ЗӨВЛӨГӨӨСПОРТЭРҮҮЛ МЭНД

ТА ӨBДCӨH ҮЕДЭЭ ХОЙД ЗҮГРҮҮ ТОЛГОЙГОО ХАРУУЛЖ БҮҮ ХЭВТ : Хадгалаад аваарай

Өвдсөн үедээ хойд зүгрүү толгойгоо харуулж бүү хэвт. Дорнын анагаах ухааны зөвлөгөө. Хүн гунигтай, зүрх зүсэгдсэн үйл харах, урам хугарах, уйлах, сандрах үед, тухайн организм нь хор ялгаруулдаг. Харин жаргалтай инээд, өөдрөг бодол нь хорыг эсэргүүцдэг зөгийн бал мэт бүхэл бүтэн шингэнийг бий болгоно. Бид өнөөдөр ямар нэг бужигнаантай амьдралаар амьдарч байгаа нь нууц биш. Олон хүний ​​толгой өвддөг нь нийтлэг өвчлөл болсноор эргэн тойронд доорхи дарамтыг бий болгодог. Бага ярь, юу хэлэх, хэзээ яаж хэлэхээ сайтар сонго. Чадвартай хэлсэн үг хамгийн үнэ цэнэтэй, чимээгүй байдал нь ЦИ-г хадгалдаг.

Оюун санааны хүчийг хөгжүүл. Дорно дахины олон хэлэнд, тэр дундаа Хятад хэлэнд “оюун ухаан”, “зүрх” гэсэн ойлголтыг нэг үгээр илэрхийлдэг. Түвшиндээ хүрсэн хойноо хувийн амбицдаа хяналт тавьж, өөрийгөө мартаж, сэтгэл зүрхээ хөгжүүлж чадвал сайн үйлчилнэ. “Толгойгоо сэрүүхэн, хөлөө дулаахан байлга” гэсэн дүрмийг баримтлах нь чухал юм. Толгойдоо хэт их энерги хуримтлагдахаас сэргийлэх нь , цусны даралт ихсэхээс хамгаалах магадлалтай. Эрчим хүчийг хөл рүү шилжүүлснээр даралтыг бууруулж, хөл дулаацвал зүрхний шигдээсээс сэргийлж чадна.

Хүзүүгээ дулаан байлга. Таны биеийн маш чухал хэсэг болох толгой руу чиглэсэн (эсвэл түүнээс) олон судас ба мэдрэлүүд байдаг. Мэдрэхүйгээ хэт эрчимтэй ашиглахгүй байхыг хичээ. Хэт их эсвэл хэт удаан үзэж, сонсож болохгүй. Хэрэв мэдрэхүйн эрхтнүүд нэлээд идэвхтэй ажиллаж байвал тэд өвдөж магадгүй юм.

Хэт их хоол, ундаа хэрэглэвэл эрүүл мэндээ сүйтгэдэг. Амьдралыг уртасгаж, өвчнөөс зайлсхийхийн тулд шүлс залгих дасгалыг өдөрт олон удаа хий. Усанд орсны дараа эсвэл наранд шарах үедээ салхинд цохиулж болохгүй. Хоол идсэний дараа суух, хэвтэхгүй байхыг анхаараарай, энэ нь таны амьдралыг богиносгох болно.

Ширээнээсээ хурдан босч аажуухан тайван алх, унтахын өмнө хэзээ ч идэж болохгүй. Эхлээд халуун, дараа нь бүлээн хоол идээрэй. Хавар халуун хоол, зун илүү хүчиллэг, өвөл давс багатай ид. Хэрэв та хэт их идсэн бол хэт их ус ууж болохгүй, хурдан залгилж болохгүй. Түүхий жимсийг өлөн элгэн дээрээ идэж болохгүй, учир нь тэдгээр нь эрхтнүүдийг халаадаг.

Зохистой байдлыг ажигла.  Хэт удаан алхах нь шөрмөс таталт үүсгэдэг. Хэт удаан суух нь булчинг гэмтээдэг. Хэт удаан хугацаагаар хэвтвэл яс гэмтээж, Хэт удаан худал хэлэх нь амин чухал энергид хортой. Шүлсийг залгина гэдэг нь түүний чухал энергийг нэмэгдүүлэх гэсэн үг юм. Залгихгүй бол хүч чадлаа алддаг.

Өвдсөн үедээ толгойгоо хойд зүгт харуулж бүү хэвт. Хэрэв та сэрсэн даруйдаа маш их ярьж эхэлбэл амин чухал эрчим хүчээ алдах болно. Өвлийн улиралд хөлөө дулаацуулж, толгойгоо сэрүүн байлгах хэрэгтэй. Хэрэв та өвдөж, хөлөрч байвал хүйтэн ус ууж болохгүй, энэ нь зүрх, ходоодыг гэмтээдэг.

Орчуулсан Р.СайханУул

Орондоо цээрлэх уламжлалт ёсууд, та энергээ хамгаалснаар сайхан амрах болно

Хэчнээн жаргалтай байвч орондоо дуулдаггүй. Хэчнээн зовлонтой байвч орондоо уйлдаггүй гэдэг. Хүний унтаж амрах ор дэр бол тайван амгалан илч энерги шингэсэн байх учир ор дэрээ ихэд хүндэтгэн үзнэ. Уйлахгүй ч дуулж яагаад болохгүй гэж гэсэн асуулт гарч ирэх магад. Унтаж амрах зориулагдсан орчин тул тэнд дуулж хуурдах юм бол өнөөх амгалан тайван орчин бүрддэг суурь оршихуй үгүй болчихно гэсэн үг.

Нөгөөтэй хаа дуртай газраа дуулж хуурдаж үл болно гэсэн дуу хуураа хүндэтгэсэн давхар сургамж явж буй билээ. Шөнө унтахдаа ор дэвсгэрээ маш цэвэр цэмцгэр тэгшхэн засаж унтаж бай гэж сургадаг. Айлын орон дээр зөвшөөрөлгүй суух нь ёс зүйгүйн шинж. Ор дэр гэдэг бол машид ариун нандин орчин учир шороо тоостой хааш яйш гадуур хувцастай орон дээр суух нь тун зохисгүй хэрэг. Яахав ээ, гэрт олон хүн цуглараад сандал суудал олдохгүй үед бол сууж л таарна. Гэхдээ айлын эхнэр болон тухайн гэр бүлийн хэн нэгэн гишүүнээс зөвшөөрөл хүсээд сууж болно.

Унтаж амрахаар нэгэнт орондоо орсон л бол хэрүүл маргаан хийдэггүй. Тэр ч байтугай муу муухай зүйлс бодолгүй дагтан амар амгаланг бясалган тайваржих учиртай. Тэгж гэмээнэ сайхан унтаж амарна. Орондоо өндийж сууж хоол унд аливааг идэж уух, орныхоо өмнө аяга таваг, халбага сэрээ зэргийг тавих нь өвчтэй зовлонтой хүний шинж хэмээн ихэд цээртэй.

Өглөө босоод ор дэрээ хөглөрүүлж орхилгүй түргэхэн шиг хурааж янзлах хэрэгтэй. Ор хурааж засахад бас учир бий. Хураахдаа доороос нь дээш нь эвхэж хураадаг. Өөд болсон хүний ор дэрийг бол дээрээс доош нь эвхэн хураадаг ёстой. Ор дэрээ хөглүүлж хаяад ажилдаа гарвал ажил төрөл бүтэхгүй хэмээдэг сэн. Түүнийг дагаж явдаг сэтгэлийн заяач нь орондоо үлдчихдэг учир тухайн хүмүүний тэр өдрийн ажил тийн бүтэлгүйтдэг гэдэг сэн. Өглөө орондоо хоргодож удаан хэвтэх муу ёр, сэрсэн л бол үтэр босож бай гэж хэлдэг сэн. Өөдлөх хүн өглөө эрт сэрдэг юм. Сэрсэн л бол шалав босохгүй бол мөн л заяа чинь хаяна гэх мэтээр ээж минь зэгсэн үглэдэг байв. Санаж сэрэх өөдлөхийн шинж.

Унтаж хэвтэх уруудахын дохио гэх зэрэг.
– Тэдний хүүхдүүд өглөө эрт босохыг яана! Ай, даа хэт нь их л сайн сайхан явцгаах юмдааг гэх мэтээр айлын хүүхдүүдийг хажууд илт магтаад байхаар,

– Намайг өөр айлын ээж бас ингэж хэлэх болов уу гэсэн бодол битүүхэн тээсхийж өглөө эрт босохыг завдах нь хүүхдийн зан. Өглөө босохдоо уйлдаг эмэгтэй хүүхдийг “эхдээ харш” эрэгтэй хүүхдийг “эцэгтээ харш” хэмээн нэлээн зэгсэн зэвүүцэж хар малгайгаар шавхуурдаж домнодог. Мөн сэтгэл зүйг нь аль болох ойлгохыг хичээн, юу бодогдоод, ямар учраас уйлсныг эвтэйхэн шиг асууж лавлах нь зөв. Тухайн хүүхдийн зүүд зөн эвгүйтэж ээж, ааваа үхэж байна гэх ч юм уу, муухай амьтан авах гээд байна гэх бий вий! Энэ бол амьдрал дээр тохиолдож болох зүйлсийн нэг мөн.

Хүүхэд эцэг, эхийнхээ амь насанд цөв суусныг соргогоор мэдчихдэг аж. Түүнийг эцэг эхдээ харш муу ёрлов гэж хүүхдээ загнахаас илүү тэрхүү аймшигт үйлээс зайлсхийх арга чарга хайх нь чухал. Хүүхдэд ямар буруу байхав дээ.

Хүүхэд бол маш зөн совинтой. Тэгээд болохгүй бол хүүхдээ ширгэлэн аргадаж гэр орондоо сайхан үнэртэй агь ганга, арц хүж унгасгаж, ор дэрээ ариутган, хүүхэддээ галын дөл харуулж, гал голомтоо тахиж, муу муухай хар зүгийн зүйлсийг зайлуулах талаар арга хэмжээ авдаг учиртай. Энэ нь ор дэр, гэр орон сэвтлээ гэж үзсэн учир тэр. Түүнийг хүүхэд хамгийн түрүүн олж мэддэг. Ор дэрээ пөнбийлгөж хүн унтаж байгаа юм шиг болгож орхидоггүй. Тэнд хий юм орж хоргоддог гэнэ.

Орондоо ороод үр хүүхдүүддээ үлгэр ярьж өгөөд унтуулдаг заншил бол эрт дээрээс байсан болов уу гэж бодогдоно. Үлгэр уран зохиол сонссон хүүхдийн зөн билэг хийсвэр сэтгэлгээ, хөгждөг. Гагцхүү орондоо орсон хойно нь ярьж өгдөг нь бас учиртай санж. Орондоо ороод гэрэл гэгээ унтарсан үед бол хүүхэд дүрслэн бодох мэдрэмж нь хамгийн сайн орчин тул уран зохиолын өндөр мэдрэмжийн уг сурвалж болох уран сэтгэмж нь хөгждөг ажээ.

Гэр бүлийн хос хоёр өдөр нь муудалцсан байлаа ч ор дэрэндээ ороод эвсдэг. Хэрэв зээ орондоо орсон хойно хэн нэгэндээ туньж хэрүүл зодоон хийх нь гэр оронд хэрүүлийн бузар үүрлэж улмаар гэр бүл салж сарнихдаа хүрнэ гэж ихээхэн цээрлэж иржээ. Иймд хэн хүмүүсийн унтаж амардаг ор дэр гэдэг бол амьдралын хамгийн ариун нандин орчин гэлтэй.

“МОНГОЛ АХУЙ ӨВ СОЁЛ” номноос