ЗӨВЛӨГӨӨЛАЙФСТАЙЛЭРҮҮЛ МЭНД

Хүйтэн шүршүүрт орохын давуу талууд

Сүүлийн үед технологийн тусламжтай хүний хийх ажил улам багасаж хялбарчагдаж байгаа. Үүнг дагаад бидний амьдралын хэв хөдөлгөөн багсаж үүнээс болоод бид залхуу, сул дорой болж байна. Энэ амьдралын хэв маягаасаа гарж өмнөхөөсөө илүү бүтээмжтэй, илүү идэвхтэй, илүү хүчтэй байхын тулд хамгийн энгийн хэрнээ олон үр дүнтэй алхамыг санал болгоё. Энэ хүйтэн шүршүүрт орох юм. Та өмнө нь мөстэй нууранд орох, харзны усанд орох, хүйтэн шүршүүрт орох тухай сонсож байсан байх. Энэ бидний биед ямар эерэг нөлөө үзүүлдэгийг мэдэж авцгаая.

1. Дархлаа сайжруулдаг.Таны бие хүйтэн усны эсрэг дархлааны систем идэвхтэй ажилж улмаар сайжирдаг байна. Тэхдээ огцом хүйтэн усанд орох нь эсэргээрээ таны бие цочирдож ханиад хүрэх аюултай юм. Тиймээс усны температураа бага багаар багасгаж биедээ дасгах хэрэгтэй.

2. Цусны эргэлт сайжирдаг.Цусны эргэлт сайжирхаар шинэ эсүүд төлжиж хөгшин эсүүд гадагшилан бодисын солилцоо эрчимжиж бие организм зөв галбиртай болно.

3. Цагаан өөх тосны хэмжээ багасдаг.Фитнесс, бодибилдингээр хичээллэдэг залуусын хувьд хүйтэн шүршүүрт орох нь таны дасгалын үр дүнг сайжруулна.

4. Арьс болон үсний эрүүл мэндэд сайн.Бүсгүйчүүдийн хувьд хүйтэн шүршүүрт орох нь цэвэрхэн толигор арьстай мөн эрүүл үстэй байхад туслах юм.

5. Хатуужил, тэвчээр, сахилга бат сайжирна.Бидний бие болоод сэтгэлзүй “Comfort zone”-доо тайван урсгалаараа амьдарсаар сул дорой, хатуужил тэсвэр тэвчээргүй болгодог. Үүний эсрэг хамгийн амархан бөгөөд энгийн арга бол хүйтэн шүршүүрт орох юм.

6. Тестостерон дааврын хэмжээ нэмэгддэг.Тестостерон нь эр бэлгийн даавар юм. Эрэгтэй хүний булчин, түнх, бүдүүн хоолой гээд эдгээр зүйлс нь эрэгтэй даавар хамааралтай байдаг. Ялангуяа фитнессээр хичээллэдэг тамирчид тестостерон тариулах, эм бэлдмэл уух тохиолдол байдаг. Учир нь булчингийн хөгжлийг хурдасгахад нөлөөлдөг. Хүйтэн шүршүүрт орсноор үүнийг ямар нэгэн эм тариагаар бус биеэ чийрэгжүүлэнгээ тестостероноо ихэсгэх боломжтой юм.

7. Стрессийг бууруулдаг.Өдөрт хүн бүр ямар нэгэн стрессд тодорхой байдлаар орж байдаг. Хүйтэн шүршүүрт орсноор хүний эд эс сэргэж илүү эрч хүчтэй, илүү идэвхтэй байдал нь танд эерэг ханпдагийг төрүүлдэг. Та энийг хүйтэн шүршүүрт орсны эхний өдрөөс л мэдрэх боломжтой.

8. Санхүүгийн хэмнэлттэй.

Хүн хүйтэн шүршүүрт орохдоо тийм ч удаан орж чаддаггүй. Халуун бүлээн шүршүүрт хүн биед тааламжтай мэдрэмж авч гармааргүй санагддаг мөн халуун ус нь хүйтэн уснаасаа илүү зардалтай. Тийм ч их мөнгө хэмнэхгүй ч гэсэн давуу тал юм.