АЛДАРТНУУДСПОРТ

ХЯТАДУУД ХҮНИЙ MAX ИДЭX, XҮҮXДИЙH XAЛУУH ЦУC УУДAГ ЭРТНИЙ УГШИЛТАЙ !!!

БИ ХЯТАД ҮНДЭСТНИЙГ ГҮТГЭЖ ГҮЖИРДЭЭГҮЙ ШҮҮ…

“Цагаан бороо” романд хятадуудтай холбоотой хэд хэдэн үйл явдал, агуулга гардаг юм. Түүнтэй холбогдуулж Хятадын эсрэг үзэлтэн, хятадын сөрөг талыг хэтрүүлэн дэвэргэгч гэсэн хандлага нэг бус гарч байгаа. Үзэл бодлоо санал солилцох түвшинд соёлтой ярилцах нь ч, шууд харааж зүхэх, үгүйсгэн гутаах нь ч байна. Тиймээс зарим нэг тайлбар хийе.
.
Нэг. Хятадууд хүүхдийн амьд халуун цус уусан тухай. Энэ тухай романд бичсэн. Тийм нэг хууч яриа бий. Хэрвээ тэр хууч яриа бусад зүйлсээр баталгаажаагүй бол би бичихгүй байсан. Үнэн байх магадлал хэдэн хувь илүү учир бичсэн. За юу юу байв гэвэл энд бичиж дуусахгүй их юм бий. Товчхоон хэдхэн зүйл дурдая.

Хятадад хүний мах идэх Канибализм ихээ эртний угшилтай, тэдний соёлд нь гүн шингэсэн байдаг зүйл юм. Яагаад тийм болчихов оо гэхээр хятадад өлсгөлөн гэдэг зүйл бараг бүхий л түүхийнх нь туршид байж ирсэн. Түүхэндээ онцгой гамшиг болсон томоохон, бүр хүн хүнээ барьж идэхдээ тулсан өлсгөлөнгүүдээ л бичиж тэмдэглэж байснаас биш бусдаар бол өлсгөлөн ердийн өдөр тутмын амьдралынх нь дүр төрх байж. Саяхан болтол хятад хүний өглөөний мэндчилгээ юу гэж байсныг мэдэхэд л хангалттай. “Сайн байна уу?”, биш “Өглөө юм идсэн үү?”…

Саяхнаас л нийтээрээ шахам гэдэс цадах гэдгийг үзэж байгаа ард түмэн. Ингэж хэлж буй нь доромжлол биш, бодит байдал юм. Зарим үед бодит байдал доромжлол шиг сонсогдох тийм хатуу хэцүү байдаг. За миний үг ч яахав. Түүхэн баримтууд дурдвал маргаан мэтгээн болохгүй амар биз. – Эртний хятадын Шан улсын хаан Да Шин хоёр ноёноо алж, махыг нь давслан борцолсон, – Хань улсын Лю Бан, Сиан Юи нар эзэн хааны судлыг булаалдан тэмцэлдэх үеэр Сиан Юи нь Лю Бангийн эцгийг барьж аваад “Лю Бан аа, чи хэрвээ бууж өгөхгүй бол эцгийг чинь чанаад идэж орхино шүү” гэж сүрдүүлсэнд, Лю Бан огтоос тоосон шинжгүйгээр “Тэр шөлнөөсөө надад нэг өгөөрэй” гэж хариулсан.

– Жоу улсын Вэнди хааны хүүг дайснууд нь хороож махаар нь шөл хийгээд эцэгт нь идүүлсэн, – Хятадад өстөн дайсныхаа махаар хооллож хорслоо тайлах гэж их ярьдаг. – Тэдний хувьд дайсныхаа махыг идэж, бас арьсыг нь дэвсэж унтах нь их л таатай. – МЭӨ 594 онд Чу улсын цэрэгт бүслэгдсэн Сүн улсын нийслэлд “Хүүхдээ солилцон идэж, арьсыг нь өвчиж, жигнэж байсан” тухай Күнзийн “Чүн Циүн Зуошижуан” түүхэн сударт өгүүлсэн. Өөрийн үрээ идэх сэтгэл төвдөхгүй тул хүний хүүхэдтэй сольдог байсан хэрэг.

– Мин гүрний төгсгөл үед Сичуаны их өлсгөлөнгийн үеэр хүний мах идэх нь газар авсан. Ер хүний махаар хооллох нь төдий чинээ нийтэд дэлгэрсэн явдал учраас өлсгөлөн гэнэт боллоо гэхэд тэр дороо л нэг нэгийгээ идэж эхэлдэг.

– Мөн саяхан 1966 оны Соёлын хувьсгалын үеэр Амой хотын улаан хамгаалагч цэргүүд галт тэргээр Бээжин рүү явж байгаад Шаньдунь мужийн төмөр замын өртөөнөөс хүний махаар хийсэн хөөсөн гурилтай бууз мэдэлгүй авч идсэн гэх мэт. Энэ мэт баримт жишээ ухвал Хятадын түүх сударт зөндөө бий тухай Японы Хидэхиро Окада гэдэг судлаач “Хэцүүхэн хятад хөрш” хэмээх номдоо бичсэнийг манайхан унших боломжтой.

За тэр япон хүн бичсэн байж, тэгвэл хятадууд ч өөрсдөө бас бичсэн. Ойрмогхон хятадаас Нобелийн шагнал авсан зохиолч Мо Ян “Дарсны орон” хэмээх зохиолдоо энэ тухай тун тодорхой, бүр нүдэнд харагдтал бичсэн дээ. Түүнийг нэг олоод уншчих хэрэгтэй юм. Өглөө үүрээр хөхүүл хүүгээ эхийнх нь мөөмийг хөхүүлж аваад гарч буй эцгийн тухай. Арчиж арчиж, угааж угааж аваад. Биед нь ямар нэгэн хөх толбо гарчих вий гэж их болгоомжилно. Яах гэж тэр вэ, зоогонд зориулж худалдахаар авч яваа учраас тэр.
Энэхүү “Дарсны орон” зохиол нь эзэндээ Нобелийн шагнал өгсөн байх шүү. За тэр “Цусаа худалдсан тэмдэглэл”-ийг ч бас нэг уншчихад гэмгүй. Хэн нэгэн биш хятад хүн өөрөө бичсэн.


.
Хоёр: Хятадуудын харгис хэрцгийн тухай. Энэ ч бас үнэний ортой юм. “Цагаан бороо” романд хятадууд монгол хүнийг хүний санаанд багтамгүй муухайгаар дарлаж, яргалж буй тухай нэг бус хэсэгт бичсэн.
Энэ хэтрүүлэг биш шүү. Харин ч би зүрх халираад заримыг нь дутуу бичсэн юм. Гүйцээж бичвэл бүр хачин балай юмс их бий.

Одоо би Юань гүрний төгсгөл үед монголчууд хятадаас хөөгдөн гарч буй тухай нэгэн түүхэн роман бичиж байгаа болно. Тэнд бүр аймаар юмс бий. Эх нутаг руугаа буцан нүүж явсан хэдэн мянган монголчууд хятадын улаан алчууртны босогчидтой тулгарч ялагдахад 7 наснаас дээшх эр хүйстэй бүхнийг нь алж, 7-оос доошхийг нь засаж, эмсийг нь хүчирхийлээд дараа нь алж, үлдсэнийг нь боол болгон авч явсан байдаг. Нөгөө талд Юань гүрний монголчууд ч хятадуудыг ихэд дарлаж, зовоож байсан. Бүр нэг иргэн хүнээс ирээдүйд төлөх учиртай 120 жилийнх нь татварыг урьдчилаад авчихсан тохиолдол ч түүхэнд тэмдэглэгдэж үлдсэн.

Хятад оронд кастын систем бий болгож, хамгийн адагт нь хятад үндэстнийг оруулсан гэх мэт зүйлс бас бий. Түүний ч өш хонзон биз. Гэхдээ тэд өш хонзонгоо илүү харгис хэрцгий, хорон авдаг түүх бий. 1880-аад онд Умард хятадад гарсан Ихэтуаны бослогын хөлд Өвөрмонголын ЗууУд орчмын 150 000 монгол иргэн хядуулсан хачин аймаар түүх бий. Жирэмсэн эхийн ургийг нь гаргаж нүүрийг бүтээж, эр хүүхдийг засаад хэсэг байлгасны дараа алж, тархи руу нь гадас хадаас шааж гэх мэт.

Мөн саяхан 1960-аад онд болсон Соёлын довтолгооны үеэр хэдэн арван мянган өвөр монголчуудыг хүний санаанд багтамгүй тамалж алсан явдал ч бий. Санаанд багтах ч аманд ч багтамгүй тийм тамлал, хэрцгийлэл.

Манайх манж, хятад, төвдийн нөлөөнд хоёр зуу гаран жил болж, тэгэхдээ бас тэдний энэ бурангуй харгис соёл манайд орж ирж байсныг нотлох зүйл 1930-аад оны дүрвэлт, бослого зэрэг хэрэг явдлуудаас маш тодорхой илэрдэг. Монгол хүн нэгнийхээ зүрх сугалах, арьсыг нь хуулах, шөрмөсийг нь сугалах, шатаах, хуйхыг нь хуулж, аманд нь чихэх гэх мэт.

Хятадуудын харгис хэрцгийн тухай бичвэл далай шиг юм гарна. одоо ч муур нохойг торонд хийж байгаад гаднаас нь амьдаар нь хуйхалчихдаг, могой хулганыг буцалж буй усанд хийгээд халбагаар дарж байгаад чанадаг гэх мэт хачин балай бичлэгүүдээ ид хав болгон нэтээр цацалж л байдаг. Би гүтгээгүй шүү. Бодит байдал тэр юм.

Гурав: Хятадууд манай монголыг идэх шуналын тухай. Цагаан бороо романд хятад наймаачид монголыг хэрхэн өрөөр сөгтгөн дарж байсан тухай, мөн хятад луухаан нар хэрхэн монголыг дотроос нь эзлэх төлөвлөгөө хэлэлцэж буй тухай гардаг. Би бодит баримтуудад тулгуурлаж бичсэн шүү. Тэр баримтуудыг дор нь иш татсан байгаа.

Маш их баримт байдаг ч тэр бүгдийг оруулах аваас энэ зохиол биш болох тул тоотой хэдийг нь авч ашигласан болно. Бид энэ мэт түүхээ мэдэж санаж байхад огт илүүдэхгүй. Яагаад гэвэл өнөө цагт ч тэр ялгаагүй дэлхийн улс гүрнүүдийн хооронд зөвхөн эрх ашгийн зөрчил л явсаар бий. Эрх ашиг мөнхийн. Үүнийг бид хэзээ ч мартаж болохгүй.

Саяхан болтол хятадын ЕБС-ийн сурах бичигт БНМАУ гэдэг орон зайгүй л байсан. Одоо ч зарим нэг хятад хүнтэй уулзаж, хамт суралцаж байхад “Монгол чинь хятадынх шүү дээ” гэсэн бодол санаа нэвт ханхалдаг. Дахин хэлье. Эрх ашиг мөнхийн, үүнийг санаатай санамсаргүй мартаж, гэнэн байж боломгүй. Баримт, үйл явдал, тэдгээрийг дагадаг логик нотолгоо дурдвал далай шиг юм бий. Ард нь үлдээе.


.
Дөрөв: Хятад бүгд муу биш… За тэгэхээр би ерөөс хятадыг бүх талаар муу гэж огт бичээгүй шүү, бас. “Цагаан бороо” романд сайн хятад хүмүүсийн тухай ч бичсэн хэсэн цөөнгүй. Ананд хүүд өнжөөд тутрагын зутан өгч асардаг хүнлэг зөөлөн сэтгэлтэй хоёр хятад эмгэн бий дээ. Бас хожмоо Бор Дорж нэр авсан хятад хөгшин Халзан Дамбад тусалж, бас ийн хэлдэг “Яав даа, энэ хүн чононуудын гарт ингээд орчихдог нь. Танай нутагт уулын зэрлэг чоно их бол манай хятадад хүн чоно их” гээд халаглан суугаа хөгшин бол яавч муу хүн биш ээ.

За тэр Цоохор Анандын хамжаа нөхөр болж яваад Манжид баригдан хирчүүлж алуулдаг Салим хэмээх сахилын нэртэй хятад эр бол жинхэнэ эрийн хуйх. Бараг гэгээрчихсэн шахам. Өмнө хийсэн нүгэлдээ гэмшиж харамсаж, түүндээ тарчилж, өөрийгөө тарчлаахыг шаардаж яваа хүн яавч муу хүн биш, гэмшил гэдэг бол хүний хамгийн чухал нандин чанар. Тэр дундаа тэрхүү Салимийн гэмшил маш хүчтэй.

Ерөөс ямар ч үндэстэнд сайн муу гэж бий. Дан сайнаас, эсвэл дан муугаас бүрддэг үндэстэн гэж байхгүй. Цагаан бороо-д монголчуудын дунд байгаа мууг ч хайр найргүй л бичсэн дэг. Тэр Нүцгэн Ядмаа, Явган Бадгаа хоёроос эхлээд л, Мухар Маран, өнөөх Хэхэр Мөнх, Гөлчгий, Далиу Дэмбэрэл, Гаадан захирагч гэх мэт арчаагүй залхуу, тэнэг, хувиа бодсон, явцуу мунхаг бодол санаатай хүмүүс сайнаасаа илэхээр шахуу байгаа.

Энэ мэтээр уг нь тун банг нь аль аль талд нь тааруулж тэнцүүлэх гэж хичээсэн юмсан. Ямар учраас монголоо бүгдийг нь сайхан болгож, хятадыг бүгдийг нь муухай болгож бичсэн болж харагдаад байгааг ойлгошгүй. Гагцхүү тийн үзэж буй хүний харах өнцөгт л асуудал байх шиг байна даа.
За товчхондоо ийм. Ямар нэгэн асуулт гарвал хариулахад бэлэн.

Б.Номинчимэд