ДЭЛХИЙСПОРТ

Казахстаны засгийн газар ард иргэдийнхээ уур хилэн, жигшил зэвүүцлийг яагаад хүргэв !!!

BBC: Казахстанд дэгдээд буй засгийн газрын эсрэг жагсаал цуглааныг намжаахад туслахын тулд Орос тэргүүтэй улс орнуудын цэргүүд Казахстан руу орохоор болж байна. Учир нь Казахстан даяар эмх замбараагүй байдал газар авч буйтай холбогдуулан тус улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев “Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага” /ХАБГБ/ хэмээх Москвад төвтэй цэрэг-улс төрийн байгууллагад нэгдсэн улс орнуудаас тусламж хүслээ.

Их Британийн нийслэл Лондон хотноо байдаг “Chatham House” гадаад харилцааны судалгааны төвийн Төв Азийн шинжээч Кейт Маллинсон хэлснээр, энэ эсэргүүцлийн жагсаал нь “Казахстаны засгийн газар улс орноо шинэчилж, бүх түвшний иргэддээ нөлөөлөхүйц шинэчлэл хийж чадаагүйн улмаас ард иргэдийнхээ уур хилэн, жигшил зэвүүцлийг ихэд хүргэсний илрэл” юм.

ХАБГБ-ын бүрэлдэхүүнд одоогоор Армени, Беларусь, Казахстан, Киргизстан, ОХУ болон Тажикстан гэсэн зургаан улс багтаж буй юм. Шатахууны үнэ өссөнтэй холбоотойгоор Казахстаны иргэд анх эсэргүүцлийн жагсаал хийж эхэлсэн боловч энэ жагсаал нь улс төрийн бусад асуудлыг хамран хүрээгээ тэлсэн. Үймээн самуун дэгдэж, эмх замбааагүй байдал үүссэнд “гадаадад бэлтгэгдсэн” террорист бүлэглэлүүд” буруутай гэж тус улсын Ерөнхийлөгч Токаев үзэж байна.

Гэхдээ Их Британийн нийслэл Лондон хотноо байдаг “Chatham House” гадаад харилцааны судалгааны төвийн Төв Азийн шинжээч Кейт Маллинсон хэлснээр, энэ эсэргүүцлийн жагсаал нь “Казахстаны засгийн газар улс орноо шинэчилж, бүх түвшний иргэддээ нөлөөлөхүйц шинэчлэл хийж чадаагүйн улмаас ард иргэдийнхээ уур хилэн, жигшил зэвүүцлийг ихэд хүргэсний илрэл” юм.

Байдлыг намжаахын тулд тус улсын Ерөнхийлөгч улс орон даяараа онц байдал зарлаж, шөнийн цагаар хатуу хөл хорио тогтоож, олон хүн цуглахыг хориглож, эсэргүүцлийн жагсаал өдөөгчидтэй хатуу тэмцэхээ мэдэгдээд байна. Улс оронд үүсээд буй эмх замбараагүй байдлыг намжаахын тулд ОХУ болон хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан таван улсаас бүрддэг ХАБГБ хэмээх цэргийн эвслээс тусламж хүссэнээ тэрбээр пүрэв гарагийн үүрээр буюу өнөөдөр үүрээр телевизээр үг хэлэхдээ мэдэгдсэн байна.

ХАБГБ-ын тэргүүн бөгөөд Арменийн Ерөнхий сайд Никол Пашинян ч түүний энэ мэдэгдлийг нотлон тус цэргийн эвсэл нь энхийг сахиулах хүчээ “хязгаарлагдмал хугацаа”-тайгаар Казахстан руу илгээнэ гэжээ. АНУ-ын Төрийн департамент Казахстаны нөхцөл байдлыг “нухацтай ажиглаж байна” гэж мэдэгдсэн бөгөөд хэвлэлийн төлөөлөгч нь Казахстаны эрх баригчид болон жагсагчдын аль алинд хүлээцтэй байхыг уриалжээ.

Токаев нь 1991 онд тусгаар тогтнолоо зарласнаас хойш Казахстан улсын ерөнхийлөгчөөр ажиллаж буй хоёр дахь хүн юм. Казахстаны 2019 онд хийсэн ерөнхийлөгчийн сонгуулийг Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ) “ардчиллын стандартыг үл хүндэтгэсэн хэрэг” гэж буруушааж байв. Гэсэн хэдий ч одоо гудамжинд гарч эсэргүүцлийн жагсаал хийж буй хүмүүсийн дийлэнх нь албан тушаалаасаа бууснаасаа хойш ч Казахстаны үндэсний аюулгүй байдлын асуудлыг зохицуулахад гол үүрэг гүйцэтгэсэн хэвээр буй өмнөх Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевт эгдүүцэж байна.

Жагсагчид Назарбаевын нэрийг дуудан хашхирч буй болон түүний аварга том хүрэл хөшөөг буулгахыг оролдож буй бичлэг цахим ертөнцөөр тархсан байна. Засгийн газрын харьяа байгууллагуудын байрууд руу засгийн газрыг эсэргүүцэгчид дайрч буйтай холбоотойгоор Казахстаны гол нисэх онгоцны буудлын ажилтнууд ажлын байраа орхин зугтахад хүрчээ.

Эсэргүүцэгчид өчигдөр Алматы хотын захирагчийн байр руу дайран орсон бөгөөд тус байрнаас утаа савсаж буйг харуулсан бичлэг нийгмийн сүлжээнд тавигдсан бөгөөд буун дуу ч сонсогдсон байна. Авторитар дэглэмтэй гэгддэг Төв Азийн энэ улсын байдал ерөнхийдөө тогтвортой байдаг билээ. 2019 он хүртэл тус улсыг Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев удирдаж байсан бөгөөд түүний засаглал нь хувь хүнийг хэт тахин шүтэж, улс даяараа түүний хөшөөнүүдийг босгож, нийслэлээ хүртэл түүний нэрээр нэрлэсэн.

Казахстаны сонгуулиудын дийлэнхэд нь эрх баригч нам бараг 100%-ийн саналаар ялсаар ирсэн бөгөөд тус улсад улс төрийн идэвхтэй сөрөг хүчин гэж байхгүй. Казахстаны засгийн газар ард иргэдийнхээ уур хилэнг дутуу үнэлсэн бөгөөд сонгуулийн ардчилалгүй улсад ийм эсэргүүцлийн жагсаал хийх нь гайхмаар зүйл биш, хүмүүс дуу хоолойгоо хүргэхийн тулд гудамжинд гарч эсэргүүцлээ илэрхийлэхээс өөр аргагүй гэж шинжээчид хэлж байна.

Ерөнхийдөө Казахстанд үүсээд буй асуудал нь шатахууны үнэ өссөнтэй хамаагүй, түүнээс ч өргөн хүрээний асуудалтай холбоотой гэж олон улсын шинжээчид үзэж байна.

Эх сурвалж: BBC

 КАЗАХСТАНД СУУГАА МОНГОЛЫН ЭСЯ-НААС ЗӨВЛӨМЖ ГАРГАЖЭЭ

Монгол Улсаас Бүгд найрамдах Казахстан улсад суугаа Элчин сайдын яамнаас Казахстанд суугаа иргэддээ хандан зөвлөмж гаргажээ.

Тус зөвлөмжид: “Казахстан Улсын зарим хотод өрнөж буй жагсаал цуглаантай холбогдуулан иргэд Та бүхэн олон нийтийг хамарсан аливаа жагсаал цуглаанд оролцохгүй байх, өөрийн болон ойр дотны хүмүүсийн аюулгүй байдалд анхаарч, олон нийтийн газар болгоомжтой зорчихыг зөвлөж байна” гэжээ.

Эх сурвалж : ӨДРИЙН СОНИН