ЗӨВЛӨГӨӨЭРҮҮЛ МЭНД

Эмэгтэйчүүдийн арьсны 3 үе шат

Дааврын өөрчлөлт арьсанд маш хүчтэй нөлөө үзүүлдэг. Ялангуяа энэ нь эмэгтэйчүүдийн амьдралын гурван чухал үе шат болох бэлгийн бойжилтын үе, жирэмсний үе ба цэвэршилтийн үед ихээр нөлөөлдөг. Эмэгтэй хүний арьсыг дараах 3 үед ангилдаг байх нь.

Бэлгийн бойжилтын үеийн арьсны онцлогДааврын анхны маш том өөрчлөлт энэ насанд гардаг байна. Энэ үед бие махбод эстроген буюу эмэгтэй даавар, мөн хэд хэдэн төрлийн эрэгтэй даавар андрогенийг боловсруулж эхэлдэг. Үүнд тестостерон даавар бусдаасаа илүү давамгай ялгардаг ба энэ байдал ямар ч эргэлзээгүй арьсанд шууд нөлөөлдөг. Коллаген ба эластины нийлэгжилттэд оролцдог эстроген даавар нь арьсанд жинхэнэ ид шид бий болгодог. Эстроген даавар хангалттай байгаа нөхцөлд арьс уян хатан, чийглэг, харин гадаргуу нь толигор болдог. Яагаад өсвөр насныханд арьсны асуудал түгээмэл тулгардаг вэ? Үүний шалтгаан бол энэ насанд зөвхөн эстроген даавар дангаараа идэвхтэй байдаггүйтэй холбоотой юм. Эстроген арьсны төлөв байдалд эерэг нөлөө үзүүлдэг бол тестостерон эсрэг нөлөө үзүүлдэг. Тестостероны түвшин нэмэгдсэнээр арьсанд нүхжилт бий болохоос гадна (нүх сүв томордог) тос ялгаралт нь ихэсдэг. Харин сарын тэмдэг ирсэн үед дааврын түвшин хэлбэлздэг. Өөрөөр хэлбэл, зарим үед эстроген дааврын түвшин дээд цэгтээ хүрсэн байхад бусад үед тестостерон дааврын түвшин дээд цэгтээ хүрнэ гэсэн үг юм. Энэхүү хэлбэлзлийн үр дүнд арьсны нүх сүв бөглөрч илүүдэл тослогийг хуримтлуулж улмаар батга гарах шалтгаан болдог. Дааврын өөрчлөлт арьсанд нөлөөлж асуудал үүсгэхээс сэргийлэхийн тулд юу хийх хэрэгтэй вэ? Юуны түрүүнд арьсаа цэвэрлэж гадаргуу дээрх бохирдол болон илүүдэл тослогоос нь цэвэрлэх хэрэгтэй. Хоёрдугаарт, гуужуулагч хэрэглэж бөглөрсөн нүх сүвийг цэвэрлэх хэрэгтэй. Гуравдугаарт, хөнгөн найрлагатай чийгшүүлэгч бүтээгдэхүүн хэрэглэх (жишээ нь, гелэн бүтээгдэхүүн). Тослог арьсыг чийгшүүлнэ гэхээр сонин санагдаж магадгүй. Гэвч тослог нь чийгшүүлэлттэй ямар ч холбоогүй юм.

Жирэмсэн үеийн арьсны онцлогЖирэмсэн үед эмэгтэйчүүдийн бие махбодид дааврын маш том өөрчлөлт явагддаг. Гэхдээ энэ хүн бүрт адилгүй. Зарим эмэгтэйчүүдийн эстроген даавар ихээр ялгарч тэдний үс болон арьс нь улам сайхан болж гоо үзэсгэлэнгээрээ гэрэлтдэг. Харин эдгээр азтануудын тоонд багтаж чадаагүй бүсгүйчүүдэд хэд хэдэн асуудал тулгардаг. Хар батга гарах, арьс хэсэгчлэн хуурайших, арьсны өнгө өөрчлөгдөх гэх мэт. Арьсыг нарны туяанаас хамгаалагч бодисын меланин бодисын боловсруулалт нэмэгдсэний улмаас арьсны өнгө өөрчлөгддөг. Арьсанд меланин хэр их байна тэр зэргээр өнгөний өөрчлөлт нь мэдэгдэхүйц байдаг. Энэ төрлийн өөрчлөлтийн нэг жишээ бол мелазма буюу дух, хамар, хацар гэх мэтийн биеийн ил хэсгүүдэд ил гардаг бараан нөсөө толбо юм. Зарим тохиолдолд энэ нөсөө толбыг “жирэмсний маск” гэж нэрлэдэг. Эдгээр өөрчлөлтийг багасгахын тулд юу хийх ёстой вэ? Нарнаас хамгаалагч бүтээгдэхүүн хэчнээн чухал болохыг мартаж болохгүй. Эдгээр бүтээгдэхүүнийг үргэлж чийгшүүлж тосныхоо доор түрхэх хэрэгтэй эсвэл UV хамгаалалттай арчилгааны нүүр будалтын бүтээгдэхүүн сонгох шаардлагатай. Хэрвээ таны арьсны өнгө өөрчлөгдөөд эхэлсэн бол эдгээр асуудлыг багасгаж урьдчилан сэргийлэх үйлчилгээтэй Optimals Even Out цувралын бүтээгдэхүүнийг хэрэглэхийг зөвлөж байна.

Цэвэршилтийн үеийн арьсны онцлогЭмэгтэйчүүдийн биед дааврын өөрчлөлт гардаг гурав дахь чухал үе бол цэвэршилт юм. Энэ үед эстроген ба прогестероны түвшин мэдэгдэхүйц буурдаг. Энэ үеийг гундалтын үе гэж хүмүүс хэлэх нь түгээмэл байдаг ба энэ нь үндэслэлгүй биш юм. Шилжилтийн насанд зарим эмэгтэйчүүдийн арьсанд батга гардагтай адил энэ үед ч бас арьсанд асуудал үүсдэг ба энэ нь дааврын өөрчлөлттэй холбоотой. Эстрогений түвшин буурч тестостероны нөлөөг тэнцвэржүүлэх чадваргүй болдог ба улмаар нүх сүв бөглөрч, үсний булцуунд илүүдэл тослог хуримтлагдаж арьс хуурайшдаг. Азаар энэ үед асуудал шилжилтийн насныхтай адил хүндэрдэггүй ч, үрэвслийн эсрэг нөлөөтэй эстроген даавар хамгаалах чадвараа алдсан байдаг тул арьсан дээр батга гарах магадлал өндөр. Мөн энэ үед малезма үүсэх нь түгээмэл байдаг. Нарны туяаны сөрөг нөлөө жилээс жилд арьсанд хуримтлагддаг тул жижиг толбонууд хөгшрөлтийн толбо болж хувирдаг. Харамсалтай нь таагүй үр дагавар үүгээр хязгаарлагдахгүй. Эстрогены түвшин буурснаар каллогены боловсруулалт багасаж арьс уян хатан, чанга байдлаа алддаг. Эс шинэчлэгдэх процесс удааширдаг тул арьс гялбаагаа алддаг гэсэн үг. Мөн чийгээ хадгалах чадвар нь буурдаг тул хуурайшдаг. Энэ бүгд зөвхөн эстрогены түвшин буурсантай холбоотой биш хөгшрөх үйл явцын үр дүн юм. Гэвч энэ нь өөрийгөө арчлахаа болино гэсэн үг биш юм. Гундаж буй арьсыг арчлах шилдэг арга бол энэ насны арьс арчилгаанд тусгайлан зориулсан бүтээгдэхүүнийг иж бүрдлээр нь хэрэглэх юм. Гундаж буй арьсны дараах түгээмэл асуудлыг шийднэ. Каллогены түвшинг нөхөн сэргээнэ, чанга байдлаа алдахаас хамгаална, нүүрний хэлбэрийг тодруулна, үрчлээг толийлгон, арьсыг чийгшүүлнэ. Гундаж буй арьс арчилгааны бас нэгэн чухал хэсэг бол меланины түвшин нэмэгдэхтэй тэнцэх юм. Төрөл бүрийн ургамлын эсийн өсгөврийн ханд агуулсан бүтээгдэхүүнүүд дээрх асуудлыг шийдэх үр нөлөөтэй. Мөн түүнчлэн иж бүрэн арчилгаагаа зөв сонгосноор ямар ч тохиолдолд, аль ч насанд батга гарах асуудлыг шийдэх боломжтой.