АЛДАРТНУУДСПОРТ

Би П.Анужингаас уучлалт гуйсан, залуудаа би ч Орос бүсгүйтэй гэрлэж хүүтэй болсон ч ёсзүй, соёл иргэншил таараагүй салсан !!!

БНН-ын дарга Б.Жаргалсайхан: Би П.Анужинтай нэг тааралдсан. Би “Уучлаарай, тийм зүйл байхгүй” гэж тайлбарлаж хэлсэн. Ер нь тэр хүний хувийн асуудал надад ямар хамаатай юм? Хүний амьдралд салдаг нийлдэг юм зөндөө байдаг. Би мэднэ. Би ч оюутан байхдаа Орос эхнэртэй байсан. Нэг хүүтэй. Ёсзүй, соёл иргэншлийн хувьд үнэхээр таараагүй. Тэгээд салсан.

Би П.Анужинг танихгүй. н.Баатарын эхнэр гээд нэг эмэгтэйн асуудал баахан гарсан шүү дээ. Тэр эмэгтэйг ч би танихгүй. Хоёр эмэгтэй хэрэлдээд байгаа юм байх даа гэж бодсон. Ер нь залуучууд эхнэртэй болсон бол аль болох битгий салаарай. Хайрлаж бай. Эмэгтэйчүүд нь ч эр нөхрөө хүндэлж бай. Гэтэл жендер гээд муусайн эрэгтэйчүүд гээд яриад эхэлдэг. Эрэгтэй хүнгүй бол Монгол юу болох байсан юм? Хилийг хэн манаж байгаа юм? Гал ус, осол гарахаар хэн очдог билээ? Барилга дээр хэн бетон бариад, ажил хийдэг юм? Эрчүүд л хийдэг шүү дээ.

Уурхай дээр очоод хар л даа. Хэдэн муусайн залуучууд л байгаа шүү. Эрэгтэйчүүд гэдэг хаягийн дор маш их доромжлол явах юм. Хорвоо сайнтай, муутай. Дутагдалтай залуус бий. Үүнийг үгүйсгээгүй. Гэхдээ л эрчүүд хамгийн хүндийг нь үүрч, ар амьдралаа авч яваа шүү дээ. Гэр орноо тэжээх гээд Америк, Солонгост эрчүүд л гарсан. Өдөр шөнөгүй ажиллаж, хэдэн төгрөгөө гэр рүүгээ л явуулж байгаа. Гэтэл тэр нэг телевизийн хүүхэн эрчүүдийг доош нь хийсэн зүйл ярьдаг юм.

1990 онд Д.Сосорбарам үйлдвэр комбинатын нэг өрөө байранд түрээсээр амьдардаг, харанхуй л айл байсан шүү дээ. Өнөөдөр ямар омголон, ямар пээдгэр болсон билээ. Бусдад яаж дээрэлхүү хандаж байгааг нь би хоёр нүдээрээ харсан. Нэг удаа Сөүл ресторанд болж байсан арга хэмжээн дээр Н.Жанцанноров гуайг олон хүний нүдэн дээр газар дор ортол нь доромжилж байсан. Би харсан. Юм үзээгүй, ёсзүйгүй, боловсролгүй, төлөвшөөгүй нөхдүүд аятайхан бай. Та нараас айхгүй. Ардчилсан нам төрийн эрхэнд гарахад Д.Сосорбарам та нар зөндөө юм идэж ууж, галзуурч байсан. Өөрсдөө л хулгай хийх гээд гүйдэг.

Бусдад юу өгдөг юм бэ? Ц.Элбэгдоржийн үед Эрдэнэтийг хулгай хийх дөхсөн биз дээ. Оюутолгойг хулгай хийх гэж гүйсэн биз дээ. Одоо тэгээд Д.Мөнх-Эрдэнэ мэтээр дайруулж, доромжлуулах гэж байгаа бол чадахгүй шүү. Та нар их хонзогнож байна. Юу хүсээд байгааг чинь мэдэж байна. Эрдэнэтийн 49 хувь ард түмний мэдэлд байх ёстой гэж зөндөө дуугарсан. Өнөөдөр төрийн мэдэлд 100 хувь ирснээрээ цахилгаан, дулаанаа төлүүлж байна. Ахмадууд тэтгэврийн зээлээ тэглүүлсэн биз дээ. Хэрэв Д.Эрдэнэбилэгт, эсвэл өөр хэн нэгэн хүнд байсан бол та бидэнд юм өгөх үү? Төмөртэйн хустайн ордоос өдөрт 200 вагон төмрийн хүдэр ачиж байна. Мөнгө нь хаашаа орж байгаа юм?

Яагаад Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нар Төмөртэйн хустайн орд, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг эргүүлж авахгүй байгаа юм бэ? Ингээд оролдоод байвал зөндөө юмыг чинь уудлаж, гаргана. Д.Мөнх-Эрдэнэтэй тоож ярихгүй. Бүх юмыг минь гаргаад ир. Чамаас айхгүй. Өр зээлтэй юм гэсэн гэж ярьж байна. Билл Гейтс, Алон Маск хүртэл триллионоор нь зээл авдаг. Би харин ч маш бага зээл авдаг шүү. “Марубени”-гээс зээл аваад 3 үйлдвэр барьсан.

Д.Мөнх-Эрдэнийг дагуулаад очиж үзүүлж болно. Би битгий хэл улс нь 32 миллиард доллар зээлчихээд байгаа биз дээ. Зээл авахгүйгээр яаж улс хөгждөг юм? Иргэд нь бүгд л өртэй байгаа биз дээ. Би өөрийнхөө өр, зээлийг хэн нэгэн хүнд хариуцуулах гээгүй. Өөрөө л хариуцна. Миний өмнөөс, надад санаа зовоод байгаа бол Д.Мөнх-Эрдэнэд баярлалаа. Ардаа захиалгатай, бүлэглэж байгаад намайг дорд үзээд, Ц.Элбэгдорж, Д.Сосорбарамынхаа захиалгаар дарваганаж байгаа бол та нараас айхгүй шүү.

Бүгд Найрамдах Намын дарга, “Буян” компаний захирал Б.Жаргалсайхантай ярилцлаа. Засгийн газрын санал, шаардлагыг хүлээн авч буйгаа илэрхийлж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд “Рио Тинто”, “Туркойс Хилл Ресурсэс” компаниас албан захидал илгээсэн. Энэ талаар таны байр суурь?

Монгол улсад гадны хөрөнгө оруулагч бараг үлдсэнгүй. Хятад улсын хөрөнгө оруулагчдын 80 хувь нь гараад явчихсан. Хятадын эдийн засаг өөрөө хүндэрч байна. Энэ нь юмны үнэ өснө гэсэн үг. Гэтэл бид өргөн хэрэглээний барааныхаа 99 хувийг Хятадаас авч байна. Мөн ноолуур авах юм уу? Үгүй юм уу? Нүүрснийхээ үнийг өсгөөд байсан чинь авахгүй, хилээ хаачихлаа. Энэ юу гэсэн үг вэ? гэхээр бид жудагтай болох ёстой. Ямар ч боловсролгүй байж бүх юм руу дайрдаг. Түүнийгээ эх оронч гэж нэрлэдэг. Ёсзүйгүй байдлаа эх оронч гэж нэрлэдгээ больцгоо. Би Үйлдвэр Худалдааны сайд байхдаа Оюутолгойн 34 хувийн асуудлыг хууль болгож, батлуулж байсан. Монголчууд давуу эрхтэй ажиллана гэх мэт зүйлийг оруулж байсан юм. Аливаа зүйл ил тод байх хэрэгтэй.

Нууцлаад ирэхээрээ л буруутдаг. Дубайн гэрээг батлуулна гээд Ч.Сайханбилэг УИХ-аар хэлэлцүүлэлгүй, ганцаараа Дубайд очоод юу хийснийг хэн мэдэх юм. Тэр тусмаа Монголын хувь заяаг шийдэх хэлэлцээрүүд дээр нээлттэй байх ёстой. Иргэдийнхээ өмнө би ийм гэрээн дээр гарын үсэг зурж байна гээд, бүх сэтгүүлчдийг суулгаж байгаад үзэглэх ёстой юм. Харамсалтай нь Ардчилсан намын үед л ийм болох бүтэхгүй юм гарч байдаг. Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой ОХУ, Монголын гэрээний хэлэлцээрийн хугацаа нь 25 жил болоод дуусч байсан. ОХУ 1990 оноос хойш огт хөрөнгө оруулалт хийгээгүй. Тэр гэрээг бид сунгахгүй байж болох байсан. 1990 оноос өмнөх хөрөнгө нь элэгдэл хорогдол болоод байхгүй болчихсон. Тийм учраас Эрдэнэт үйлдвэрийг бид үнэгүй авах ёстой байсан. Харамсалтай нь хувьдаа авахын тулд Монгол банкнаас зээл авч байгаад 49 хувийг нь авчихсан шүү дээ.

Энэ мэтээр Ардчилсан намын удирдлагууд ардчиллаа боомилж, дандаа алдаатай зүйл хийдэг. Ардчиллаасаа ухардаг. Нэг жишээ нь Ч.Сайханбилэг. Ч.Сайханбилэгийн үед Эрдэнэтийн 49 хувь яваад өгсөн. Судлаад үзтэл хууль бус байсан. Дубайн гэрээ хичнээн их хэрүүл дагууллаа. Монголд ашигтай нэг ч заалт байхгүй. Харин үүнийг ил тод болгож, өөрчилж байгаа нь нэг том алхам. Хөрөнгө оруулж байгаа хүн ашиг олох нь мэдээж хэрэг. Гэхдээ Монголын эрх ашиг гэж байна. Аливаа гэрээ хоёр талдаа ашигтай байж сайн гэрээ болдог. Тийм учраас би гадныханд буруу өгч чаддаггүй. Бид өөрсдөө л буруутай. Бид дандаа бусдын нөлөөнд автдаг. Хов живээр амьдардаг. Дэлхийн эдийн засгийн хямрал ойртож байгаа энэ үед Дубайн гэрээг засах нь зөв. Хятадаас орж ирж байгаа бүх барааны үнэ 2-3 дахин өсөх хандлагатай байна.

Нэгдүгээрт, Оюутолгойн өр буурснаар Монгол улсын гадаад дахь өр буурч байна гэсэн үг.
Хоёрдугаарт, валютын эх үүсвэрээ шийдэх боломжтой болно.
Гуравдугаарт, гадны хөрөнгө оруулагчид хаана хөрөнгө оруулах талаар шинэ эдийн засгийн хувиарлалт эхлэх гэж байна. Монголд хөрөнгө оруулахын тулд биднийг ямар хүмүүс вэ? гэдгийг харна шүү дээ.

Арабын Эмират, Дубайд ч барууныхан хөрөнгө оруулсан болохоос, тэд өөрсдөө босоод ирсэн юм биш. ЗХУ-аас бид 30, 40 жилийн хугацаанд 100 гаруй миллиард долларын зээл авсан. Тэгж байж л Дархан, Эрдэнэт хот ба тэндэхь үйлдвэрүүдийг барьж байгуулсан. Зарим хүн 1990 оноос хойш Монгол улс сөнөчихсөн юм шиг ярих юм. 1990 онд бид 28 сая малтай байсан. Одоо бараг 80 сая малтай болчихлоо. “Говь” гээд ганцхан ноолуурын үйлдвэртэй байсан. Өнөөдөр 5,6 ноолуурын том үйлдвэртэй болчихсон байна. Ганц нэг гутлын үйлдвэр, арьс ширний үйлдвэр зогссон. Арьс ширний үйлдвэр зогссонд малчид, ченжүүд буруутай. Үйлдвэрүүдээ үл тоож, Хятадуудад хамаг юмаа өгснөөс болж нөгөө үйлдвэрүүд нь ажлаа явуулж чадахгүй, хамаг юмаа хаасан. Ажилчид нь гадаад дотоод яваад өгсөн. Ноолуур яг үүнтэй адилхан.

Дэлхийн зах зээл дээр самнасан ноолуур 70 доллар байхад манайд 120 доллар гэдэг. Ийм үнийн зөрүүтэй ноолуураар хэн юу хийж ашиг олох юм бэ? Би аль нэг талд ороод байгаа юм биш. Нийтээрээ жоохон жудагтай болох хэрэгтэй.

Энэ хүнд хэцүү цаг үед МАН-ыг муу хэлж байгаад ард түмэн өөрсдөө л сонгосон шүү дээ. Би үүний эсрэг сөрөөд яах вэ? Зөвийг нь зөв гэж дэмжээд, бурууг нь хэнээс ч айхгүй хэлж, шүүмжилж явахаас өөр арга байхгүй.

“Буян” компани цар тахлын үеийг хэрхэн давж байна? Ирэх хавар ноолуурын асуудал дахиад л үүсэх байх?

Ер нь хэцүү байгаа. Гэхдээ ишиг шиг майлалгүй, хонь шиг дуугүй байгаа. Ний нуугүй ярихад төр засаг цахилгаан, дулааны үнэ чөлөөлсөн нь энэ хүнд үед маш их дэм болсон. Л.Оюун-Эрдэнэ, У.Хүрэлсүх, МАН-ын хийсэн гавьяа. Шатахууны үнэ өсөөд байдаг. Оны дараа яах вэ? Юмны үнэ 3-4 дахин өсөх гээд байдаг. Ажил хийдэг хүн алга. Монголчууд өөрсдийгөө Америк, Европчуудтай харьцуулаад байх юм. Гэтэл тэдний мөнгөн хуримтлал 300, 400 жил явж бий болсон. Технологитой, үйлдвэртэй улс орнууд. Асар том лаборатори, оюуны үйлдвэрүүдтэй.

Бид гэтэл 1990 оноос хойш л явлаа шүү дээ. Инженерүүд алга. Боловсролтой хүн цөөхөн. Хуурамч дипломтонгууд их байна. Ёсзүйн хувьд асар их доголдолтой, одон медалиар өвчилчихсөн. Одон медаль авсан тоогоороо Монгол улс хамгийн хөгжилтэй орон болохоор боллоо шүү дээ. Энэ мэтээр ярих зүйл их байна. Оюутолгойн гэрээг асар хурдан өөрчлөхгүй бол бидэн рүү эдийн засгийн том хямрал ойртож байна. Рио тинто бидний дайсан биш. Хамтарч ажиллаж байж Монгол улс ч, Рио тинто ч ашигтай ажиллана.

Монголчууд “Рио тинто”-той байлдах юм бол хэн нь ч ашиг олохгүй. Тийм учраас ямар нэгэн аргаар хэл амаа ололцоод, хуулийн хүрээнд, хэн хэнийхээ эрх ашгийг хамгаалж, хэлэлцээрүүдийг зөв шийдэлд хүрч дуусгах хэрэгтэй. 34 хувийн өрийг тэглэнэ гэдэг том алхам. Бараг 2 миллиард доллар.

Гэхдээ хүмүүс үүнийг тоохгүй байх л даа. Сайн юм хийсэн ч, муу юм хийсэн ч тоохоо больчихож. Харин эхнэр хүүхдийн хэрүүл хийвэл түүнийг өлгөж авч байгаад, шуугиж өгч байна. Тэр л их чухал юм байх даа.

УИХ-ын гишүүн П.Анужин таныг хууль, хяналтын байгууллагад өгсөн гэсэн. Энэ яг юу болсон юм бэ?

Би П.Анужинг танихгүй. н.Баатарын эхнэр гээд нэг эмэгтэйн асуудал баахан гарсан шүү дээ. Тэр эмэгтэйг ч би танихгүй. Хоёр эмэгтэй хэрэлдээд байгаа юм байх даа гэж бодсон. Ер нь залуучууд эхнэртэй болсон бол аль болох битгий салаарай. Хайрлаж бай. Эмэгтэйчүүд нь ч эр нөхрөө хүндэлж бай. Гэтэл жендер гээд муусайн эрэгтэйчүүд гээд яриад эхэлдэг. Эрэгтэй хүнгүй бол Монгол юу болох байсан юм? Хилийг хэн манаж байгаа юм? Гал ус, осол гарахаар хэн очдог билээ? Барилга дээр хэн бетон бариад, ажил хийдэг юм? Эрчүүд л хийдэг шүү дээ.

Уурхай дээр очоод хар л даа. Хэдэн муусайн залуучууд л байгаа шүү. Эрэгтэйчүүд гэдэг хаягийн дор маш их доромжлол явах юм. Хорвоо сайнтай, муутай. Дутагдалтай залуус бий. Үүнийг үгүйсгээгүй. Гэхдээ л эрчүүд хамгийн хүндийг нь үүрч, ар амьдралаа авч яваа шүү дээ. Гэр орноо тэжээх гээд Америк, Солонгост эрчүүд л гарсан. Өдөр шөнөгүй ажиллаж, хэдэн төгрөгөө гэр рүүгээ л явуулж байгаа. Гэтэл тэр нэг телевизийн хүүхэн эрчүүдийг доош нь хийсэн зүйл ярьдаг юм.

Тэгэхээр нь “Миний дүү чи тэгж болохгүй. Дэлхийн агуу эзэнт гүрэн байгуулсан өвөг дээдэс чинь дандаа аав нар байсан юм. Чи яагаад эрэгтэйчүүдийг ингээд байгаа юм? Монголд эмэгтэйчүүдээ нэг их гадуурхдаггүй шүү дээ. Монгол гэр бүл эрх тэгш амьдардаг. Япончууд, Солонгосчууд, Арабууд бол эцгийн эрхт ёстой. Бид тийм биш ээ. Монголд гэрийн эзэн нь эмэгтэйчүүд л байдаг. Авдар дотор юу байгааг ээжүүд л мэддэг. Түүний хариуд ээж нь өглөө сүүтэй цайгаа чанаж хангай дэлхийдээ өргөчихөөд, аавд дээжийг нь барьдаг биз дээ. Энэ бол соёл, зан заншил. Түүнээс эмэгтэй хүнийг гадуурхаж, дорд үзээд байгаа зүйл биш шүү дээ.

Зарим эмэгтэйчүүд тэгж ярих гээд байх шиг. Үгүй ээ. Энэ бол эр нөхрөө хайрлаж хүндэлж байгаа хамгийн сайхан заншил. Миний дүү чи ингэж ярьж болохгүй. Сүүлийн үед гэр бүл салалт их байна. Оймс гутал сольж байгаа юм шиг нэг нөхөр аваад, ахиад өөр нөхөр аваад байж болохгүй” гээд жишээ дурьдаад ярьчихгүй юу. Зүгээр л яриа байсан юм. Тэгээд за хоёулаа дэмий юм жаахан ярьчихлаа. Одоо нэвтрүүлгээ эхлэх үү? Энэ яриаг арай бичээд байгаа юм биш биз? гэхэд үгүй, би бичээгүй гэсэн. Ёсзүйн хувьд ийм дэл сул юм гаргаж болохгүй шүү гэж хэлсэн. Гэтэл тэр нөхөр гаргачихсан. Миний албан ёсны нэвтрүүлэг дээр П.Анужин гэж нэг үг, үсэг ч байхгүй. Гэтэл нөгөө сэтгүүлч хүүхэн өөрийнхөө телевизийг сурталчлах гээд нөгөө дэл сул яриаг гаргачихсан.

Надад тэр хүн хэнтэй нөхөрлөх, хэнээс хүүхэд гаргах нь падлий байхгүй. Нарт хорвоо дээр хүүхэд л бол хүүхэд. Ертөнц дээр хүүхэд хайрладаггүй хүн гэж байхгүй. Юмыг үнэн зөвөөр харах хэрэгтэй. Гуйгаад байхаар нь очсон. Тэр нэвтрүүлэг “За одоо нэвтрүүлгээ эхлэх үү?” гээд эхэлж байгаа. Тэр нэвтрүүлэгт П.Анужингийн тухай нэг ч үг байхгүй. Эсвэл нэртэйгээр нь намайг жорлонд бие засаж байхад минь зураг аваад гаргахгүй юу. Үүнтэй л адилхан зүйл. Тийм учраас П.Анужингийн хувьд хаягаа андуурч байна. Харин тэр телевизийн нөхдүүдтэй хариуцлага тооцох хэрэгтэй. Албан ёсны нэвтрүүлэг хийж байж албан бус, ёс бус зүйл тавиад байж болохгүй. Ёсзүйтэй амьдрах хэрэгтэй.

УИХ-ын гишүүн П.Анужин тантай холбогдсон уу? Нэг тааралдсан. Би “Уучлаарай, тийм зүйл байхгүй” гэж тайлбарлаж хэлсэн. Ер нь тэр хүний хувийн асуудал надад ямар хамаатай юм? Хүний амьдралд салдаг нийлдэг юм зөндөө байдаг. Би мэднэ. Би ч оюутан байхдаа Орос эхнэртэй байсан. Нэг хүүтэй. Ёсзүй, соёл иргэншлийн хувьд үнэхээр таараагүй. Тэгээд салсан.

АН-ын ҮБХ-ы гишүүн Д.Мөнх-Эрдэнэ бас танд хандаж, сошиалаар зарим зүйлийг хэлсэн байсан. Та бас хариу видео хийж харагдсан…

Би тэр залууд муу юм хийгээгүй. Яагаад намайг оролдоод байгаа юм бэ? Би тэр хүнийг албан тушаалд томилоогүй. Консул болгоогүй. Консулаас нь татаагүй. Ял үүрүүлээгүй. Гэтэл яагаад над руу дайраад байгаа юм. Би тэр хүний өмч хөрөнгийг нь, эхнэр хүүхдийг нь, гэр орныг нь булааж аваагүй. Гэтэл яагаад над руу дайраад байгаа юм бэ? Эсвэл ажил хөдөлмөр хийдэг учраас намайг дарамталж, рекетлэж болно гэж бодоод байгаа юм биш биз дээ? За яршиг. Тэр нөхрөөс айх ч үгүй. Зүгээр хол очиж хуцсан нь дээр. Амтай болгонд дарлуулж байна гэж юу байхав.

Нэгдүгээрт, П.Анужин надад ял өгүүлнэ гэж ярьж байна. П.Анужингийн мэдэлд Монгол улсын прокурор, шүүгчид ажилладаг болчихсон юм уу? Би тэгж ойлгоод байна. Хоёрдугаарт, 50,000 долларын хөрөнгө оруулалт хийх юм бол Монгол улсад оршин суух эрх авч болно гэдэг хууль оруулж байсан. УИХ дахь МАН-ын эмэгтэй гишүүд санаачилж оруулсан. Х.Булгантуяа, П.Анужин өөр хэн хэн ч билээ. Энэ хүмүүс гарын үсэг зурсан. Хэрэв 50,000 доллар оруулаад л Монгол улсад оршин суух эрх авчихдаг бол бүх Хятадууд нүүгээд ирнэ. Түүнийг би шүүмжилсэн. Үүний хариуд надад их хорсож байгаа юм билээ. Намайг дорд хийх гэж.

Ер нь намайг бүр шоронд хийчих. Толгойг нь авчих. Би харин өөрийн хэлсэн үгнээсээ нэг сөөм ч, нэг алхам ч ухрахгүй. Тийм юм байхгүй. Өнөөдрийг хүртэл би 3 удаа хэлмэгдэж шоронд орж байсан. Эхнийх нь “Говь” ХХК-ийн захирал н.Дамдинжав гэж этгээд тухайн үед “Говь” ХХК-д инженерээр ажиллаж байсан миний эхнэрийг элдвээр оролдож эхэлсэн. Улсаас өгсөн 3 өрөө байрыг нь буцааж аваад, гадаад руу томилолтоор явсан зардлыг нь төлүүлээд, элдвээр доромжилж байсан. Тэр хүнтэй муудалцаад, заамдаж авсны төлөө намайг шоронд аваачиж хийж байсан. Удаах нь Д.Бямбасүрэн гуай Ерөнхий сайд, Д.Дорлигжав, Да.Ганболд Шадар сайд байх үед намайг шоронд хийж байсан.

Талийгаач “Ард” Батсүх нэг залуутай хамт сонин гаргаад, Д.Бямбасүрэн 20-р тогтоол гаргаж, ард иргэдийг үгээгүй ядуу болгосон гэж бичээд, айсандаа над руу чихэхгүй юу. Жагаа үүнийг бичүүлсэн гэж. Би тэр үед нь Герман явчихсан байсан. Ирсэн чинь онгоцны буудал дээрээс сүртэй нь аргагүй бариад аваачиж хийгээд, үс хусаад 30 хонуулж байсан. Би хэн нэгэн хүнд гомдоогүй. Гэтэл нөгөө ардчиллынхан маань төрийн эрхэнд гарангуутаа хүн доромжилж эхэлсэн. Д.Дорлигжав, Да.Ганболд хоёр намайг шоронд хийсэн.

Дараагийнх нь 2008 оны 7 сарын 1. Сонгууль луйвар, булхайтай болоод, бөөн хэрүүл уруул, жагсаал цуглаан болсон. Үүнийг зориуд хэсэг улстөрчид үймээн болгосон. Олон залуучуудыг шоронд хийж, 4 залуугийн амь байхгүй болсон. Үүнийг би улстөрчийн хувьд өмөөрсөн. Хүн яагаад үгээ хэлж болохгүй байгаа юм? Яагаад залуучуудыг буудаж алж байгаа юм? Үүнийг хийсэн хүмүүст яагаад хариуцлага тооцохгүй байгаа юм бэ? гэсний хариуд ЦЕГ-ын дарга байсан Ч.Амарболд намайг аваачиж хийсэн.

Хүн өөрийн эрхээ ярихаас өмнө үүргээ ярь. Харин бусдын эрхийг ярьж болно. Би, би, миний эрх гээд байж болохгүй. УИХ-ын жудаггүй гишүүдийг эгүүлэн татвал яасан юм бэ? Улс орон даяар санал асуулга явуулья. Сонгож болсон юм чинь яагаад татаж болдоггүй юм. Ямар хаан ширээнд залчихсан биш. Амаа ангайхаараа хүн доромжлоод, дээрэлхээд байж болохгүй шүү дээ. УИХ-ын гишүүнд шүүх, цагдаа, прокурор үйлчилдэг болчихоогүй л юм бол юу яриад байгаа юм. Албан ёсны нэвтрүүлэгт байхгүй, болсон болоогүй юм эвлүүлж байгаад тавьсан бол тэр телевиз хариуцлагаа үүрэх ёстой.

Яагаад надтай зууралдаад байгаа юм. Залуучуудад би нэг зүйлийг захиж хэлсэн. Болж өгвөл битгий салаарай, хүүхдүүд хохирдог юм гэж. Бичихгүй байгаа болохоос салалтаараа Монгол улс бараг нэг номерт яваа байх. Хөдөөний залууст эхнэр олдохгүй байна шүү дээ. Охидууд нь хотод ороод ирчихсэн. Хөвгүүд нь хөдөө үлдчихсэн. Гэр бүл гэдэг Монгол улсын хөгжлийн суурь гэдэг утгаар жаахан юм ярьсан. Түүнээс хэн нэгнийг доош нь хийх зорилго надад байхгүй.

Ярилцлагын төгсгөлд залуучуудад хандаж юу гэж хэлэх вэ?

Сүүлийн үед сошиал орчин хэрүүлийн хар хайрцаг шиг болчихож. Үүнийгээ боль л доо. Хүнд хэрэгтэй зүйл хийцгээ. Тэр Д.Мөнх-Эрдэнэ л гэнэ. Би муу юм хийгээгүй байхад яагаад намайг оролдоод байгаа юм. Мөнгө авах гээд байгаа юм уу? Айлгах гээд байгаа юм уу? Чиний хашгирахаас айхгүй. Дуртай юмаа хийгээрэй. Хүн л юм бол чамд ч бас өчнөөн юм байгаа. Д.Дагвадорж сумод дийлдэхээ болихоор нь Япончууд аргаа барахдаа хөөгөөд явуулсан шүү дээ. Монголд ирэхэд нь өгөх юмгүй ядуу улс ганц циркээ үүнийг гоё авч яваарай гээд менежментээр өгчихжээ. Тэгсэн циркийг аваад явчихаж уу? Сандалтай хэсгийг нь авч байгаад, тоог нь нэмээд өргөтгөх гэж байгаа юм билээ. Юунд нь үхчих гээд байгаа юм. 1990 оноос хойш Монголын цирк устчихсан. Циркчид нь өөрсдөө циркээ хаяад гадагшаа гараад явчихсан. Тэтгэвэрт гарахаараа л ирж байгаа байх.

Хүн нэг юм хийнэ гэхээр донгосоод л. Д.Мөнх-Эрдэнэ Хятадад боксын тэмцээнд орчихоод ирэхгүй юу. Аварга болдоггүй юм гэхэд 3 удаа ялчих юм бол би байшингаа өгье. Д.Мөнх-Эрдэнийн ард Ц.Элбэгдорж, Д.Сосорбарам байгаа болов уу гэж бодож байна. Д.Сосорбарамтай хамаатан гэсэн.

1990 онд Д.Сосорбарам үйлдвэр комбинатын нэг өрөө байранд түрээсээр амьдардаг, харанхуй л айл байсан шүү дээ. Өнөөдөр ямар омголон, ямар пээдгэр болсон билээ. Бусдад яаж дээрэлхүү хандаж байгааг нь би хоёр нүдээрээ харсан. Нэг удаа Сөүл ресторанд болж байсан арга хэмжээн дээр Н.Жанцанноров гуайг олон хүний нүдэн дээр газар дор ортол нь доромжилж байсан. Би харсан. Юм үзээгүй, ёсзүйгүй, боловсролгүй, төлөвшөөгүй нөхдүүд аятайхан бай. Та нараас айхгүй. Ардчилсан нам төрийн эрхэнд гарахад Д.Сосорбарам та нар зөндөө юм идэж ууж, галзуурч байсан. Өөрсдөө л хулгай хийх гээд гүйдэг.

Бусдад юу өгдөг юм бэ? Ц.Элбэгдоржийн үед Эрдэнэтийг хулгай хийх дөхсөн биз дээ. Оюутолгойг хулгай хийх гэж гүйсэн биз дээ. Одоо тэгээд Д.Мөнх-Эрдэнэ мэтээр дайруулж, доромжлуулах гэж байгаа бол чадахгүй шүү. Та нар их хонзогнож байна. Юу хүсээд байгааг чинь мэдэж байна. Эрдэнэтийн 49 хувь ард түмний мэдэлд байх ёстой гэж зөндөө дуугарсан. Өнөөдөр төрийн мэдэлд 100 хувь ирснээрээ цахилгаан, дулаанаа төлүүлж байна. Ахмадууд тэтгэврийн зээлээ тэглүүлсэн биз дээ. Хэрэв Д.Эрдэнэбилэгт, эсвэл өөр хэн нэгэн хүнд байсан бол та бидэнд юм өгөх үү? Төмөртэйн хустайн ордоос өдөрт 200 вагон төмрийн хүдэр ачиж байна. Мөнгө нь хаашаа орж байгаа юм?

Яагаад Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нар Төмөртэйн хустайн орд, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг эргүүлж авахгүй байгаа юм бэ? Ингээд оролдоод байвал зөндөө юмыг чинь уудлаж, гаргана. Д.Мөнх-Эрдэнэтэй тоож ярихгүй. Бүх юмыг минь гаргаад ир. Чамаас айхгүй. Өр зээлтэй юм гэсэн гэж ярьж байна. Билл Гейтс, Алон Маск хүртэл триллионоор нь зээл авдаг. Би харин ч маш бага зээл авдаг шүү. “Марубени”-гээс зээл аваад 3 үйлдвэр барьсан.

Д.Мөнх-Эрдэнийг дагуулаад очиж үзүүлж болно. Би битгий хэл улс нь 32 миллиард доллар зээлчихээд байгаа биз дээ. Зээл авахгүйгээр яаж улс хөгждөг юм? Иргэд нь бүгд л өртэй байгаа биз дээ. Би өөрийнхөө өр, зээлийг хэн нэгэн хүнд хариуцуулах гээгүй. Өөрөө л хариуцна. Миний өмнөөс, надад санаа зовоод байгаа бол Д.Мөнх-Эрдэнэд баярлалаа. Ардаа захиалгатай, бүлэглэж байгаад намайг дорд үзээд, Ц.Элбэгдорж, Д.Сосорбарамынхаа захиалгаар дарваганаж байгаа бол та нараас айхгүй шүү.

Танд баярлалаа. Ярилцсан Н.Энхдэлгэр : Sonun.mn