АЛДАРТНУУДСПОРТТҮҮХ

Монголчууд шарын шашинд хэт автаж ажил хийхгүй аз аз, алтан могой, мэлхий шейрлэх нь эмгэнэл юм !!!

Шарын шашныг хэвтүүл (босгож болохгүй) боолуудад зориулсан шашин гэдэг нь үнэн юм байна. Энэ шашныг шүтсэн цаг бүрээс гуйлгачин амьдралаас улс орноороо салахаа болилоо. Ажил хийе гэхээс илүү аз аз, алтан могой мэлхий шэйрлэж цөөхөн хэдэн хөдөлмөрчин ардуудын хар хөлсөөр олсон мөнгийг өглөг болгож тараа гэж шаардан дайрдаг бүр шимэгч боолын ядуу нийгэм үүслээ. Барьсан хэдэн үйлдвэр заводоо авч явж чадахгүй балгас болгон нурааж залхуун дэндсэн ид шид ярьсан биеэсээ шулж мөлжсөн үйлдвэрлэл үзээгүй түвд лугаа адил гуйлгачид боллоо.

Шарын шашин шүтсэн хүмүүсээс ийм ааш авир гарах нь элбэг байна. Жаахан мөнгөтэй болоод ирдэг юмуу нөгөө боол ядуусдаа туслаж буян хийж байна гэж зургаа дарж бусаддаа гайхуулна. Түвд шиг бүр боол баян ядуугийн анги давхаргын систем үүсчихсэн байна. Нэг жаахан өглөг хаялага шидээд үзүүлчихвэл нөгөө хүнээ алуурчин байсан бараг тахин шүтэх холгүй, жаахан үнэн үг хэлээд улс орноо бодьё, тэсье, хөдөлмөлөе гэвэл тэр хүнийг үзэн ядаж байх юм.

Монгол улсын энэ гуйлгачин амьдралыг ойлгоё гэвэл эхлээд 1950 оноос өмнөх Түвдийн анги давхаргын систем эсвэл 1930 оноос өмнө Монголын амьдралыг харах хэрэгтэй. Хүн залхуурах, эрдэм сурахгүй хойш суух хэрээр 2 гарын алгаа дээш дэлгээд боолын амьдралдаа дасаад эхэлдэг. Шарын шашин шүтдэг хүмүүс огт ажил хийеэ гэж боддоггүй орлогын үүдээ нээлгэчихсэн байхад мөнгө ороод ирнэ гэж боддог үнэнч юм уу халамжаа шаардаад сайхан амьдраад боолын нийгэмдээ улам гүн шигдээд өөрийн мууг бусдаас болж байгаа мэтээр хараан зүхэж байх боол сэтгэхүйтэй болж байх юм.

Бетон, талх, гурил гэх мэт өглөг ахуухан тараачих янзтай хэл амтай 76+1 хүнээ сонгоод араас нь хаялаг өглөг цацна тараана гэсэн нам гэх бүлэг луйварчдаа хараан зүхэж шаардан ташуурдан шахаж, дэмжин сонгох талдаа. Боол хүн гэж өөрийгөө живж байгааг мөхөж байгааг ойлгох ухаангүй залхуу бэлэн зүйл гордож боол болж байгаач мэдрэх чадваргүй хүнийг хэлдэг. Түвд гэж улс яагаад мөхөхчихөв боол шиг сэтгэхүйтэй залхуу алгаа дээш харуулсан гуйлгачидаар дүүрээд мөхсөн түүнээс биш Хятадууд алж талаад эзлээд авчихсан юм огт байхгүй.

1930-аад онд алгаа дээш харуулаад хэвтчихдэг залхуу боолуудаас яаж салах уу? яаж үйлдвэржсэн орон болох уу? хүнийг бодох чадваргүй залхуу боол болгодог шашнаас хүчээр салгах ёстой юм байна гэж ганц зөв гаргалгааг олсон байдаг.

 Монголын залуус харийн шашны урсгалд угаагдаж байна

Манай улс аливаа шашныг Үндсэн хуулиараа хүндэтгэж, ижил тэгш эрхтэйгээр хүлээн зөвшөөрдөг. Тиймдээ ч гадны шашны олон төрлийн урсгалууд манайд эрх чөлөөтэйгээр үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн.

Хэдэн жилийн өмнө христийн сүм хийдийн хэв маягтай байшин цөөхөн харагддаг байсан бол одоо оройдоо загалмай хадсан сүм хийд хаа сайгүй таарах болсон. Хамгийн өнгөтэй өөдтэй барилга нь христийн сүм байгааг та ч харж буй. Нийслэлийн төв цэгээс бусад газар бүх дүүргийн нутаг дэвсгэрт, цаашлаад хөдөөх сум болгонд шахуу модон загалмайт байшин нэмж сүндэрлэсээр. Түүн дотор юу өрнөдөг нь тэр бүр тодорхой биш.

Гэтэл энэ байдал сүүлийн жилүүдэд их хэмжээгээр нэмэгдэж, өсвөр үеийн хүүхэд багачууд, нийгмийн доод давхаргын иргэдийг олноор хамруулах болсон нь ХАРДЛАГА төрүүлж байна.

Зөвхөн христ ч биш католик, лалын болон морман шашинтнууд, бидний нэрлэж мэдэхгүй өөр олон шашны урсгал хүч түрэн орж ирж, тухалж төвхнөсөөр байна. Хоёр сая гаруй монголчуудад 40 орчим төрлийн шашны урсгал байна гэсэн албан бус тоо ч буй.

Жишээлбэл: Баянзүрх дүүргийн хэмжээнд гэхэд бүртгэлтэй 133 сүм хийдээс 55 нь ямар нэг зөрчилтэй. Тэд хүүхэд залуусын тархийг угаасан зүй бус зан үйлдэлд хамруулж, тэдгээр нь гаж сэтгэлгээ, хэвийн бус байдлыг төрүүлэхүйц байгаа нь ихээхэн айдаст автуулж байна.

Аливаа зүйлийн ТУНГИЙН хэтрүүлэх аваас ХОР болдог. Манай өнөөгийн энэ нийгэмд ч гэсэн шашны гаж урсгалууд борооны дараах мөөг шиг олширсныг төрийн болоод мэргэжлийн байгууллагууд анхааралдаа авах цаг болсон .

Гэтэл өөрсдийн нутаг дэвсгэрт гарч буй харийн шашны зүй бус үйлдлийг таслан зогсоох ёстой төр засгийн ажилтнууд маань эсрэгээрээ тэдэнд үйлчилж, хорооныхоо хүмүүсийн бүртгэл мэдээллийг өгөөд зогсохгүй орон байраар хангаж байгаа нь наанадаж төрийн албан хаагчийн ёс зүйд, цаашлаад улс орны үндэсний аюулгүй байдалд хамаагүй гэж үү гэсэн асуулт эндээс гарч ирж байна. Шүтэх, эс шүтэх хувь хүний эрхийг “сайн дур”-ын гэх сайхан нэрийн дор хүчээр шүтүүлэх албадлага болгон хувиргаж байгаа үүн шиг, үүнээс ч ноцтой үйлдэл хаа сайгүй өрнөсөөр л байна.

Улс орны ирээдүй болсон балчир хүүхдүүд, үзэл бодол нь хараахан төлөвшиж амжаагүй байгаа залуус гадны шашны сөрөг нөлөөнд угаагдан эх орноо гэсэн сэтгэлгүй, харийн хүнийг шүтэн биширч хөл толгойгоогоо олохоо больсныг харахад үнэхээр харамсалтай.

Бидний ядуу буурай, өлмөн зэлмүүн байдлыг ашиглан энэ мэтээр явсаар байвал улс орны дархлаа болсон СОЁЛ, уламжлал орхигдох болно.

Гэвч одоо монголчууд өөр хоорондоо улс төрийн талцалтай, нийт иргэдийн талаас илүү нь ядуу, оюун санаа нь булингартай байгаа үед олон шашныг хязгаарлах төрийн зохицуулалт яалт ч үгүй ШААРДАГДАЖ байна.

 НИЙГМИЙН СЭТГЭЛ ЗҮЙ СУДЛААЧ А.ЭРДЭНЭ-ОЧИР