ДЭЛХИЙСОНИН ХАЧИНСПОРТ

НЭГ ШӨНИЙН ДОТОР 57 XҮH XӨHӨӨCӨH СОЛОНГОС ЦАГДААГИЙН ТҮҮХ !!!

Хэн нэгний хэлсэн тоглоом наргиа төдий үгс өөр нэгний хувьд тэсвэрлэшгүй доромжлол мэт сонсогдож, сэтгэлийн шарх болон үлдэх явдал цөөнгүй бий. Тэгвэл 1982 оны 4-р сарын 26-наас 27-нд шилжих шөнө Өмнөд Солонгосын түүхэнд хар толбо болон үлдэж, 57 хүний амь насыг авч одсон аллагын хэрэг хэн нэгний хайхрамжгүй хэлсэн үгс өшөө хорслын шалтгаан болсноос үүдэн гарсан байдаг ажээ.

Ү Бом Гон хэмээх эгэл жирийн цагдаагийн офицерын үйлдсэн энэхүү жигшүүрт хэрэг нь 2011 оны 7-р сарын 22-ны Норвегийн халдлага гарах хүртэл орчин цагийн түүхэнд хамгийн их хүн үрэгдсэн аллага хэмээн нэрлэгдэж байсан билээ. Мөн энэ хэрэг нь хор хохирлын хэмжээгээр БНСУ-ын түүхэнд Тэгүгийн метроны түймрийн дараа орох үйл явдал гэж тооцогддог байна.

Өмнөд Солонгосын Кёнсан-намдо мужийн Үи Рён дүүрэгт болсон энэхүү аллагын улмаас 56 хүн амиа алдаж, 35 хүн шархдсаны зэрэгцээ хэргийг үйлдэгч Ү Бом Гон өөрийн амийг егүүтгэсэн түүхтэй.

1955 оны 2-р сарын 24-ний өдөр төрсөн Ү Бом Гон нь 1979 он хүртэл Өмнөд Солонгосын Усан цэргийн армид алба хааж, 1980 оноос Бусан хот дахь цагдаагийн газарт шилжин ажиллаж, дараа жил нь Торонги тосгонд суурьшиж байжээ.

1982 оны 4-р сарын 26-ны өглөө Ү Бом Гон найз бүсгүй Чон Мал Сунтай маргалдсанаас энэ бүх хэрэг явдал эхэлжээ. Тодруулбал, Мал Сун унтаж байсан найз залуугийнхаа цээжин дээр суусан ялааг цохин алж, түүнийг цочоон сэрээснээс болж тэр хоёрын маргаан эхэлсэн байна.

Ийнхүү таагүй уур амьсгалтай гэрээсээ гарч ажилдаа ирсэн тэрээр өдрийн 16 цаг хүртэл ажилласан ч сэтгэл нь уужирсангүй, гэртээ эргэн ирээд найз бүсгүйгээ зодож, тавилга эд хогшлоо эвдсэн байна. Улмаар цагдаагийн газарт эргэн ирж, хүмүүст мэдэгдэлгүйгээр M2 буу болон 180 ширхэг сум, 7 гар бөмбөг авч гарчээ.

Оройн 21:30 цагийн үед тэрээр Торонги тосгоны зах дээр энгийн иргэд рүү гал нээж эхэлсэн бөгөөд зах дээр юун үймээн болоод байгаа харахаар ирсэн найз бүсгүйгээ ч шархдуулсан байна.

Зах дээр аллага үйлдсэнийхээ дараа тэрээр ойролцоох Конрю тосгоны шуудангийн газарт очиж, ажлаа хийж байсан 3 хүний аминд хүрээд зогсохгүй хүмүүсийн түргэн тусламж дуудах боломжийг хаах үүднээс утасны шугамыг тасалжээ.

Ингээд Ү Бом Гон тосгоноос тосгон дамжиж, цагдаагийн ажилтны дүрээр иргэдийн гэрт нэвтрэн гал нээж байсан бөгөөд тэр дунд 16 настай хүүгээр ундаа авхуулж уусныхаа дараа гэр бүлээр нь хөнөөсөн явдал ч гарчээ. Ийнхүү тэрбээр Үнгё тосгонд 18 хүнийг, Пёнчон тосгонд 24 хүнийг хороосон юм.

Анх буун дуу гарснаас хойш хэдхэн минутын дараа цагдаагийн албанд дуудлага очсон боловч Ү Бом Гоныг эрэн сурвалжилж, барихын тулд 37 алба хаагч 8 цагийн турш ажиллажээ.

4-р сарын 27-ны үүрээр түүнийг Сү Ин-Сү гэх фермерийн гэрт нуугдаж байгааг цагдаа нар илрүүлжээ. Тэр үед Ү Бом Гон гэр бүлийн гурван хүнийг барьцаалж, өөртөө үлдсэн сүүлийн хоёр гар бөмбөгийг биедээ бэхлэн зэхсэн байжээ. Цагдаа нар орж ирэхэд тэрээр хоёр гар бөмбөгөө дэлбэлж амиа егүүтгэв. Тус дэлбэрэлтээс гэрийн эзэн Сү Ин-Сү маш хүнд бэртэл авсан ч амьд үлдсэн байдаг.

Ийнхүү нэг шөнийн дотор 57 хүний амийг хороож, 35 хүнийг шархдуулсан Ү Бом Гоны талаар түүний найз охин хожим, “Бид хоёрыг хурим хийлгүй хамт амьдарч байгаа тухай хөршүүд ам нээх бүрт Бом Гон их дургүйцэж, эмзэглэж хүлээн авдаг байсан” хэмээн түүний сэтгэл санааны байдлыг тодорхойлсон байдаг ажээ.

Энэхүү хэргийн дараа орон нутгийн цагдаагийн удирдлага бүрэлдэхүүнээрээ халагдаж, дөрвөн офицер ажлын хариуцлага алдсан гэх шалтгаанаар баривчлагджээ. Тэгээд зогсохгүй БНСУ-Ын Дотоод хэргийн сайд Сү Чун Хуа болон Үндэсний Цагдаагийн Газрын дарга Ан Ён Мо нар ажлаа хүлээлгэн өгч байжээ. Түүнчлэн тус улсын засгийн газраас энэхүү аймшигт аллагын хохирогчдын ар гэрт тэтгэмж олгох шийвэр гаргаж байсан гэдэг.

Орчуулан бэлтгэсэн Э.Бат-Очир

ЗӨВЛӨГӨӨ : УУРЛАХ ҮЕДЭЭ УУРАА ХЭРХЭН БАРЬЖ СУРАХ ВЭ

Бид бүгдэд уурлах үе тохиодог. Уур бол сөрөг мэдрэмж. Уурласан үедээ бид өөрийн эрхгүй хайртай хүмүүсээ гомдоодог үе ч зөндөө тохиодог. Тэгвэл өнөөдөр би уурласан үедээ хэрхэн яаж уураа барьж сурах тухай хэдэн зөвлөмжийг орууллаа. Энэ зөвлөмж зөвхөн уурыг зогсоох биш атаархал, ганцаардал, тавгүйтэл, стрэсс, айдас зэрэг сөрөг мэдрэмжүүдээ ч гэсэн зогсооход хэрэглэж болно.

Хамгийн түрүүнд хийх үйлдэл бол тухайн сөрөг мэдрэмж төрснөө мэдэх нь зүйтэй. Жишээлбэл уурлаж байгаа бол уурлаж байгаагаа мэдэх, стрэссдэж байгаа бол стрэссдэж байгаагаа мэдэх. Та одоо өөрөөсөө “Яг одоо надад сөрөг мэдрэмж байна уу?” гэж асууж бас болно.

Хэрвээ танд сөрөг мэдрэмж төрж байгаа бол, жишээлбэл уурлаж байгаа бол тэр уураа өөрөөсөө салгаж төсөөлөөрэй. Өөрөөр хэлбэл уурыг гуравдагч бие дээр тавина гэсэн үг.

Жишээлбэл та уурлаад хавь орчныхондоо түүнийгээ гаргаж байгаа бол “энэ бол би биш, энэ бол миний уур байна. энэ уур миний өмнөөс ярьж байна” гэж өөртөө хэлнэ. Стрэссдэж байгаа бол энэ бол би биш энэ бол минирй стрэсс. стрэсс миний өмнөөс ярьж байна” гэх жишээтэй. Ингэснээр та сөрөг мэдрэмжээ өөрөөсөө салгана. Өөрөөсөө салгаснаар таныг таны уур хянах биш та өөрийгөө хянаж эхэлнэ.

Бид уурлсан үед уур биднийг эзэмшиж, биднийг контролдож бидний өмнөөс ярьдаг. Бид хүүхдүүддээ хайртай, нөхөртөө хайртай гэвч уурласан үедээ ууранд автаж хичнээн хүсээгүй ч муухай аашаа гаргадаг. Тийм болохоор энэ уур болон сөрөг мэдрэмжүүдийг өөрөөсөө салгаж харснаар бид өөрсдийгөө контролдох боломжтой болдог.

Мөн яахаар уурлаад байна вэ гэдгээ дараагийн 3, 4 өдөр өөрийгөө сайн хянаад үндсийг нь олохыг хичээгээрэй.

Жишээлбэл миний хувьд хийх ажилтолгойтой үснээс их болоод, түүнийгээ хийж амжихааргүй болох үед яадаг вэ гэвэл шууд давчдаж, стрэссддэг. Стрэссдэнгүүтээ ямар ч шалтгаангүйгээр хүүхдүүддээ, нөхөртөө уурлаж эхэлдгийг мэдсэн. Тэгээ уурлаж байгаагаа мэдэнгүүтээ гүн амьсгаа авч стрэссээ өөрөөсөө салгаж энэ миний стрэсс уурлаж байна. гэдгийг өөртөө хэлдэг болсон. Өөртөө хэлэнгүүт буцаад тайвширч эхэлдэг.

Энэ арга надад маш их тусалдаг болохоор та ч гэсэн дараагийн удаа уурлахаараа уураа өөрөөсөө салгаарай. Яг үүний адил атаархал, ганцаардал, айдас болон сөрөг мэдрэмжүүдээ ингэж устгаж болно.

Эцэст нь хэлэхэд энэ сөрөг мэдрэмжүүдийг бүр мөсөн устгах боломжгүй. Энэ сөрөг мэдрэмжүүд яг цаг агаар шиг өөрчлөгдөж байдаг. Шуургатай өдөр удаан үргэлжилдэггүй. Шуургатай өдөр бид нүүр амаа таглаад өөрийгөө хамгаалаад гардаг. Шуурга зогсоод л нар гардаг. Хэсэг хугацааны дараа бороо орно. Бороотой өдөр шүхрээ бариад гардаг. Бороо ч удаан үргэлжлэхгүй алга болдогтой яг л ижилхэн. Сөрөг мэдрэмжүүд орж ирэхээр түүнээс өөрийгөө хамгаалж сурах нь зүйтэй гэж бодож байна.

Тэгэхээр өнөөдрийн энэ арга танд жоохон ч гэсэн тус болох байх гэж найдаж байна. Дараагийн удаа сөрөг мэдрэмж төрөхөөрөө

1. Түүнийгээ мэдэх. Мэдэхийн тулд та одоодоо өөрийгөө мэдрэх 2. Сөрөг мэдрэмжээ өөрөөсөө салгаж 3-дагч бие дээр тавих. 3. Энэ бол биш миний стрэсс, уур, уйтгарлалт, айдас ярьж байна гэж хэлэх 4. Юунаас болж стрэссдээд байна, юунаас болж уурлаад байна, яагаад санаа зовоод байна гэдгийг дараагийн 3, 4 өдөр ажаад үз. 5. Энэ сөрөг мэдрэмжүүд яг л цаг агаар шиг ээлжилж байдаг гэдгийг мэдэх хэрэгтэй. Зарим өдөр шуургатай байна, зарим өдөр сэрвэлзүүр салхитай байна, зарим өдөр аянга бууна зарим өдөр сайхан солонго татаж нар гарна.

За тэгэхээр та уураа дарах сайхан аргыг мэдэж авлаа. Хэрвээ таалагдсан бол цааш нь хэрэг болох хүмүүст түгээгээрэй. Миний подкастад subscribe хийгээрэй.

Эх сурвалж : “Сэтгэл судлалын үндэс” номноос