ДЭЛХИЙСПОРТ

Орос, Хятад Улс авлигад идэгдэж, иргэдээ ядууруулсан төртэй Монгол Улстай эвлэрэхгүй бодлого баримталж эхэллээ !!!

Саяхан Орос, Хятадын хоёр тэргүүнүүд маш чухал уулзалт хийсэн. Тус теле уулзалтын гол тохиролцоо нь 2030 он гэхэд Орос, Хятад хоёр улс дэлхийн тэргүүлэх улс орнууд болох зорилтыг тавилаа. Хоёр хөршийг Монголчууд буй болгосон түүхтэй юм. Өнөөдөр хоёр хөршийн дунд ХЭЭЛ ХАХУУЛЬД ИДЭГДСЭН ТӨР ЗАСАГТАЙ, ХҮН АМАА ҮГЭЭГҮЙ ЯДУУРУУЛСАН Монгол Улстай, тэр тундаа худалч, хулгайч, дээрэмчин дарга нартай нь хэзээч эвлэрэхгүй гэсэн бодлого зайлшгүй явагдаж эхлэх нь ээ.  Монгол Улс дотроосоо биш гаднаасаа цэвэрлэгээний шахалтанд орж эхлэх юм.

Хятад Улсын доторхи төрийн эргэлт гэж болохуйц тэмцэл зөв талын ялалтаар дуусан одоо л нэг зөв чигрүүгээ орлоо. 1988 оноос Америкийн барууны явуулсан томоохон бодлого төлөвлөгөө үнсэндээ нурсан. Хятадыг барууны хараат болгож Оросын эсрэг болгож Хятадыг дотроос нь задлан бутаргаж эцэстээ Барууны нэг шинэ “Африк” болгох бодлого байсан юм. Уйгуур – Төвдүүд – Өвөр Монголчуудыг хөдөлгөх хуйвалдаан зохиоон байгуулсны эцэст энэ үндэстэнүүдийн цус урссаныг бид мэднэ. Мөн Монгол Улс дахь хасгуудыг бас үймүүлсэн юм. Оросын тухай бол бид сайн мэднэ.

Барууны бодлого Монгол Улсын дотоод байдалд маш хүчтэйгээр нөлөөлж байна. Бараг давхар нөлөөллийн гэж хэлж болохоор байна. Нэг нь БАРУУНЫ орнуудын, нөгөөх нь Хятадын нөлөөлөл юм. Өнөөдөр Монголын төр засагт гүнзгий орсон бодлогуудыг бид харж байна. Энэхүү бодлогууд нь ямагт Хятад Улсад их ээлтэй, Япон Улс луугаа болно. Олимпийн наадам хийнэ, сансарт ниснэ гэх мэт Либерал бодлого явуулж байгаа хүмүүсээр удирдуулж байна. Энэ нь бүтэхгүй гэдгийг ойлгохгүй байгаа нь тун харамсалтай. Монголын ирээдүй нь ХОЁР ХӨРШӨӨС Л ХАМААРАЛТАЙ БӨГӨӨД МАШ ИХ ШАЛТГААЛНА.

Монгол Улсын хувь заяаг аль хэдийнээ шийдсэн байгааг мэддэггүй Монгол төрийн удирдлагагууд хөөрхийлөлтэй байна. Монголд Америк, Европын холбоо, Япон, Солонгос, Хятад гэх мэт улс орнуудын хөгжлийн бодлого хэзээч явагдахгуй. Үүнд найдах ч хэрэггүй юм. Орос, Хятадын талууд Монголын ирээдүйн талаар тохирсон байгаа.

Энэ цаг үед Монгол Улсын ирээдүйн талаар Бээжинд биш Москвад их нухацтай ярилцах ээлж ирлээ. Тэд Монгол Улсын Зам эврийн сайдтай уулзахгүй гэж байгаа. Ер нь Монгол Улсад юу болоод байгааг Оросын тал их сайн мэддэг байх ёстой бөгөөд хэн нь хэн бэ? Ямархуу чанартай мэдлэгтэй бодлоготой ХҮН БЭ гэдгийг их сайн мэдэж байна.

ОХУ нь Монгол Улсын төвийг сахих бодлогыг Ц.Элбэгдорж Америкийн захиалгаар хийснийг мэдэж байгаа. Олон улсын валютын сангийн асууллыг мэдэж байгаа. Америкийн бодлогыг Япон, Солонгосоор дамжуулан хэрэгжүүлж ажилладаг Л.Оюунэрдэнэ Г.Занданшатар хоёрыг сайн мэдэж байгаа.

Хятадууд Америкийн нөлөөгөөс 2013 оноос салах ажиллагаа явуулж одоогоор үндсэндээ дууслаа. Сы Жин Пинтэй сөргөлдөх хүч болсон. Одоогийн засгийн тэргүүн ба ГХЯ-ны сайд хоёроор удирдуулсан 300 сая гаруй Либералууд бууж өглөө гэж олон улсын улс төрийн аналитикүүд дүгнээд байна.

Монголын хоёр хөрш ӨӨРСДИЙНХӨӨ БӨӨРӨНД яг тэг гол ДУНД нь ЛИБЕРАЛЧИЛСАН ДУНДЫГ БАРИМТАЛСАН БАРУУНЫ ТАГНУУЛЫН ТӨВ МОНГОЛ улс БАЙХЫГ ХЭЗЭЭ Ч ЗӨВШӨӨРӨХГҮЙ ЮМ. Монголд ЯМАР Ч ХАМААГҮЙ АРГААР МӨНГӨ ХИЙЖ БАЯЖИХ БОДЛОГО ГАЗАР АВЧ УВАЙГҮЙ ТӨСВИЙН ХУЛГАЙ, ДЭЭРЭМ ИД ЯВАГДАЖ БАЙНА. Үр дүн нь хүн амын талаас илүү нь туйлийн ядуу боллоо. Энэ бол хамгийн хүнд хохирол бөгөөд үүнээс ч илүү ХОХИРОЛ БОЛ ХҮН ЧАНАРАА АЛДСАН ШИНЭ ЗАЛУУ ҮЕИЙНХЭН БИЙ БОЛООД ЭХЭЛСЭН ЯВДАЛ ЮМ. ТЭД ЦӨМ МӨНГӨ ЦАВЧИЖ БАЯЖИНА гэж ярьж мөрөөддөг болсон.

Монголын төрөөс хэчнээн ихээр хулгай хийнэ төдий чинээ бага ял авна гэдэг ойлголт ХУУЛЬЧЛАГДСАН. Тэд ХУЛГАЙЛААД ШИЙТГҮҮЛДЭГГҮЙ ӨНДӨР АЛБАН ТУШААЛТАНГУУД болно гэж боддог, итгэдэг болсон. ТЭД ЯМАРЧ ХАМААГҮЙ АРГААР УИХ-ын ГИШҮҮН БОЛНО гэдэг болж.

Өлөн нүдэлсэн ЦЭЦЭРЛЭГИЙН ХҮҮХДҮҮД УИХ-ын суудлыг худалдан аван ГАЛЗУУР Ч ААРХАЖ ЭХЭЛЛЭЭ. Гэтэл нөгөөх ГУРВАН төрийн өндөрлөг нь таг чиг, аргагүй биз өөрсдөө мэдлэггүй харанхуй годилнууд юм чинь. Энэ байдлын талаар У.Хүрэлсүх Л.Оюуун-Эрдэнэ, Г.Занданшатар нар ярьдачггүй. Учтр нь тэд өрсдөө ХУЛГАЙ, ЛУЙВАРЫГ ТЭРГҮҮЛЭГЧИД ЮМ ХОЙНО.

Энэ нь саяхан шуугиад өнгөрсөн Богд Зонховын хөшөөнөөс ил болсон. Ер нь тэр яг ямар нүүрээрээ Москвад очиж уулзах бол гэхээс өмнөөс нь ичээд байна. Хоёр хөршүүдийн тагнуулын байгууллага нь Монголд юу болоод байгааг биднээс ч илүүтэй мэдэж маш тодорхой дүн шинжилгээ хийсэн байх ёстой.

Магадгүй энэ удаагийн Москвагийн айлчиллаас Монголын шинэ үеийн амьдралын зам эхлэх юм болов уу, Манай Гадаад харилцааны яамны сайдыг хүлээж авахгүй гэж хэлэхгүй л дээ.

Гэвч нэг сайдтай уулзахгүй гэсэн нь нийт ЗАСГИЙН ГАЗАРТАЙ уулзахаас татгалзсан санаа байж болох юм. Манай УИХ-ын гишүүдийг бол урихчгүй болов уу. Тэгээд ч дотор нь гадаадын иргэд хүртэл байгаа юм чинь. Ер нь Монголын төр засгийн албанд гадаадын иргэншилтэй, гадаадад данс хөрөнгөтэй, гадаадын сэжиг бүхий холбоотой ХҮМҮҮСИЙГ АЖИЛД АВАХГҮЙ БАЙХ ХУУЛЬ ХЭРЭГТЭЙ БАЙНА.

Монгол Улсын эсрэг үйл ажиллагаа явуулдаг ТББ, Сүм хийд болон иргэдийг баривчлан  Монголоос зайлуулж 50-70 жилээр орох эрхийг хасах хэрэгтэй байна. Нэн даруй Монгол Улсаа эмхлэн цэгцлэх цаг ирж байна. Өнөөдөр Монголд ШУДРАГА, ЭХ ОРОНЧ ХҮМҮҮС ИХ ХЭРЭГТЭЙ БАЙНА.

ПҮРЭВИЙН ГАНБАТ