ЗӨВЛӨГӨӨЭРҮҮЛ МЭНД

Хуруугаараа өөрийгөө эмчилж болно

Хүний арван хурууны хөдөлгөөн биеийн дотор эрхтнүүдтэй далд шижмээр холбогдож, үйл ажиллагааг нь идэвхжүүлэх нөлөө үзүүлдэг. Ингээд ямар хуруу ямар өвчинтэй холбоотой болохыг хэлж өгье.

Эрхий хуруу. Бие ядарч тамир тэнхээ алдагдахад хоёр гарын эрхий хуруугаа маш сайн хөдөлгөх хэрэгтэй ажээ. Тэгвэл биеийн хүч тамир сэлбэгдэн, тэнхээ нэмэгдэнэ.   

Долоовор хуруу. Хоол унд тохироогүйгээс шингэц муудаж, дотор эвгүйрэх, ууж идэх дур хүсэл алдагдах үед долоовор хуруугаа сайн хөдөлгөвөл зүгээр болдог.

Дунд хуруу. Цусны эргэлтийг сайжруулахад их нөлөөтэй. Даралт ихсэх үед дунд хуруугаа сайн хөдөлгөж, хооронд нь имэрч базахад сайн гэнэ.

Ядам хуруу. Ядам хурууны үйл ажиллагаа элэгний үйл ажиллагаанд гоц нөлөөтэй тул элэгний өвчтэй хүмүүс энэ хуруугаа сайн хөдөлгөж байх хэрэгтэй.

Чигчий хуруу . Энэ хуруу зүрх судасны үйл ажиллагааг эрс сайжруулдаг увидастай гэнэ. Тиймээс зүрх өвдвөл чигчий хуруугаа сайн хөдөлгөж байгаарай