ДЭЛХИЙЗӨВЛӨГӨӨСПОРТ

СОНИРХОЛТОЙ МЭДЭЭЛЭЛ: Орчин цагт бүдүүлэгт тооцогдохоо больсон үйлдлүүд

Хүн бүр амьдралынхаа туршид өөрийнхөө хүссэн зүйлээ хийснийхээ төлөө бусдад дор хаяж нэг удаа бүдүүлэг сэтгэгдэл төрүүлж байсан удаатай. Тэгвэл бидний бэлдсэн энэ мэдээлэлд урьд өмнө нь хүмүүст соёлгүй санагддаг байсан ч өдгөө хүний хүчирхэг чанарыг илэрхийлэх болсон 10 үйлдлийн тухай мэдээллийг онцолж байна. 

  1. Урилгаас татгалзах

Ихэнх хүмүүс уригдсан айлдаа очихгүй бол үл хүндэтгэсэн хэрэг болно гэж боддог.  Гэвч үнэндээ айлд зочлохыг хүсэхгүй байвал урьдчилан хэлэхэд л хангалттай юм.

Үүнд гэр бүлийн уулзалт ч мөн адил хамаарна. Хүн бүр амралтаа хэрхэн өнгөрөөхөө өөрсдөө шийдэх боломжтой. Цаг хугацаа хурдацтай хувьсан өөрчлөгдөж байгаа ч баяр ёслолыг яг л хүүхэд насных шигээ тэмдэглэх мэдээж сайхан л даа. Гэхдээ гэр бүлийн уламжлалыг гэр бүлийн гишүүдийн амьдралын хэв маягт тохируулах юм бол энэ нь илүү зөв арга байх болно.

2. Мессеж, дуудлагад хариу өгөхгүй байх

Интернет харилцаа холбооны эрин үе нь хүмүүсийн хоорондын харилцааг илүү уян хатан болгосон. Хэрэв тухайн хүн завгүй эсвэл хүсэхгүй байвал мессеж, дуудлагад хариулах албагүй шүү дээ. Энд та амьд харилцаатай ижил зарчмуудыг баримталж болно. Танд таагүй мэдрэмж төрүүлдэг, үргэлжлүүлэн холбоотой байхыг хүсдэггүй хүмүүсээс харилцаагаа таслах нь буруу зүйл огтоос биш.

3. Хоолоо бусадтай хувааж иддэггүй

Хоол хүнсээ хуваалцах нь хүмүүсийн хоорондох харилцааг зохицуулах үүрэг бүхий окситоцин дааврыг ялгаруулдаг болох нь судлагаагаар тогтоогджээ. Харин хүн үлдсэн хоолоо бусадтай хуваах үед үүнийг  генетикийн түвшинд өрсөлдөөний нөхцөл гэж ойлгож болно. Окситоцин нь мөн үл итгэлцэл, хардалт зэрэг сөрөг сэтгэл хөдлөлийг нэмэгдүүлдэг.

Энэ нь яагаад ихэнх хүмүүс хэн ч бай хамаагүй, бусадтай хоолоо хуваалцах дургүй байдгийг тайлбарлаж байгаа юм. Идэх тал дээр хүн бүр өөрийн гэсэн зан авиртай байдаг тул өөрийгөө буруутгах хэрэггүй.

4. Санаа зоволгүйгээр өөрийнхөөрөө байх

Зарим хүмүүс үдэшлэг дээр зүгээр л хөгжилдөхийн оронд гэрийн эзэгтэйн хамт ширээ засаж, үдэшлэгийн дараа аяга таваг цэвэрлэдэг. Гэхдээ ёс зүйн мэргэжилтнүүд үүнийг зөвхөн ойр дотны найз нөхөд эсвэл гэр бүлийн гишүүддээ л хийж өгөх хэрэгтэй гэж зөвлөж байна.

Хэрэв эзэд нь тусламж авахаас татгалзвал заавал тэдний ажилд оролцох гэсний хэрэггүй. Урьсан зочдоо цагийг хөгжилтэй өнгөрүүлээсэй гэж бодсондоо ч татгалзсан байж болно шүү дээ. Эцсийн эцэст хүн бүр өдөр тутмын амьдралдаа өөрийн гэсэн дадал зуршил, дүрэм журамтай байдаг шүү дээ.

5. Хүнийг тайтгаруулахгүй байх

Өрөөл бусдад сэтгэлийн дэм өгөхөөсөө өмнө та дараах асуултуудыг өөрөөсөө асуух хэрэгтэй. “Надад өөр хүний ​​асуудлыг ойлгох хүч байна уу? Би түүний туршлагыг хуваалцах боломжтой юу? Би түүнийг тус болж чадах уу? ” гэх мэт. Хэрэв та эдгээр асуултуудад хариулт өгч чадахгүй байвал өөрийн сэтгэлзүйн эсрэг хүчирхийлэл үйлдэх хэрэггүй.

Зарим хүмүүсийн хувьд амьдралынхаа болохгүй, бүтэхгүй зүйлсээ уудалж, байнга гомдоллох нь бухимдлаа тайлах таатай арга байдаг бол тэр бүхнийг хүлээн авсан танд эсрэгээрээ бухимдал, сөрөг энерги нэмэх эрсдэлтэй юм.

6. Бэлэг бэлэглэдэггүй

Ихэнх хүмүүсийн хувьд бэлэг өгөх нь баяр баясгалан бус, харин ч таагүй албадлага юм.  Бэлэг өгөхгүй байхад буруудах зүйлгүй гэж ёс зүйн мэргэжилтнүүд хүлээн зөвшөөрдөг. Та өөрийн анхаарал халамж, хайраа бусад өөр аргаар илэрхийлж болох юм.

7. Шалтгааныг нь хэлэлгүйгээр бусдад туслахаас татгалзах

“Үгүй” гэж хэлж чаддаг хүмүүс хүндэтгэл хүлээх эрхтэй. Учир нь тэд өөрийгөө сонсож хувийн орон зайдаа хил хязгаар тогтоох чадвартай байдаг. Ингэхдээ татгалзсан шалтгаанаа заавал тайлбарлах албагүй. Ихэнхдээ хүмүүсийн хийсэн тайлбар сунжирсан “бултах” арга болон хувирдаг байна.

8. Хэлсэн болгоноосоо уучлалт гуйх хэрэггүй

Сэтгэл засалч Харриет Лернер (Harriet Lerner) 10 гаруй жилийн турш хэт их уучлалт гуйх үйлдлийн талаар судалгаа хийжээ. Түүний үзэж байгаагаар энэ зуршлын суурь шалтгаан нь гэмшихээс өөр байж болно гэж итгэдэг. Тухайлбал, өөрийгөө дутуу үнэлдэг, зөрчилдөөнөөс зайлсхийх хүсэл, далдуураа ичдэг гэх мэт шалтгаанаас үүдэлтэй байж болох гэнэ. Гэхдээ хамгийн гол зүйл бол байнга уучлалт гуйх нь харилцааг сайжруулахад тус болохгүй, харин ч эсрэгээрээ сүйтгэж болзошгүй юм.

9. Тээврийн хэрэгсэлд суудал тавьж өгөхгүй байх

Ёс зүйн шинжээчдийн үзэж буйгаар тээврийн хэрэгслээр зорчиж байхдаа суудал тавьж өгөх эсэх нь хувь хүн бүрийн сайн дурын шийдвэр. Энэхүү дүрэм нь хуучирсан бөгөөд Европын аль ч улсын тээврийн системийн журамд тусгагдаагүй, үүнийг дагаж мөрдөөгүй тохиолдолд ямар ч шийтгэл оноохгүй.

10. 

Хүлцэнгүй дорой хүн эцэстээ бусдын хувьд “ашиглахад” хялбар хүн болж хувирдаг. Харин таагүй санагдаж байгаагаа илэрхийлж хэлдэг хүнийг үнэ цэнээ мэддэг, өөрийгөө хүндэлдэг гэж үзэх болсон.   Найзын тань өөдгүй тохуурхал, рестораны шорвог хоол, албан газрын хариуцлагагүй үйлдэл зэрэг дутагдлын хажуугаар дуугүй өнгөрөх ёсгүй. Байр сууриа илэрхийлэх нь өөрийн бодол, сэтгэлийг хүндэлж буйн илрэл юм.

Орчуулсан А.Тэргэл