ГЭР БҮЛЗӨВЛӨГӨӨСПОРТ

ГЕНЕТИК : Хүн яагаад ханиа маш зөв сонгох хэрэгтэй вэ ? Та хадгалаад аваарай

1. Ухаант эцгийн оюунлаг ухаан (интеллект) хүүд удамшиж очдоггүй. 2. Маанаг эцгийн тэнэг (идиотизм) хүүд удамшиж очдоггүй. 3. Ухаант эцгийн оюунлаг ухаан (интеллект) охинд удамшиж очно гэхдээ 50 хувь 4. Хөвгүүд оюунлаг ухаан (интеллект)-ыг зөвхөн эхээсээ авдаг, эх нь өөрийн эцгээсээ авсан байдаг.

5. Охидууд нь Ухаант эцгээсээ 50 хувь дутуу ухаант байх боловч охидоос төрсөн хөвгүүд нь ухаантай байна. Эцэг тэнэг бол охид эцгээсээ мөн энийг нь 50 хувь өвлөнө. 6. Иймээс сод ухаант эмэгтэйчүүд бараг байдаггүйтай адил тас тэнэг эмэгтэйчүүд бас байдаггүй. Харин сод ухаант эрчүүд ба тэнэг эрчүүд их байдаг. Нобелтийн шагналтангууд, гудамжны бөбөөчид бараг бүгд эрчүүд байдаг бол мөн ганц бие эхчүүдийн тоо их байдгийг Та мэдэж байгаа байх. 

Дүгнэлт эрчүүдэд:
1. Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ. 2. Таны охин таны ухааны болон тэнэгийг 50 хувь дуурайна. Хэрвээ Та өөрөө ухаантай болоод ухаалаг үр удам үлдээхийг хүсч байгаа бол охин үртэй болохыг хүссэн нь зөв. 3. Таны оюун ухааны чадамж ээжээс тань буюу нагац өвөөгөөс тань дамжин иржээ.

Дүгнэлт эмэгтэйчүүдэд:
1. Таны хүүгийн ухаан Таны эцгээс ирсэн байдаг тул “ Эцэг шигээ тэнэг “ гэж хүүгээ загнах нь буруу юм байна шүү. 2. Таны охин хүмүүжлийн хувьд Тань шиг байх боловч ухааны хувьд нөхрийг чинь дуурайна. Зээ хөвгүүд чинь Таны нөхрийн оюуныг дуурайна.Ханиа маш зөв сонгох хэрэгтэй юм байна шүү

ГЕНЕТИКИЙН ШУ-НЫ ЗАРИМ СОНИНООС:
1. Ухаант эцгийн оюунлаг ухаан (интеллект) хүүд удамшиж очдоггүй. 2. Маанаг эцгийн тэнэг (идиотизм) хүүд удамшиж очдоггүй. 3. Ухаант эцгийн оюунлаг ухаан (интеллект) охинд удамшиж очно гэхдээ 50 хувь 4. Хөвгүүд оюунлаг ухаан (интеллект)-ыг зөвхөн эхээсээ авдаг, эх нь өөрийн эцгээсээ авсан байдаг.

5. Охидууд нь Ухаант эцгээсээ 50 хувь дутуу ухаант байх боловч охидоос төрсөн хөвгүүд нь ухаантай байна. Эцэг тэнэг бол охид эцгээсээ мөн энийг нь 50 хувь өвлөнө. 6. Иймээс сод ухаант эмэгтэйчүүд бараг байдаггүйтай адил тас тэнэг эмэгтэйчүүд бас байдаггүй. Харин сод ухаант эрчүүд ба тэнэг эрчүүд их байдаг. Нобелтийн шагналтангууд, гудамжны бөбөөчид бараг бүгд эрчүүд байдаг бол мөн ганц бие эхчүүдийн тоо их байдгийг Та мэдэж байгаа байх.

Дүгнэлт эрчүүдэд:
1. Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ. 2. Таны охин таны ухааны болон тэнэгийг 50 хувь дуурайна. Хэрвээ Та өөрөө ухаантай болоод ухаалаг үр удам үлдээхийг хүсч байгаа бол охин үртэй болохыг хүссэн нь зөв. 3. Таны оюун ухааны чадамж ээжээс тань буюу нагац өвөөгөөс тань дамжин иржээ.

Дүгнэлт эмэгтэйчүүдэд:
1.Таны хүүгийн ухаан Таны эцгээс ирсэн байдаг тул “ Эцэг шигээ тэнэг “ гэж хүүгээ загнах нь буруу юм байна шүү. 2.Таны охин хүмүүжлийн хувьд Тань шиг байх боловч ухааны хувьд нөхрийг чинь дуурайна. Зээ хөвгүүд чинь Таны нөхрийн оюуныг дуурайна. Үүнийг хэлээд байсан юм шүү охидоо.

ХҮНИЙ УДМЫН САН БУЮУ ГЕНЕТИКИЙН ХУУЛЬ ЗҮЙН АСУУДАЛ

Ерөнхий ойлголт: Хүн төрөлхтөн гарвал зүйн ухаан буюу генетикийн шинжлэх ухааны үүсч хөгжсөн эхлэлийг 1900-аад онтой холбон үздэг бол Монголчууд түүнээс даруй 700 гаруй жилийн өмнө энэхүү ухааны талаар гүнзгий мэдлэгтэй байсныг түүхийн сурвалжууд гэрчилдэг. Тухайлбал, Их Чингис хаан: “Есөн үеэ мэдэхгүй бол зэрлэг хүн” хэмээн айлджээ. Перс түүхч Рашид-Ад-Дин: “…Монголчуудын заншил бол өвөг дээдсийнхээ удам угсааг санаж, төрсөн үр хүүхдүүддээ удам угсаагаа зааж сургадаг. Ийнхүү тэд уг язгуурынхаа тухай үгсийг хүмүүсийн хүртээл болгодог учраас тэдний дунд яс, угсаа, овог, аймгаа мэдэхгүй хүн ч үгүй бөлгөө”, Д.Гонгор: “Монголчууд ураг төрлийн хүрээний есөн үе өнгөрмөгц тэр ураг удмынхан нийтээр цугларч ургийн мод – түүхэн дуудан сонсоцгоож тусгай баяр ёслол үйлдэн, ураг төрлийн холбоогоо хамааралгүй болсноо зарладаг байжээ” хэмээн бичиж байжээ.

Аливаа амьд бие махбодыг эцэг, эхийн шинж тэмдэг үр удамдаа хэрхэн дамжиж удамшдаг зүй тогтлыг судалдаг ухааныг “удамшил зүй” гэх ба хүний генетикийн шинжлэх ухаан юм. Энэхүү шинжлэх ухааны хүрээнд дараах ойлголтуудыг дурдъая.
Ген гэдэг нь хүний удмын мэдээллийг хэдэн үе дамжуулан авч явдаг “ертөнц” юм. Өөрөө хэлбэл, ген амьд организмын удамшлын мэдээллийг агуулсан молекул нэгж буюу материаллаг хэсэг болдог. Хүний бие махбодыг бүтээгч эсийн дотор хромосом хэмээх биенцэр байдаг. Энэ биенцэрийн дотор ген орших бөгөөд ген үеэс үед үр хүүхдэд дамжин хадгалагдана. Эцэг эх хоёроос 50, 50 хувийн ген буюу адилхан хос 23 хромосомыг хүүхэд энэ тэнцүүгээр хадгалан төрөх бөгөөд хүний амьдралын үйл ажиллагаа нь түүний генийн мэдээллийн сангийн шинж чанарт тулгуурлан явагддаг.

Тухайлбал, хүний нүдний өнгө, царай зүс, зан төрх, явдал суудал, оюун ухаан зэргийг хадгалан дамжуулах ген хэдэн зуун жилийн өмнөх өндөр өвөг , эмгээс эхлэн бөлөнцөр хүртэл өөрчлөгдөхгүй хадгалагдаж байдаг.
Хувь хүний генийн сан нэн баялаг бөгөөд хэчнээн олон үр төрүүлнэ түүний үрийн санд төдий чинээ үүсдэг олон хувилбараар үүсдэг генийн хоршлууд үр удамдаа аль болох олон удаа дамжих боломж нээгддэг . Генийн сангаас дараач үе удамд дамжиж буй тодорхой хэсгийг “удмын сан” хэмээн нэрлэнэ.

Тулгамдаж буй асуудал: Статистикийн Үндэсний хорооны нэгдсэн мэдээллийн сангийн судалгаагаар Монгол Улс 2019 оны байдлаар 3,296,866 хүн амтай байна. Дэлхийн 195 улсын хүн амын тоогоор манай улс 135 байрт орсон байна . Энэ тоон үзүүлэлт бол манай улс хэтэрхий цөөн хүн амтай гэх дүгнэлтэд хүрч байна. Үүнээс үүдэн цус ойртох эрсдэл Монгол Улсад бодитоор бий болж байна.

Цус ойртолтоос гарах удамшлын өвчний талаар авч үзвэл: эхийн хэвлийд үр тогтоход эхээс нэг ген, эцгээс нэг ген авч хослон нийлдэг. Эрүүл хүний генийн санд ч удамших өвчин үүсгэх 5-10 ген байдаг. Хоёр эмгэг ген эвсэн нийлбэл удамшлын өвчтэй хүүхэд төрдөг. Өөрөөр хэлбэл, эрүүл хүн бүрт байх удамших өвчин үүсгэгч 5-10 төрлийн ген нь зөвхөн өөртэйгөө ижил гентэй нийлсэн тохиолдолд өвчтэй хүүхэд төрдөг байна. Цусан төрлийн хүмүүс гэр бүл болоход эмгэг генүүд хоорондоо хослон нийлдгийг үр хүүхэд нь төрөлхийн эрхтэн тогтолцооны гажиг, сэтгэц болон аягийн эмгэг, ой тогтоох чадвар муу, оюуны хомсдол, дархлааны тогтолцоо болон бодисын солилцооны эмгэг зэрэг удамшлын өвчтэй төрдөг. Мөн хүүхдийн бие бялдрын эрүүл чийрэг өсөн бойжих чадвар, өсөлт удааширдаг.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага жил бүр гаргадаг тайлан мэдээнээс үзвэл дэлхий дээр 4 хүн тутмын 1 нь амьдралынхаа хугацаанд сэтгэцийн ямар нэг эмгэгт нэрвэгдэж байгаагаас гадна хөдөлмөрийн чадвар алдалтад хүргэдэг тэргүүлэх 10 өвчний 5 дугаарт сэтгэцийн болон зан үйлийн эмгэг оржээ. Дэлхий дээрх 450 сая орчим хүн сэтгэц болон зан үйлийн эмгэгээр шаналж байгаа бөгөөд 2005 онд бүртгэгдсэн нийт өвчлөлийн 10%-ийг энэхүү эмгэг эзэлж басан бол 2020 он гэхэд энэ тоо 15% болж нэмэгдэх хандлагатай байгааг тэмдэглэжээ .

ДЭМБ-ын захиалгаар 2013 онд АНУ-ын Вашингтоны их сургуулийн Нийтийн эрүүл мэндийн судалгааны төвөөс дэлхийн 188 улс орныг хамруулж 1990-2014 он хүртэлх нийт 23 жилийн мэдээлэлд системчилсэн дүн шинжилгээ хийсэн судалгааны дүнгээс үзвэл 1990 онд оюуны хомсдолтой хүн 118,2 сая, 2013 онд 154 сая болж өсөж, тэдний 104,9 сая хүн нь оюуны хоцрогдолтой /IQ70-84/, оюуны хөнгөн хомсдолтой /IQ 50-69/, 49,1 сая хүн оюуны дунд болон хүнд, гүнзгий түвшний хомсдолтой байсан бөгөөд 61,5% нь шалтгаан тодорхойгүй байна гэж мэдээлжээ.

ХҮНИЙ УДМЫН САН, ГЕНЕТИКИЙН ТУХАЙ ОЙЛГОЛТ, МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ УДМЫН САНГИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ХУУЛЬ, ТОГТООМЖ, ЦУС ОЙРТОЛТ, ОЮУНЫ ХОМСДОЛ, ГЭР БҮЛ

 Ж.Батсуурь, Э.Энхмаа.”Монгол Улсын иргэн угийн бичиг хөтлөх үлгэрчилсэн загвар”