ГЭР БҮЛЗӨВЛӨГӨӨСПОРТ

ЭМЭГТЭЙ ХҮНИЙ ДУP TABИЛTЫH НАЙМАН ТӨРӨЛ

Эмэгтэйчүүдийн хувьд дур тавих нь тийм ч амар зүйл биш. Эмэгтэй хүн чих, хөх, бэлэг эрхтэн зэрэг олон сэрлийн цэгтэй байдаг тул хамтрагч нь нэгээс илүү газрыг анхааралдаа авах хэрэгтэй болдог. Учир нь ихэнх эмэгтэйчүүд нэгээс илүү цэгийг өдөөж байж дур тавьж чаддаг аж. Энэ үүднээс та бүхэнд эмэгтэйчүүдийн дур тавилтын янз бүрийн хэлбэрүүдийн талаар сексологчийн өгсөн зөвлөгөөг хүргэж байна.

1. Хэлүүгээр дур тавих

Магадгүй хамгийн алдартай дур тавих арга нь хэлүүг өдөөх юм. Энэ хэсгийг өдөөснөөр эмэгтэй хүн өөрийн эрхгүй таазаа хөдөлгөж эхэлдэг.

Хуруу, хэл, секс тоглоом ашиглан хэлүүг өдөөх замаар дур тавиулж болно. Хөнгөн дарж, тойрог хөдөлгөөн хийх нь ихэвчлэн хамгийн тааламжтай мэдрэмжийг төрүүлнэ. Хэрэв та секс тоглоом ашиглаж байгаа бол хүчийг нь зөв тохируулах хэрэгтэй. Жишээлбэл, зарим хиймэл эрхтэн өөр өөр чичиргээний тохиргоотой байдаг тул өөрт тааламжтай тохиргоог олоход цаг гаргах хэрэгтэй юм.

2. G цэгийн дур тавилт

G цэг гэдэг нь үнэндээ үтрээний доторх тусдаа ‘товчлуур’ биш харин эмэгтэй хүний хэлүүний нэг хэсэг дэх зөөлөн эд юм. Тус цэг нь ихэвчлэн эмэгтэй хүний ​​үтрээний дотор 1.2-5 см хоорон дахь зайд байдаг. G цэгийг хуруу, бэлэг эрхтэн эсвэл тоглоомоор өдөөж үзээрэй.

3.Үтрээний дур ханалт

Үтрээний дур ханалт нь ихэвчлэн G цэг эсвэл хэлүүний арын хэсэгт байрлах мэдрэлийн төгсгөлөөр дамжуулан өдөөгддөг. Хэлүүний урд хэсгийн өдөөлт хийсний дараа үтрээ маш мэдрэмтгий болдог бөгөөд энэ үед нь үтрээг давхар өдөөх хэрэгтэй.

4. Хосолсон дур тавилт

Энэ нь хэлүүг ар, урд талаас нь зэрэг өдөөхөд тохиолддог. Хэлүү нь хүмүүсийн бодож байгаагаас хамаагүй урт хэмжээтэй юм. Хосолсон аргаар дур тавих нь маш хүчтэй мэдрэмж төрүүлдэг бөгөөд тухайн эмэгтэй дур тавилтыг бүх биеэр мэдрэх боломжтой байдаг аж.

5. Шингэн гаргах

Эмэгтэй хүн дур тавьж байхдаа шингэн гадагшлуулах тохиолдол бий. G цэгийг өдөөх замаар шээсний сүвэнд (давсагны ойролцоо) даралт өгөх үед эмэгтэй хүнд шээх гэж байгаа мэт мэдрэмж төрнө. Гэхдээ энэ нь үнэндээ дур тавилт тул санаа зовохгүй гадагшлуулах хэрэгтэй.

6. Хөхний толгой

Хөхний толгой нь хэдэн зуун мэдрэлийн төгсгөлтэй тул хүрэлцэхүй, даралт, чичиргээнд маш мэдрэмтгий байдаг. Эмэгтэй хүний ​​хөхийг өдөөхөд хэлүүнээс таашаал авч буй мэт дохиог тархи хүлээн авна. Сарын тэмдгийн мөчлөгийн янз бүрийн үе шатанд зарим эмэгтэйчүүдэд хөхний мэдрэх чадвар нэмэгддэг бөгөөд энэ үед хөхөөр дур тавих магадлал өндөр байдаг.

7. Шулуун гэдсээр дур тавих

Эмэгтэйчүүд шулуун гэдсээр бэлгийн хавьталд орох замаар дур тавих хэд хэдэн арга байдаг. Олон эмэгтэйчүүдийн далд хэлүү нь урт байдаг бөгөөд шулуун гэдэс хүртэл үргэлжилдэг. Тиймээс энэ нь зарим эмэгтэйчүүдийн хувьд шулуун гэдсээр бэлгийн хавьталд орохдоо хэлүүний төгсгөлийг, мөн G цэгийг шууд бусаар өдөөж байгаа гэсэн үг юм.

8. Дасгалын үр дүнд дур тавих

Бэлгийн дур хүслийг өдөөх замаар дур ханахтай адил дасгалын үр дүнд илүү амархан дур тавьдаг болж болно. Зарим эмэгтэйчүүд хэвлийн дасгал хийхдээ дур тавьдаг гэж хэлсэн байдаг. Учир нь биеийн доод хэсгийг дасгал хийн өдөөх боломжтой байдаг аж.

Дур тавихад хүрэх хамгийн сайн арга бол тайвширч, чөлөөтэй байх явдал юм. Та өөрт тань таалагддаг хүнтэйгээ тухтай орчинд байх хэрэгтэй. Хэрэв та дур ханахгүй байгаа бол хамтрагчаа битгий хуурч, жүжиглээрэй. Хамтрагчтайгаа нээлттэй, тайван, дотно ярилцсанаар хэн хэн тань бэлгийн харилцаанаас илүү таашаал авахад туслах болно.

Орчуулсан : А.Тэргэл

 Дур тавилтын талаар таны мэдээгүй 20 баримт

1. Ижил мэдрэмж. Хайртын тань оргазм түүнд яаж мэдрэгддэг бол? Эмэгтэй болон эрэгтэй хүн дур тавихдаа адилхан хүчтэй түлхэлтийн мэдрэмжийг авдаг болохыг судлаачид тогтоожээ.

2. Харин хугацааны хувьд… Дундаж эрэгтэй хүний “оргилд хүрэх” хугацаа нь 2-10 минут байдаг бол эмэгтэй хүнийх дунджаар 20 минут болдог аж. Бүсгүйчүүд бид ч нилээн их хичээл зүтгэл шаарддаг хүмүүс бололтой.

3. Гэхдээ нөгөө талаар… Эрэгтэй хүний дур тавих торгон мөч нь ердөө л 3-15 секундын турш үргэлжилдэг. Харин бид 1-2 минутын турш тасралтгүй “оргилж” чаддаг. Азтай байгаа биз?

4. Оргазмын гарал үүсэл. Оргазм буюу дур тавилт гэдэг үг нь Грекийн “оргазмос” (нойтоноор хавдах, хэт их догдлон хөөрч уулга алдах) гэсэн үгнээс гаралтай аж. Дүйцэж байна уу?

5. Биднээс ялгардаг шингэний талаар. Эрэгтэй хүн нэг хоолны халбага, заримдаа түүнээс ч илүү дайны шингэн ялгаруулдаг бол бид нэг цайны халбагыг ч дүүргэхгүй хэмжээний, чихэрлэг амттай, тунгалаг шингэнийг ялгаруулдаг аж.

6. Хэмжээ хамаагүй. Түүний эрхтний хэмжээ хэдэн см байх нь таны дур тавиулах торгон цэгт хүрэлцэх чадварт нь огт нөлөөлдөггүй юм байна.

7. Аялагчийн үлгэр. Дур тавихад эмэгтэй хүний гэдсээр дээшээ чиглэлтэй таашаалын долгион өгсдөг гэнэ. Харин сарын тэмдэг ирсэн үед дур тавибал “өнөөх” долгион доошоо урууддаг.

8. Хөгшрөхөөсөө өмнө. Нас ахих тусам эмэгтэй хүний дур тавих хугацаа богиносдог. Одоо л амжуулж биен дотроо минутын туршид гүйх долгионыг сайн мэдрээд аваарай!

9. Эрэгтэй, эмэгтэй ялгаагүй эмзэг болчихдог мөч. Дур тавьсны дараа бидний хэлүү, үтрээ орчим гадны нөлөөнд маш эмзэг болчихдог. Жаахан гар хүрэнгүүт л гижиг хүрээд, эсвэл үл ялиг өвдөх ч шиг санагдах нь бий. Тэгвэл эрэгтэй хүнийх ч мөн дур тавьсны дараа маш мэдрэмтгий болчихдог гэнэ.

10. Удирдлагаа алдах байдал. Бид дур тавьж байхдаа ямар царай гаргадгаа огт мэддэггүй. Ер нь ямар ч царай гаргаж байж мэднэ. Учир нь тэр үеэр нүүрнийхээ хувирлыг удирдаж болдоггүй. Яагаад гэж үү? Яагаад гэвэл тархины нэгээхэн хэсэг мэдрэлгүй, удирдлагагүй болчихдог аж.

11. Гэхдээ… Эмэгтэй хүн дур тавьж байхдаа ямар ч хувирал үзүүлсэн бай тэр нь үгээр хэлэхийн аргагүй тачаангуй харагддаг гэдгийг эрчүүд нэгэн дуугаар хэлдэг аж.

12. Нойтон зүүд. Эмэгтэй хүнд ч нойтон зүүд тохиолдох нь бий. Бүр зүүдэндээ дур тавих ч үзэгдэл байдаг. Гэхдээ таныг өглөө сэрэхэд сэрэл чинь хөдөлсөн байвал та зүүдэндээ босоод элдэв “хэрэг тарьчихаагүй” байгаа даа хэмээн зовних хэрэггүй юм. Учир нь нойтон зүүдний таашаал нь таны бие махбодид биш тархинд бий болдог.

13. Хэр их калори хасагддаг вэ? Дур тавилт нь ердөө 2-3 калорийг л хасдаг юм. Энэ нь нэг жижиг M&M-ийн үрэл шиг гэсэн үг. Гэхдээ сайн мэдээ нь таны дур тавихын тулд зарцуулдаг калори нь 50 орчим байдаг. Энэ бол бараг л атга дүүрэх хэмжээний юм.

14. Оргазмын үр ашиг. Энэ бол батлагдсан зүйл. Дур тавилт эрүүл мэндэд сайн нөлөөтэй. Таны дархлаа, урт наслах чадварыг дэмжиж, хорт хавдар, зүрхний шигдээсээс сэргийлдэг.

15. Үхлийн үнсэлт. Ховор тохиолдолд эрчүүд дур тавилтынхаа үеэр хэтэрхий их хөөрөлд автсанаасаа болоод үхэж байжээ. Ийм явдал ихэвчлэн эхнэрээ хуурч байх үед нь тохиолдсон байдаг аж. 16. Яаруу сандруу эрчүүд. 18-59 насны 3 эр тутмын нэг нь хэтэрхий хурдан дур тавьчихдаг гэнэ.

17. Яагаад заавал G гэж? “G цэг” гэдэг нэршилийн G үсэг нь 1950 онд анх энэ тухай бичиж байсан судлаач Графенбэргийн нэрний эхний үсэг аж. G-гээс гадна A цэг (үтрээний хананд, G цэгийн дээхнэ байрладаг), U цэг (шээсний сүвийн дээхнэ) гэж байдаг аж.

18. Сексийн дохио. Та жүжиглэхдээ сайн байж болно л доо. Гэвч таныг үнэхээр дур тавьж байгаа эсэхийг мэдэгдүүлэх жижг дохионууд бий гэнэ. Таны зүрхний цохилт, амьсгал түргэсч, хүүхэн хараа томорч, үтрээний булчин агшиж сунан, арьс ягаардаг юм байна.

19. Ганцхан удаагийн хүчтэй “цохилт”. Эрэгтэй, эмэгтэй хүний дур тавихдаа авдаг мэдрэмж нь ижил гэсэн боловч үелзэл нь өөр өөр байдаг. Эмэгтэй хүн биен дотуураа удаан долгиноныг мэдэрсний эцэст тавьдаг бол давтамжтай бол, эрэгтэй хүнийх ганцхан хүчтэй “цохилт”-оор л дуусгавар болдог.

20. Заавал секс хийх шаардлагагүй. Зарим бүсгүйчүүд шүдээ угааж байхдаа, эсвэл дугуй унаж байхдаа ч сэрэл нь хөдөлж дур тавьж чаддаг юм байна. Бүр дуртай дуугаа сонсоод хүртэл тавьчихдаг эмэгтэй бий.

Эх сурвалж : Эрүүл мэнд сэтгүүл