нурууны булчинг чангаруулснаар өвдөлтийг багасгаж болно. Сунгалтын хаванг багасгахын тулд өвчтэй газар нь 2-3 цагийн хугацаанд мөсөн жин тавих хэрэгтэй. Ер нь манайхан өвчнийг намдаах гээд халуун жин тавьдаг. Тэр нь өрөвслийг нэмэгдүүлдгийг мартаж болохгүй. Бололцооны хирээр хөдөлж байх ёстой. Амьдралдаа спортыг нэм.

Мөгөөрсний гэмтэл буюу ивэрхий: Нурууны нугалаа бүр нь хөдөлгөөнийг хангахын тулд хоорондоо мөгөөрсөн дисктэй. Насны явцад мөгөөрс нь элэгдэн эвдэрч мэдрэлийн төгсгөлүүд дээр даран өвдөлт гаргаж ирнэ. Элэгдлийн гол шалтгаан нь хөдөлгөөн багатай амьдрал ба тамхи татах болдог байна. Хэрэв мөгөөрсийн гадна хэсэг гэмтэлтэй бол бидний радикулит гэх өвчнийг үүсгэдэг. Үүнээс урьдчилан сэргийлэх арга нь муу зуршлаас татгалзах, спортоор хичээллэх явдал юм.

Сул булчин: Биеийн муу байрга нь нурууны өвчний гол шалтгааны нэг. Ширээний ард удаан бөгтийн суухад нуруу өвдөөд байдаг. Өгзөгийн булчингууд нэг байрлалд удаан байгаад өвдөлт үүсгэх бөгөөд түүн дээр нурууны булчин шөрмөс суларсан нь нэрмээс болдог. Үүнтэй тэмцэхэд биеийн цэгц байрлал, ажилдаа үе үе завсарлага авах нь тус болно. Тэр нь булчинг эргэн байрлалд нь оруулж өвдөлт үүсэх шалтгааныг бууруулна.

Остеоартроз:  Артрит гэдэг нь шархиран өвдөх үе мөчний олон өвчин, хаван гүйхийн ерөнхий томъёолол юм. Гол шалтгаан нь хөгшрөлт, өөхлөлт, сахрын шижин, генетикийн өөрчлөлт болдог. Өмнөх тохиолдлууд шигээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах хэрэгтэй. Мөн спорт зайлшгүй шаардлагатай. Өмнөх шалтгаануудыг өнгөрөөгөөд сүүлчийг нь сонгоно гэвэл та хамгийн түрүүнд эрүүл амьдралын дэглэмийг эрхэмлэ.

ОРЧУУЛСАН Ш.МЯГМАР